20170809 001

"Алибаба" цахим сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагч Жак Ма Хятадын хамгийн баян хүн байхаа болив. Өнгөрсөн жил уг жагсаалтыг тэргүүлж байсан түүний оронд өөр нэг Ма буюу Хуатенг Ма баячуудын жагсаалтыг тэргүүллээ.

"Пони Ма" гэдгээрээ олонд илүү танигдсан энэ эр интернет ертөнцийн томоохон компани болох "Tencent"-ийг үүсгэн байгуулагч. Түүний хөрөнгө 37 тэрбум ам.доллар хүрснээр Хятадын хамгийн баян хүн болсон юм. Харин Жак Магийн өнөөгийн хөрөнгө 36.2 тэрбум ам.доллар юм.

"Tencent" компани Хятад даяар алдартай "WeChat" аплэкшнийг хөгжүүлсэн билээ. Тэд 2011 оны нэгдүгээр сараас хойш тус програмыг хөгжүүлж, өдгөө 938 сая хэрэглэгчтэй болоод буй. Энэ аплэкшний тусламжтайгаар зөвхөн бусадтай холбогдож, мессеж бичих биш төлбөр, тооцоо хийх, үйлчилгээ захиалах, мөнгө шилжүүлэх болон дэлгүүрт төлбөр төлөх зэрэг олон янзаар ашиглах боломжтой юм.

Жак Магийн "Alipay" систем Пони Магийн төлбөрийн системийн гол өрсөлдөгч. Гэхдээ 2017 оны байдлаар WeChat-аар төлбөр тооцоо хийдэг хэрэглэгчдийн тоо 600 сая давсан бол "Alibaba"-гийн хөгжүүлсэн "Alipay"-д 450 сая хэрэглэгч бий аж.

Пони Ма бол "Tencent" компанийн хамгийн том хувьцааг эзэмшдэг буюу 8.71 хувийн эзэн юм.

Харин түүний өрсөлдөгч Англи хэлний багш мэргэжилтэй Жак Магийн хувьд 1999 онд "Alibaba"-г байгуулсан билээ.

 

Эх сурвалж: www.montsame.mn

Зар оруулахдаа анхаарах зүйлс!!!

Та хэн нэгнийг доромжилсон, гүтгэн дайрсан, хараалын үг хэрэглэсэн, бүдүүлэг авир гарган бичсэн, ямарваа нэгэн Вэб хуудас сурталчилсан үг өгүүлбэрүүд оруулж болохгүй!!! Зар оруулж буй хэрэглэгч нь үнэн зөв мэдээлэл оруулах ёстой! Хэрэв ямарваа нэгэн тааламжгүй зар орсон тохиолдолд бидэнд дээр байрлаж буй Мэдээлэл илгээхээр мэдэгдэнэ үү!!!
Энд орж буй бүх зар мэдээлэлд Орлоо-Инфо ХХК  ямарваа нэгэн хариуцлага хүлээхгүй болно!!!

Хятад улсад суугаа Монголчуудын зарын булан

Мэдээлэл
Зарлал