Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Members home page Таны орон зай Members Blog Гишүүдийн бодрол Orloo members Groups Баг бүлгэм Orloo Member videos Гишүүдийн видео members photo Гишүүдийн зураг Sponsor member Спонсор гишүүн болох
Цаг хугацаа ба залуу нас: Миний мэдэх Австрали орон PDF Хэвлэх Имэйл
macc
Бичсэн Сэрээновын Мандахбат   
Мягмар, 2009 Наймдугаар сар 25 20:20

Австрали залуу хүн дэлхий дээрхи бусад залуучуудын нэгэн адил Ipod сонсож, notebook барьж, гар утсаараа клип үзэн, email-аа шалгаж, хүссэн машинаа унан, хайрттайгаа тансаг ресторанд хоол идэж, дуртай үедээ найзуудтайгаа зугаацан, хаус авахад хүрэлцээтэй мөнгө хураах ажил хийхийг хүсдэг. Энэ хүслээрээ ч ихэвчлэн амьдарч чаддаг юм шиг байна лээ. Хүсэл мөрөөдөлдөө зөвхөн өөрөө л хүрэхийг хичээдэг, ийм ч учраас гэрээсээ сургууль төгсөөд л ихэвчлэн явна.

Австрали залуусыг ахмад насныхан нь их шүүмжлэх дуртай юм шиг. Бидний үед ийм юм ийм байгаагүй, тийм юм тийм байгаагүй, ёс сутрахуунгүй байна, энээ тэрээ гээд л…. Энэ бол ер нь хүний нийгмийн хөгжлийн энгийн процесс явагдаж байгаагын нэг шинж юм болов уу даа.

Амьдрал одоо л эхэлж байна

Хүүхэд байхдаа бушуухан шиг “том хүн” болье гэсэн мөрөөдөлдөө ингээд хүрч байгаа юм. Гэхдээ Австралид согтууруулах ундааг 21 нас хүрсэн хүнд л худалдаалдаг. Австрали залуус ч 21 дэх насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэдэг.

Австрали залуучууд дунд сургууль төгссөнийхээ дараа ихэвчлэн 1-2 жил дотооддоо эсхүл гадаадад “биеийн хүчний ажил” хийдэг. Энэ хугацаанд тэд цаашдын алхамаа ерөнхийдөө тодорхойлж эхэлнэ. Зарим нь их сургууль, коллеж руу, зарим нь ажил хийх замыг сонгодог. Ер нь ихэнхи залуучууд нь боловсрол эзэшихээр яардаггүй.

Боловсролоо үргэлжлүүлэхгүй байх нэлээд шалтгаан бий:

Боловсрол нь нэлээд өндөр үнэтэй, элсэлтийн шалгалт амаргүй, ажил хийвэл тэр нь амьдралд нь хангалттай хүрдэг. Хамгийн наад зах нь Австрали ямар ч залуу хийж чадах ачигч, зөөгч, цэвэрлэгч, туслах тогооч гэх мэт ажлууд гэхэд л сардаа $3000 цалин өгдөг. Иймэрхүү ажлыг дандаа залуучууд л хийнэ. Тийм ч болохоор тэд хөнгөн ажил бага хугацаагаар хийж ямар нэгэн юмандаа илүү санаа зовохгүйгээр залуу насаа зугаа, цэнгэлд зарцуулахыг зорьдог. Гэхдээ цалингаасаа тэд хуримтлуулсаар байгаад 10-15 жилийн дараа гэхэд хаус-ынхаа зээлийг төлж дууссан байдаг. Энд ер нь сайн ажилтай бол бүх юмаа зээлээр авдаг.

Ажил, зээл – цаг бол алт

Австралийн эдийн засаг тэр чигтээ “зээл” дээр тогтдог гэж хэлж болно. Notebook $20 гэсэн байвал гайхах хэрэггүй. Чи хорин доллароо төлөөд л тэр компьютерийг ав, гэхдээ 2 жилийн хугацаанд сард $50 төлчөөд байгаарай. Сард хамгийн багадаа $3000 доллар авч байгаа хүнд энэ бол нэг их дарамт биш.

Энд ажиллаж байгаа Монголчуудын хувьд цагт доод тал нь $15 авдаг. Монголд цагт ₮500 авдаг байсан хүмүүс ийм цалингаар хар ажил хийж байсан ч гэсэн өөрийнх нь хөдөлмөрийг үнэлээд эхлэхээр цагандаа харамч болж эхэлдэг. Нэг өдөр ажиллахгүй байхад л хамгийн багадаа $100 доллар алдаж байгаа болохоор тэр. Тэгэхээр энд байгаа хүмүүсийн хувьд “цаг хугацаа” үнэхээр үнэтэй байдаг.

Эндхийн иргэн болсон, эсхүл байнгын оршин суугч болсон тогтмол ажил хийдэг Монголчууд Банкнаас “орон сууцны зээл” авах эрхтэй, энэ эрхээ ч эдэлдэг. Ийм зээлийн дундаж хэмжээ 500 сая төгрөг, маш бага зээлийн хүүтэй. Монголд банкны дүрмийн сан 8 тэрбум төгрөг гэж бодохоор үндсэндээ ийм 20 залуу нийлээд л Банк байгуулчихаж болмоор харагдаж байгаа биз.

Боловсрол ба залуучууд

Австрали залуучуудын нэлээд хэсэг нь дээд боловсрол эзэмшиж, нарийн мэргэшилтэй болж, өндөр албан тушаалд хүрэн их цалин авч баяжихыг хүсдэг. Эдгээр залуучууд ихэвчлэн 2 дээд боловсрол эзэмшихийг зорьдог. Өөр өөр мэргэшлээр дээд боловсрол, эсхүл нэг мэргэшлээрээ бакалавр, магистрын зэргийг эзэмшдэг. Жишээ нь: мэдээллийн технологи, эрх зүйн дээд боловсрол эсхүл эдийн засгаараа бакалавр, мастерын зэрэгтэй байна гэсэн үг юм.

Бакалаврын боловсролыг эзэмшихийн тулд 100 гаруй мянган доллар, магистрын зэргийг эзэмшихийн тулд 30-аад мянган доллар төлдөг болохоор ийм боловсролтой хүн бас нэлээд өндөр цалин авна. Ер нь залуу хүмүүс мөнгө цуглуулж, шаргуу ажиллаж байгаа гол зорилго нь хаустай болж, “ирээдүйгээ найдвартай болгох”, сайхан гэр бүлтэй болох юм.

Гэр бүл, хайр сэтгэл – Залуу нас

Австрали залуучуудын дийлэнхи олонхи нь ганц бие буюу гэрлээгүй хүмүүс. Ямар сайндаа л энд Монголчууд олноороо ажилладаг нэг газар Монгол эмэгтэйчүүд 30 хүрээгүй хэрнээсээ дандаа л гэрлэсэн, хүүхэд гаргасан байх юмаа гэж ажил олгогч нь хэлсэн байна лээ.

Австрали залуучууд гэр бүл болоход санхүүгийн хувьд шаардлагатай бүх зүйлээ бэлэн болгосны дараа “хурим”-ын тухай боддог. Тийм ч учраас энд найз охин, найз залуу гэдэг ойлголт нь нэлээд түгээмэл.

Залуучууд нь гадаад үзэмж, эрүүл мэнд, биеэ авч явах байдал зэрэг материаллаг зүйлд нэлээд анхаарал хандуулдаг. Хэдийгээр хүмүүсийг гадаад үзэмжээр нь шууд дүгнэхийн аргагүй ч ёс суртахууны хувьд яг хувь хүн дээр энэ бол нэлээд том хэмжүүр болж ирдэг.

Залуучууд ч спортоор их хичээллэж, эрүүл мэнддээ нэлээд анхаарч загвар, модыг ихээхэн дагаж амьдардаг. Тийм болохоор зар сурталчилгаа залуучууд руу гол анхаарлаа хандуулдаг.

Зар сурталчилгаа, хэвлэл мэдээлэл ба Залуус

Дэлхий даяарчлагдаж буйн нэг томоохон хүчин зүйл болсон зар сурталчилгааны гол цөм үндсэндээ “Залуус” руу чиглэсэн байдаг. Учир нь энэ хүмүүс л шинэ зүйлийг сонирхож, түүнийг худалдан авч “гол хэрэглэгч” болж байгаа.

Мадонна, Майкл Жордан, Еминем, Брэд Питт, Николь Кидман зэрэг одуудыг дуйрайн залуус хувцаслаж, нууцлагхан тэд нар шиг болохыг хүсч байдаг. Энэ бол ганц Австраличуудын хандлага биш болов уу. Олон Монгол залуус Камертон, Киви шиг хувцаслахсан, тэд шиг Од болох юмсан гэж боддог байх.

Монгол дахь залуусын амьдрал

Арван жилээ төгссөний дараа ямар ч хамаагүй дээд сургуульд орж дээд боловсрол эзэмшихийг залуучууд хүсдэг, дээд боловсролтой ч болдог. Харамсалтай нь эндээс сурсан мэдлэг, чадвар бага байдаг.

Монголд $100 долларын цалин авч байхаас гээд Солонгос, Америк, Израйль, Чех, Герман хаашаа ч хамаагүй яваад, ямар ч хамаагүй ажил хийгээд 3-5 жил ажилласны эцэст байр, машины мөнгө хийхийг мөрөөддөг.

Ингээд ирснийх нь дараа найз охин, найз залуу, эсхүл эхнэр, нөхөр нь хамаг мөнгийг нь үрсэн, эсхүл салсан байх нь цөөнгүй. Хадгаламж, зээлийн хоршооны дуулианаар Солонгост ажилласан олон залуусын мөнгө Солонгосын казинод очсон гээ биз дээ.

Ажил хийдэг залуус нь өдөржингөө yahoo-messengert available статустайгаар ажлаа хийнэ. Орой бүр Монголын баар, цэнгээний газар дүүрэн. Австралид бол зөвхөн тав дахь өдөр л ийм зүйл тохиолддог.

Гэхдээ бас….

Өндөр хөгжилтэй оронд бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалж, тэндээ нэлээд олон жил мэргэжлээрээ ажилласан олон залуус Монголдоо ирээд ажиллаж эхэлсэн байна. Тэд өнөөдөр Монголд хувьцаа, франчайзинг, лизинг, оутсорсинг, бизнесийн нууц мэдээлэл, бизнес ёс суртахуун гэдгийг дэлгэх гэж үзэж байна.

Зөвхөн эдгээр залуус л Rio Tinto, BHP зэрэг компанитай боломжийн гэрээ, хэлэлцээр хийж чадна. Эдгээр томоохон компанийн зөвлөхүүд цагт доод тал нь $200 авч байгаа шүү дээ. Тэгэхэд Монголын талаас оролцож буй яамны мэргэжилтэн сард ийм цалин авч чадахгүй байна.

Монголын залуус бас эх орон руугаа мөнгө, хөрөнгө оруулалт авчирч байна. Солонгосын 20.000, Америкийн 20.000, Европын 10.000, Японы 10.000 Монголчууд сардаа хэдэн арван сая доллар Монгол руу явуулж байна.

Австралид байгаа 500 гаруй Монгол ч сард Монгол руу хагас сая долларын хөрөнгө оруулалт хийж байна.

Хувийн туршлага

Миний хувьд Залуу насандаа 2-3 жил үнэхээр сайн зүтгэх юм бол дараагийн амьдралын 20-30 жилийг “найдвартай” болгоно гэж боддог.

Хэдийгээр би Монголдоо нэлээд нэр хүндтэй ажил хийж байсан ч цалин маань миний амьдралын хаана ч хурдэггүй байлаа. Тэгээд би байдлыг яаж өөрчилж болох талаар олон олон удаа бодсоны эцэст “сайн боловсрол-сайн ирээдүй” гэсэн зарчмыг баримталж эхэлсэн. Хэдийгээр тухайн үед өөрөө Москвад улаан дипломтой төгссөн байсан ч энэ нь Монголд ажиллахад надад найдвартай ирээдүйг амлаагүй юм. Тиймээс Оросод мастерт үнэгүй сурах эрхээс татгалзсан. Ингээд би өндөр хөгжилтэй оронд суралцахаар “англи хэл” үзэж эхэллээ.

Ажлын хажуугаар англи хэл бие дааж сурна гэдэг амаргүй байсан. Заримдаа бүр ажлаа хаяад нэг жил зөвхөн гадаад хэл сурдаг юм уу, мөнгө олоод Сингапур, Малайзад 1 жил сурдаг юм уу гэж бодож байлаа. Харин аз болж ажлаасаа 1 жилийн туршид хэл сурах боломж олгож, тэгснийхээ дараа IELTS шалгалт өгөөд Австрали нутагт Засгийн газрынх нь зардлаар сурч эхэлсэн.

Энэ тэтгэлэг 1,5 жилийн хугацаанд надад үндсэндээ $100,000 өгч байгаа юм. Би Монголдоо ажиллаад ийм хэмжээний мөнгө хураагаад, сургалтын төлбөрөө хувиараа төлнө гэж байхгүй л болов уу. Үүний төлөө л би 2-3 жил жаахан гүрийсэн.

Нэгэнт одоо би Австралид “мастер” хамгаалсан байхад Монголдоо амьдралдаа хүрэлцээтэй цалинтай ажил хийгээд байж болох байх. Ийм л учраас Залуу насны цаг хугацаа гэдэг үнэндээ юутай ч зүйрлэшгүй үнэтэй зүйл.

Хүүхэд байхдаа хурдан том болох юмсан гэж цаг хугацааг хүлээдэг байсан бол одоо чи цаг хугацааны “алтан боломж”-ыг ашигла.

Залуу насны цаг хугацаа бол амьдралаа “өөрчлөх” боломж.

Өндөр овогт Сэрээновын Мандахбат

Австрали улс, Мельбурн хот

2007 оны 9 дүгээр сар 7

http://mandakhbat.wordpress.com


АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед
Custom Search

Хамгийн хямд, өргөн сонголттой, үнэгүй болон та $ буцааж авах болно шүү!

   ORLOO20$    Гэр лүү: 3 цаг 20 мин 
Гар луу: 2 цаг 10 мин

Сэтгэгдлүүд (10)add
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 25
Бичсэн зүйл чинь их сонирхолтой байлаа.баярлалаа
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 25
Баярлалаа. Ер нь одоо манай залуучууд өндөр хөгжилтэй, хууль дүрэм нь хүнийхээ төлөө үйлчилдэг орнуудад хараар ч хамаагүй ажиллаж, сурч, амьдарч ихийг сурч, мэдэж байгаа нь эргээд эх орондоо том хөрөнгө оруулалт оруулахад нь их тус болно гэж би хувьдаа итгэж найдаж явдаг шүү. Би өөрөө залуу хүн биш шүү. Одооны эх орноо авч явж байгаа хүмүүсийн үеийн насны хүн. Гэвч одоогийн манай төрийн ажлаа удирдаад явж байгаа хүмүүст шүүмжлэлтэй ханддаг.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 25
Өөрсдөө хуучнаараа сэтгэж юу ч үзээгүй, мэдэхгүй харанхуй бүдүүлэг хүмүүсийг хуурч байгаа юм шиг дэндий муухай ард түмнийгээ доош нь хийж байгаа. Эх орноо гэсэн сэтгэлгүй байгаа гэдэгтэй санаа нэг байдаг. Би хувьдаа эх орныгоо бусад өндөр хөгжилтэй орнуудын түвшинд аваачихгүй юм аа гэхэд одооных шиг дордуулахгүй хөгжүүлж чадах хүмүүсийг залуучуудыгаа гэж итгэж явдаг шүү. Залуучууд минь хамаагүй сураад, амьдраад байгаарай. Та нартаа сайн сайхан амьдрал үзэхийг ерөөж байна шүү.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 26
Залуу нас-алтан боломж.сайхан бичжээ.Баярлалаа.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 26
Мундаг бичсэн байна, жишээлбэл Монголд хүний үнэлэмж буюу цалинг нэмэгдүүлвэл бидэнд хийхгүй, чадахгүй, болохгүй зүйл гэж үгүй болно доо. http://thesixthdiscipline.blogspot.com/
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 26
Ямар гоё юм бэ? Сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 26
энийг харин дээр уншсан саяхан тэгээд маш гоэ санагдсан шуу Их хэрэгтэй сургамжтай зуйл бичснэ Хөөрхий доо миний муу Монголийн злуучууд маш нудэндээ гунигтай амидарах юмдаа Залуу нас маш богино байдгийг мэдэрсэн болхоор энэ алтан цагаа ур бутээлтэй өнгөрөөж чадсан хун их юм хожино Даанч мгл=д ийм нөхцөл бас тэр бур бхгуй Уг ни мгл хун дэлхийн бусад улсаас нээх хоцроод бх тийм хумуус бишээ Стилтэй бол стилтүэй хийэ гэвэл хийх чадваратай Даанч улс орон маан унхээр аймаар ядуу хоцрогдмол бух юмийг боож хааж амидархад тун хэцүү тул нийгмээ дагаад хун болгонний нуд нуур царай нэг л гунигтай уурати байнаа Яанада монгол орний толоо гэсэн сэтгэлтэй удирдагч гарахгуй ни шдэ Бух юмийг дээдчүүлээс шуумжлэх буруу ч даанч ягаад ч болохгуй байна шдээ Залуу насан дээрэ ингэж л ирээдүйд амидарах баталгаага сайн хийж чадаж бндаа хөгжилтэй хумуусээ хардаг нийгэмд
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 27
сайн байна уу? сонирxолтой бас нэгийг бодогдуулсан зүйл бичжээ.Маш иx таалагдлаа.Бодол санаагаа байнга бичиж байгаарай алдалгүй уншинаа.Сурлага xөдөлмөрт чинь өндөр амжилт xүсье.Эx орондоо xурдан ирж иxийг xийж бүтээгээрэй
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 27
saihan bichjee, thank you. mgl-d ajillahad udurjinguu messenger-deed tgeed bas tsalin avaad saihan yumaa gedeg neg onigoo shig yaria garsan bsan shuu, Harin uuriin chini bodol /master hiisniihee daraa amidral batalgaatai bolno/d jaahan ergelzej bna, mgl-d ene bieleh u, gehdee good luck.

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 12 / 06
гайгүй л бичсэн байна. гэхдээ бас чи ч гэсэн андуурч байна. монголд амэрик,гэрман,японд магистэр хамгаалсан залуучууд зүндүү л байна. харамсалтай ни монгол орон жижигхэн бас өндөр цалин өгөх газар хуруу дарам цөөн.ганц боломж бол авилгал аүч амдралаа босгох.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
Сэтгэгдэл бичих

busy
Сүүлд шинэчилэгдсэн Пүрэв, 2009 Наймдугаар сар 27 09:46
 
***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

Шуурхай мэдээ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс Афганистан Улсын Кабул хотод үүрэг гүйцэтгэж байгаа манай цэргийн багтай уулзжээ
2010/03/11
article thumbnail

АНУ-ын Батлан хамгаалахын Сайд Роберт Гейтс Афганистан Улсад ажлын айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгч Хамид

Туркэд хүчтэй газар хөдлөлтийн улмаас 51 хүн амь насаа алдаад байна.
2010/03/08
article thumbnailОйролцоогоор 6 магнитутын хүчтэй болсон газар хөдлөлт нь ойр хавийнхаа 10 км газрыг хамарсан байна.

Зар оруулахдаа анхаарах зүйлс!!!
Та хэн нэгнийг доромжилсон, гүтгэн дайрсан, хараалын үг хэрэглэсэн, бүдүүлэг авир гарган бичсэн, ямарваа нэгэн Вэб хуудас сурталчилсан үг өгүүлбэрүүд оруулж болохгүй!!! Зар оруулж буй хэрэглэгч нь үнэн зөв мэдээлэл оруулах ёстой! Хэрэв ямарваа нэгэн тааламжгүй зар орсон тохиолдолд бидэнд дээр байрлаж буй Мэдээлэл илгээхээр мэдэгдэнэ үү!!!
Энд орж буй бүх зар мэдээлэлд Орлоо.ком  ямарваа нэгэн хариуцлага хүлээхгүй болно!!!

Австрали & NZ -ын зарын булан

Энэ хэсгийн бүх зарыг үзэх | Энэ хэсэгт зар нэмэх
Гарчиг / огноо
Зар
олон улсын жолооны үнэмлэх хамгийн хямдаар найдвартай богино хугацаанд авч өгнө, хаяг: хуучнаар худалдаа аж үйлдвэрийн танхим 1 давхарт онгоцны билетийн касс, утас: 96662545 99662545 и-мейл unemlex@yahoo.com
олон улсын жолооны үнэмлэх хамгийн хямдаар найдвартай богино хугацаанд авч өгнө, хаяг: хуучнаар худалдаа аж үйлдвэрийн танхим 1 давхарт онгоцны билетийн касс, утас: 96662545 99662545 и-мейл unemlex@yahoo.com
австрали хоёр эрэгтэй хүн авч явна. ямар нэгэн урдчилгаа байхгүй,албан ажилаар найдвартай, яаралтай явах хүн холбоо барина уу? 96656532
ene zariiig unshij bgaaa bvh hvmvvvsd ene udriin mendiiig hvrgey! miniii bie 3 sar austrial iiig huutsulduj bgaaad say hariu irhed viza garsanguie. naidvartai hurdan shuuurhai gargaj chadah mgl ahan dvvvseee nadtai holbogdoooroi. ih bayrlana shvvv. aaa neeeereee nemj helhed bi say aylaliiin shugmnaaaar huutsuldsun yum shvvvv.
олон улсын жолооны үнэмлэх хамгийн хямдаар найдвартай богино хугацаанд авч өгнө, хаяг: хуучнаар худалдаа аж үйлдвэрийн танхим 1 давхарт онгоцны билетийн касс, утас: 96662545 99662545 и-мейл unemlex@yahoo.com
hi shingeenii viz naidvartai hurdan hugatsaand gargana urdchilgaa avahgui .holbogdoh humuus ene haygaar holbogdoj bolno. amagralb@yahoo.com
ulaan malgait,unkhruush *,manjin,tsartsaa shorgool 2 geh met ta bidnii huuhed ahui uedee sonsdog baisan delhiin shildeg ulgeruudiig manai aldartai jujigchid boloh chaminchuluun ,ravdan guai nariin jujigchilsen helbereer togloj unshsan sonsdog cd-tei ,mash saihan zuragtai ulgeriin nom hudaldaand garlaa.gadaadad baigaa etseg ehchuud ta buhen hairtai huu,ohindoo avch uguurei.tanii huu ,ohin chin eh saihan mongol heleerei yarij surhad enehuu nom mash ih ach tusaa ugnu gedegt bid itgej bn."minii
usa-d suraltsuulna. sain baitsgaana uu. toefl ogolguigeer magistr, bakalavr, associate degree, helnii kursed mongoloos bolon busad ulsaas irj suraltsahad ni esvel usa-d baigaa 18-40 hurtel nasnii humuust tusalj zuuchilj baina. odoo havar, zunii elseltend amjij burtguulne uu. irehed ni tosch avah, bair, ajil olj ogoh zereg uilchilgee mon uzuulne. buh torliin vizuudiig f1 bolgoj ogno. shinezuunii guur llc, ncb tov washington dc, usa utas:703-296-6977 email:info@shinezuuniiguur.com
minii eej burhanii oron ruu yavlaa.ta buhen minii eejiin burhanii oron yavah zamiig gereltuulj zul orgoj maani hogjoono uu.um maa ni bad mi hum.um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum
canada ulsad nastai hun asarah ajild burtgej baina. email: canadaenkhundraa@yahoo.com utas bas: 1-205-435.8352
япон,өмнөд солонгос,сингапур,ану ,канад,австрали,европ� �н холбоонд төрөл бүрийн сургалтанд 15-30 насны хүмүүсийг урьж байна. email: worldeducation@gmail.com
mongold bair zarna
2010-02-26
hi, 13-r horoolold bairlah 3 uruu bairiig zarah buyu 2 uruu bairaar solin zuruu mungiig ni tohiroltsono. utas:91818143 (uyangatai yarih) 455310
australi, new zealandad tsagaachlald herhen handah, handsan hun baival zovlogoo ogch tusalna uu. bi visa avsan bogood tsagaachlald handahaar tolovloj bna. minii email nencyd2006@yahoo.com
shine
2010-02-11
http://misheelyoucan.blog.banjig.net/post.php?post_id=371529
олон улсын жолооны үнэмлэх хамгийн хямдаар найдвартай богино хугацаанд авч өгнө, хаяг: хуучнаар худалдаа аж үйлдвэрийн танхим 1 давхарт онгоцны билетийн касс, утас: 96662545 99662545 и-мейл unemlex@yahoo.com
hawai
2010-02-09
hawaid amdardag mongol hun baina uu. holboo barina uu. asuuh zyil baina aa. o.nasan@yahoo.com thanks
bair awah uu
2010-02-08
бид таны хүссэн байрыг зах зээлийн үнээс хамгийн хямд үнээр түргэн шуурхай олж өгөх болно. та ямар байр худалдан авах, хөлслөх хүсэлтэй байгаагаа бидэнд email болон мессежеер илгээнэ үү . email: info@housemall.mn холбоо барих утас: 99003682 70123638
олон улсын жолооны үнэмлэх хамгийн хямдаар найдвартай богино хугацаанд авч өгнө, хаяг: хуучнаар худалдаа аж үйлдвэрийн танхим 1 давхарт онгоцны билетийн касс, утас: 96662545 99662545 и-мейл unemlex@yahoo.com
hi, brisbane umuu sidney-d baigaa zambaga bolon duu molor-iig hamaatan egch n' haij baina. tanidag hun baival email hayag damjuulj egch tusalna uu. didabadam@hotmail.com. ih bayarlalaa
олон улсын жолооны үнэмлэх хамгийн хямдаар найдвартай богино хугацаанд авч өгнө, хаяг: хуучнаар худалдаа аж үйлдвэрийн танхим 1 давхарт онгоцны билетийн касс, утас: 96662545 99662545 и-мейл unemlex@yahoo.com
олон улсын жолооны үнэмлэх хамгийн хямдаар найдвартай богино хугацаанд авч өгнө, хаяг: хуучнаар худалдаа аж үйлдвэрийн танхим 1 давхарт онгоцны билетийн касс, утас: 96662545 99662545 и-мейл unemlex@yahoo.com
bair awah uu
2010-02-02
бид таны хүссэн байрыг зах зээлийн үнээс хамгийн хямд үнээр түргэн шуурхай олж өгөх болно.та ямар байр худалдан авах, хөлслөх хүсэлтэй байгаагаа бидэнд email болон мессежеер илгээнэ үү . email: info@housemall.mn холбоо барих утас: 70123638, 99003682
hi
2010-02-02
naad togtuur gdg emch chin darhand bdag shuu dee
олон улсын жолооны үнэмлэх хамгийн хямдаар найдвартай богино хугацаанд авч өгнө, хаяг: хуучнаар худалдаа аж үйлдвэрийн танхим 1 давхарт онгоцны билетийн касс, утас: 96662545 99662545 и-мейл unemlex@yahoo.com
haij bn
2010-02-01
hi anagaahd hamt surch bsan naiz togtuuriig haij bn sweded bga naiz munkhtuya tel, 0046762586080
haij bn
2010-02-01
hi anagaahd hamt surch bsan naiz togtuuriig haij bn sweded bga naiz munkhtuya tel, 0046762586080
haij bn
2010-02-01
hi anagaahd hamt surch bsan naiz togtuuriig haij bn sweded bga naiz munkhtuya tel, 0046762586080
ta odort 5 min zartsuulj interneteer zar uzen mongoo nemegduuleerei. www.neubox.com. oortoo account uusgehdee referer deer n dbm7 geerei :)
jigshitsgee
2010-01-30
amerikt ireed archaagaa aldsan adag suuld ni alaa zarsan uriin shingeneer nuuree ugaasan unsen saaral tsaraitai ene henii * be eej aav ni hen be ider zaluu nasandaa ijii aav 2 ni buruu udur uildej dee buzarin * turuulj dee aav ni medvel alah bolov uu ali esvel demjih bolov uu eej ni medvel emzegleh bolov uu esvel porno star bolno gej bayarlah bolov uu tsever ichimtgii mongol ohid busguichuud mini,hartsgaa,uzetsgee,jigshitsgee harin don't do
ulaan malgait,unkhruush *,manjin,tsartsaa shorgool 2 geh met ta bidnii huuhed ahui uedee sonsdog baisan delhiin shildeg ulgeruudiig manai aldartai jujigchid boloh chaminchuluun ,ravdan guai nariin jujigchilsen helbereer togloj unshsan sonsdog cd-tei ,mash saihan zuragtai ulgeriin nom hudaldaand garlaa.gadaadad baigaa etseg ehchuud ta buhen hairtai huu,ohindoo avch uguurei.tanii huu ,ohin chin eh saihan mongol heleerei yarij surhad enehuu nom mash ih ach tusaa ugnu gedegt bid itgej bn."minii
ану-д байрладаг е-олон улсын худалдааны төвд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж ,амьдардаг бичгийн болон ярианы (бизнесийн ,орчуулгын ) англи хэлийг чадварлаг эзэмшсэн гэрээсээ интернэтээр өдрийн 4 өөс дээш цагийн хугацаагаар ажиллах сонирхолтой хүмүүсийг бүртгэж
olon ulsiin joloonii unemleh gargaj ugch bna. holbogdoh utas: 1+2063273005 e-mail: grlnomin@yahoo.com
bair awah uu
2010-01-26
бид таны хүссэн байрыг зах зээлийн үнээс хамгийн хямд үнээр түргэн шуурхай олж өгөх болно. та ямар байр худалдан авах, хөлслөх хүсэлтэй байгаагаа бидэнд email болон мессежеер илгээнэ үү . email: info@housemall.mn холбоо барих утас: 70123639, 99003682
world tourism expo
2010-01-26
2010 оны 3-р сард болох дэлхийн аялал жуулчлал экспо (world tourism expo)-д монголын аялал жуулчлалын чиглэлийн компаниудыг өргөнөөр оролцохыг урьж байна. дэлгэрэнгүй асуултыг е-мэйл: worldtourism@gmail.com хаяг руу яаралтай ирүүлнэ үү? оужбхолбоо утас: 1-205-435.8352, факс: 646-290.6843
олон улсын жолооны үнэмлэх хамгийн хямдаар найдвартай богино хугацаанд авч өгнө, хаяг: хуучнаар худалдаа аж үйлдвэрийн танхим 1 давхарт онгоцны билетийн касс, утас: 96662545 99662545 и-мейл unemlex@yahoo.com
zugeer suuj baigad 1 reklam 60sek uzeed $10 dollar olood baidag amar ajil bolhoor ta hed ch turshaad uzeeree.hayagii ni door bichey.(zaavar zuvluguu uguy) 1. ene ruu orooroi referral url: http://www.tendollarclick.com/index.php? ref=star77 ( star77 hoorond yamar ch zai baihgui shuu. end zaitai bichigdeed bna) 2. register geed burtguuleerei. tegeed login gedeg ruu orood username: password: hiine 3. earning area gedeg ruu orood click links ruu orooroi 4. teheer ni tend baigaa 4 5 linkees
hi
2010-01-21
sain yy naidwartai viz gargyylmaar bn mail vldeen vv bold_0310@yahoo.com
hi
2010-01-21
sain yy naidwartai viz gargyylmaar bn mail vldeene vv bold_03102yahoo.com
ger buleeriiin hoyr abstraliin viz garguulna 91050101
diplom
2010-01-19
tand ymar negen shaltgaanaar tanii surj bui esvel surj baisan surguuliin diplom hergtei bainuu.tand usa ,canad,australia ...bolon tanii amidarj baigaa gazriin zarim surguuliin diplom tanii gar deer ochih bolmj baina!!!!!!!!!! tanii nuuts bidnii nuuts
төгөлдөр хуур болон даралтат хөгжмийн өөрөө сурах хичээл. http://www.box.net/shared/nh5iygy0eh
amerik angli abstrali japan korea gex met ulsad zorjixod bolon surgaltiin materiald bankiniin batalgaa bainga naidbartai gargana eljind oroxod material bvrdvvlj ogno99740049 98609946

Сонирхууштай видео Шууд үз!

“Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Дуучин Э.Саран, Карнеги Холл
Үзсэн:45
Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, A. Халтар, Виржиниа муж
Үзсэн:1644
Bay area-гийн Цагаан сар
Үзсэн:1755
“Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Ё. Отгонбаяр, МУ-ын БСШУ-ны сайд
Үзсэн:1152
86400 efir 25
Үзсэн:1576
Манайд ирээрэй - А. Алтангэрэл, А. Намсрай
Үзсэн:10863
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Д.Өнөрсайхан, Вашингтон хот
Үзсэн:2108
Америкийн өнгө” нэвтрүүлэг, Н.Баярмөнх, Орландо хот
Үзсэн:2360
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Ц. Арилдийпүрэв, Бизнес форум-5, Орландо
Үзсэн:2337

Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн

Ном эрдэм яах вэ? нойр хоолондоо л сайн байвал...
2010/03/15 | Г. Галбадрах

...Хөдөөгийн нэгэн айлд зочлон ирсэн нэгэнтэй ярилцаж суухдаа гэрийн эзэн ийн өгүүлсэн гэнэ. Нүүдэлчид амьдралынхаа

ЕС ХОНОГ (Баримтат тууж)
2010/03/14 | С.Б.Бат-Эрдэнэ

…Туулсан амьдралын ядмагхан түүхийг
Туульслан хайлна чинээ санасангүй явлаа…
ОРШЛЫН ОРОНД
Уг

Айлын эхнэр хөөрхөн
2010/03/13 | Г. Галбадрах

...Хошин шогийн жүжигчин Баярмагнай, Эрдэнэзаан нарын тоглосон хоолны газрын тухай нэгэн хошин өгүүлэмж байдаг. Гуанзанд

Хариуцлага тооцож МАХН бас АН-ыг ч татан буулгая
2010/03/11 | Г. Галбадрах


Ардчилал, Монголчууд бидэнд олон зүйлийг өгсөн. Оюун санааны эрх чөлөө, гадаадад чөлөөтэй зорчих

Гологдмол эрчүүд
2010/03/09 | Г. Галбадрах

Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий

Хажууд минь л байсан...
2010/03/08 | З.Эрдэнэбат
( Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой)

Хорин жилийн тэртээх хаварын
Монгол зураг - 13
2010/03/07 | Ё. Гантулга

Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс

Бүсгүй хүн
2010/03/07 | Гомбосүрэнгийн Галбадрах
Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан
Харьцангуй
2010/03/03 | М.Э.Бямбацэрэн

Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3

Манай гишүүдийн сүүлд хийсэн үйлдлүүд

Өнөөдөр
bolor good evening all 06:59
tulga and Zulaa are now friends 04:59
Jasper Azure, vimo нар найзууд боллоо. 02:03
aagii шинэ зураг хууллаа. 01:04
baatar багт нэгдлээ hogjiltei huuhduud 01:00
Өчигдөр
A. Mend-Orshikh, Ganbold нар найзууд боллоо. 10:20
Arty хэрэглэгч Bata-д сэтгэгдэл бичлээ Walls 06:59
Altaa Nytgiin mini agaar saixan ynertei.... 05:14
angar50 хэрэглэгч мэдээ нэмлээ poop is poop 12:39
angar50 баг үүсгэлээ poop 12:38
 

Утасны Карт

EVEREST карт нь:

Гар болон гэр лүү адилхан:
$10 - 1 цаг 26 мин
$20 - 2 цаг 52 мин

idtgold
ЭНД ДАР

Орлоо Утасны Карт

ORLOO карт нь:

Гэр лүү:
$20 - 3 цаг 20 мин
Гар луу:
$20 - 2 цаг 10 мин


banner_orloo_phonecards
ЭНД ДАР

community
Цагийн хүрд 3 р сарын 16 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 16 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 83, Нэмсэн: 03 / 16
Бүх гишүүд
Дуулиант хэрэг цувралаас-Хэрэг хэзээч хуучрахгүй Дуулиант хэрэг цувралаас-Хэрэг хэзээч хуучрахгүй
Үзсэн: 27, Нэмсэн: 03 / 16
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 16 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 16 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 168, Нэмсэн: 03 / 16
Бүх гишүүд
Март мандтугай-Хошин теле жүжиг Март мандтугай-Хошин теле жүжиг
Үзсэн: 33, Нэмсэн: 03 / 16
Спонсор гишүүд
Universe Best Songs-Дэлхийн хэлээр ярьж дэлхийн хэлээр дуулцгаая Universe Best Songs-Дэлхийн хэлээр ярьж дэлхийн хэлээр дуулцгаая
Үзсэн: 12, Нэмсэн: 03 / 16
Спонсор гишүүд
Сумо-0316-2 Сумо-0316-2
Үзсэн: 19, Нэмсэн: 03 / 16
Спонсор гишүүд
Сумо-0316-1 Сумо-0316-1
Үзсэн: 5, Нэмсэн: 03 / 16
Спонсор гишүүд
Сумо-0315 Сумо-0315
Үзсэн: 7, Нэмсэн: 03 / 16
Спонсор гишүүд
“Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Дуучин Э.Саран, Карнеги Холл “Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Дуучин Э.Саран, Карнеги Холл
Үзсэн: 45, Нэмсэн: 03 / 16
Үнэгүй видео
Цагийн хүрд 3 р сарын 15 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 15 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 683, Нэмсэн: 03 / 15
Бүх гишүүд
Хэн юу хэлэв-УИХ-н гишүүн Гүндалай Хэн юу хэлэв-УИХ-н гишүүн Гүндалай
Үзсэн: 172, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Өдөн дэр-Хөтлөгч сонгон шалгаруулахтай холбоотой давталт нэвтрүүлэг Өдөн дэр-Хөтлөгч сонгон шалгаруулахтай холбоотой давталт нэвтрүүлэг
Үзсэн: 132, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Оюу-толгой буюу Эзэнгүйдэл Оюу-толгой буюу Эзэнгүйдэл
Үзсэн: 91, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 15 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 15 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 886, Нэмсэн: 03 / 15
Бүх гишүүд
Universe Best Songs-Үзүүштэй видео Universe Best Songs-Үзүүштэй видео
Үзсэн: 90, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 392, Нэмсэн: 03 / 14
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 622, Нэмсэн: 03 / 14
Бүх гишүүд
Umbrella Fashion Umbrella Fashion
Үзсэн: 70, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Үдшийн болзоонд-Эрдэнэтунгалаг Үдшийн болзоонд-Эрдэнэтунгалаг
Үзсэн: 162, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх Гэрэлтэй цонх
Үзсэн: 24, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Хулангийн үдэш Хулангийн үдэш
Үзсэн: 82, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
3 сарын 8-ны Сан Францискогийн парти 3 сарын 8-ны Сан Францискогийн парти
Үзсэн: 1147, Нэмсэн: 03 / 14
Үнэгүй видео
Universe best songs Universe best songs
Үзсэн: 253, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино
Үзсэн: 641, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Деррик Харийн шашин Монголд.... Деррик Харийн шашин Монголд....
Үзсэн: 265, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Чи нэг нь  Кино Чи нэг нь Кино
Үзсэн: 143, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Ask Цэнгээнт нэвтрүүлэг Ask Цэнгээнт нэвтрүүлэг
Үзсэн: 159, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/ Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/
Үзсэн: 325, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Өдөн дэр Өдөн дэр
Үзсэн: 326, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа
Үзсэн: 216, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд

photo-mn-logo240_60
Аав маань сумын наадмын хөтлөгч хийж энэ шүлгийг уншдаг байж билээ. Би тэр үед 7 настай сумын дунд сургуулийн сурагч байлаа. Яг л тэр мөч надад эргэн ирж байгаа мэт санагдаж байв. Австралийн Сиднеи хотийн олимпийн хотхонд Монголчууд наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

photo-mn-logo240_60

Хэрэглэгчийн булан

Шинээр нэмэгдсэн асуултууд

UK-s USA-luu yaj juulchnii visa awah uu?
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан Babino
1 хариултууд 71 Үзсэн 7 өдрийн өмнө Хариулагдаагүй
Japan ruu ayalah, am-d hamgiin tohiromjtoi ni heden sar ve?
Байгаа ангилал Аялал жуулчлал | Асуусан solongo galsan
1 хариултууд 61 Үзсэн 7 өдрийн өмнө Хариулагдаагүй
solongost surj bgaa humuusee?
Байгаа ангилал Боловсрол | Асуусан shijka
0 хариултууд 192 Үзсэн 26 өдрийн өмнө Хариулагдаагүй
японы чат
Байгаа ангилал Менежмент | Асуусан masaki
1 хариултууд 363 Үзсэн 38 өдрийн өмнө Хариултаа авсан
Асуултууд
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я
Enrel

Цаг агаар

Ulan Bator, Mongolia
Хэм: -22°C
Агаарын чийгшил: -28°C
Чийглэг: 73%
Хурд: 6 km/h
Чиглэл.: 150°
Хэмжигч.: 1021.0 mb
SSE
Дэлгэрэнгүй мэдээлэл
Хотоо сонгоно уу...

Шинэ мэдээ, мэдээлэл

Шведэд цагаачлал (asyl) хүсч байгаа хүмүүсийн анхааралд
2010/03/15 | Г. Нямдорж

Цагаачлалын алба
Шведийн Цагаачлалын алба дараах төрлийн өргөдлийг хүлээж авч шийднэ: − Цагаачлал −

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийн монголчуудын чуулган”-ы хуралдаанд оролцоно
2010/03/15 | president.mn

Монгол үндэстний түүх, хэл, соёлыг хадгалан хамгаалах, судлах, сурталчлах үйлсэд дэлхийн монголчууд, Монголын анд нөхдийн

Бид Монголдоо очино
2010/03/15 | Л.Жаамаа

МУСГЗ зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазарын ''Би монголоороо гоёдог'' хэмээх шүлгэнд алсад суугаа нэг монголын агсам

Бусад нийтлэлүүд
Find_us_on_facebook_badge twitter_bird_follow_me_orloo
© 2010 Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Joomla! is Free Software released under the GNU General Public License.
RestaurantBar.com