Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Members home page Таны орон зай Members Blog Гишүүдийн бодрол Orloo members Groups Баг бүлгэм Orloo Member videos Гишүүдийн видео members photo Гишүүдийн зураг Sponsor member Спонсор гишүүн болох
ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС PDF Хэвлэх Имэйл
Бичсэн C.Б.Бат-Эрдэнэ   
Ням, 2010 Наймдугаар сар 29 19:31
RestaurantBar.Com daily food Deals and Restaurant Guide

DSC_4376_1Би бодолд автанхан, бага залуу насаа дурсанхан суунам. Эдүгээгээс яг л гучин намрын тэртээх аз жаргалтай, бас гүн айдастай \”Гүн айдастай” байхын учир нь “дэг, диаграмм” хэмээх нэгэн бодлын магадгүй ямарч утга учиргүй зодуур, нүдүүр, харгислал, нөгөө талаар эр хүнийг эр хүн шиг болгон хатаан, хатуу хүтүүг сөрөн зогсох бие сэтгэлийн асар их хат өгөн хатуужуулсан амьдралын их сургууль ч юмдаг уу даа. Энэ талаар би дээр үед бичиж байсан даа.

Хэрвээ сонирхвол: “С.Б.Бат-Эрдэнэ: ДИАГРАММ” гэсэн түлхүүр үгээр гүүгэл агаагаас хайлт хийхэд гараад ирэх байхаа хө\ тийм л нэгэн цаг үе, өөрийнхөө арван зургаахан настай, гэнэн цайлганхан хүүхэд насыг дурсан санан, “Хмм, дахиад арван зургаатай ч болоосой” хэмээн туулсан амьдралдаа алдсан алдаа болгоноо чадвал оносон оноо болгон хувиргамаар ч юм шиг нэгэн эгдүүтэй бөгөөд адармаатай бодолд автан,  алдсан алдаа болгоноо бодохдоо өөрийн эрхгүй гуниглахдаа гуниглан, шоолон жуумганахдаа мушийн инээмсэглэж, оносон оноо болгоноо дурсахуйд бардамхан сэтгэл минь “Чи чинь Баагий шүү дээ! Чамаас өөр хэн ч тэгж чадахгүй л...” хэмээн өөрийгөө ихэд бодон омойтон суунам.

Алдаж, онодог хүний амьдралаа гэж, эргэн дурсан суухуйд бас ч гэж сайхан юм даа. Тиймээ, ай яа ахиад хэзээ ч эргэж ирэхгүй алсын алсад алсарч, одоо бол сайхан дурсамж болон одсон арван зургаахан нас минь! Эдүгээ, өнөөдөр л би, ердөө дөнгөж сая л анзаарч үзвээс өөрийн бичсэн энэ л бүх нийтлэл, тэмдэглэл, бодрол, өгүүллэг, тууж тэр ч бүү хэл шүлэг, найраглалынхаа эхийг тэгэхэд л, тэртээ алсын арван зургаахан насандаа  тавьж байж дээ хэмээн буюу тэр л үед би анхлан үг холбон, үерхэлийн захиа бичиж үзсэн ажээ. Тэр л арван зургаахан насандаа анхлан хилийн дээс алхан, хүний нутаг гүний газарт эр хүн болох замдаа шуудран, дэг гээч хатуу амьдралыг үзэн, зодуулахдаа зодуулж, сөрж босохдоо сөрж босон хорвоогын хатуу, хүтүүг үзэж амтлах, эр хүн шиг эр хүн болох анхны алхамаа хийж,  амбаарын ТМС-ын оюутан \Ай яа яа, “оюутан” гэж аймаар бүлтэрсэн\ болсон тэрхэн үед бодвол бусдыг дуурайж эр хүнэнцэр болох гэсэн юмдаг уу даа, нэгэн охинд амьдралдаа анх удаагаа “Үерхэлийн зурвас” бичиж үзэж дээ. Түүнээс өмнө ганц нэгхэн  юм л захих гэж новшрон ахдаа л захиа бичиж л байснаас өөрөөр хэн нэгэнд захиа занаа, зурвас ер бичиж байгаагүй хэрэг л дээ. Тэр үед одоотой адил цахим техник- хомпүүтэр энээ, тэрээ гэж байсан биш.

Ар гэрийнхэнтэйгээ холбоо барих ганц хэрэгсэл нь урьдчилж захиалгаа өгөөд утсаар ярих, тэр нь үнэтэй болохоор ер нь ярихгүй дээ, гэрээс л захиалга өгвөл тэсэн ядан хүлээж байж гуравхан секунд шиг харван өнгөрөх гурван минутанд аль болохоор ихийг яриад авахыг бодно. Харамсалтай нь хоёр талаасаа улс гүрэн алгасан “Байна уу? Байна уу?”- дсаар нөгөө цаг нь дуусаж ганцхан торхийгээд л тасарч орхино доо хөөрхий гэж. За тэгээд холбоо барих хэрэгсэл гэвэл захидал бичих л байж. Харин ч нэг залхуураад захидал бичэхгүй нь сайхан даа. Ах, эгч нараасаа, ар гэрээсээ, анд найзуудаасаа ирсэн захиаг авах гэж “Бүжиглээрэй, бүжиглээрэй!” гэснийх нь зоргоор бүжиглэхгүй бол захидлыг минь өгөхгүй зовооно. Өөрөө захиа унших дуртай мөртлөө өөрөө захидал бичих үнэн дургүй, дургүй ч юу байх вэ дээ, асар залхуу байж дээ. Ах, эгч нар маань “Чи ядаж амьд, мэнд гэдгээ нэг мэдэгдчихэж байгаач!” хэмээн захиагаар зодоход нь хариу ганц ил захидал дээр “Би амьд!” гэсэн хоёрхон үг бичээд хаяглаад л явуулчихаж байсан бүтэхгүй, залхуу хүүхэд байж дээ.

Тийм залхуу хирнээ дэргэдээ байгаа үеийн охинд болохоор анх удаа өөрөө гараа гарган байж үерхэлийн захиа бичсэн түүхтэй гэж байгаа. Анхныхаа үерхэлийн зурвасанд юу гэж бичсэн минь яг одоо суугаад бичиж буй мэтээр  санаанд үг үсгийн зөрүүгүй дурайж байх шиг вэ гэснээс тэр бяцхан зурвасыг сэтгэл гээч амины алтан хомпүүтрээсээ copy- paste хийвээс:

-Добрый вечер? \Төгсгөлийнх нь ”а” үсгийг оройн хоолтойгоо холиод цохичихсон бололтой\ Гэхдээ добрый утро ч байж магадгүй, чамд шуудан хүргэгчээр \Яг л шуудан хүргэгч Печкин байж харагдаач! Өрөөний гурван андын маань нэг нь байх нь мэдээжийн хэрэг\ энэхүү зурвас хүрч очих тэр цаг мөчийн чинь мэндийг чинь мэдье! Нялуунаас шулуун, нялцгайгаас хатуу нь дээр гэсэн юм. Шулуухан хэлэхэд би чамтай үехмээр \”р” үсгийг нь бас хоолтойгоо холиод идчихсэн л. Энэ бүхнийг яг таг санахын учир нь нөгөө охин маань энэ хоёрхон бяцхан алдаан дээр минь дөрөөлөн намайг мөн ч олон удаа ичээсэн дээ\  байна. Хариуг заавал одоо гэхгүй, завтай үедээ заавал өгөхийг бодоорой! \Фа, “заавал өгөхийг бодоорой!” гэчихжээ бас, ультумат- тулган шаардах бичиг юм биш үү? Энэ чинь одоо, хэ хэ\ КИП и Автоматикийн 4-р группын үеийн танил Б.Бат-Эрдэнэ чинь...

Айя, бас... Б.Бат-Эрдэнэ чинь... гэчихжээ, дөнгөж горьдлого өвөртөлж буй мөртлөө аймаар, лаг дотносон “чинь” гээд л лагаа, лаг. Тэр нэгэн эгэл жирийн хөдөөгийн борог бааз охины юунд нь болсон юм байгаа юм, ямар боловч арван зургаахан настай цэл залуухан Баагийгийн нүдээр л харсан юмдаг уу даа, тэр нэгэн охинтой амьдралдаа арваад удаа хүчээр хөтлөлцөж, хөөрхий минь сүүлдээ өрөвдсөн үү, яасан юм тав зургаахан удаа сугадуулж, хоёрхон удаа хацар дээр нь хальт үнссэн \Нэг нь төрсөн өдрөөр нь, нөгөө нь мартаар юмсан, харин өнөөдөр бодоод, бодоод сэтгэл хэмээх хувийн хомпүүтрийнхээ хэдхэн гегабайт багтаамжтай өчүүхэн хаард дискнээсээ гүүгэлдэн хайгаад, хайгаад вирустчихсан юмдаг уу даа, ер төрсөн огноог нь хайгаад, хайгаад огт олсонгүй, лавтай хавар, дөрөв дүгээр сард санагдана.\ юмсан. Харин тэр бүхнийхээ төлөө хоёр дугаар курсын “ах” нэгэн Баагийд чамгүй олон удаа шоглуулан батируулж, цаг цагаараа байдаггүйн учир цаг нь ирэхэд мань эрийг ч мөн ганцхан удаа боловч үнэхээр “чанарын тэмдэг” авахаар чанарлаг нухаж, сургаж өгсөнөө дурсан санан суухуй дор, өөрөөсөө ямххан доор ядруу нэгнийг алагчлан үзэж дээрэлхэх, өөрөөсөө төө илүү нэгэнд нь цаг үргэлжлэн долигонон далдаак царайлах нь хүний амьдралын өөрийгөө авч явах нэгэн инстект санагдах ажгуу. Хүнийг хэлэлтгүй би ч мөн ялгаагүй, өөрийн дийлэх нэгнийг дэндүү дээрлэхэн, бяраа гаргаж, өөрөө яагаад ч дийлэхээргүй нэгэнд улайм цайм доль хамж, долингортоод байхгүй ч зайгаа бариад болгоомжтойхон явчихаа мэддэг л нэгэн.

“Үерхэдэг охин”- ыг минь булаацалдагч хоёрын ах бол аль хэдийнээ хоёрдугаар курст орчихсон хирнээ засаг цэнхрээсээ салаагүй нэгэн байсан агаад нэг дүгээр курсэд байхдаа юун тэр охин эргүүлэхтэй манатай, орон доогуур шургаж, хувцасны шүүгээнд бүгсэн нэгэн байсан юм гэсэн. Ах нар нөхрийг маниудын, нэгийн дүү нарын нүдэн дээр доош хийдэг байсан юм. Мань эр муугаа мэдэхгүй нэгийн дүү нарыг жинхэнэ дэглэдэг яргачин болчихсон байсан болохоор юм үзэж, нүд тайлсанууд нь нөхрийг үздэггүй, өөрсдөө дургүй болохоороо тэр шүү дээ. Мань эрээс болоод өөрсдөө нэгд байхдаа хоёрынхоо ах нарт чамгүй авахуулчихдаг байсан гэдэг юм. “Өө муу Хэн ээ, чи восифтатель* Марияа Ивановна гуайг гуйгаад кладовкад** гаднаасаа цоожлуулж явсан чинь үнэн биз дээ? Чи мөн мундаг хувирчээ” хэмээн доош нь хийхэд “худлаа хуцаад байгаарай” хэмээн амандаа бувтнаад л өнгөрдөг байсансан.

За ингээд анхны үерхэлийн зурвас бичиж үзэн, тэр нэгэн эгэл жирийн л нэг, байдаг л нэгэн  бор охины хойноос хөөцөлдөөд “Ах нарын хажуугаар охинтой томорч алхсан” хэрэгт орж овоо ч нулиулж, овоохон ч дэглүүлсэн боловч тэр охиныг өөрийн болгож авч дөнгөөгүй ч залуу насаа дурсан суух овоо хэдэн гэрэл зураг түүх болон үлджээ. Өрөөнийхөө гурван андтай, үерхдэг охидуудынх нь хамтаар, бүгд өөр өөрсдийн охиноо урдаа суулган, өөрсдөө хоёр мөрөн дээр нь гараа тавин даруулсан патиаран дээр ч би мөн л нөгөө охиныхоо ард зогсоостой. Тэр л нэгэн үеийн бор охинтой мэдэхгүй хүнд бол ч яг л үерхсэн юм шиг харагдахаар, хамтдаа авахуулсан маш олон зурагнууд зургийн цомогт минь одоо хүртэл бий.

Ер нь надад иймэрхүү охид хүүхнүүдтэй хослон авахуулсан зурагнууд нэг биш нэг хэсэг л байдаг юм.  Гэрэл зураг түүх болон үлдэнээ гэдэг үнэн шүү. Бага, залуу насны минь дурсгалтай үеүдийг яах аргагүй санагдуулаад байдаг, нэг л гоё дурсамжтай агшинууд хадаглагдан үлдсэн нь дахиж олдохгүй торгон агшинууд л даа. Гэвч би Дон Жуан биш л дээ. Тэр зурагнуудаас ганцыг нь ч дутаалгүй тэр чигт нь өөрийнхөө зургийн цомогт хадгалаад үлдээчихсэн анх яаж байсан, яг л тэр янзаараа одоо хүртэл анх яаж байсан тэр л хэвээрээ одоо ч гэрт маань байж л байгаа. Тэр цомогноосоо энэ хүү он цагийн уртад зах нь шарлан, өнгө нь бүдгэрсэн зургийг хүүгээрээ олуулан зургийг нь авхуулж өөр лүүгээ илгээлгэх жишээтэй. Тэглээ гээд ханилсан хань минь юу ч хэлэхгүй л дээ. Яагаад вэ гэвэл бидэн хоёр он цагийн уртад нэгэнтээ бие биендээ уусан шингэж, бие биенээ дэндүү мэддэг, дэндүү итгэдэг, энэ насныхаа амьдралд нэгэн цул болсон хоёр учраас тэр. Анхлан ханилахдаа ч “Миний урьдны амьдрал \урьд нь нэг их амьдрал зохиож байсан ч юм шиг, лагаа лаг\ урьдных, чиний урьд өмнийн амьдрал ч чиний урьдных! Одооны чи бид хоёрын амьдрал бол бидний амьдрал!” гэсэн ганцхан яриатай нийлсэн хоёр. Түүгээрээ ч болсон. Эхнэр авч амьдрал зохиосон тэр үеэсээ ч хойш охид, бүсгүйчүүлтэй хамтдаа авахуулсан фото зурагнууд зургийн цомогт маань цөөн бишээр нэмэгдсэн л юмдаг. Харин эрхэмсэг уншигч авхай нар минь эхнэрийн минь өмнөөс буруугаар ойлгоод, битгий хардаад, хадуураад явчихаарай даа! Санууллаа шүү хө. Хар, хардах гэдэг чинь зүгээр л өвчин юм. Харин хайрлах, итгэх, итгэл сэтгэлээ өгөх гэдэг чинь тэр хардах, сэрдэхээс чинь тэс өөр, ёстой аугаа юм шүү!

Өнгөрсөн зууны наяад оны сүүлч, ерөөд оны эхээр би хөдөөгүүр томилолтоор явдаг ажилтай байлаа. Хотод арван хэд хоноод л Тэрэлж, Сөгнөгөр, Жанчивлан, Баянбуурал... гэгээд ядаж байхад дандаа хаана л амралт, сувиллын газар байна тийшээгээ хоёр долоо хоногоор, магад ч үгүй хоёр, гурван сараар ч ажлаар жилийгээд өгнө. Тэр болгондоо зургийн цомгондоо нэмэх ганц хоёр бүсгүйтэй хослон авхуулсан зурагтай ирж зургийн цомогоо баяжуулаастай. Үгүй мөн сайхан Дон Жуан харагдаж байна уу? Тийм биш л дээ, би гээч амьтан дуу, хөгжим, бүжгинд асар дуртай нэгэн учраас надад нийтийн бүжгэнд хөл нийлүүлэн бүждэг асар олон партнёр- хослон бүжигч бүсгүйчүүд л байсан хэрэг шүү дээ. Тэр ч бүү хэл эхнэрийнхээ ажлын үдэшлэгэнд хамтдаа орчихоод ханилсан ханьтайгаа ганц хоёрхон бүжиглэчихээд шал өөр бүсгүйтэй ёстой жинхэнэ хатираад алга болж өгдөгсөн.

Өөрийнхөө ажлын нийтийн бүжиг, үдэшлэгэнд ирчихээд ч мөн л адил шүү дээ. Нээрээ хориод жил бүжиглэсэнгүй дээ, нэээээээг сайхан нийтийн бүжгэнд орж, хөл нийлэх хөнгөхөн хөлтэй партнёр олчихоод л ёстой нэг сэнсэртэл нь эргэмээр санагдаж байх чинь вэ гэж. За тэгээд төдийгөөс өдий хүртэл муу ханьтайгаа ханиллаа, хоёр биенээ хардаж явсан түүх л алга шиг вэ дээ гэснээс хар бол яахын аргагүй өвчин л дөө. Миний тэр албан томилолтоор хэсдэг байх үед манайд нэг “Хэн” ах байлаа л даа. Болж л өгвөл томилолтоор явахгүй үлдчих гээд, элдэв арга саам хэрэглээд, бултаж бухаад байна. Яалт ч үгүй томилолтоор явлаа гэхэд очих газраа очоод л орж, гараад л...Хэнгэнэтэл санаа алдаад л... Тэгж , тэгж байгаад гэнэтхэн нэг шалтаг тоочоод л авч яваа бригадын даргаа шаналгасаар байгаад нутаг гүйдэг морь мэт эргээд л Улаанбаатарын зүг түрүүлээд л алга болдогсон. Нэгэн хамт олон гэж арваад жил явчихсан болохоор яагаад тэгдэгийг нь бүгд л түүнийг нь мэднэ. “Халхад байхгүй сайхан авгайтай” хүн юм гэнэ билээ. Хожим нь би нэг удаа тэр “Халхад байхгүй сайхан авгай”- г нь харах завшаан тохиолдсон, хэн мэдэх вэ цус гэж, нэг л ногоон нүдтэй бүдүүн шар авгай л байсандаг. Магадгүй би нөгөө “Хэн” ахын нүдээр харж чадаагүй л юм байлгүй. Цаг үргэлж ханилсан ханиа хардан махлан тэгж амьдрахад амьдралд ямар утга байх вэ дээ. Хар бол ердөө л өвчин юм, түүнээс хайр сэтгэл бол огт биш ээ! Ханилна, ижилсэнэ гэдэг хайрлах, итгэхийн нэр болохоос өөрийн болгоод өвөртлөөд авчихвал амины, хувийн өмч шигээ санан цагдаж, хардахын нэр биш л байхгүй юу.

За тэгээд юу гээд явж байсан билээ, баахан далийгаад явчихаж. Гэв гэнэт ингээд ярьж байсан сэдвээсээ хазайгаад, хадуураад явчихдаг минь бас ч гэж гэм биш зан юмсан уу даа. Аа тийм, харин өрөөний гурван анд маань намайг бодвол нөгөө охидуудтайгаа жинхэнэ үерхэж байсан хэрэг. Үсээ уртаа гэгч ургуулан, голоор нь хагалан самнаад, хоорондоо нэг их төстэй, нэг л их эрээн өнгийн пиджакнуудаар гангарч, томоо далбагар захтай эрээн, мяраан нь дэндсэн срочкон цамцны захыг нь босгон өмсөж гангарсан арван зургаахан настай жаахан хүүхдүүд. Өөрөө зурвас бичээд нөгөө охиноо өөрийн болгож өгч чадаагүй ч харин маш олон хүнд их ч олон үерхэлийн зурвас бичиж өгөн тэр нь үүргээ амжилттай биелүүлсэн тохиолдол маш олон бий. Өнгөрсөн зууны наяад он гэдэг бол захидал бичих хуучны мода яг л ид өөрчлөгдөж байсан тийм цаг үе. Түүнээс өмнө хүмүүс хайрын захиа ч тэр, энгийн захиаг ч тэр:

...СССР улсаас гаралтай
Сэвсгэр цагаан цаасан дээр
Дурлаж бичсэн захидлын минь
Дугаар номер нэг... гэдэг ч юм уу,
...Нарнаас саранд,
Навчнаас цэцгэнд
Надаас чамд... гэх маягаар, магадгүй
...Алд цагаан цаасаар
Алаг зүрхээ орлуулж
Алтан номын үсгээр
Амрагийн захиаг тэрлэнэм... гэх зэргээр шүлэглэж бичдэг байсан мода хэдийвээр мартагдаж байсан ч тэр захиануудыг тэр чигээр нь, байгаагаар нь гараараа copy- paste хийгээд наадаг гарууд ч байсан болохоор тэднээс шал эсрэгээр товчхон бөгөөд тодорхой тэрлэсэн миний анхны үерхэлийн зурвасыг нэрийг нь солиод туусан үеийн анд нар минь ч бас л олон бий. Зарим нь “Нэг тиймэрхүү утгатай, иймэрхүү санаатай” хэмээн захиалгаа өгөн нилээн хэдэн янзаар үерхэлийн захиа бичиж байсан санагдавч харамсалтай нь хэдийвээр бүтээгүй боловч өөрийнхөө чин  сэтгэлээсээ бичсэн анхны “Үерхэлийн зурвас” маань л өөрийн минь санаанд хадагдаж, хадаглагдаж  үлдсэнээс биш өрөөл бусдын захиалгаар, өөр хүний сэтгэл зүрхний үгийг өрөөлд хүргэх гэж бичсэн тэр зурваснуудаас санаанд хадаглагдаж үлдсэн нь даанч нэг үгүй л ажгуу.

Хожим нь тэр цагаас долоон намрын дараа, цэргээс халагдаж ирсэний дараахан нэгэн бүсгүйгээс дөрвөлжин шугамтай дэвтрийн тал хуудсан дээр, гаргацтай хирнээ гоёор  таталган бичсэн:

...Чи миний ханашгүй жаргал

Чи миний хагацашгүй амьдрал... гэсэн нэгэн дууны дахилт хоёрхон мөрийг хүлээж авахдаа, өөрий эрхгүй өр зүрх минь догдлонхон, итгэж ядан зогссон минь яг л өчигдрийн өдөр шиг тодоос тод нүдэнд дурайх ававч аль хэдийнээ хорин гурван намар өнгөрч, хоёр бие минь тавуул болон амьдрал хэмээх урт холын замд одоо хир нь бидэн хоёр хөл нийлүүлэнхэн алхаж яваа, нартын элгэнд хайраар дутааж, гундааж болохгүй, насны ганц хань минь байсан ажгуу. Хоёрхон мөр, наймхан үг, нарийн яривал зургаахан үг, энгийн юм шиг хирнээ хүний нэгэн насны амьдралын зүг чигийг зааж өгөх ид шидтэй нь энэ буюу.

Тийм ээ, бидний үеийнхэн дотор үерхэлийн зурвас бичиж үзээгүй эр хүн, мөн хэн нэгнээс үерхэлийн зурвас хүлээж авч үзээгүй охин тун ч нэг өдрийн од шиг цөөн байж магадгүй ч үерхэлийн зурвасаар эхлэж үерхэн, улмаар хайр дурлал болон хувирч, насныхаа ханийг олцгоосон насан багын андуудаа дурсан суухуй дор сэтгэл нэг л хөнгөн гунигт автан байх нь ахиад хэзээ ч эргэж ирэхгүй алсран одсон арван зургаахан насаа эргэн дурссаных буйзаа.


Сартуул Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2010-08-29



*-Хүмүүжүүлэгч

**-Бяцхан агуулах, харанхуй өрөө


АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед
Custom Search

Хамгийн хямд, өргөн сонголттой, үнэгүй болон та $ буцааж авах болно шүү!

   ORLOO20$    Гэр лүү: 3 цаг 20 мин 
Гар луу: 2 цаг 10 мин

Уншсан: 951
Сэтгэгдлүүд (17)add
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 08 / 29
юуний омно Бат-эрдэнэ дээ уран бутээлийн их амжилтийг xусиэ.Дурсамжийн уншиж байхнээ миний сурч байсан хот бололтой сайхан санагдаж бна Мария Ибанобна манай ангийн багш байсан хун л дээ их орилоо, будуун тарган хун бж билЭЭ.ТРОЙЦКОО ГЭЖ сайхан хот шуу.АМЭРИК,чикаго хотоос
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 08 / 29
Хөөрхөн дурсамж байна.Саяхан би найзтайгаа баахан утсаар яриад энэ сэдвээр .Copy paste хийгээд нэр ус ч угуй фартукни хармаа,цүнx , столон доогуур хийчихдэг ни будилуулж өгдөг.Уг ни бол өгч байгаа авч байгаа 2 арай өөр л байх л даа. Тэгээд зөвшөөрөх угуй гээд л лут ажил даа. Мартсанаас бид 2 цагаан оймс байдаг даа, Өвдөг хүрдэг.Голф гэдэг шиг санагдаад бодож бодож 2уулаа олоогуй.Санаж байгаа бол хэлээрэй.Зугээр л сонин. Голф чини одоо бол Tiger Woods in toglodog togloom biz dee
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн 389 , 2010 / 08 / 29
Сайн уу, үеийн бөгөөд бодвол танил анд минь? Марияа Ивановна хоёр байсан, нэг нь манай группын мастер багш, нөгөө нь 19-р общежитийн хүмүүжүүлэгч авгай. Хэрвээ чи 80-82 онд байсан бол манай ангийн, тодруулвал КИП и Автоматкийн 4-р группын хүүхэд байх нь хө. Миний яахуу янгиа Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой энэ, үүгээр мессеж бичээрэй. Үеийн андыг гүнээ хүндэтгэсэн: Сартуул Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай- аас
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн 389 , 2010 / 08 / 29
тэр оймсыг кофт гэдэггүй бил үү? Сартуул Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай- аас
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 08 / 29
Кофт гэдэг чини цамц биз дээ.Богинохон оймсиг ни носки гэдэг.Уртыг нь
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 08 / 30
үгүй, кофт гэдэг чинь дотоож!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 08 / 30
goe um be? bi tanai ekhnert chini ataarkhanaa, minii nukhur iim baidag ch boloosoi geed l, bodbol bi uuruu muu bolood l minii nukur namaig khairladaggui baih l daa gej..

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 08 / 30
ай даа, арван зургаан насны минь дурлал шохоорхол ямар ядмагхан юм байлаа даа, гэхдээ бас үхтэлээ нууж үг ч дуугарах тэнхэлгүй харж мөрөөдөж дотроо нууж нугдайж мөн ч жол явж дээ, баагийгийн энэ дурсамж мартагдсан олон зүйлийг сэдрээгээд сонин байнаа хө
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 08 / 30
богини оймсыг наски, уртийг голф, эмэгтэй цамцыг кофт гэдэг ш дэ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 08 / 30
дотоожыг плавк гэдэг ш дэ, гэхдээ яг дотоож ч биш л дээ, эрэгтэй усны хувцас бил уу дээ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 08 / 30
Тийм байна,тийм байна зөв л байсан юм байна.Бид нар ингээд мартчихаар хүүхдүүд ях билээ.Саяхан манай Солонгос хоолнЫ газар 3 жил ажилласан найз маани ирээд будаа агшаах юм болов оо. Тэгсэн нэг л биш ийш тийшээ хараад яасан гэсэн чинь будаа агшаагчгүигээр болдог юм уу гэж байна.Бид Москва д цуг нэг сайхан ширмэн савтай бух юмаа хийдэг байсньг санаад их л инээлдлээ дээ.Тогоон дээр ч гэсэн галаа тааруулаад хийдэг гэсэн ойлголт бидний үеийнхэн дотор алга бол;ох гээд байнааа
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 08 / 30
за баагийд орос xэлийг их л муу сурч дээ гэмээр байна, бусдаараа бол сайхан л бичиж. воспитател,инстикт,добрыи вечер т ямар ч а байхгуй, утро бол мэдээж доброе гэхдээ сайхан дурсамж сэдрээгээд кайф авлаа хөө, баярлалаа.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 08 / 31
Ха ха лаг лаг.Баагий хайрын захиа, энгийн захиа гэж ангилдаг юм байна.Мэдлээ.ОК.Гоё, гоё
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 08 / 31
яадаг юм заавал оросоор зөв бичих албагүи ш дээ.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 08 / 31
БАТЭРДЭНЭ гуай бол түүх үлдээгч мөөн .мөн ч олон бичлэгийг ни шөнжингөө үзэж билээ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 08 / 31
Баагии чи шуу. Еронхиидоо бид 2-иин амьдралиин зам их оиролцоо яавж ирж. Баагиигиин бичлэгииг тэсэн яадан хулээдэг шуу, нутаг яавахдаа японоор даирвал уулзнаа амжилт хусье
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 09 / 02
Ха Ха Баагий чиний midlife crisis эхэлж байгаа юм байна даа... Залуу насаа эргэн дурсах,хөгширч байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байдлаар илэрдэг гэсэн. Ха ха.
Гэхдээ чиний бичсэнийг унших дуртай шүү. Битгий л бага хатан буулгачихаараа!
Good Luck Baagii.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
Сэтгэгдэл бичих

busy
Сүүлд шинэчилэгдсэн Мягмар, 2010 Наймдугаар сар 31 20:49
 
townhouse

Зар оруулахдаа анхаарах зүйлс!!!
Та хэн нэгнийг доромжилсон, гүтгэн дайрсан, хараалын үг хэрэглэсэн, бүдүүлэг авир гарган бичсэн, ямарваа нэгэн Вэб хуудас сурталчилсан үг өгүүлбэрүүд оруулж болохгүй!!! Зар оруулж буй хэрэглэгч нь үнэн зөв мэдээлэл оруулах ёстой! Хэрэв ямарваа нэгэн тааламжгүй зар орсон тохиолдолд бидэнд дээр байрлаж буй Мэдээлэл илгээхээр мэдэгдэнэ үү!!!
Энд орж буй бүх зар мэдээлэлд Орлоо.ком  ямарваа нэгэн хариуцлага хүлээхгүй болно!!!

Япон -ын зарын булан

Энэ хэсгийн бүх зарыг үзэх | Энэ хэсэгт зар нэмэх
Гарчиг / огноо
Зар
бидэнтэй zuuch_jp@yahoo.com хаягаар холбогдох буюу холбоо барих утас хаягаа үлдээнэ үү! орчуулгын бүх төрлийн үйлчилгээ! баярлалаа!
3.бүх төрлийн бичиг баримт бүрдүүлэлтэнд туслалцаа үзүүлэх /эмнэлэг,immigration-s виз сунгуулах хүсэлт гаргах ,гарах хуудас авахад орчуулагчаар гэх мэт, жолооны үнэмлэх солиулах ,авах ,гадаад иргэний үнэмлэх авах гэх мэт / 4.онгоцны буудлаас хүн тосох ,хүргэж өгөх / бидэнтэй
бид албан байгууллага , хувь үйлчилгээг санал болгож байна.1.токио хотод танилцуулах аялалд хөтөч хийх,2. бизнес болон ажил хэргийн гэрээ хэлэлцээрт орчуулагч, 3.бүх төрлийн бичиг баримт бүрдүүлэлтэнд туслалцаа үзүүлэх /эмнэлэг,immigration-s виз сунгуулах хүсэлт гаргах ,гарах
бид албан байгууллага , хувь үйлчилгээг санал болгож байна.1.токио хотод танилцуулах аялалд хөтөч хийх,2. бизнес болон ажил хэргийн гэрээ хэлэлцээрт орчуулагч, 3.бүх төрлийн бичиг баримт бүрдүүлэлтэнд туслалцаа үзүүлэх /эмнэлэг,immigration-s виз сунгуулах хүсэлт гаргах ,гарах
dugui
2010-09-03
hi huuchin dugui zardag gazar bn uu dugui awah gesen yum
tokyod udriin tsagaar ajil olj uguh hyn bainauu. haaltiig ni ugnu
taniltsana
2010-09-03
ene udriin mend!hunii itgel daaj chadah,zuv bodoltoi,daruuhan zaluu bn.tuilbartai,bie ee zuv avch yavdag,nudend dulaan,gants bie,dajgui busguitei dotno taniltsana.
achaa
2010-09-02
sain baina uu ene odriin mend hurge manai componaar uilchiluldeg ta buhendee bayrladag shuu . doorh achaa ybulh gessen humuus sakura 08040257464 utsaar holbogdoj medeelel abch bolno .central express line 9 sariin 22-23 achaa ybna. 9-3-12 hurtel ta buhnees achaagaa hilej abna .holbogdooroi
achaa
2010-09-02
achaa irj awah uilchilgee uzuulj bga hun bn uu achaa yawuulmaar bhiin
saukaragaas oor achaa avdag hun bainuu? hen n naidvartai yum be yavuulj bsan hun baival helj ogooch??
achaanii tuhi
2010-09-02
hi achaa awch bgaa hun bn uu achaa yawuulah gesen yum yoroshiku.
mongoloos korea, japan austria belgium bulgaria cyprus czech republic denmark estonia finland france germany greece hungary ireland italy latvia lithuania luxembourg malta netherlands poland portugal romania slovakia slovenia spain sweden united kingdom uls ruu ayalah humuusiig (tus bur 2 hun) burtgej baina. email hayag worldeducation@gmail.com
ajil ajil haijiina
2010-09-01
sain bna uu mongolchuudaa 26tai eregtei ajil haijiina barilgiiin ajil bol sain baina haana ch hamaagui heltei 08042991331
ajil. ajil. ajil.
2010-09-01
tokyod ajil olj uguuch
ajil haij bna
2010-09-01
bi uopond ireed 4sar bolj bgaa surdag ajil olj ogch tuslaach minii hayag sakuraa0904
tokyod shoniin ajilaas oor yamarch hamaagui ajil olj ogooch.jishee; ugaagch, tseverlegch geh met utas:08065869236
ajlyn zar
2010-08-31
осакагийн их сургууль нь докторын зэрэгтэй, унаган монгол хэлтэй, монгол улсын иргэнээс нэг хүнийг гурван жилын хугацаагаар тусгайчилсан дэд професор эсвэл тусгайчилсан багшаар ажилд авах тухайгаа зарлаж байна. жилд 5-аас 7 сая иений хоорондын цалинтай гэнэ. энэ жилын 9
жич:оршин суугаа визний төрөл, хугацаа хамаарахгүй! баярлалаа
урьд мэргэжилээрээ ажиллаж байсан дадлага туршлагатай,мэргэжилээрээ ажиллах сонирхолтой бага ангийн багш мэргэжилтэй хүнийгажилд урьж байна.сонирхсон хүмүүс zuuch_jp@yahoo.com хаягаар холбогдож мэдээлэл авах буюу холбоо барих хаягаа үлдээнэ үү!жич:оршин суугаа визний төрөл,
урьд мэргэжилээрээ ажиллаж байсан дадлага туршлагатай,мэргэжилээрээ ажиллах сонирхолтой бага ангийн багш мэргэжилтэй хүнийг ажилд урьж байна.сонирхсон хүмүүс zuuch_jp@yahoo.com хаягаар холбогдож мэдээлэл авах буюу холбоо барих хаягаа үлдээнэ үү! жич:оршин суугаа
romeo&juliet tower
2010-08-31
italy-n horongo oruulalttai, italy arhetictor-n shiideleer barigdaj bgaa “romeo&juliet” oron suutsandaa zahialga avch bna.ta uridchilgaa 2,5% tolood bairaa zahialj, uldsen 97,5%ia 2,5n jiliin hugatsaatai huuguigeer toloh bolomjtoi. master-properties llc. realtor nomin utas:99900183, 96680703 id:nomin.master@yahoo.com
ajild oroh hund
2010-08-31
ajil haij bgaa hun bwal hayg utasaa uldeene uu
anu-d suraltsuulna
2010-08-30
anu-iin ih surguulid b.a bachlor degree m.a - master degree hamgaalah bolomjtoigoor torol buriin mergejileer oyutan ýëñ¿¿ëíý. . 4 jil surna. helnii beltgeltei bol 6-12sar nemegdene äàðààõ áîëîìæóóäòàé. 1, ò¿ð õóãàöààãààð 39,000 $-èéí òºëáºð 28,000 áîëîõ 2, гэр бүлээрээ ÿâàõ 3, гэр бүлийн хүн ажиллах 4, байр бэлэн 5, төгсөөд 2-оос доошгүй жил ажиллах эрхтэй
japan eregtei,ajil hiideg , tolov daruu zantai hun,mongol emegteitei taniltsah huseltei tul 39 hurtelh nasnii mongol emegtei holboo barina uu . unen setgeleesee gerleh, amidraliin zorilgotoi hun holboo baina uu . 090-4884-8894 utsaar japanaar holbogdono uu, baga zereg japan heltei baihad hangalttai .
taniltsii
2010-08-28
tochigi mujid baidag mongol huntei taniltsana
juuchilval tand yovropoor aylxad chine vnegvi gaid xiij ugnu shvv bi uuruu germand amidardag
tseren egch
2010-08-28
humuusee hulih 10-20 mongonii ashig haisan abgai bolio naguya,oska gaas tseren egch mashin achaag bainga hurdan turgen hymd ybuldag shuu utas ni 080-3957-2529 achaag chin 1500-2000\ abdag door zul gedegh hun hudlaa
dund surguuli
2010-08-28
japand dund surguulid ohinoo surgah gesen ym odoo 14 n nastai yamar shugamaar yaj sudlah ve medeelel ugch tuslaach ohinoo mongoloos avch ireh gesen ym
bid yalav
2010-08-28
munx xux tengeriin xuchin dor tursun xux nuruutai mgl ugsaatai, ix ezen chinggis xaanii ur udam bid ex delxiidee ezen suux tsag ireseer bn. mgl xun buriin ail xoimort morin xuuraan deedlen zaldag shigee udaxgui "xas gurvaljin negdel:-s sanaachlan xevlegden garax bid yalav xemeex ch. erdene axiin shine zuunii nuuts tovchoon garax gej bn. amidraliin mun chanariig oloxod, xun ta uuriigoo tanij medexed tanii xux tamgatai bolj tursunii buyanzaya ene yum shuu. xurai xurai xurai
tokyod udriin tsagaar yamar ch ajil baij bolno. ta nadad ajil olj uguuch.
joloonii unemleh
2010-08-28
joloonii shalgalt yaj ugdug ym boloo duremiin shalgalt ni yamarhuu jurmaar avdag ym boloo todorhoi bichej ugch tuslaach end duremiin kart avch bugluj hicheel hiine gej baidag ym bolovuu tuslaarai manaihaan bayrlalaa
ajil bna
2010-08-28
tokyod ajil haij bgaa emegtei yamar ajil hiih sonirholtoi ve.tokyod eregtei hund barilgiin ajil bgaa.
joloonii unemleh
2010-08-28
bi japand ireed udaagui bga mongol joloonii unemleh bga end shalgalt ugch unemleh avah gesen ym sain meddegguiee medeelel uguuch mongolchuudaa duremiin shalgalt ni her hetsuu ym bol tuslaarai bayrlalaa
ali havid bdag nogoonii talbai ve? deerh hayagruu holboo bariarai
taniltsay
2010-08-27
saihan mongol busguichuudteigee taniltsay tse0928@yahoo.com @ bicheerei
ajil haigaad olj chadahgyi baina. ajil olj ugsun hynd haaltiig ni undur ugnu. bi emegtei tokyod amidardag.
hi ajil bn gesen hund ene haygruu mail bichnuu e_lusia8@yahoo.com
ногооны талбайд ажиллах ажил байна, ажил голохгүй болоод сонирхож байвал яаралтай хариу бичэрэй, эрэгтэй эмэгтэй хамаагүй.
kanagawa havid aajil haij bna. yapon helnii surguulid surdag. yaponoor joohonyarij chadna
hi
2010-08-26
hi yapond suugaa mongolchuudaa nadad tuslaach bi yapon ruu ajil hiiheer yabah gej zondoo hootsoldson getel butdeggui e nadad tuslaach zoblogoo ogoh ch yumuu yamar shugamaar yaj yabbal zugeer be meddeg hun bbal ene my mail tuul.cora@yahoo.com
manai surguuli ni usa-in los angeles hotod bairaldag.gadaadad surch ajilj bgaa oyutan zaluusiig urij bna. utas: 1-323-804-2812 email: hliusa@hotmail.com website: www.uohusa.com
японд байгаа монголчуудтай танилцаж хамтран ажиллах сонирхол байна.
ajil haij bna
2010-08-24
tokyod bdag ajil olj ugsun hynd haalt ugnu
hi ajil bn gesen hund e_lusia8yahoo.com
yaraltai
2010-08-23
bi tokyod amidardag. olon jil bolj bna. udriin ajild oruulj ugsun hynd undur halt ugnu. みなさん、宜しくお願いします uuchlaarai. halt bish haalt shyy
ajild juuchilna
2010-08-22
25-35 nasnii 2 zaluug undur tsalintai ajild oruulna.mun ger buliin 2-t bngiin ajild oruulna.orh sonirholtoi hun bval hayagaa uldeenuu.
asuuh yum bn
2010-08-21
oyutanudin saitin urilga yawuulj tuslaach pls oyutanuda
davgaa eslol
2010-08-21
tsug uzeh girls bn u 2 tasalbar tsug uzeh hun bdggui jargal004@yahoo.com
naran ulsad amidran suugaa mongolchuudaa! soccer sonirhogch zaluus bugd taniltsan, haaya saihan togloj tsagiig zugaatai unguruultsgeehgui yumuu? nadtai ijil sanaa bodoltoi yavdag hen negen bval namaig messengertee nemeerei! hganzorig@yahoo.com amidran suugaa gazar: kanagawa, gevch tokyod oirhon
hej urdchilga avahgyi bogino hugtsaand 3-4 hynd schengen,english viz naidvartai gargan hyrgej ogno. utas 0097695972637
mgl busguiteigee der negtegie.neg ih turanhai bish neg ih targan bish mongol busguitei gerelie.hunii nutagt gantsaar tesehguin.haygaa uldeen uu
utsaar yarih
2010-08-19
g-mobile hamgiin hyamd.
2003 oni 65000 km yavsan 2.0 motortoi 7 sard mongold orj irsen nissan bluebird mashin yaraltai zarna. 7500 $-s sain yarina. hariltsah utas 88137163 holboo bariarai
ajil haijiina
2010-08-18
sain bainauu haana ch hamaagui yamarch hamaagui baingiin ajil haijiina 26tai eregtei
manaih yokohamakaas bainga mashin ybuulj baina holbogdooroi 080-4025-7464sakura
hi taniltsya
2009-09-06
japand kanagawad baidag emegteichuudtei taniltsya... jmongoler@yahoo.com
gadaad paasport gargana!!!1hurdan naidvartai huuramch pass gargahgvig anhaarna uu!!!mishaa_ru@yahoo.com handana uu
holbogdoy
2009-09-05
sain baina uu mongol cnuudaa ene odriin mend hurge,yokohamakas oiriin uyd mashin mongolruu ybuulah gej baigaa hun baina uu,mon mashin abcn juulcnildag hun baibal holbogdmoor baina.... utas bolon @ uldeenuu
ajil xaij bna
2009-09-04
ymarch hamaagui udaan xugtsaanii ajil xaij bna. ganaa29@yahoo.com
taniltsay
2009-09-04
sain baitsgaan uu mgl ahan duus naraa.ta bugddee ene uduriin mendiig hurgii.minii bie japand ireed udaagui bolhoor mglchuudiigaa sain tanihgui haaguur baidagiig n medehgui ym.xaaya ajilgui ued ih uitgartai ym.adilhan bodoltoi hun baival holboo bariarai.bi 25tai eregtei thanks ganaa20mn@yahoo.com

Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн

АХМАДЫН ХОЁР ОХИН \Бэсрэг тууж\
2010/09/01 | С.Б.Бат-Эрдэнэ

...Цэрэг дагахаар
Тэрэг дага!!!   \Социализмын үед бий болсон ардын хэлц үг\

Энэ л богинохон

ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС
2010/08/29 | C.Б.Бат-Эрдэнэ
article thumbnail

Би бодолд автанхан, бага залуу насаа дурсанхан суунам. Эдүгээгээс яг л гучин намрын тэртээх аз

Хар гэртээ хаан, бор гэртээ богд
2010/08/27 | Гомбосүрэнгийн Галбадрах

...Би ажлаасаа гэртээ ирэхдээ жинхэнэ эрх чөлөөг мэдэрдэг. Миний гэр, миний хувьд өөрийнхөө эрх дураар

Баяжих хүсэл- бодит боломж
2010/08/24 | Гомбосүрэнгийн Галбадрах

Хүн болгон их мөнгөтэй болохыг хүсэцгээдэг. Зарим нь өөрийн хэрэгцээгээ хангах, нөгөө хэсэг нь

Хадам
2010/08/24 | Гомбосүрэнгийн Галбадрах

Хүмүүс бид бие биедээ дурлаж, улмаар гэрлэсэн цагаасаа "хадмууд"тай болцгоодог. Энэ мөчөөс өөрсдөө ч

Зовлон шаналал гэдэг...
2010/08/24 | Гомбосүрэнгийн Галбадрах

Хүний амьдралд ээдрээтэй, шийдэхэд төвөгтэй, мухардалд оруулсан олон асуудлууд тулгардаг. Тийм үед, энэ байдлаас

Гишүүд хамгийн сүүлд юу юу хийв?

2 өдрийн өмнө
lizzie шинэ зураг хууллаа. 01:57
Nomin хэрэглэгч 3 шинэ зураг нэмлээ Romeo&Juliet цомог 01:23
3 өдрийн өмнө
Sanchirsuren хэрэглэгч hogi-д сэтгэгдэл бичлээ Walls 11:15
hogi хэрэглэгч 2 шинэ зураг нэмлээ my life цомог 11:41
hogi шинэ зураг хууллаа. 11:25
hogi Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ. Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд Навчис нь ч хатдаггүй. 10:53
_ComSh_ ^____________________^ 07:56
_ComSh_ . 07:56
4 өдрийн өмнө
mongol Блог бичлээ Би та нарт хайртай ш... 04:01
 

Утасны Карт

EVEREST карт нь:

Гар болон гэр лүү адилхан:
$10 - 1 цаг 26 мин
$20 - 2 цаг 52 мин

idtgold
ЭНД ДАР

Орлоо Утасны Карт

ORLOO карт нь:

Гэр лүү:
$20 - 3 цаг 20 мин
Гар луу:
$20 - 2 цаг 10 мин


banner_orloo_phonecards
ЭНД ДАР

Би-Гавъяат дасгалжуулагч Д.Банди Би-Гавъяат дасгалжуулагч Д.Банди
Үзсэн: 58, Нэмсэн: 09 / 02
Спонсор гишүүд
Цагийн хүрд 9 р сарын 2 ны хөтөлбөр Гадаад мэдээ Цагийн хүрд 9 р сарын 2 ны хөтөлбөр Гадаад мэдээ
Үзсэн: 331, Нэмсэн: 09 / 02
Үнэгүй видео
Цагийн хүрд 9р сарын 2 ны хөтөлбөр Дотоод мэдээ Цагийн хүрд 9р сарын 2 ны хөтөлбөр Дотоод мэдээ
Үзсэн: 486, Нэмсэн: 09 / 02
Үнэгүй видео
Зөрлөг-Монгол кино Зөрлөг-Монгол кино
Үзсэн: 103, Нэмсэн: 09 / 01
Спонсор гишүүд
Ёо ёо-г анагаах нь-Болдсайхан эмчийн цуврал зөвөлгөө Ёо ёо-г анагаах нь-Болдсайхан эмчийн цуврал зөвөлгөө
Үзсэн: 153, Нэмсэн: 09 / 01
Спонсор гишүүд
Их хоын үдэш Их хоын үдэш
Үзсэн: 170, Нэмсэн: 09 / 01
Спонсор гишүүд
Өнөөдөр 9-р сарын 1-МУ-н Ерөнхийлөгч Элбэгдорж хүүхдүүдэд эрдмийн баярын мэнд хүргэв Өнөөдөр 9-р сарын 1-МУ-н Ерөнхийлөгч Элбэгдорж хүүхдүүдэд эрдмийн баярын мэнд хүргэв
Үзсэн: 76, Нэмсэн: 09 / 01
Спонсор гишүүд
Цагийн хүрд 9 р сарын 1 ны хөтөлбөр-Гадаад мэдээ Цагийн хүрд 9 р сарын 1 ны хөтөлбөр-Гадаад мэдээ
Үзсэн: 783, Нэмсэн: 09 / 01
Үнэгүй видео
Цагийн хүрд 9 р сарын 1 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 9 р сарын 1 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 962, Нэмсэн: 09 / 01
Үнэгүй видео
Шинэ Үе-Хошин шогийн тоглолт Шинэ Үе-Хошин шогийн тоглолт
Үзсэн: 310, Нэмсэн: 08 / 31
Спонсор гишүүд
Music 9-Хөгжмийн нэвтрүүлэг Music 9-Хөгжмийн нэвтрүүлэг
Үзсэн: 64, Нэмсэн: 08 / 31
Спонсор гишүүд
Би чамаас чи надаас-Дуучин Ану болон Электрон жаал Энхпүрэв Би чамаас чи надаас-Дуучин Ану болон Электрон жаал Энхпүрэв
Үзсэн: 179, Нэмсэн: 08 / 31
Спонсор гишүүд
Ам нээвэл-Нүүр тулсан ярилцлага Ам нээвэл-Нүүр тулсан ярилцлага
Үзсэн: 143, Нэмсэн: 08 / 31
Спонсор гишүүд
Цагийн хүрд 8 р сарын 31 ны хөтөлбөр Гадаад мэдээ Цагийн хүрд 8 р сарын 31 ны хөтөлбөр Гадаад мэдээ
Үзсэн: 736, Нэмсэн: 08 / 31
Үнэгүй видео
Цагийн хүрд 8 р сарын 31 ны хөтөлбөр Дотоод мэдээ Цагийн хүрд 8 р сарын 31 ны хөтөлбөр Дотоод мэдээ
Үзсэн: 977, Нэмсэн: 08 / 31
Үнэгүй видео
Оршуулган дээрх үхэл -Кино Оршуулган дээрх үхэл -Кино
Үзсэн: 133, Нэмсэн: 08 / 30
Спонсор гишүүд
Цагийн хүрд 8 р сарын 30 ны хөтөлбөр-Гадаад мэдээ Цагийн хүрд 8 р сарын 30 ны хөтөлбөр-Гадаад мэдээ
Үзсэн: 873, Нэмсэн: 08 / 30
Үнэгүй видео
Цагийн хүрд 8 р сарын 30 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 8 р сарын 30 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1222, Нэмсэн: 08 / 30
Үнэгүй видео
Гэр бүлийн мөрдлөг Гэр бүлийн мөрдлөг
Үзсэн: 203, Нэмсэн: 08 / 29
Спонсор гишүүд
1001-н шөнийн үлгэр-Шөнийн нэвтрүүлэг 1001-н шөнийн үлгэр-Шөнийн нэвтрүүлэг
Үзсэн: 146, Нэмсэн: 08 / 29
Спонсор гишүүд
Уулын төмөр-Монгол кино Уулын төмөр-Монгол кино
Үзсэн: 109, Нэмсэн: 08 / 29
Спонсор гишүүд
Fashion hunt Fashion hunt
Үзсэн: 39, Нэмсэн: 08 / 29
Спонсор гишүүд
Цагийн хүрд 8 р сарын 29ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 8 р сарын 29ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 631, Нэмсэн: 08 / 29
Үнэгүй видео
Цагийн хүрд 8 р сарын 29ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 8 р сарын 29ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 855, Нэмсэн: 08 / 29
Үнэгүй видео
Мөрдөгч Деррик-Шинэ дугаар Мөрдөгч Деррик-Шинэ дугаар
Үзсэн: 316, Нэмсэн: 08 / 28
Спонсор гишүүд
Сайхан теле сэтгүүл Сайхан теле сэтгүүл
Үзсэн: 179, Нэмсэн: 08 / 28
Спонсор гишүүд
Цагийн хүрд 8 р сарын 28 ны хөтөлбөр-Гадаад мэдээ Цагийн хүрд 8 р сарын 28 ны хөтөлбөр-Гадаад мэдээ
Үзсэн: 879, Нэмсэн: 08 / 28
Үнэгүй видео
Цагийн хүрд 8 р сарын 28 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 8 р сарын 28 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1180, Нэмсэн: 08 / 28
Үнэгүй видео
Тоглолтын цаг Тоглолтын цаг
Үзсэн: 192, Нэмсэн: 08 / 27
Спонсор гишүүд
Цагийн хүрд 8 р сарын 27 ны хөтөлбөр-Гадаад мэдээ Цагийн хүрд 8 р сарын 27 ны хөтөлбөр-Гадаад мэдээ
Үзсэн: 1007, Нэмсэн: 08 / 27
Үнэгүй видео

Хэрэглэгчийн булан

manaid-ireerei240_200

Шинээр нэмэгдсэн асуултууд

Paypal
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан GaMoog
0 хариултууд 17 Үзсэн 6 өдрийн өмнө Хариулагдаагүй
orloo aldaa zaagaad bna
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан swed
0 хариултууд 51 Үзсэн 8 өдрийн өмнө Хариулагдаагүй
Асуултууд
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я

Цаг агаар

Ulan Bator, Mongolia
Хэм: 14°C
Агаарын чийгшил: 14°C
Чийглэг: 59%
Хурд: 6 km/h
Чиглэл.: 280°
Хэмжигч.: 1009.1 mb
W
Дэлгэрэнгүй мэдээлэл
Хотоо сонгоно уу...

Шинэ мэдээ, мэдээлэл

Америкаас Монголдоо очоод...
2010/09/02 | Д.Цэрэндорж
article thumbnail

Нэгэн уншигч Монголд очоод амжилттай сайн яваа хүмүүсийн талаар өнгөтэй гэрэлтэй өөдрөг мэдээлэл гаргаач ээ!

Өөрийгөө үнэлэх хамгийн чухал үе шатууд
2010/09/02 | Ука Төмөр

Таны өөрийгөө үнэлэх үнэлгээний түвшин таны туулж өнгөрүүлсэн амьдрал болон таны багын хүмүүжлээс их хамаарна.

Обама: Америк, Иракын дайн дууслаа, ‘Хуудас эргүүлэх цаг болсон''
2010/09/02 | Ундрал

Бүтэн 7 жилийн турш үргэлжилсэний эцэст Америк, Иракийн дайн албан ёсоор төгсгөл болсоныг Мягмар гаригын

Бусад нийтлэлүүд

Онлайнд буй гишүүд

20 гишүүд ба 1104 зочид холбоотой
© 2010 Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Joomla! is Free Software released under the GNU General Public License.