86400

|
Бичсэн 86400
|
|
Мягмар, 2010 Хоёрдугаар сар 16 12:54 |
АНУ-ын Бэй Арэад суугаа монгол ахан дүүсээ! Юуны өмнө та бүхний бидэнд итгэсэн итгэл сайхан сэтгэлийн дэмийг нэр төртэй биелүүлж ган зуд болж буй хамгийн хүнд цэгийг сонгон сайн санааны хандивыг хүргэж өгөх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ биелүүлж ирсэнээ дуулгахад баяртай байна. Америкаас анх Мөнхбат ах ийм санаачлага гараад эхний хандив цугларлаа, бид та нарыг сонгон энэ тусламжийг хүргүүлэхээр ярьж байна гэхээр нь тун урамтай санагдаж тусламжийг аваад бараг ганц хоногын дотор хүргэж өгөөд ирэхээр төлөвлөн замдаа гарсан боловч монгол оронд маань цаг агаар тун тааруу, зам үнэхээр хүнд байсантай холбогдуулан бараг 4 хоног явж ирлээ. Эфир 25 болох бидний хийсэн видео бичлэгийг энд дарж үзнэ үү!
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Бямба, 2010 Хоёрдугаар сар 27 12:52 |
|
Бичсэн 86400
|
|
Мягмар, 2009 Арваннэгдүгээр сар 24 14:36 |
86400 гарч эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Энэ зуны турш 20 гаран нэвтрүүлгийн дугаарууд, ажлуудыг амжилттай, сайн зохион байгуулалттай хийж эхний төслөө дуусгаж байгаагаа тэд мэдэгджээ. Анхны төсөлд оруулсан олон хүний ач тус, зүтгэл, сайн санааны үйлс ихээр хийсэн хамт олон байгууллага, гадаадад суугаа иргэддээ 86400 багийнхан баярласнаа илэрхийлсэн байна. Орлоо.ком-н зүгээс хамтран ажиллаж хэд хэдэн арга хэмжээнд нь оролцсон билээ. Тэдгээр ажлуудыг хамтран хийхэд Орлоогийн гишүүд та бүхний санаа санаачлага их байсанд бид бас баярлаж байна. Ном хувцас хандивын ачаа авчирч өгч байсан хүмүүсдээ баярлалаа. Ингээд тухлан сууж эхний төслийн төгсгөлийн нэвтрүүлгээ энд дарж үзээрэй. |
|
Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2009 Арваннэгдүгээр сар 25 19:11 |
|
Бичсэн Н.Нарангарав
|
|
Мягмар, 2009 Арваннэгдүгээр сар 10 20:18 |
|
-Танай нэвтрүүлгүүдийг үзэж байхад нэлээд их хөдөлмөрлөсөн нь харагддаг. Гадаадын орнуудаар яваад л, санаа хайгаад л мөн нэлээдгүй гадаадад байгаа монголчууд руугаа хандаж олон ажлыг хийж байгаа харагдсан?
-Тиймээ. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа эх орон хэмээх үгийг элэг зүрхэндээ мэдэрч ямар ч шахалтгүйгээр сургалтгүйгээр ойлгож чадсан хүмүүстэйгээ хамтарч ажиллах тэдний санаа бодлыг эх орныхоо хөгжил цэцэглэлтийн замд гэрэл болгон тусгах сайхан санааг өвөртлөн хэд хэдэн ажлуудыг хийсэн шүү. Миний бие өөрөө ч хүний нутагт амьдарч сурч үзлээ. Хүн ер нь эх орондоо байхдаа мэдэрдэггүй юм шиг байгаа юм. Эх нутгаасаа л хол байхдаа л жинхэнэ эх орон гэдэг үгийг ойлгож эх орондоо ямар их хайртайгаа, түүнийхээ төлөө би юу хийж чадах вэ хэмээн өөрөөсөө байнга асууж санаачлагатай болдог юм шиг санагддаг. Би бодсон л доо. Гадаадад байх нь илүү зүгээр юм шиг... Ямар нэгэн сэтгэлийн дарамтгүй, стрессгүй, жинхэнэ өөрийнхөө хүссэнээр амьдардаг болохоор амар мэт санагдсан. Нэг гоё утас барилаа.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2009 Арваннэгдүгээр сар 11 21:49 |
|
Бичсэн Ариунтуяа Аюурзана
|
|
Лхагва, 2009 Арваннэгдүгээр сар 04 01:14 |
|
Энэ удаагийн дугааруудад 86400-гийнхан Нямгэрэл охиныг ''Од'' хувцас дизайны дээд сургуульд оруулахаар болж Гантулга захиралтай нь уулзаж ярилцсан байна. Мөн ''Од'' сургуулийн талаарх танилцуулгыг нэвтрүүлгээрээ харуулжээ. 24-р нэвтрүүлэгт 86400-гийнхан Нийслэлийн засаг даргын орлогч Ц. Цогзолмаа даргатай уулзаж, орлогч дарга 4 өрх гэрт гэр олгож батламж гардуулсан байна. Эдгээр 4 өрх айлынхан батламж авсаны дараа сэтгэгдэлээ хэлж баярлаж талархсанаа илэрхийлсэнийг та бүхэн дараах нэвтрүүлгүүдээс үзнэ үү.
86400 нэвтрүүлгийн 23-р дугаарыг хүргэж байна 86400 нэвтрүүлгийн 22-р дугаарыг хүргэж байна |
|
Сүүлд шинэчилэгдсэн Пүрэв, 2009 Арваннэгдүгээр сар 05 20:51 |
|
Бичсэн Ариунтуяа Аюурзана
|
|
Лхагва, 2009 Аравдугаар сар 07 22:12 |
86400-ын цоглог залуус маань 5 гэр бүлд үргэлжлүүлэн туслаж байна. Та бүхэн 19 дэх дугаарыг энд дарж 20 дахь дугаарыг энд дарж 21 дэх дугаарыг энд дарж тус тус үзэцгээнэ үү! |
|
Сүүлд шинэчилэгдсэн Пүрэв, 2009 Аравдугаар сар 08 18:47 |
|
Бичсэн 86400
|
|
Баасан, 2009 Есдүгээр сар 25 00:16 |
86400 энэ удаад өмнө нь амласнаараа хэд хэдэн хүмүүсийн аж амьдралд бодитойгоор туслана гэснээрээ энэ удаад нэгэн охины амьдралд туслаж үсчин болгохоор шийджээ. Охиныг суралцуулах газрыг олж өгч мөн түүнийг дадлагажуулахыг хүссэн сайхан хамт олон ч гарч ирсэн байна. Та бүхэн энд дарж нэвтрүүлгээ үзнэ үү. |
|
Сүүлд шинэчилэгдсэн Бямба, 2009 Есдүгээр сар 26 12:03 |
|
Бичсэн Тайван Бадрах
|
|
Пүрэв, 2009 Есдүгээр сар 17 00:28 |
86400-ынхан маань нэг биш нэлээн хэдэн хүнд тус болохоор болж ажлаа үргэлжлүүж байгаа билээ. Энэ дугаарт ямар ямар хүмүүст тусламжийн гараа сунган хамтран ажиллаж амьдралд нь тохиолдож буй хэцүү асуудалтай нь танилцаж гарах гарцыг нь олж туслан ажиллахаар сонголтоо хийж байгаа билээ. Эдгээр хүмүүс нь зүгээр суудаггүй туслаад өгвөл өөрсдөө амьдарлаа цааш нь аваад явчих хүмүүсийг сонгож байгаа юм байна. Энэ бүх ажилдаа та бүхнээс дэмжлэг авахын үүднээс мөн ХХБ-нд хандивын данстай болсныг түрүү дурдаж байсан билээ. Дансны дугаар нь: 4503-1801-0005-9249
Та бүхэн энд дарж шинэ нэвтрүүлгийг нь үзээрэй. |
|
Сүүлд шинэчилэгдсэн Баасан, 2009 Есдүгээр сар 18 08:21 |
|
Бичсэн 86400
|
|
Пүрэв, 2009 Есдүгээр сар 03 19:01 |
|
86400-ынхан маань энэ удаад нэг биш нэлээн хэдэн хүнд тус болохоор болжээ. Тэд загасыг нь шууд өгөх биш загас барих аргыг нь заахаар шийджээ. Мөн ХХБ-нд хандивын данстай болж байгаа юм байна. Дансны дугаар нь: 4503-1801-0005-9249
Та бүхэн энд дарж шинэ нэвтрүүлгийг нь үзээрэй. |
|
Сүүлд шинэчилэгдсэн Баасан, 2009 Есдүгээр сар 04 20:44 |
|
Бичсэн 86400
|
|
Даваа, 2009 Наймдугаар сар 24 12:23 |
86400 багийн бэлтгэн явуулдаг нэвтрүүлгийн 15 дахь дугаарыг хүргэе. Энэ удаагийн нэвтрүүлгээр 86400гийнхан Зайсан толгойн ойр хогийн савнууд хийн байршуулсан байна.Нэвтрүүлгээ энд дарж үзнэ үү! |
|
Сүүлд шинэчилэгдсэн Мягмар, 2009 Наймдугаар сар 25 20:22 |
|
Бичсэн 86400
|
|
Лхагва, 2009 Наймдугаар сар 19 14:57 |
86400 багийн бэлтгэн явуулдаг нэвтрүүлгийн 13 дахь дугаар бэлэн боллоо. Энэ удаагийн нэвтрүүлгээрээ 86400 багийнхан Халх голын ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан нэвтрүүлгээ бэлдсэн байна.Оросын Xолбооны улсад суралцаж байгаа болон төгссөн оюутан залуусын холбооны залуустай хамтран ажиллаж Доктор профессор Акидeмич Лувсанбалдан гуaйнд зочилж ярилцаж, Улсын баатар Жамбаа гуaйн гэр музeйд нь зочилсон байна. Нэвтрүүлгээ энд дарж үзнэ үү! |
|
Сүүлд шинэчилэгдсэн Пүрэв, 2009 Наймдугаар сар 20 18:30 |
|
Бичсэн Тайван Бадрах
|
|
Мягмар, 2009 Наймдугаар сар 04 03:18 |
86400 хөдөлгөөнийхөн маань энэ удаад Америкт амьдарч байгаа Монголчуудаас цугларсан хандивын ачааны дээжийг хэрэгцээтэй газруудад хүргэж өгч байгаагаа нэвтрүүлгээрээ гаргажээ. Наадмын үеэр Англо Фрайт компаний Вашингтон Ди Си, Лос Анжелес, Сан Франциско, Денверийн салбаруудынхан 86400 хөдөлгөөнийг дэмжин хандивын ачааг тухайн мужид ажиллаж амьдардаг Монголчуудаасаа цуглуулан Монгол руу каргогоор төлбөргүйгээр явуулж өгсөн юм. Мөн 86400 өмнө нь ном цуглуулан Конгрессийн номын санд бэлэглэхээр Монголоос Америк руу илгээсэн билээ. Эдгээр номуудыг Монгол соёлын төвийн тэргүүн, доктор Саруул-Эрдэнэд хүлээлгэн өгч, харин Саруул-Эрдэнэ Конгрессийн номын санд хэрхэн өгч байгааг тус тус харуулна. Энд дарж нэвтрүүлгээ үзээрэй! |
|
Сүүлд шинэчилэгдсэн Пүрэв, 2009 Наймдугаар сар 06 02:36 |
|
Бичсэн Ариунтуяа Аюурзана
|
|
Пүрэв, 2009 Долдугаар сар 23 09:48 |
Энэ удаад 86400 багийнхан маань Дархан дахь Монгол Туркийн хамтарсан сургуулийн 2006 оны төгсөгчидтэй хамтран нэгэн аян зохиожээ. Тус сургуулийн төгсөгчид Улаанбаатар хотын ядуу, эмзэг давхаргын хүмүүст туслахаар хуучин хувцас, хүүхдийн тоглоом зэргийг цуглуулжээ. Энэ удаагийн нэвтрүүлгээр тэд 86400-тай хамтран хороодын орлого багатай иргэдэд хороод дээр нь мөн гэрт нь очиж хандивын зүйлсээ тарааж хүмүүсээс баярласан сэтгэлийн үгсийг нь сонссоныг та бүхэн энд дарж үзнэ үү! |
|
Сүүлд шинэчилэгдсэн Бямба, 2009 Долдугаар сар 25 08:53 |
|
Бичсэн 86400-н залуус
|
|
Мягмар, 2009 Долдугаар сар 07 16:34 |
|
Эх орныхоо төлөө итгэл сэтгэл нэгтэй Монгол ахан дүүсдээ хандах ину " Сайн санааны хандив" хөтөлбөрт идэвхтэй оролцохыг уриалж байна
Бүтээлч үрс нийгмийн хөгжлийг дэмжих төвөөс бидний хэдэн залуус 86400 аяныг зохион байгуулаад нэлээдгүй хугацааг үдлээ. Orloo.com-н залуусын тус дэмжлэгтэйгээр бидний хийж буй үйлсийн тухай нэвтрүүлэгүүд маань дэлхийн өнцөг булан бүрт суугаа ахан дүүс та бүхэнд минь хүрсэнээр олон орноос монголчууд маань холбогдож дэмжиж буйгаа илэрхийлж байгаад туйлaас их талархаж улам их урам зориг бадарч буйгаа илэрхийлье.
USA- дэхь ANGLO FREIGHT, ORLOO -нхан маань сайхан санаачлага гарган "to the Mongolia" хөтөлбөрийг хийхээр зориг шулуудан гайхалтай уриалга гарган ажиллаж буйд нь 86400-н залуучууд туйлаас их баярлаж та бүхнээрээ бахархаж буйгаа хэлэхэд нэн таатай байна.
Та бүхнийхээ илгээх сайн санааны ачааг хүрэх ёстой газар нь хүргэж нэвтрүүлгээрээ цацах болно гэдгээ амлаж байна. Харин бидний нэгэн эх оронч сэтгэлтэй найз маань хүмүүнлэгийн үйлсэд Лондонд суугаа хүмүүсийг уриалж хандив цуглуулан илгээх санаачлагыг гаргаад байгаа. Энэхүү ажлыг одоонооc эхэлж наадмын үеэр үргэлжлүүлэх санаатай байгаа бөгөөд Англид суугаа монгол улсын элчин сайдын яам дэмжиж оролцоно гэдэгт итгэл төгс байна.
Хандивын мөнгө хаана очих вэ?
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Пүрэв, 2009 Долдугаар сар 09 04:43 |
|
Бичсэн Тайван Бадрах
|
|
Ням, 2009 Долдугаар сар 05 01:32 |
86400 сайн аяны үйлс эхлүүлээд хүмүүст бодитой хувь нэмэр оруулж буй залуус маань энэ удаад сурлагаараа сайн ч сургуулийн төлбөрийн мөнгөгүйгээс их сургуульд орж чадаагүй Х. Аззаяа охинд тусалсан байна. Энэ охин ихрийн өрөөсөн бөгөөд эмээтэйгээ амьдардаг ээж, аав нь нас барсан бүтэн өнчин охин юм. Их засаг дээд сургуулиас охины төлбөрийг 4 жилийн хугацаанд 100% даахаар болсон ба Аззаяа үүнд маш их баярлаж энэ баяраа өөрийг нь өсгөсөн эмээтэйгээ хэрхэн хуваалцаж байгааг та бүхэн энд дарж үзээрэй. Та ч гэсэн яг өнөөдөр өөрийн бодож явдаг хэрэгжүүлүүштэй санаа оноогоо 86400 багийнханд сэтгэгдэлээр бичиж эх орондоо хувь нэмрээ оруулаарай! |
|
Сүүлд шинэчилэгдсэн Даваа, 2009 Долдугаар сар 06 16:19 |
|
Бичсэн Тайван Бадрах
|
|
Даваа, 2009 Зургадугаар сар 29 04:22 |
Гадаадад байгаа Монголчуудыгаа Монголынхоо хөгжилд хувь нэмэр оруулах үйлсэд оролцуулахын тулд Орлоо сайт, ''Бүтээлч үрс'' нийгмийг хөгжүүлэх төвтэй хамтран ажиллахаар болоод 86400 студиогийн хийсэн нэвтрүүлгүүдийг тавьж байгаа билээ.
Энэ удаад 86400 багийнхан Сүхбаатар дүүрэгт ажилласан байна. Гадаад явдлын яамны сайд Батболдын тусламжтай хамтран ажиллаж Сүхбаатар дүүргийн иргэдийн хамтаар амьдарч буй орчноо өнгө үзэмжтэй болгон өөрчилж чадсан байна. Энд дарж нэвтрүүлгээ тухлан сууж үзнэ үү! |
|
Сүүлд шинэчилэгдсэн Мягмар, 2009 Зургадугаар сар 30 12:38 |
|
Бичсэн Тайван Бадрах
|
|
Ням, 2009 Зургадугаар сар 21 05:13 |
Гадаадад байгаа Монголчуудыгаа Монголынхоо хөгжилд хувь нэмэр оруулах үйлсэд оролцуулахын тулд Орлоо сайт, ''Бүтээлч үрс'' нийгмийг хөгжүүлэх төвтэй хамтран ажиллахаар болоод 86400 студиогийн хийсэн нэвтрүүлгүүдийг тавьж байгаа билээ. Энэ удаагийн дугаараар 86400-гийнхан маань Ариунаа хэмээх 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйн амьдралд бодитой тусламж үзүүлжээ. 9лээ амьдардаг тэр бүсгүй маш их хөдөлмөрч, мас олон төрлийн ногоо тарьдаг энэ эмэгтэйг тэд сонгосон нь үнэхээр нүдээ олсон сонголт болжээ. Та бүхэн энд дарж тухлан сууж хүлээн авч үзнэ үү! |
|
Сүүлд шинэчилэгдсэн Даваа, 2009 Зургадугаар сар 22 04:59 |
|
Бичсэн Тайван Бадрах
|
|
Баасан, 2009 Зургадугаар сар 19 03:21 |
|
Гадаадад байгаа Монголчуудыгаа Монголынхоо хөгжилд хувь нэмэр оруулах үйлсэд оролцуулахын тулд Орлоо сайт, ''Бүтээлч үрс'' нийгмийг хөгжүүлэх төвтэй хамтран ажиллахаар болоод 86400 студиогийн хийсэн нэвтрүүлгүүдийг тавьж эхэлсэн билээ. Энэ удаад бид 86400 студиогийн хийсэн 7-р дугаар буюу маш сонирхолтой нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэхэд бэлэн болоод байна. 86400-ынхан цуглуулсан номнуудынхаа дээжээс Америкийн Нийслэлд байгаа Монголчууддаа явуулж байгаа ба уг номнуудыг Конгрессийн номын сангийн Монгол номын хэсэгт байрлуулах юм. Ингэснээр эндэхийн Монголчууд маань уг номын сангийн үнэмлэхтэй болсоноор номуудыг хүссэн үедээ уншиж байж болохоор боллоо. Америк дахь Монголчууд муж бүрт салбартай Англо Фрайт каргоны компанийг сайн мэдэх бизээ. Тус компани номуудыг нааш нь явуулж байна. Ийм сайхан үйлс хийсэн 86400-ын залуучууддаа болон Англо Фрайт компанид талархал дэвшүүлье!
Та бүхэн тухлан сууж хүлээн авч үзнэ үү! |
|
Сүүлд шинэчилэгдсэн Ням, 2009 Зургадугаар сар 21 05:16 |
|
Бичсэн Ариунтуяа Аюурзана
|
|
Баасан, 2009 Зургадугаар сар 05 12:32 |
86400 студийн шинэ дугааруудыг та бүхэндээ толилуулж байна. Энэ удаад ''Бүтээлч үрс нийгмийг хөгжүүлэх төв''-ийн ажилсаг залуучуудын нэг Учрал лекц уншиж билетийн оронд 1 хүний 2 номоор орж нэлээд олон номнууд цугларсанаас ''Бадамлянхуа'' хүүхдийн асран хүмүүжүүлэх төв дээр очин хүүхдүүдэд бэлэг өгч номоо тарааж өгсөн нь ихэд сэтгэл уяруулам нэвтрүүлэг болжээ. Энд дарж энэ дугаарыг үзнэ үү. Та бүхэн 86400 аяны хүрээнд нийгэмд хэрэгтэй нэлээд олон аян явагдахыг өмнө оруулж байсан бичлэгээс мэдэж авсан байх гэж найдаж байна. Орлоо.комоор ордог гадаадад суугаа хүн бүр Монголдоо тусдаа зүйл хэрэгжүүлж болох боломжтой болж байгааг, үүнд 86400 аяныг санаачлан хийж буй залуучууд маань гүүр болох болсоныг дахин сануулахад илүүдэхгүй бизээ. Та өмнөх нэвтрүүлгүүдийг үзэж амжаагүй бол дараах линкүүд дээр дарж үзээрэй. Анхны дугаар 2 дахь дугаар 3 дахь дугаар 4 дэх дугаар 5 дахь дугаар 6 дахь дугаар |
|
Сүүлд шинэчилэгдсэн Ням, 2009 Зургадугаар сар 07 02:13 |
|
Бичсэн Ариунтуяа Аюурзана
|
|
Ням, 2009 Тавдугаар сар 31 11:00 |
|
Гадаадад байгаа Монголчуудыгаа Монголынхоо хөгжилд хувь нэмэр оруулах үйлсэд оролцуулахын тулд Орлоо сайт, ''Бүтээлч үрс'' нийгмийг хөгжүүлэх төвтэй хамтран ажиллахаар болоод 86400 студиогийн хийсэн нэвтрүүлгүүдийг тавьж эхэллээ. "86400" нийгмийн хөгжлийг дэмжих аяны талаар болон Бүтээлч үрс төвийг та бүхэндээ танилцуулж байна. Энд дарж нэвтрүүлгүүдийг үзнэ үү.
Зорилго: "86400" нийгмийн хөгжлийг дэмжих аян нь бүтээлч, хөдөлмөрч үйл ажиллагааг дэмжих, нийгмийн хөгжилд иргэд, албан байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, Монгол улсын хөгжилд тулгамдаж буй тодорхой асуудлуудыг төр, төрийн бус байгууллагуудын хамтын хүч, хялбархан арга замаар даван туулах хандлага, чадварыг нэмэгдүүлэхэд оршино.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Даваа, 2009 Зургадугаар сар 01 15:23 |
|
|
|
|
|
Сонирхууштай видео Шууд үз!
Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн
Айлын эхнэр хөөрхөн 2010/03/13 | Г. Галбадрах
...Хошин шогийн жүжигчин Баярмагнай, Эрдэнэзаан нарын тоглосон хоолны газрын тухай нэгэн хошин өгүүлэмж байдаг. Гуанзанд
|
Хариуцлага тооцож МАХН бас АН-ыг ч татан буулгая 2010/03/11 | Г. Галбадрах
Ардчилал, Монголчууд бидэнд олон зүйлийг өгсөн. Оюун санааны эрх чөлөө, гадаадад чөлөөтэй зорчих
|
Гологдмол эрчүүд 2010/03/09 | Г. Галбадрах
Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий
|
Хажууд минь л байсан... 2010/03/08 | З.Эрдэнэбат ( Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой)
Хорин жилийн тэртээх хаварын
|
Монгол зураг - 13 2010/03/07 | Ё. Гантулга
Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс
|
Бүсгүй хүн 2010/03/07 | Гомбосүрэнгийн Галбадрах Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан
|
Харьцангуй 2010/03/03 | М.Э.Бямбацэрэн
Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3
|
Монгол буддизм-2: Түвд, Монголд дэлгэрсэн нь 2010/02/28 | Ё. Гантулга
Монгол орны буддизмийн түүхийг Түвдийн буддизмийн түүхгүйгээр бичих аргагүй. Түвд орныг
|
ТАНД ХЭРЭГТЭЙ НЭГЭН НОМНЫ ТАЛААР 2010/02/25 | Б.ЭРХЭМБАЯР
 Өдөр өдрөөр өөрчлөгдөн хөгжиж, улам улам даяаршиж буй дэлхий ертөнц, түүнтэй хөл нийлүүлэн алхахаар тэмүүлэх
|
|
|
Утасны Карт
|
EVEREST карт нь:
Гар болон гэр лүү адилхан: $10 - 1 цаг 26 мин $20 - 2 цаг 52 мин
|
ЭНД ДАР
|
Орлоо Утасны Карт
|
ORLOO карт нь:
Гэр лүү: $20 - 3 цаг 20 мин Гар луу: $20 - 2 цаг 10 мин
|
 ЭНД ДАР
|
Universe best songs
Үзсэн: 143, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино
Үзсэн: 337, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Деррик Харийн шашин Монголд....
Үзсэн: 171, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Чи нэг нь Кино
Үзсэн: 72, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Ask Цэнгээнт нэвтрүүлэг
Үзсэн: 71, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/
Үзсэн: 268, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Өдөн дэр
Үзсэн: 257, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа
Үзсэн: 187, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй....
Үзсэн: 207, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Миний муусайн найзууд-Сараа
Үзсэн: 290, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 662, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1342, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 754, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Hit-Дуучин Төмөрбаатар
Үзсэн: 165, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 923, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Диваажингийн шат-Сүүлийн анги
Үзсэн: 158, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Хошин шог
Үзсэн: 206, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх
Үзсэн: 66, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт
Үзсэн: 629, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1051, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Диваажингийн шат-18 анги
Үзсэн: 104, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт
Үзсэн: 200, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг
Үзсэн: 131, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар
Үзсэн: 164, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж
Үзсэн: 238, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд
Үзсэн: 450, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Диваажингийн шат-17 анги
Үзсэн: 117, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор
Үзсэн: 160, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 828, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1228, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд
|