20170807 002

Хятадын онлайн худалдаагаар тэргүүлэгч 100 компанийн борлуулалт анх удаагаа 2016 онд 1 их наяд юаниас давсан тухай тус улсын Засгийн газар мэдэгдлээ.

Хятадад ухаалаг гар утасны хэрэглээ хурдацтай нэмэгдэж байгааг дагаад хүмүүс онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан авч, төлбөр тооцоо хийх нь нэмэгдэх болжээ.

Тус улсын Аж үйлдвэр, мэдээлэл технологийн яамны албаны хүмүүсийн хэлснээр, онлайн худалдааны салбарт тэргүүлэгч шилдэг 100 аж ахуйн нэгжийн борлуулалт 2016 онд өмнөх оныхоос бараг 50 хувиар нэмэгдэн 1.07 их наяд юань болжээ.

Энэ борлуулалтын талаас илүү хувь нь онлайн худалдааны салбарт тэргүүлэгч “Alibaba” групп тэргүүтэй таван компанид ногдож байна.

Эдгээр компани нь хиймэл оюун ухаан ашиглан бүтээгдэхүүнүүдээ улам боловсронгуй болгосоор байгаа юм.

 

Эх сурвалж: www.montsame.mn

Зар оруулахдаа анхаарах зүйлс!!!

Та хэн нэгнийг доромжилсон, гүтгэн дайрсан, хараалын үг хэрэглэсэн, бүдүүлэг авир гарган бичсэн, ямарваа нэгэн Вэб хуудас сурталчилсан үг өгүүлбэрүүд оруулж болохгүй!!! Зар оруулж буй хэрэглэгч нь үнэн зөв мэдээлэл оруулах ёстой! Хэрэв ямарваа нэгэн тааламжгүй зар орсон тохиолдолд бидэнд дээр байрлаж буй Мэдээлэл илгээхээр мэдэгдэнэ үү!!!
Энд орж буй бүх зар мэдээлэлд Орлоо-Инфо ХХК  ямарваа нэгэн хариуцлага хүлээхгүй болно!!!

Хятад улсад суугаа Монголчуудын зарын булан

Мэдээлэл
Зарлал