Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Members home page Таны орон зай Members Blog Гишүүдийн бодрол Orloo members Groups Баг бүлгэм Orloo Member videos Гишүүдийн видео members photo Гишүүдийн зураг Sponsor member Спонсор гишүүн болох
П.БАТЖАРГАЛ: Би улам хол алхахын тулд Австралид суралцахаар ирсэн PDF Хэвлэх Имэйл
macc
Бичсэн gegeen   
Баасан, 2009 Наймдугаар сар 07 22:13

-Австралийн аль хотод амьдарч, ямар сургуульд сурч байна?
-Австрали Улс холбооны зургаан мужтай. Миний бие Квинсланд мужийн төв болох Брисване хотод гэр бvлийн хамт сурч, ажиллаж, амьдарч байна. Тус муж дөрвөн сая гаруй хvн амтай. Австралид улсын болон хувийн их, дээд сургуулиуд зэрэгцэн оршдог. Нийт 47 их сургууль байдаг юм, улсынхаа хэмжээнд. Ихэнх нь улсын сургуулиуд. Хувийн сургууль цөөн. Манай мужид улсын их сургууль долоо байхад хувийн их сургууль нэг л бий. Миний сурч байгаа сургууль муждаа хоёрт ордог том сургууль. Нэгд нь Квинсландын их сургууль ордог юм. Тус сургууль 2004 онд дэлхийн шилдэг 100 их сургуулийн жагсаалтад 49-д орж байсан гээд бодохоор ямархуу сургууль болох нь ойлгогдох байх аа . Манай сургууль статусын хувьд бол улсын их сургуулийн нэг. Гриффит их сургууль (www.gu.edu.au) гэсэн нэртэй, 1970 онд байгуулагдсан. 35 000 гаруй оюутантай, vvний 12 000 гаруй нь гадаадын оюутнууд байдаг. Манай сургууль хууль, эдийн засаг, бизнесийн сургалтаараа муждаа төдийгvй Австралидаа их алдартай. Миний хувьд Гриффит их сургуулийн Бизнес, удирдлагын сургуульд санхvv, гадаад худалдааны чиглэлээр мастерт суралцаад гурван жил болж байна.

Ердийн мастерт сурахад хоёр жил хангалттай л даа. Нэгэнт ирж сурсных арай жаахан гvнзгийрvvлж суръя гээд мастераа ахисан төвшинд болгоод гvнзгийрvvлж сурч байна. Мастерт vзсэн зарим хичээлээ гvнзгийрvvлж ахисан төвшинд vздэг юм. Энд ирээд их ч юм сурч мэдэж авч байна. Сурч мэдсэн зvйлээ одоо ажил амьдралд хэрэгжvvлж өөрийгөө шалгах л хэрэгтэй байна даа.

-Австралийн их дээд сургуулийн сургалтын онцлог юу вэ?
-Мастерт сурахад суралцаж байгаа мэргэжлийн гvн бат мэдлэг хангалттай биш ээ. Тvvнээс гадна шинжилгээ судалгаа хийх чадвар, хэрэгтэй мэдээллийг эрж хайх, олсон мэдээллийг боловсруулах, тvvндээ vндэслэн оновчтой шийдвэр гаргах, юмыг ургуулан бодох, хийсвэрлэн сэтгэх, оновчтой бичгээр илэрхийлэх, цагийн менежмент хийх, илтгэх, ганцаарчлан болон багаар ажиллах чадвар зэрэг маш олон чадварыг суралцаж эзэмшсэн байхыг шаарддаг. Бvх хичээлээр хоёр удаа шалгалт өгдөг. Энэ нь семестрийн дундах шалгалт болон төгсгөлийн шалгалт гэж нэрлэгддэг. Тvvнчлэн бичгийн ажлыг ганцаарчлан болон группээр хийж, тvvндээ vнэлгээ авдаг. Энэ бvгдийн нийлбэр дvнгээр тухайн оюутны мэдлэг, заавал эзэмших чадварыг хангасан эсэхийг тогтоон vнэлгээ өгдөг юм. Товчоор хэлбэл, их сургуулийн танхимд олж авсан онолын мэдлэгээ практикт хэрхэн ашиглаж чадаж байна вэ гэдэгт анхаарлаа хандуулдаг.

-Монголчууд гадаадад олноор ажиллаж, амьдарч байна. Наана чинь ажиллах, ялангуяа суралцах боломж хэр вэ?
-... Хууль дvрмээ хатуу мөрдөнө, тиймээс суралцах визээр ирчихээд сурахгvй ажил хийгээд яваад байж бас болохгvй, хэрэв тэгвэл визийг нь шууд хvчингvй болгодог. Визгvй байна гэдэг маань өөрөө хууль бусаар амьдарч байна, тэгэхээр суралцаж ч чадахгvй, ажил хийж ч чадахгvй болчихож байгаа юм. Тийм хvн чинь эрvvл мэндийн даатгалгvй, өвдөж зовбол эмнэлэгт хандах эрхгvй болно гээд олон муу vр дагавар гараад ирж байгаа юм л даа.
Энд Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Араб, Европын орныхон, латин америк, африк гээд дэлхийн өнцөг булан бvрээс залуучууд ирж суралцаж байна. Тэд хоёр зорилгоор л ирж суралцдаг гэхэд болно. Эхнийх нь англи хэлийг сурахаар ирж байна. Хоёр дахь нь баклавар, мастер, докторт суралцахаар ирж байна. Австралид суралцахын давуу тал гэвэл дэлхийд хvлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг Англи, Америкаас арай хямд өртөг зардлаар эзэмших боломжтой. Мөн Австрали бол англи хэлтэй цөөхөн орны нэг учир англи хэлийг сайн сурч эзэмших боломжтой.
Австралид эзэмшсэн боловсролыг Америк, Англи, Канад гээд дэлхийн аль ч улсад хvлээн зөвшөөрдөг. Дэлхийн аль ч оронд очоод Австралид олж авсан боловсрол, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаад явчих боломжтой болж байгаа юм. Хамгийн давуу тал энэ юм даа.
Австрали Улс гадаадын оюутныг сургах, тэдний сурч боловсрох орчин, ажиллах эрх олгох тал дээр их боломжийн шvv. Оюутан хvн суралцах семестрийн vедээ долоо хоногтоо / part time / 20 цаг ажил хийх эрхтэй байдаг. Оюутны амралтын vеэр хэдэн ч цаг ажиллах эрхтэй. Харин оюутны гэр бvлийн гишvvд нь цагийн хязгаарлалтгvй ажил хийх эрхтэй байдаг. / full time / Энэ нь гэр бvлээрээ ирсэн оюутнуудад их ашигтай тусдаг юм.

-Австралийн монголчууд маань хоорондоо холбоотой байдаг уу?

-Монголчууд маань Мельбурн, Сидней гээд том хотуудаар их байдаг гэсэн. Хэдэн зуугаар л байдаг. Манай хотод бол 30-50-иад л монголчууд байна даа.
Өнгөрсөн оны аравдугаар сард Австралид байдаг монголчууд маань интернэтээр хурал зохион байгуулж Австрали дахь Монголчуудын холбоо (http://www.mglaus.com) - г байгуулсан. Энд ажиллаж, сурч амьдарч байгаа монголчуудаа хооронд нь холбох, мэдээлэл солилцох, шинээр ирж байгаа хvмvvст ажил, байр олох, Монголд байгаа залуучуудад австралийн их, дээд сургуулиудад суралцахаар ирэхэд мэдээлэл өгөх зэргээр идэвхтэй vйл ажиллагаа явуулж байна.
Манай хотынхны хувьд цөөхvvлээ ч юм, бидний уулзаж цугтаа тэмдэглэдэг баярууд бий. Наадам, улс тунхагласан өдөр, шинэ жил, цагаан сар гээд л баярууд бий. Бид аль нэг паркад цуглаад мах, соосеж / sausage/ шарж идээд, / barbeque хийж идэх гэж энд ярьдаг юм/ жаахан пиво, вино уугаад бие биетэйгээ ярьж хөөрч нутаг орныхоо тухай, Монголд болж байгаа vйл явдлууд, улстөр, сонгууль, төр засгаас авч явуулж байгаа ажлууд, гаргаж байгаа хууль дvрэм, ар гэр, ах дvv нар гээд олон сэдвээр санал бодлоо солилцдог юм.

-Монголын тухайд ойлголт ямар бол. Таны бодлоор гадаад сурталчилгааг яаж хийвэл зохилтой вэ?

-Яг vнэнийг хэлэхэд Монголыг мэддэггvй юм аа, энд. Чингис хаанаар л ойлголт, мэдлэг нь дуусдаг. Хааяа нэг зурагтаар нь Монголын тухай баримтат кино, нэвтрvvлэг гарч байхыг vзсэн. Манайд очсон гадныхан монголын хөдөө нутаг, малчдын амьдрал ахуй эсвэл нөгөө траншейны хvvхдvvдийг л авсан байдаг юм байна лээ.
Аялал жуучлал сvvлийн 20, 30 жилд л дэлхий дахинд эрчимтэй хөгжлөө. Манай улс ч vvнээс хоцрохгvй байх хэрэгтэй. Гадныхныг татах онгон зэлvvд байгаль, байгалийн vзэсгэлэнт газрууд манайд байна шvv. Хөвсгөл нуур, Дархадын хотгор, Ёлын ам, Улаан цутгалан, Хоргын тогоо гээд л. Нvvдэлчдийн уламжлалт ахуй, орчин, амьдрах хэв маяг гэдэг бас өвөрмөц. Ганцхан манайд гадны хэмжээнд хvрсэн дэд бvтэц, олон улсын төвшинд хvрсэн нисэх онгоцны буудал, зам харгуй, хурдны зам, зочид буудал, vзвэр, vйлчилгээ нь алга. Энэ бvгдийг эхэлж бий болгож байж л жуулчдыг татна шvv дээ. Манайд энэ бvгдээ бий болгоогvй байж аялал жуулчлал хөгжvvлнэ гэж ярих юм.
Эдний том хотууд ямар vзэсгэлэнтэй сайхан ногоон цэцэрлэгт хvрээлэн, хөшөө дурсгал, музей, театр,галерей, тvvхийн дурсгалт сvм дуган, уран барилгатай гээч.

...-Манайхан улстөржих дуртай. Харин австраличууд ямар юм бэ?
-Сvvлийн арваад жилд манайхан улстөрждөг болсон юм шvv. Амьдрал ахуй нь хэцvv, тэгээд засаг төр нь хvн ардынхаа төлөө хийх зvйл нь хомс болсон болохоор ингэдэг байж болох юм. Нөгөө талаар хэн дуртай нь улстөрд орж улстөрийг амьдрал ахуйгаа сайжруулах хэрэгсэл болгож байгаа болохоор ингэж байгаа юм болов уу.
Энд ч мэргэжлийн улстөрчид, улстөрийн намынхан энэ тэр нь улстөрждөг харагддаг юм. Бусад хvмvvс бол улстөржихгvй ээ. Жирийн хvмvvст өөрийн гэсэн ажил төрөлтэй байх , авдаг цалин хөлс нь амьдралд нь хvрдэг, татварын хэмжээ ихсэхгvй, орон сууцны зээлийн хvv нэмэгдэхгvй л байхад болоод явчихаж байгаа юм. Аль нам нь сонгуульд ялж байна, аль нь ялагдаж байна тэр бол сонин биш ээ. Саяхан энд парламентын сонгууль болж 11 жил төр барьсан эрх баригч нам цөөнх болж, сөрөг хvчин нь олонхи болж, шинэ Ерөнхий сайд нь олонхи болсон намаас сонгогдлоо.
Сонгуулийн vер телевизийн нэвтрvvлэгт ч бараг өөрчлөлт орохгvй байна лээ. Мэдээгээр л сонгуулийн кампанит ажлыг мэдээлэх нь ихсэхээс биш, манайхан шиг нэр дэвшигчид эфирийг эзлээд vзэгч олныг залхаахгvй юм байна лээ. Айл, өрх бvр гаднаа шуудангийн хайрцагтай, тэрvvгээр нь сонгуульд орж байгаа нам, нэр дэвшигч нарын танилцуулга, мөрийн хөтөлбөр зэрэг сонгуулийн материалууд ирнэ.
Австралид сонгуулийн насны хvн бvхэн сонгуульд заавал оролцож саналаа өгөх ёстой. Ингээгvй тохиолдолд мөнгөн торгууль төлдөг юм билээ. Хvн бvхэн сонгуульд саналаа өгч байгаа болохоор ард олны олонхийн санаа бодол туссан парламент, Засгийн газар бvрддэг.

-Австраличуудаас бидний суралцах зvйл юу байна. Тэр дундаас онцолбол…
-Манайхан өөрсдийгөө их ухаантай, монгол хvний ген онцгой гэж ярих дуртай. Гэтэл бид ухаантай юм бол яагаад ядуу, улс маань хөгжил дорой байна вэ гэж өөрсдөөсөө асуумаар байгаа юм. Бид ядуу амьдарч, улс орон ядуу байгаа нь бид бvгдтэй л холбоотой. Бид магтаалд дуртай ард тvмэн болжээ. Гавьяа шагнал, найр наадам, зугаа цэнгэлд толгойгоо мэдvvлчихэж. Бид vнэн vгэнд дургvй болчихож, vнэн vг хэлж байгаа нэгнээ хавчин гадуурхаж, дооглож, элэглэдэг болчихож. Энэ л бидний алдаа байна. Алдаагаа олж харж, алдаагаа засч байж л бидний амьдрал сайжирна, тэгж байж л хvн шиг амьдарна, улс орон маань ч хөгжиж дээшлэх болно.
Австраличуудыг харахаар атаархах сэтгэгдэл их төрдөг юмаа. Эд нар аливаа юманд зарчмын дагуу хандаж байна. Манайхан шиг танил тал, нутаг нуга, найз нөхөд, нам холбоо гэж явцуурахгvй юм. Ямар л зарчим, шаардлага байх ёстой тэрийгээ л барина, хувь хvмvvсийн харилцаанд ч тэр, ажил хэргийн харилцаанд ч тэр.
Ажлаа урьдаас маш сайн төлөвлөж, гарч болох саад бэрхшээлvvд, тэдгээрийг хэрхэн шийдэх арга замуудаа сайтар тооцсон байдаг тул аливаа ажил хугацаандаа л дуусдаг. Ажлын цагийг хатуу барина. Цагтаа эхэлж, цагтаа дуусна.
Хvн бvхэн хуулиа хатуу дагаж мөрдөж байна. Ялангуяа, төр засгийн томчууд нь их vлгэр дууриал vзvvлдэг, энэ тал дээр. Томчуудаас хэн нэг нь мөнгө төгрөг идэж уух, авилга авах, эсвэл нэр төртэй нь холбоотой асуудалд холбогдвол энэ талаар буруугvй бол өөрийн буруугvй болохоо нотлох, хэрэв буруутай бол тэрийгээ хvлээн зөвшөөрч огцрох юм. Ийм учраас эдний нийгэм их эрvvл саруул байна. Хэвлэл, мэдээлэл энэ тал дээр маш их vvрэг гvйцэтгэж байна.
Төр засаг нь vнэхээр ард олныхоо төлөө ажиллаж байна. Татварыг бууруулж байна, хvн амын орлогыг нэмэгдvvлж байна, хvн ардаа илvv сайхан орчинд амьдруулахын тулд их зvйл хийж байна. Шинээр орон сууц, зам талбай, ногоон байгууламж, нийтийн тээврийн хангамж, цэвэр усны хангамж, нөөц гээд юу хэрэгтэй байна, тэр бvгдийг урьдаас тооцоолон 10-20 жилийн өмнөөс арга хэмжээ авч байна. Хvн ардаа цэвэр цэмцгэр орчинд амьдруулах, эрvvл хvнс-баталгаатай хоол хvнсээр хангах тал дээр онцгой анхаардаг.

-Тэдний амьдралын хэв маягаас ярьж өгнө vv. Тухайлбал, манайд хvн амын бодлого ихээхэн алдагдаж байгаа?
-Дундаж австрали айл 2-4 хvvхэдтэй байдаг. Олон хvvхэдтэй байхыг улсаас нь дэмжиж тусалдаг. Эмэгтэйчvvд нь хvvхдvvдээ харан гэртээ сууж, эрэгтэйчvvд нь ажил хийдэг. Жилийн дөрвөн улирлын турш халуун, vргэлж нов ногоон байдаг болоод ч тэр vv хvмvvс нь их идэвхтэй, хөдөлгөөнтэй амьдардаг. Австрали хvмvvс их эелдэг. Таних ч бай, танихгvй ч бай ч хvнтэй мэндлэх нь ердийн зvйл байдаг. Хөгшин, залуугvй өглөө, оройд байнга алхаж, гvйнэ. Ингэхдээ зөрж өнгөрөх хvмvvстэйгээ мэндлэх хvмvvсийг хаана ч харж болно.
Нар өглөө эрт мандаж, орой эрт жаргадаг. Орой таван цаг өнгөрөөгөөд харанхуй болдог, өглөө бараг таван цаг гээд л нар манддаг болоод ч тэр vv, хvмvvс нь эрт унтаж, эрт босдог. Орой долоон цаг өнгөрөөд л гудамжинд нь чимээ аниргvй болно шvv. Өглөө бол тав гээд гудамж хөл хөдөлгөөнтэй болдог.
Ажлын таван өдөр маш шаргуу ажиллаж, амралтын хоёр өдөр амарсан шиг амардаг улсууд. Ажил, амьдрал, хооллох дэглэмийг чанд сахидаг тул хvмvvс нь их өндөр насалдаг.

-Ta гадаадад очиж суралцахыг хvсч байгаа залуучууддаа хандаж юу гэж захимаар байна вэ?
-Залуучууддаа хандаж хэлэхэд, англи хэлээ сайн сур, улам сайжруулж, мэргэжлийнхээ ном зохиолыг ашиглах төвшинд л очоорой гэж захих байна.
Ингэвэл манайхны олонхийн англи хэлний анхан шатны сургалтад суралцахаар гадаадад явах нь бага ч гэсэн багасах болов уу гэх бодож байна.
Тийм хvмvvс өндөр зардал гаргаж очоод л А,В,С-гээ vзээд л олигтой ахиц байхгvй буцаад ирдэг шvv. Тэгэхээр тодорхой төвшинд хvрсэн хvмvvсийг л гадаадад сургаж, хэлийг нь сайжруулах хэрэгтэй байгаа юм.
Манайхны нэг буруу ойлголт бол гадаадад очиж байж англи хэлийг сурна гэж бодоод байх шиг. Энэ хамгийн буруу зvйл шvv гэдгийг онцолж хэлмээр байна. Англи хэлний анхан, дунд шатыг Монголдоо биеэ дааж болон хэлний курст явж vзэх хэрэгтэй. Тэгж байж гадаадад суралцахаар ирэх тухай бодох нь зөв шvv. Англи хэлний ахисан төвшнийг л зөвхөн гадаадад очиж суралцах хэрэгтэй гэдгийг зөвлөх байна. Монголдоо хэлээ vзвэл арав дахин хямд зардал гарна гэдгийг бас тооцоорой. Гадаадад бол долоо хоног хэл сурахад 300 ам.доллар байдаг юм шvv дээ. Дээр нь амьдрах зардал гэж байна, байр, хоол гээд нэмбэл дахиад 200 ам.долларын зардал гарна. Тэгэхээр гадаадад нэг сар хэл сурахaд сардаа дунджаар 1200 -1500 ам.доллар элбэг болно. Энэ зардлаар Монголдоо бvтэн жил хэл сурна. Монголдоо биеэ дайчлаад хэл сурахгvй байгаа хvн гадаадад очоод сурна гэдэг хэцvv дээ.

-Гадаадад суралцаж байгаа монголчуудын нэг төлөөллийн хувьд Танаас асууя. Хэзээ эх орондоо ирж хувь нэмрээ оруулах вэ?
-Залуучууд маань дэлхийн олон оронд ажиллаж, сурч, амьдарч байна. Зарим нь аж амьдралаа дээшлvvлэх гэж, зарим нь эрдэм мэдлэг эзэмших гэж ингэж явна. Олонхи нь гадаадад vлдэж байгаа нь тодорхой. Монголчууд маань уулзахаараа л энэ тухай ярьж, хэлэлцэж маргаж мэтгэлцэж байдаг юм. Эх орондоо буцаж очоод зvгээр л ажил төрлөө хийгээд, амар тайван амьдрах баталгаа алга байна шvv дээ гэсэн нэг л хариулт хэлдэг юм. Авдаг цалин нь хаана ч хvрэлцэхгvй, хэдийдээ цалингаа амьдралдаа хvргээд, хэдийдээ мөнгөө хурааж, хуримтлал хийж, өөрийн гэсэн орон байртай, унах унаатай болох юм, идэх хоол хvнс маань баталгаа байна уу, амьдрах орчин маань цэвэр vv, хvvхдvvд маань утаатай орчинд байх юм уу, хvvхэд тоглох орчин, тоглоомын талбай, амралтын vедээ очоод амрах цэцэрлэгт хvрээлэн байна уу гээд л олон асуудлаар маргалддаг юм. Хамгийн гол нь эх оронд маань шударга ёс гэж алга, эх орондоо хvн шиг амьдрах нөхцөл vнэхээр алга гэсэн хариулт хэлж байна даа. Төр засаг маань энэ талаар маш яаралтай шуурхай арга хэмжээ авахыг л харсан, хvлээсэн хvмvvс л байна. Ингэж чадахгvй бол чадалтай, эрдэм мэдлэгтэй залуучуудаа харийн оронд алдаад л, алдаад л байх болно.
... Эх оронч vзэл гэж согтохоороо “би монгол хvн” гэж цээжээ дэлдэх, эсвэл аль нэг улстөрч нь монгол хvн болж төрсөндөө баярладаг гэдэг ч юм у, эсвэл аль нэг дарга нь овоо тахилга, аль нэг аймгийн ойг тэмдэглэхдээ дэлхийд байхгvй монгол наадам гэж хэлэхийг ч хэлэхгvй байх аа. Эх оронч vзэл гэдэг бол хvн бvхэн аав, ээжээ хайрлах, тэднийхээ хэлж захидаг, vг сургаалыг дагах, ах захаа хvндлэх, өвгөд хөгшид, хvvхэд нялхсыг өргөх, байгаль дэлхийгээ хайрлах, эрдэм ном сурах, ажил мэргэжил эзэмших, сайн сайхан явахыг л хэлнэ. Худал хэлэх, хуурч мэхлэхийг цээрлэхийг л хэлнэ. Энэ мэтийн зvйлvvдийг өдөр бvр дагаж явбал тэр л бидний эх оронч vзэл юм. Хvн бvхэн чаддаг мэддэг ажлаа хийж, ажил төрөлдөө сэтгэл зvрхээ өгвөл тэр л эх орноо хайрлах бидний хайр болно. Бусад бvх зvйл аяндаа болноо. Бид цөөхvvлхнээ, ердөө хоёрхон саяулаа л байна. Улс орон хөгжихөд хvн амын зохимжтой тоо гэж байдаг. Манай улсын хувьд бол 4-6 сая хvн амтай байж л энэ хязгаарт хvрнэ. Тэгэхээр бид бvхэн 2-3 хvний ажил хийх л хэрэгтэй байна. Тиймийн тулд хvvхэд залуучууд маань эрдэм номд шамдан, дор хаяж 2-3 гадаад хэл эзэмшиж шаргуу зvтгэх хэрэгтэй байна. Тэгж байж л бид дэлхийн хөгжилтэй хөл нийлvvлэн алхана.

Эх сурвалж: http://pbatjargal.wordpress.com/ (Mongolians about Australia)


АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед
Custom Search

Хамгийн хямд, өргөн сонголттой, үнэгүй болон та $ буцааж авах болно шүү!

   ORLOO20$    Гэр лүү: 3 цаг 20 мин 
Гар луу: 2 цаг 10 мин

Сэтгэгдлүүд (10)add
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 07
сайхан ярилцлага болжээ. баярлалаа.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
gegeen
...
бичсэн gegeen , 2009 / 08 / 09
өө золиг, онцлох мэдээнд байсныг нь доош нь буулгачихлаа. соорий. буцаагаад дээш нь тавичихаарай. танкс
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 10
Сoнин юм олов. Амeрикийн Колорадод гэр түрээслэдэг Грэг гэгч залуугийн вэбсайт.
http://www.yurtsofamerica.com/...QodsiR7fQ
http://www.yurtsofamerica.com/gallery.html
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 10
өө хөө, Колорадод биш Индианаполист юм шиг байна...
http://www.yurtsofamerica.com/index-2.html
http://www.yurtsofamerica.com/gallery.html
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 10
сайxан ярилцлага болсон байна тэгээд наад оронд чин 10-р анги тогссон xууxдууд ямарxуу шугамаар очиж сурдаг талаар тодорxой зуйл алга байx дандаа магистарт суралцуулдаг ум болов уу энэ талаар мэдмээр байна
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
gegeen
...
бичсэн gegeen , 2009 / 08 / 10
бага залуу хүүхдүүд 572 классын визээр коллежид ирвэл хагас жилийн төлбөр нь 2000 долларын хямд сургалтууд бий бий. та өөрөө австралийн монголчуудын вэбүүдээр шагайгаад үзкүү юу.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 11
Mash uneniig uguulsen saihan yariltslaga bolson bainaa.

Bi bas gadaadad ochood l heliig surna gej bodoj yavsan yum. Harin mongold baih hugatsaandaa angli heliig suraad ireh ni mash ashigtai gedgiig nadad www.erdemagency.mn bas zuvlusun yum. Harin end ireed mash ih mungu hemnesendee bayarlasan shuu Erdem agentlagaa.

Mun endhgiin helnii kursuud mongold hel zaadag shig bish, Mongold chin udurt yadaj 10 - 20 ug tseejil gedeg bol end 5 bol hangalttai gesen standarttaigaar zaadag yum shigee. Tiim uchiraas mongoldoo ugee sain tseejleed durmee sain uzeed irvel yadaj yaria sonsgoloo saijruulah bogino hugatsaanii helnii kurst surch boloh yum bn lee. Tegsneeree helnii kursd tuluh munguu hemnej bakalavr magistartaa suraltsah munguu arvijuulah bolomjtoi.

Amjilt husye saihan yariltslaga blaa!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 09 / 03
Би энд эх ороноосоо алхам ч холдсонгүй 35 нас хүрээд л байж байна.
Гэхдээ надад өөдрөг мөрөөдөл одооч байсаар л байдаг.
Та нар хүнийн нутагт сурч ажиллаж амьдарж мэдлэг чадвараа сайжруулсаар л байгаа.
Энэ сайн... та нар хэзээ нэг цагт эх орондоо аав ээж ахан дүүсдээ ирж л таараа.
Надад ч гэсэн хөгжилтэй оронд очиж мэдлэг чадвараа сайжруулах хүсэл тэмүүлэл байдаг.
Гэхдээ би энэ л хайртай ороноосоо явчихвал нэг л болохгүй юм шиг санагдаг.
Муусайн хятадууд, солонгосууд, бас халтрууд ветнамууд бүгд Миний уугуул УБ хотод минь дураарай дургаж байна.Саяхан их дэлгүүрийн урд зам дээр суудлийн машиний араас нэг гадаад шар хөшгөлж байхлээр нь би машинаасаа бугаад Don’t do it гэсэн чинь
Shut up гэдэг юм байна.Хамгийн гол нь зүгээр явж байсан машиний араас нь өшгөлж байхдаа яахуув дээ түүнийг ганц сайн хашрааж би чадсан юм даа.Тэр сайн ойлгож надаас уучилалт гүйж явсан. Нэг өдөр гэртээ байж байтал найз маань орой утасаар яриад чи гараад ир нисэх явъа Т ийн ах нь нас барсан байна гэрээр нь ороод гаръа гэв.Тэгээд нисэх явж байтал гадаа нэг нөхөр тас үсэрчихсэн зам дагуу хэвтэж байна.
Очиж тус больё гэсэн боловч найз нөхөд маань больдоо чи бид хэрэгт орон шүү дээ гэсэн тэр согтуу хүн маань мэлээн сайн уур савсуулан газар хэвтэж харагдсан.Идэр ес эхэлсэн их л хүйтэн байсан. Бид 2 цаг гаруй дараа нөгөө газараар явж байсан түр зогсооч найз нь морь хараая гэж булаа.Амьхандаа нөгөө хүнээ байна уу гэж харах санаатай буув тас үсэрсэн хүн маань мэлээн уур нь багасан хэвтэж байна. Би шууд гүйж очоод түүнийг татсан боловч цасан даа мөсдөж наалдсан байлаа. Мэлээн сайн хүч гарган байж татаж үрээд найз нөхдөөсөө тусламж гуйлаа, тэд цуг дамжилан дугай засварын газар хүргэж өгч түргэн цагдаангийн байгууллага дуудаж өгөөд машиний дугаар гар утас өгөөд явлаа.Тэр хүн маань амьд гараа биз бидэн рүү цагдаагийн байгуулгаас залгаагүй өнгөрсөн.Надад хар багаасаа л энэ байтгуй юм зөндөө л таардаг байж.Зөвхөн мэдлэг чадвартай хүн эх орно хайрладаг гэж үү эх орноо хүндэлж ард түмэнээ хайрлаж байж л эх ороч үзэл гэж хэлнэ биз дээ.
Та яг юуны төлөө амьдраад байгаа юм бэ? Зөвхөн өөрийхөө төлөө юу...
Хүн хүнийхээ хүчэнд загас уснийхаа хүчэнд амьдрадаг гэж үнэн үг байдаг даа.
Та нар цэцэрлэг, бага сургууль, дунд сургууль бүгдийг нь эх орондоо үнэ төлбөргүй сурж ерөхий мэдлэгтэй болсон. Тэгвэл Монгол улсдаа өртөө шүү найз уу даа...
Заавал буцаж ирж эх орондоо хэрэгтэй хүн болоорой...

УБ


ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 09 / 21
сайхан ярилцлага болжээ.танай гэр бүлийнхэнд мэнд хүргэж байна.бадамаа
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 21
сайн бна уу?? тантай яаж холбоо барих вэ?? асуух зуйл их бна!!! элэктрөн хаягаа uguuch!!! minii hayagruu yawuulaach??? Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой ! bayarlla!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
Сэтгэгдэл бичих

busy
Сүүлд шинэчилэгдсэн Ням, 2009 Наймдугаар сар 09 13:51
 
***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

Шуурхай мэдээ

Туркэд хүчтэй газар хөдлөлтийн улмаас 51 хүн амь насаа алдаад байна.
2010/03/08
article thumbnailОйролцоогоор 6 магнитутын хүчтэй болсон газар хөдлөлт нь ойр хавийнхаа 10 км газрыг хамарсан байна.
AUSTIN, Texas-д жижиг оворын онгоц офисийн байшин мөргөн уналаа.
2010/02/18
article thumbnailӨнөөдөр өглөө(02/18) 10 цагийн үед жижиг оврын Piper PA-28 Cherokee онгоц Техасын AUSTIN хотын офисийн

Зар оруулахдаа анхаарах зүйлс!!!
Та хэн нэгнийг доромжилсон, гүтгэн дайрсан, хараалын үг хэрэглэсэн, бүдүүлэг авир гарган бичсэн, ямарваа нэгэн Вэб хуудас сурталчилсан үг өгүүлбэрүүд оруулж болохгүй!!! Зар оруулж буй хэрэглэгч нь үнэн зөв мэдээлэл оруулах ёстой! Хэрэв ямарваа нэгэн тааламжгүй зар орсон тохиолдолд бидэнд дээр байрлаж буй Мэдээлэл илгээхээр мэдэгдэнэ үү!!!
Энд орж буй бүх зар мэдээлэлд Орлоо.ком  ямарваа нэгэн хариуцлага хүлээхгүй болно!!!

Австрали & NZ -ын зарын булан

Энэ хэсгийн бүх зарыг үзэх | Энэ хэсэгт зар нэмэх
Гарчиг / огноо
Зар
олон улсын жолооны үнэмлэх хамгийн хямдаар найдвартай богино хугацаанд авч өгнө, хаяг: хуучнаар худалдаа аж үйлдвэрийн танхим 1 давхарт онгоцны билетийн касс, утас: 96662545 99662545 и-мейл unemlex@yahoo.com
hi shingeenii viz naidvartai hurdan hugatsaand gargana urdchilgaa avahgui .holbogdoh humuus ene haygaar holbogdoj bolno. amagralb@yahoo.com
ulaan malgait,unkhruush *,manjin,tsartsaa shorgool 2 geh met ta bidnii huuhed ahui uedee sonsdog baisan delhiin shildeg ulgeruudiig manai aldartai jujigchid boloh chaminchuluun ,ravdan guai nariin jujigchilsen helbereer togloj unshsan sonsdog cd-tei ,mash saihan zuragtai ulgeriin nom hudaldaand garlaa.gadaadad baigaa etseg ehchuud ta buhen hairtai huu,ohindoo avch uguurei.tanii huu ,ohin chin eh saihan mongol heleerei yarij surhad enehuu nom mash ih ach tusaa ugnu gedegt bid itgej bn."minii
usa-d suraltsuulna. sain baitsgaana uu. toefl ogolguigeer magistr, bakalavr, associate degree, helnii kursed mongoloos bolon busad ulsaas irj suraltsahad ni esvel usa-d baigaa 18-40 hurtel nasnii humuust tusalj zuuchilj baina. odoo havar, zunii elseltend amjij burtguulne uu. irehed ni tosch avah, bair, ajil olj ogoh zereg uilchilgee mon uzuulne. buh torliin vizuudiig f1 bolgoj ogno. shinezuunii guur llc, ncb tov washington dc, usa utas:703-296-6977 email:info@shinezuuniiguur.com
minii eej burhanii oron ruu yavlaa.ta buhen minii eejiin burhanii oron yavah zamiig gereltuulj zul orgoj maani hogjoono uu.um maa ni bad mi hum.um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum
canada ulsad nastai hun asarah ajild burtgej baina. email: canadaenkhundraa@yahoo.com utas bas: 1-205-435.8352
япон,өмнөд солонгос,сингапур,ану ,канад,австрали,европ� �н холбоонд төрөл бүрийн сургалтанд 15-30 насны хүмүүсийг урьж байна. email: worldeducation@gmail.com
mongold bair zarna
2010-02-26
hi, 13-r horoolold bairlah 3 uruu bairiig zarah buyu 2 uruu bairaar solin zuruu mungiig ni tohiroltsono. utas:91818143 (uyangatai yarih) 455310
australi, new zealandad tsagaachlald herhen handah, handsan hun baival zovlogoo ogch tusalna uu. bi visa avsan bogood tsagaachlald handahaar tolovloj bna. minii email nencyd2006@yahoo.com
shine
2010-02-11
http://misheelyoucan.blog.banjig.net/post.php?post_id=371529
олон улсын жолооны үнэмлэх хамгийн хямдаар найдвартай богино хугацаанд авч өгнө, хаяг: хуучнаар худалдаа аж үйлдвэрийн танхим 1 давхарт онгоцны билетийн касс, утас: 96662545 99662545 и-мейл unemlex@yahoo.com
hawai
2010-02-09
hawaid amdardag mongol hun baina uu. holboo barina uu. asuuh zyil baina aa. o.nasan@yahoo.com thanks
bair awah uu
2010-02-08
бид таны хүссэн байрыг зах зээлийн үнээс хамгийн хямд үнээр түргэн шуурхай олж өгөх болно. та ямар байр худалдан авах, хөлслөх хүсэлтэй байгаагаа бидэнд email болон мессежеер илгээнэ үү . email: info@housemall.mn холбоо барих утас: 99003682 70123638
олон улсын жолооны үнэмлэх хамгийн хямдаар найдвартай богино хугацаанд авч өгнө, хаяг: хуучнаар худалдаа аж үйлдвэрийн танхим 1 давхарт онгоцны билетийн касс, утас: 96662545 99662545 и-мейл unemlex@yahoo.com
hi, brisbane umuu sidney-d baigaa zambaga bolon duu molor-iig hamaatan egch n' haij baina. tanidag hun baival email hayag damjuulj egch tusalna uu. didabadam@hotmail.com. ih bayarlalaa
олон улсын жолооны үнэмлэх хамгийн хямдаар найдвартай богино хугацаанд авч өгнө, хаяг: хуучнаар худалдаа аж үйлдвэрийн танхим 1 давхарт онгоцны билетийн касс, утас: 96662545 99662545 и-мейл unemlex@yahoo.com
олон улсын жолооны үнэмлэх хамгийн хямдаар найдвартай богино хугацаанд авч өгнө, хаяг: хуучнаар худалдаа аж үйлдвэрийн танхим 1 давхарт онгоцны билетийн касс, утас: 96662545 99662545 и-мейл unemlex@yahoo.com
bair awah uu
2010-02-02
бид таны хүссэн байрыг зах зээлийн үнээс хамгийн хямд үнээр түргэн шуурхай олж өгөх болно.та ямар байр худалдан авах, хөлслөх хүсэлтэй байгаагаа бидэнд email болон мессежеер илгээнэ үү . email: info@housemall.mn холбоо барих утас: 70123638, 99003682
hi
2010-02-02
naad togtuur gdg emch chin darhand bdag shuu dee
олон улсын жолооны үнэмлэх хамгийн хямдаар найдвартай богино хугацаанд авч өгнө, хаяг: хуучнаар худалдаа аж үйлдвэрийн танхим 1 давхарт онгоцны билетийн касс, утас: 96662545 99662545 и-мейл unemlex@yahoo.com
haij bn
2010-02-01
hi anagaahd hamt surch bsan naiz togtuuriig haij bn sweded bga naiz munkhtuya tel, 0046762586080
haij bn
2010-02-01
hi anagaahd hamt surch bsan naiz togtuuriig haij bn sweded bga naiz munkhtuya tel, 0046762586080
haij bn
2010-02-01
hi anagaahd hamt surch bsan naiz togtuuriig haij bn sweded bga naiz munkhtuya tel, 0046762586080
ta odort 5 min zartsuulj interneteer zar uzen mongoo nemegduuleerei. www.neubox.com. oortoo account uusgehdee referer deer n dbm7 geerei :)
jigshitsgee
2010-01-30
amerikt ireed archaagaa aldsan adag suuld ni alaa zarsan uriin shingeneer nuuree ugaasan unsen saaral tsaraitai ene henii * be eej aav ni hen be ider zaluu nasandaa ijii aav 2 ni buruu udur uildej dee buzarin * turuulj dee aav ni medvel alah bolov uu ali esvel demjih bolov uu eej ni medvel emzegleh bolov uu esvel porno star bolno gej bayarlah bolov uu tsever ichimtgii mongol ohid busguichuud mini,hartsgaa,uzetsgee,jigshitsgee harin don't do
ulaan malgait,unkhruush *,manjin,tsartsaa shorgool 2 geh met ta bidnii huuhed ahui uedee sonsdog baisan delhiin shildeg ulgeruudiig manai aldartai jujigchid boloh chaminchuluun ,ravdan guai nariin jujigchilsen helbereer togloj unshsan sonsdog cd-tei ,mash saihan zuragtai ulgeriin nom hudaldaand garlaa.gadaadad baigaa etseg ehchuud ta buhen hairtai huu,ohindoo avch uguurei.tanii huu ,ohin chin eh saihan mongol heleerei yarij surhad enehuu nom mash ih ach tusaa ugnu gedegt bid itgej bn."minii
ану-д байрладаг е-олон улсын худалдааны төвд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж ,амьдардаг бичгийн болон ярианы (бизнесийн ,орчуулгын ) англи хэлийг чадварлаг эзэмшсэн гэрээсээ интернэтээр өдрийн 4 өөс дээш цагийн хугацаагаар ажиллах сонирхолтой хүмүүсийг бүртгэж
olon ulsiin joloonii unemleh gargaj ugch bna. holbogdoh utas: 1+2063273005 e-mail: grlnomin@yahoo.com
bair awah uu
2010-01-26
бид таны хүссэн байрыг зах зээлийн үнээс хамгийн хямд үнээр түргэн шуурхай олж өгөх болно. та ямар байр худалдан авах, хөлслөх хүсэлтэй байгаагаа бидэнд email болон мессежеер илгээнэ үү . email: info@housemall.mn холбоо барих утас: 70123639, 99003682
world tourism expo
2010-01-26
2010 оны 3-р сард болох дэлхийн аялал жуулчлал экспо (world tourism expo)-д монголын аялал жуулчлалын чиглэлийн компаниудыг өргөнөөр оролцохыг урьж байна. дэлгэрэнгүй асуултыг е-мэйл: worldtourism@gmail.com хаяг руу яаралтай ирүүлнэ үү? оужбхолбоо утас: 1-205-435.8352, факс: 646-290.6843
олон улсын жолооны үнэмлэх хамгийн хямдаар найдвартай богино хугацаанд авч өгнө, хаяг: хуучнаар худалдаа аж үйлдвэрийн танхим 1 давхарт онгоцны билетийн касс, утас: 96662545 99662545 и-мейл unemlex@yahoo.com
zugeer suuj baigad 1 reklam 60sek uzeed $10 dollar olood baidag amar ajil bolhoor ta hed ch turshaad uzeeree.hayagii ni door bichey.(zaavar zuvluguu uguy) 1. ene ruu orooroi referral url: http://www.tendollarclick.com/index.php? ref=star77 ( star77 hoorond yamar ch zai baihgui shuu. end zaitai bichigdeed bna) 2. register geed burtguuleerei. tegeed login gedeg ruu orood username: password: hiine 3. earning area gedeg ruu orood click links ruu orooroi 4. teheer ni tend baigaa 4 5 linkees
hi
2010-01-21
sain yy naidwartai viz gargyylmaar bn mail vldeen vv bold_0310@yahoo.com
hi
2010-01-21
sain yy naidwartai viz gargyylmaar bn mail vldeene vv bold_03102yahoo.com
ger buleeriiin hoyr abstraliin viz garguulna 91050101
diplom
2010-01-19
tand ymar negen shaltgaanaar tanii surj bui esvel surj baisan surguuliin diplom hergtei bainuu.tand usa ,canad,australia ...bolon tanii amidarj baigaa gazriin zarim surguuliin diplom tanii gar deer ochih bolmj baina!!!!!!!!!! tanii nuuts bidnii nuuts
төгөлдөр хуур болон даралтат хөгжмийн өөрөө сурах хичээл. http://www.box.net/shared/nh5iygy0eh
amerik angli abstrali japan korea gex met ulsad zorjixod bolon surgaltiin materiald bankiniin batalgaa bainga naidbartai gargana eljind oroxod material bvrdvvlj ogno99740049 98609946
чехэд 10аад жил хамт амьдарсан эхнэр хүү хоёроо хаяад нисэхийн 1 том эрхэмийн охинтой суугаад австрали явсан нямбуу чи хүүгээ татаж авахгүй юу увсад банкинд ажиллаж байсан хөгшин эцэгт чинь аваачиж өгөх үү халзан толгойтой новшийн эр юмдаа чи
sain bain uu? eh orniihoo hogjiliin toloo ajillaj amedarch bui mongolchuudaa. ta bugded ashigtai bairlaltai uildwerlel uilchilgeenii towd office bolon yamar negen biznes erhleh bolomjtoi obekt mon amedrah taatai nohtsol burdsen ajil yum yumandaa oir hotiin towiin a zergeleliin bused barigdasan aminii oron suutsuudiig tus tus sanal bolgoj bn. aminii oron suutsiin une bol mash bolomjiin shuu erdoo 30han bair bgaa. mon zarahad zuuchilj ogson hund huwe tootsoj shagnaliig haramgui ogno.97693067015

Сонирхууштай видео Шууд үз!

Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, A. Халтар, Виржиниа муж
Үзсэн:1510
Bay area-гийн Цагаан сар
Үзсэн:1658
“Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Ё. Отгонбаяр, МУ-ын БСШУ-ны сайд
Үзсэн:1101
86400 efir 25
Үзсэн:1506
Манайд ирээрэй - А. Алтангэрэл, А. Намсрай
Үзсэн:10631
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Д.Өнөрсайхан, Вашингтон хот
Үзсэн:2068
Америкийн өнгө” нэвтрүүлэг, Н.Баярмөнх, Орландо хот
Үзсэн:2305
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Ц. Арилдийпүрэв, Бизнес форум-5, Орландо
Үзсэн:2310
Америкийн өнгө - Ц. Амгалантай ДиЭлЭс институт
Үзсэн:4078

Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн

Хариуцлага тооцож МАХН бас АН-ыг ч татан буулгая
2010/03/11 | Г. Галбадрах


Ардчилал, Монголчууд бидэнд олон зүйлийг өгсөн. Оюун санааны эрх чөлөө, гадаадад чөлөөтэй зорчих

Гологдмол эрчүүд
2010/03/09 | Г. Галбадрах

Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий

Хажууд минь л байсан...
2010/03/08 | З.Эрдэнэбат
( Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой)

Хорин жилийн тэртээх хаварын
Монгол зураг - 13
2010/03/07 | Ё. Гантулга

Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс

Бүсгүй хүн
2010/03/07 | Гомбосүрэнгийн Галбадрах
Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан
Харьцангуй
2010/03/03 | М.Э.Бямбацэрэн

Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3

Монгол буддизм-2: Түвд, Монголд дэлгэрсэн нь
2010/02/28 | Ё. Гантулга

Монгол орны буддизмийн түүхийг Түвдийн буддизмийн түүхгүйгээр бичих аргагүй. Түвд орныг

ТАНД ХЭРЭГТЭЙ НЭГЭН НОМНЫ ТАЛААР
2010/02/25 | Б.ЭРХЭМБАЯР
article thumbnail

Өдөр өдрөөр өөрчлөгдөн хөгжиж, улам улам даяаршиж буй дэлхий ертөнц, түүнтэй хөл нийлүүлэн алхахаар тэмүүлэх

МӨНХ ТЭНГЭРТ ИТГЭМҮҮ!
2010/02/24 | З. Эрдэнэбат

"Монголчууд Тэнгэрлэг( Мөнх Tэнгэрийг шүтэгч)байхдаа хүчирхэг байсан Бурханлиг(Буддист) болоод бусдын эрхэнд орсон Үүний ялгааг ойлгохуу?"

Манай гишүүдийн сүүлд хийсэн үйлдлүүд

Өнөөдөр
Gereltbolor Блог бичлээ 07 - Н.Батзориг: Уур... 03:17
Тайван Бадрах, BATAA нар найзууд боллоо. 03:03
Өчигдөр
bata1980 happy 06:42
nomin_erdene багтаа шинэ зураг орууллаа hogjiltei huuhduud 09:14
nomin_erdene баг үүсгэлээ hogjiltei huuhduud 09:14
Bata, Arty нар найзууд боллоо. 09:11
nomin_erdene хэрэглэгч 21 шинэ зураг нэмлээ mi egduutei zuragnuud цомог 09:04
nomin_erdene gogo odor bnaooo 08:50
munhbat зурганд сэтгэгдэл бичлээ 517[1] 06:15
asi_dj hi bi mahs olon nztai bolmoor bna. 04:12
2 өдрийн өмнө
bayarmaa, edeek нар найзууд боллоо. 05:48
 

Онлайнд буй хэрэглэгчид

Утасны Карт

EVEREST карт нь:

Гар болон гэр лүү адилхан:
$10 - 1 цаг 26 мин
$20 - 2 цаг 52 мин

idtgold
ЭНД ДАР

Орлоо Утасны Карт

ORLOO карт нь:

Гэр лүү:
$20 - 3 цаг 20 мин
Гар луу:
$20 - 2 цаг 10 мин


banner_orloo_phonecards
ЭНД ДАР

Enrel
community
Universe best songs Universe best songs
Үзсэн: 27, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино
Үзсэн: 91, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Деррик Харийн шашин Монголд.... Деррик Харийн шашин Монголд....
Үзсэн: 80, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Чи нэг нь  Кино Чи нэг нь Кино
Үзсэн: 17, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Ask Цэнгээнт нэвтрүүлэг Ask Цэнгээнт нэвтрүүлэг
Үзсэн: 20, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/ Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/
Үзсэн: 216, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Өдөн дэр Өдөн дэр
Үзсэн: 228, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа
Үзсэн: 141, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй.... Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй....
Үзсэн: 173, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Миний муусайн найзууд-Сараа Миний муусайн найзууд-Сараа
Үзсэн: 248, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 528, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1117, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 726, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Hit-Дуучин Төмөрбаатар Hit-Дуучин Төмөрбаатар
Үзсэн: 154, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 896, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Диваажингийн шат-Сүүлийн анги Диваажингийн шат-Сүүлийн анги
Үзсэн: 155, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Хошин шог Хошин шог
Үзсэн: 198, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх Гэрэлтэй цонх
Үзсэн: 61, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт
Үзсэн: 620, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1042, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Диваажингийн шат-18 анги Диваажингийн шат-18 анги
Үзсэн: 100, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт
Үзсэн: 188, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг
Үзсэн: 128, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар
Үзсэн: 159, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж
Үзсэн: 235, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд
Үзсэн: 434, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Диваажингийн шат-17 анги Диваажингийн шат-17 анги
Үзсэн: 114, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор
Үзсэн: 158, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 820, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1220, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд

photo-mn-logo240_60
Аав маань сумын наадмын хөтлөгч хийж энэ шүлгийг уншдаг байж билээ. Би тэр үед 7 настай сумын дунд сургуулийн сурагч байлаа. Яг л тэр мөч надад эргэн ирж байгаа мэт санагдаж байв. Австралийн Сиднеи хотийн олимпийн хотхонд Монголчууд наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

photo-mn-logo240_60

Хэрэглэгчийн булан

manaid-ireerei240_200

Шинээр нэмэгдсэн асуултууд

UK-s USA-luu yaj juulchnii visa awah uu?
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан Babino
1 хариултууд 48 Үзсэн 4 өдрийн өмнө Хариулагдаагүй
Japan ruu ayalah, am-d hamgiin tohiromjtoi ni heden sar ve?
Байгаа ангилал Аялал жуулчлал | Асуусан solongo galsan
1 хариултууд 40 Үзсэн 4 өдрийн өмнө Хариулагдаагүй
solongost surj bgaa humuusee?
Байгаа ангилал Боловсрол | Асуусан shijka
0 хариултууд 175 Үзсэн 23 өдрийн өмнө Хариулагдаагүй
японы чат
Байгаа ангилал Менежмент | Асуусан masaki
1 хариултууд 341 Үзсэн 35 өдрийн өмнө Хариултаа авсан
Асуултууд
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я

Цаг агаар

Ulan Bator, Mongolia
Хэм: -8°C
Агаарын чийгшил: -8°C
Чийглэг: 91%
Хурд: 3 km/h
Чиглэл.:
Хэмжигч.: 1006.1 mb
VAR
Дэлгэрэнгүй мэдээлэл
Хотоо сонгоно уу...

Шинэ мэдээ, мэдээлэл

Төгсөө маань Тегранд мөнгөн медал хүртжээ
2010/03/13 | Д.Цэрэндорж
article thumbnail

Энэ 3 сарын 3-10-ны өдрүүдэд Иран улсын нийслэлд явагдcан. Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах

ААВДАА ГОМДОЖ ЗАХИА БИЧЛЭЭ
2010/03/12 | Баярмаа

Өмнөд Солонгосоос Баярмаа аавдаа бичив.

Нөхөн төлбөр үнэнч зорчигчдод
2010/03/12 | Г.Нямдорж

Их Стокхольмийн орон нутгийн тээвэр (SL – Storstockholms Lokaltrafik) компани үнэнч зорчигчиддоо 2 дугаар сарын

Бусад нийтлэлүүд
Find_us_on_facebook_badge twitter_bird_follow_me_orloo
© 2010 Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Joomla! is Free Software released under the GNU General Public License.
RestaurantBar.com