20170517 001

Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ирэх сард АНУ-д айлчилж, тус улсын Ерөнхиийлөгч Дональд Трамптай анхны уулзалтаа хийнэ.

Өчигдөр буюу мягмар гарагт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, хоёр улсын удирдагчдын анхны уулзалтыг зургадугаар сарын сүүлчээр Вашингтон хотноо хийхээр Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийн газрын захирал Мэтт Поттингер, Мүн Жэ Иний гадаад бодлогын зөвлөх Чун Ей Ён нар тохиролцжээ.

Цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзах хүсэлгүй байгаа Умард Солонгосын талаар хоёр улсын удирдагчид ямар байр суурьтай байгаа нь айлчлалын үеэр хийх яриа хэлэлцээний гол сэдэв байх төлөвтэй байна.

Цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг Умард Солонгостой яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх хэрэгтэй гэж Мүн Жэ Ин үзэж байгаа юм.

Нөхцөл байдал бүрдвэл Умард Солонгостой яриа хэлэлцээ хийх болно гэж М.Поттингер, Чун Ей Ён нар хэлсэн тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар мөн мэдэгдлээ.

 

Эх сурвалж: www.montsame.mn

Зар оруулахдаа анхаарах зүйлс!!!

Та хэн нэгнийг доромжилсон, гүтгэн дайрсан, хараалын үг хэрэглэсэн, бүдүүлэг авир гарган бичсэн, ямарваа нэгэн Вэб хуудас сурталчилсан үг өгүүлбэрүүд оруулж болохгүй!!! Зар оруулж буй хэрэглэгч нь үнэн зөв мэдээлэл оруулах ёстой! Хэрэв ямарваа нэгэн тааламжгүй зар орсон тохиолдолд бидэнд дээр байрлаж буй Мэдээлэл илгээхээр мэдэгдэнэ үү!!!
Энд орж буй бүх зар мэдээлэлд Орлоо-Инфо ХХК  ямарваа нэгэн хариуцлага хүлээхгүй болно!!!

Солонгос улсад суугаа Монголчуудын зарын булан

Мэдээлэл
Зарлал