Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Members home page Таны орон зай Members Blog Гишүүдийн бодрол Orloo members Groups Баг бүлгэм Orloo Member videos Гишүүдийн видео members photo Гишүүдийн зураг Sponsor member Спонсор гишүүн болох
Солонгост суралцаж буй өөрийн туршлагаас... PDF Хэвлэх Имэйл
macc
Бичсэн Оогийноо   
Лхагва, 2010 Нэгдүгээр сар 13 00:32

Asian_studentСолонгост ирээд 9 сарыг үдлээ. 3 сарын дараа хэлний бэлтгэл дуусаж хавраас мэргэжлийн хичээлүүдээ сонсож эхлэнэ. Нэг үгээр “Эрхүү”-гийн нэг жилийн бэлтгэл шувтрах шатандаа явж байна гэх үү дээ. Энэ хугацаанд “хэлд орж”, эргэн тойрон дахь мэдээллийг ам дамжуулж биш бодитоор хүлээн авахтайгаа болон, мөнхүү Солонгос дахь Монгол оюутны амьдралыг бага сага гадарлах болсон. Хэдийгээр хал үзэж халуун чулуу долоосон архаг оюутан болоогүй ч, өөрийн ойлгож мэдэрсэнээ цаашид Солонгост сурахаар зэхэж байгаа хүүхэд залуучуудад хэрэгтэй болов уу гэдэг үүднээс оруулж байна.

Солонгост ирэхээс өмнө Австрали, Английг илүүтэй сонирхож тухайн орны сургуулиудыг голчлон судалж байсан. Ингээд тус орнуудын ямар ч сургуулиас заавал тавьдаг үндсэн шаардлага болох хэлний IELTS шалгалтыг өгч суралцах, тэтгэлэгт хамрагдах боломжтой болсон.

Гэсэн хэдий ч одоогоос яг жилийн өмнө “сэтгэлээс ургасан” шийдвэрийг даган Солонгост суралцахаар 3 сард ирсэн юм. Энэ шийдвэр маань амьдралдаа гаргаж байсан ухаалаг шийдвэрийн нэг яахын аргагүй мөн гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Анх ирээд мэдэхгүй зүйлүүдтэй багагүй нүүр учирч, буруу ташаа мэдээлэл дээр тулгуурлан гаргасан зарим нэгэн төлөвлөгөө удаа дараа бүтэлгүйтэж, заримдаа бүүр “мэдэх мэдэхгүйн” хооронд мэдэн будилах хүмүүсийн зааж чиглүүлэхээс илүүтэйгээр “сонжиж шинжих” тестүүдэд хальтарч бүдэрч үзлээ. Ингээд өөрөө биеэр туулж галын шугаманд “дайтаж” яваагийн хувьд хэлний бэлтгэлийн /курс/ талаарх мэдээллээс эхлэнээ.

Солонгос хэлний бэлтгэл:

Сөүлийн их сургууль /Seoul University/, КАИСТ буюу Korea Advanced Institute of Science and Technology бараг энэ 2 сургуулиас бусад бүх сургуулиудад Солонгос хэлтэй байх гэсэн шаардлагыг тавьдаг. Хэдийгээр зарим их дээд сургуулиудад Англи хэл дээр хичээл сонгон сонсож болох авч Солонгос хэл нь танд хөтөлгөө хоёр морьтой байхын давуу талыг өгнө. Нэмж тайлбарлавал, хичээлээс гадуурх бүх үйл ажиллагаанд 100 хувь оролцох, хэрэгт дурлан хошуу нэмэрлэх боломжтой гэх үү дээ. Тэгээд ч Солонгост сурч байгаа хүн Солонгос хэл, соёлыг мэдрэхгүй сурна гэж бас юу байхав. Ерөнхийдөө Солонгосын ямар ч их дээд сургуульд элсэхэд 4-р шатны Солонгос хэл үзсэн эсвэл Солонгос хэлний шалгалт өгсөн байх шаардлагатай гэж үздэг. Гэхдээ энд суралцаж байгаа оюутнуудын байр байдлыг ажиглахад энэ шаардлагыг хангаагүй оюутнууд бий нь бий. Энэ нь сүүлийн жилүүдэд Солонгосын их дээд сургуулиуд гадны оюутнуудыг татаж суралцуулах сургуулиа өргөтгөх, рейтингээ ахиулах /сургуулийн рейтинг тооцоход гадны оюутны тоо бас нэгэн үзүүлэлт болдогийн байна лээ/ гэх бодлогын үүднээс гадны орны оюутнуудын ирүүлсэн бичиг баримтыг хянаж нягтлан, Англи эсвэл Солонгос хэлтэй гэсэн мэдээллийг үндэслээд авчихдаг байсантай холбоотой юм билээ. Гэхдээ 2 жилийн өмнөөс гадаад оюутнуудтай холбоотой хэлний бэрхшээлийн асуудлаас эхлүүлээд олон асуудал урган гарч байгаатай холбогдуулан улсын гэх тодотголтой нэр хүндтэй сургуулиуд гадны оюутнуудад /тэр тусмаа Монгол оюутнуудыг цохон хэлэх хэрэгтэй болов уу/ харьцангуй “хатуурхаж”, элсэн орох босгоо багагүй чангатгасан гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Нэр хүндтэй буюу улсын тодотголтой их дээд сургуулиудын дэргэдэх хэлний курст элсэн, урилга авахад Солонгос хүнээр батлан даалт гаргуулсан байх шаардлагатай болсон байна лээ.

Нэг жилийн өмнө намайг элсэхэд ийм шаардлага тавьж байгаагүй юм. Гэхдээ энэ бол зөвхөн Монгол оюутанд тавьдаг шаардлага юм билээ. Зарим сургуулиуд ийм шаардлага тавихгүй байж болох юм. Тийм сургуулиас урилга авсан байлаа гэхэд виз мэдүүлэхэд Монголд суугаа Солонгосын Элчин Сайдын Яамнаас жаахан “маяглах” хандлага гаргах магадлалтай. Хэлний курсын нэг шат буюу level -ийн ерөнхий хөтөлбөр нь 3 сараар үргэлжилдэг бөгөөд нэг шатны төлбөр нь тухайн сургуулийнхаа рейтинг, аль хотод байгаагаас шалтгаалаад 900 мянгаас 1 сая 800 мянган воны хооронд хэлбэлзэнэ. Иймээс хувийн зардлаар Солонгост суралцах хүмүүст хандаж хэлэхэд хэлний курст ийм их мөнгө зарж байхаар Монголдоо Солонгос хэлийг сураад шалгалтыг өгчихөд маш их мөнгө хэмнэх юм байна лээ шүү. Солонгост хэлний курсаар ирэх оюутанд Монгол дахь Солонгосын элчин сайдын яамнаас D-4 ангилалын виз дарж өгнө. Солонгосын оюутны виз нь D-2, D-4 гэсэн хоёр төрөл байх бөгөөд D-2 нь их дээд сургуулиудад суралцах виз юм. /эндээс харна уу/ D-2, D-4 визээр ажил хийх: Ингээд оюутны визээр Солонгосын нутаг дэвсгэрт хэрэг зөрчил гаргалгүй суралцснаас хойш 6 сарын дараа оюутнууд хуулийнхаа дагуу цагийн ажил буюу арбайт хийх эрхтэй болдог юм билээ. Хэрвээ хэлний курст суралцагч нь 6 сар болсон бас өмнөх семестерийн /шатны/ нийт дүн нь 70-аас дээш байгаа тохиолдолд сургалтын албанд мэдэгдэж бүртгүүлээд ажил хийх эрхтэй болно.

Ажил хийх эрхийг олгохоос өмнө цагаачлалын албаны ажилтан ирж хүсэлт гаргасан оюутнуудад цагийн ажлын аюулгүй байдал, болон оюутан долоо хоногт хэдэн цагийн ямар ажил хийж болох талаар нарийн тайлбарлаж зөвлөгөө өгдөг юм билээ. Хэлний бэлтгэлд суухын давуу тал: Аливаа гадаад хэлийг нутагт нь сурах нь сургуулийн орчны баримжааг мэдрэх, нутгийн ард түмний соёл, зан заншилыг ойлгох, гадаад оюутны амьдралдаа дасах хамгийн эрх чөлөөтэй, боломжийн цаг хугацаа юм. Миний хувьд Англи хэлтэй учраас хэлний 2-р шатыг төгсөөд л магистартаа орчихно гэсэн төлөвлөгөөтэй байсан боловч яг миний мэргэжил буюу нийгмийн ухаанаар мэргэшихэд Солонгос хэлтэй байх нь зайлшгүй гэсэн шаардлагаар 4-р шат хүртэл нь үзэхээр болсон. Ер нь элсэлтийн процессыг ажиглаад байхад суралцах чиглэлээс хамаараад тэнхим бүр бас өөр өөрийн гэсэн онцлогтой байх нь бий. Гэхдээ мэдээж суралцах явцад энэ нь маш зөв алхам юм байна гэж ойлгож байгаа. Мэдээж аливаа зүйлийг биеэр мэдэрч байж л сайн муу талуудыг ойлгох юм даа.

Сургуулийн ерөнхий уур амьсгал, дүрэм журам, басхүү нутгийн соёл уламжлалыг мэдрэх нь цаашид өөрийнхөө чиглэлээр чиг алдахгүй бас ялих шалихгүй юманд цаг алдахгүй яг үндсэн гол луужингаа барьж сурахад тань тустай. Ер нь ажиглаад байхад Монголоос шууд магистар, докторт орчихсон хэлгүй оюутнууд мэр сэр байдаг. Тэдний хувьд хэлний бэрхшээлээс болоод удирдагч багш нартайгаа харьцаж чадахгүй эмээх, хичээлээ ойлгохгүй өнгөрөх гэх мэт асуудлуудтай тулгарч өдийг хүртэл ойд төөрсөн мэт учраа олохгүй будилж явах нь бий. Аан бас дээрээс нь нэгэнт цаашид мэргэжлээрээ суралцах сургуулийнхаа хэлний бэлтгэлд суралцаж байгаагийн давуу тал гэж бас байна. Анги даасан багштайгаа “наануу цаана уу” гал хам болоод авах хэрэгтэй. Тэгвэл цаашид илтгэл, курсын ажил гээд Солонгос дээр бичих юмаа тэр багшаараа “Миний хөөрхөн багшаа” гэж наалдаж байгаад засуулаад харуулаад авахаас гадна, үргэжлүүлээд л солонгос хэлээ суралцаад байх юм даа. Нэг юм нэмж хэлэхэд Солонгос бүх эмэгтэйчүүд “хөөрхөн” гэдэг үгэнд маш дуртайн билээ шүү. Бас өөрийнхөн даасан ангиас тухайн сургуульдаа сайн яваа шавь нартаа ёстой “нугасгүй” хүмүүс байна лээ дээ. Хичээлийн завсар байн байн миний ангид сурч байсан оюутан гээд магтах нь элбэг шүү. Хэлний курст суралцах шийдвэр гаргахаас өмнө: Ямартай ч Солонгост хэлний бэлтгэлийн 1-р шатанд /level/ суралцах нь ёстой мөнгөний гарз гэж хэлмээр байна. Миний хувьд монголоос ирэхдээ ганц ч үсэг, ганц ч тоо мэдэхгүй байсан учраас нэгдүгээр шатанд суухаас өөр аргагүй байсан.

Нэгдүгээр шатанд бол үсэг үзэж, уншиж бичиж сурахаас бараг хэтрэхгүй тул өөрөө төлбөрөө төлөх хүнд бол 1,300,000-1,600,000 воныг бичиг үсэг тайлагдахад “цацна” гэсэн үг. Иймээс цагаан толгой тайлагдаж, уншиж бичих дадлагаа Монголдоо сайтар үзээд харин энд ирээд түвшин ахих шалгалт өгөөд шууд 2-р шатандаа орох хэрэгтэй юм билээ дээ. Харин 2, болон 3-р шатанд ёстой Солонгос хэлний үндсэн тулгуур дүрэм, үг зүй, найруулга зүй үздэг тул маш хэрэгтэй шатууд. 4-р шат бол Солонгос хэл дээр өгүүлбэрийг задлан шинжлэх, уншиж ойлгосоноо бичих зэрэг гүнзгийрүүлсэн дадлагын шат юм. Ерөнхийдөө бол ТОЭФЛ /TOEFL/, IELTS-ийн бэлтгэл курстэй ижилхэн. Солонгос хэлний бэлтгэлээс олгодог урамшуулалтууд: Хэдийгээр Солонгост хэлний бэлтгэлд сурахад их мөнгө төлдөг ч бас сайн сурч чадвал мөнгөө эргүүлээд авах боломжтой урамшуулалын scholarship маягийн хөнгөлөлт байнаа. Хэрэв хэлний бэлтгэлийн бүх ангиас /300-500 оюутнуудын дунд гэж ойлгож болно/ дүнгээрээ нэгд орвол сургалтын төлбөрөө 100% эргүүлэн авах, бас дээрээс нь ангидаа 1- байр, 2-р байранд орвол 800-500 мянган воны мөнгө урамшуулалыг “улаан диплом”-ын хамт гардаж авна даа.

Оогийноо нь хоёр ч удаа авсан бөгөөд анх удаа энэ сургуулийнхаа хэлний бэлтгэлд хамгийн анх урамшуулал авч, “улаан диплом” хүртэж буй Монгол оюутан гэж олны өмнө зарлуулан авсандаа баяртай л байдгийн. Хэлний бэлтгэлийн элсэлтийн хуваарь: Ер нь жилд 4 удаа элсэлт авдаг бөгөөд сонгосон сургуулийнхаа сайтнаас хараарай.

Мэдэхэд илүүдэхгүй НЭГ – Эх орны тухай мэдлэг: Ганцхан Солонгос ч гэлтгүй гадаадын аль ч оронд суралцаж байгаа хүний хувьд мэдэхэд илүүдэхгүй зайлшгүй мэдэж байх зүйл бол эх орны тухай мэдлэг. Ер нь тэгээд чамайг Бат, Дулмаа, намайг Оогийноо гэх хувь хүний үүднээс илүү “Монгол” гэдэг ганцаар үгээр тодорхойлж харах нь элбэг дээ. Би миний эх орон ярих түүх баялагтай, сайхан орон гэж боддог. Хэдийгээр эдийн засгийн хувьд ядуу буурай, дэлхийд нэрд гарсан бүтээгдэхүүн гэх юм байхгүй ч яалт ч үгүй өөдлөн дэвших хөгжиж буй орон. Тэгээд ч бид л эх орныхоо жижигхээн хэсэгт ч болов хувь нэмэр оруулахаар гадаад суралцаж, хөдөлмөрлөж байгаа учраас надаас хамаарах эх орноо гадны хүмүүсийн дэргэд муулж гоочилох нь хамгийн тэнэг хэрэг гэж боддог.

Сайнаар хэлж, зөвөөр ойлгуулвал гадныхны нүүрэн дээр заавал өөрсдийгөө муулж баллах зүйл байхгүй л гэж бодно. Магадгүй өнөөдөр би гадныхны өмнө өөрийнхөө эх оронг муулан гоочилон зогсвол өөрийгөө өөлж баалснаас ялгаагүй хэрэг бизээ.

Мэдэхэд илүүдэхгүй ХОЁР- “Ажилчин Монгол'': Солонгост ирээд Монгол оюутан байгаагийнхаа төлөө өөчилж гоочлуулах зүйлтэй багагүй тулгарч байсан ч Солонгосчууд Монголчуудад муудаа биш Монгол оюутнуудын гаргасан алдаанаас болсон юм даа гэдгийг ойлгож эхэлсэн. Тэгээд ч “овоо босгоогүй бол шаазгай юунаас суух вэ” гэж. Сайны хажуугаар саар гэгчээр Монгол оюутнуудыг сурах гэж биш ажиллах гэж ирдэг гээд дургуйцэх багш нар эндэхийн их сургуулиудад ихээс гадна “Монгол оюутан залхуу, хэнэггүй, хичээл их тасалдаг” гэх нийтлэг шошгоор бүх оюутнуудыг цоллох хандлага байдаг нь нууц биш. Бусад орнуудад ямар байдгийг мэдэхгүй юм. Гэхдээ Солонгост байдаг нийтлэг хандлага нэг тиймэрхүү. Магадгүй мөнгөгүй, ядуу гэж өөрийгөө өмгөөлж болох авч бас ч үгүй залуу хүмүүсийн хувьд ирээдүйгээ бодвол хэлээ сайтар үзээд боломж бололцоог хайвал ажилчин Монгол оюутан гэж адлуулахгүйгээр эвтэйхэн шиг ажил хийгээд суралцах боломж байна. Үүний тулд хамгийн гол нь хэлтэй байх хэрэгтэй. Бас дээрээс нь хувийн зохион байгуулалт. Тэртэй тэргүй энд суралцаж байгаа орон орны оюутнуудыг харахад, ганцхан Монголчууд л ажил хийдэггүй юм.

Гадны оюутнууд бүгд л цагийн ажил хийж л байдаг. Хамгийн гол нь Монголчуудын өөр бусад дэл сул илүү хөдөлгөөн, хоосон хийрхүү зан, цагийн юмыг цагт нь биш салан задгай авир том дутагдал юм уу даа. Магадгүй оюутны визээр орж ирээд зөвхөн ажил хийх сонирхолтой хүмүүс байхыг үгүйсгэхгүй ээ. Гэхдээ цорын ганц үнэн бол Солонгост ч гэлтгүй гадаадын аль ч оронд ажил хийгээд сургалтынхаа төлбөрийг олж, амьжиргааныхаа зардлыг даан сурангаа ажил хийнэ гэдэг бол маш бэрх асуудал. Оюутан цагийн ажил хийж мөнгө хураана гэдэг бүүр ч мянгуужингийн үлгэр байх болов уу. “сураад байна уу, ажил хийгээд байна уу” 2-ын дунд болчихлоо гээд давхар дарамттай явах нэгэн нь байдаг шүү. Тиймээс та ганцхан Солонгост биш ер нь гадаадын аль нэгэн оронд сурахаар явах гэж байгаа сайтар судалж бас тухай орондоо татаж түлхэх хүнээ бодолцох, хамгийн гол тэтгэлэг гэх мэт гарцуудыг сайн бодолцохыг хүсэж байна. Гэхдээ аливаа зүйлд хувь хүний сонголт, хандлагын асуудал байдаг. Ямартай ч хэлээ сайн үзээд, ажлын цаг, ачааллаа тооцоод явбал болохгүй биш харин ч Монголд оюутан байснаас хамаагүй дээр л дээ. Гэхдээ хичээлээ нэгдүгээрт тавиад явбал олон хөнгөлөлт, тэтгэлгүүд гарч болох бөгөөд, тухайн хөнгөлөлт, тэтгэлэгүүдийн ачаар мөнгөний асуудлыг бага сагаар шийдээд өөрийнхөө ирээдүйд гарц нээгээд явах боломжтой шүү.

Гэхдээ мэдээж мэргэжлийн хичээлээ сонсоод давхар ажил хийгээд сайхан амьдарч, цоглог яваа залуучууд байнаа. Харин тэр цоглог яваа нөхдүүдийг хараад байхад дэм дэмэндээ дээс эрчиндээ гэгчээр хосоороо ирсэн гэр бүлийн хүмүүс байх нь нийтлэг харагддаг. Гэр бүлийн хүмүүсийн аль нэг нь магистар, докторт орчихсон байгаа тохиолдолд нөгөөхөө гэр бүлийн визээр “татаад” дэргэдээ “аргамжаад” бүтэн цагийн ажил хийлгэнэ дээ хэхэ. Харин өөрөө хичээлдээ яваад, ажлаа хийгээд байна. Ингээд хосоороо амьдарч байгаа хүмүүс харьцангуй наануу цаануутай ар урд халаасандаа бага сага юм хийгээд суудаг юм билээ. Нэг зүйлийг хэлэхэд овоож оцоотол нээх их мөнгө хураадаггүй юм шүү. Graduate degree буюу магистарт суралцах: Нэгэнт Солонгос хэлний шаардлагыг биелүүлсэн бол магистар, докторт суралцах боломжтой болно. Солонгосын их сургуулиудын магистарын сургалтын жилийн төлбөр нь дунджаар 2,300,000-3,000,000 воны хооронд хэлбэлзэнэ. Сүүлийн жилүүдэд Солонгосын их дээд сургуулиудад суралцах гадаад оюутны тоо эрс нэмэгдсэн. Энэ нь Солонгосын их дээд сургуулиудаас гадаад оюутнуудад хандсан төлбөрийн хөнгөлөлтийн бодлоготой холбоотой. Өөрөөр хэлбэл суралцах мэргэжлийнхээ нийт төлбөрийг А, В, С гэсэн зэрэглэлээр 3 хувааж төлөх боломжийг санал болгодог.

А- Entrance Fee + В- сургалтын төлбөрийг семестер эхлэхээс өмнө төлдөг. Энэ нь нийтдээ 500 мянган гаруй вон буюу нийт сургалтын төлбөрийн 20-30 хувьтай тэнцэнэ. SSA Fee (C) гэдэг нь сургуулийн удирдах зөвлөл, суралцаж буюу танхимын профессоруудаас оюутны суралцах явц, чадвар, өмнөх семестерт суралцсан амжилтын онооноос хамааруулан олгодог төлбөрийн хөнгөлөлт юм. Хэрэв оюутан өмнөх семестерт амжилттай суралцан мөн удирдаж буй профессороосоо сайн үнэлгээ авч чадсан бол энэ төлбөрийг төлөхгүй гэсэн үг юм. Ингэхээр нийт магистарт суралцах хугацаандаа 500 мянга гаруй воноор суралцах боломжтой юм. Нэмж хэлэхэд Солонгос хэл, соёл судлалаар маш их хэмжээний тэтгэлэг байдаг юм билээ. Ажлын туршлага: Магистарын сургалт нь баклаврын сургалтыг бодвол онолын ойлголт бага үздэг бие даан судалгаа хийдэг. Иймээс суралцаж буй чиглэлээрээ ажлын дадлага туршлагатай байх нь маш сайн. Хэрэв та хангалттай ажлын дадлага туршлагатай бол суралцах хугацаандаа Солонгосын засгийн газар, Солонгосын элчин сайдын яам, мөн Солонгосын соёлын байгууллагуудаас олгодог тэтгэлгүүдэд хамрагдахад давуу тал болж, өөртөө та + оноог авч чадна.

Тэгээд ч ер нь гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэг авч суралцахад тухайн чиглэлийн дадлага туршлага гэсэн шалгуур байдгийг та санаж л байгаа байх. Цаашид магистар, докторт хөнгөлөлт, тэтгэлэгтэйгээр амжилттай суралцах, Солонгос, Англи хэл дээр эрдэм шинжилгээний хурал цуглаанд оролцохын давуу талуудыг бага сагаар бичих болно.


АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед
Custom Search

Хамгийн хямд, өргөн сонголттой, үнэгүй болон та $ буцааж авах болно шүү!

   ORLOO20$    Гэр лүү: 3 цаг 20 мин 
Гар луу: 2 цаг 10 мин

Сэтгэгдлүүд (29)add
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 13
яасан уxаалаг биөээ даасан оxин бэ? улам иx амзилт гаргаарай.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +3
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 13
амжилт хүсье.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 13
би 한국 -улсад амидарч байнаа яг унэнийг маш сайн бичжээ Их мундаг охин байна шуу АЖА АЖА !!!!!!!!!!!!!!!! амжилт хусиэ ээ Би энд олон жил болж байна Оогийноодоо улам их сайн сайхан цоглог гялалзаж яваарай Минэөдир суда- гаар монгол гээд гарвал гоэ байна шуу Туунд нэг монгол охин гардаг Хэн билээ Золзаяа гэсэн байхаа
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: -1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 13
за корэад бгаа гарууд 열심히 хийгээд байгаарай! Монгол хун хэл сурч ажил хийхдээ #1 шуу!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 13
чамд сурлагын ондор амжилт хүсиэ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 13
амжилт сайн хүн бнаааа
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 13
좋은정보감사합니다 ^^
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 13
сайнуу . маш их хэрэгтэй мэдээлэл огж байгаад талархаж байна , би солонгосын дээд сургуулиудийг их сонирхож байгаа . Монголд баклавараа аваад явсан дээр болов уу ? эсвэл солонгост суусан дээр болов уу би бүүр эргэлзээд байна тус болооч !!!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 13
Эрдэм номын зам тань үргэлж сүүн зам татуулан байг.АНУ-аас
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 13
амжилт хүсэн ероое! Гэхдээ залуучууд боломжтой бол англиар яридаг оронд сургуулид сурсан ни огоожтэй шүү. Корэа, Жапанаар түй май түммпэн сав гээд ярихад тэр болгон хүн ойлгохгүй гэхдээ сурсан бүхэн эрдэм л дээ.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 13
гадаадийн оютнуудийн оролтсдог нэвтрүүЛэгт 2-Монгол охин байдаг. ажаад байхад манайхан ярианий баялага , тургэн сэтгэх ,ямар нэгэн харуйЛтад тугдрэлгүй хурдан сэтгэж зув хариулт угухдуу тааруухан нийтЛэг байдал ажиглагддаг . тэртээ тэргүй бурж угух газар сайхан сэтгэж ярих хэрэгтэй шуу дээ. ТэмүүЛэнг нэг гархийг ни харсан . МонгоЛ дээЛ умссун байсан . МГЛ-чууд дандаа умсдугуу гэж асуухад угуй-ээ. би одоо анх удаагаа умсуж байна.гэж хариуЛах юм . МГЛ-чууд тсагаан сар ,баяр наадмаар оЛонхи ни умсдуг шуу дээ. бусад уЭд тсуунхи нас тогтсон хумуус умсдуг , мун худуунийхун бол байнга Л умсуж байгаа. бас дээр ни мгл-эрчүүдийгээ муулах маягтай , солонгос заЛуус сайхан гэж яриад Л....ЗоЛзая бол буур хачин хачин юм ярина хааяа .
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +2
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 13
нэг удаа орон ороний оютнуудаас танай нутгаас САР ямар дурстэй харагддаг бэ ? гэсэн асуулт яриЛтсЛага бсн . ЗоЛзая тэгхэд /сарний дурс дээрхи хэлбэрийг / манай тэндээс ЖООМ харагддаг ухааний юм яриж биЛээ. бусад оютнууд гэрман гэхэд ТууЛай , орос гэхэд хавирган саран дээр хугжим бариад суусан хун , бас уур нэг оютан бужиглэж байгаа хун гэх мэтээр сайхан сайхан дурс хэЛж бсн . Харин ТэмүүЛэн ни ТууЛай гэж нэмж хэЛхэд хутЛугч , гэрмантай адиЛхан бас ТууЛай гэж байж биЛээ... бас нэг удаа тэс уур хамаагуй асуудалд МонгоЛ хуний бугсунд хух тоЛбо байдаг гэхэд хутЛугч заЛуу одоо байдагуу ,одоо байгаа ю гэхэд байгаа байгаа гэж биЛээ , ТэгтэЛ тэмүүЛэн ни одоо боЛ байхгуй-ээ бага хуухдийн бугсунд байдаг гэж биЛээ. ГэтэЛ канадийн шонхор хамарт шар бусгуй энэ асуудаЛд энэ ямарч хамаагуй-ээ гэж байж биЛээ. тэгтэЛ нэг оютан ЗоЛзая биш / бин / Зая гэж байя гэхэБ. уур оЛон хачин хариуЛт угч Л байдаг ...МонгоЛоо уЛамжЛаЛаа , МГЛ-соёЛ , газар нутаг гээд ихээхэн мэдээЛэЛ сайтай МГЛ-охин туунд орох ни зуБ юм шиг бсн...
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 13
Амжилт хүсье. Улам хичээгээрэй
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 14
yamar mundag ohin be? mash ih amjiltiig hysen erooe. MONGOLd heregtei olon saihan sanaa oborloj eh orniihoo hogjild ih hubi nemer oruulna gedegt itgej bna. bi chinii yariltslagiig uns**ad ih enjoy bolloo.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 14
ухаантай шүү!!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 14
сайн байна шүү Урагшаа... Монгол-д ийм л охид дутаад байгаам даа...
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 14
нэг ни нийтийн толоо гэдэг баярлалаа чамд тус багададгуй юм ийм сэтгэлгээтэй ариун уйлстэй залуус олон олон байгаасай миний дуугийн уйлс бутнээ

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 14
solongos helnii dvremvvdees zaaj uguuch setgel gargaj baga ch gesen yum bichij oryylarai amjilt hvsie

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 15
쓴만큼 공부 잘 하기를 바란다. 사실 한국에 유학 중인 몽골 학생들도 어학원 다니는 몽골인들에 대하여 그냥 아르바이트생으로 생각한다. 대부분이 그냥 비자 문제 없이 한국에 사는 것 같다. 공부하러 온 사람들은 그들 때문에 불펴한 일 많이 당하니까 당연하지. 한 명이나도 열심히 공부하기를.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 15
баырлалаа эгчээ. танд амжилт хүсэе. улс эх орондоо хэрэгтэй бусаддаа хэрэгтэй өшөө илүүг хийгээрэй гэж хүсэе. энд сурж бгаа монгол оюутнууд төлбөрөөсөө болж мөнгөнөөс болж хичээлээ үл ойшоон ажил хдг. би ч гсн хж л бсн. гэхдээ ажлын эх оронд ирсэн гд ажилаа биш хичээлээ, хэлээ сурах н цаашид өөрсдөнд чин хэрэгтэй юм бн лээ шүү.ажлаа хсн ч гсн хичээлээ хөсөр хаяж л болохгүй шүү.(бас зугаа цэнгээн. за тгд амжилт хүсэе. баярлалаа.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 15
Хятадууд биднийг худалдаж авч байна гэсэн эхний шуугиан намдаагүй байтал тэд хөөмий, Гэсэр, Уртын дууг минь өөрийн болгочихоод одоо МОНГОЛ ДЭЭЛийг өөрийн соёл гэж ЮНЕСКОд бүртгүүлэхээр зэхэж байна. Харин тэд соёлоо хамгаалж үлдэхээр тэмцэж байна та тэдэнтэй нэгдэж санал бодлоо хуваалцана уу.
www.bolor-erdene.bblog.mn
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 16
Үнэндээ солонгос хэл сурсан болон солонгост сурсан хүүхэд залуус заавал Англи хэлээр яр,даг орны сургуулийг төгсөөрэй. Ингэж л байж чи гадаад боловсролтой болно шүү. Солонгос хэлтэй монгол хүн монголоор дүүрэн байгаа ч эрэлт хэрэгцээ алга. Инчонт нисэх буудлаас эхлээд л өөрт чинь солонгос хэл хэрэггүй болохыг ойлгоно. Япон, солонгос хэл бол дэлхийн хэл биш шүү, зүгээр л тухайн газар орондоо хэрэгтэй хэл. Тэнд амьдарч л байгаа сурах нь мэдээж шаардлага. Тэгээд солонгос хэлтэй гээд онгироод байж болохгуй шүү, залуусаа. Үнэндээ Англи хлэ л маш их чухал хэрэгтэй гэдгийг дэлхийн хаана ч явсан мэдэрч, дутуу дулимаг сурсандаа харамсаж явсан учир ийн бичлээ. Солонгос хэл бол та зөвхөн солонгос хүнтэй тулан ажил хийхэд бага зэргийн давуу тал авчирах боловч дараагийн алхамд ямар ч нөлөө үзүүлэхгүй шүү.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: -2
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 21
Seoul University bish Seoul National University gej bichih baih gej bodoj bna. SNU ni Seoul University-gees hamaagui tom delhiid 47-d orj baigaa, KIAST bol 67-68-d baigaa biluu dee. Za ene jagsaaltiig delhiin shildeg surguuliudiin jagsaaltaas todorhoi harna biz. Master, za yalanguay doktort suraltsaj baigaa oyutan helnii mergejiltei hun bish bol Angli hel hamgiin chuhal shuu dee. Delhiid uuriiguu taniulaya gej bodoj baival Solongost surj baigaa geltgui Angli hel surah heregtei. gehdee bas negent amidarch baigaa uchir Solongos surahgui baihaar jaahan asuudaltai. Gol chi Solongost hir undur zeregleliin surguulid surch baigaagaas buh yum hamaarna daa. Ene bichsen ohin ovoo meriilttei l ohin yumaa. Bas udaagui gehed So-nuudiig huurguduj yumaa zasuulj avdag argand orchihson yum bna. er ni haa gazriin humuusiig uuriig magtahad durtai bna baih he he. Er ni helnii course-iin bagsh nar ih naizan dundaa gej sonsoj baisan yum bna. Gehdee chamd amjilt husie.

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 23
тиймээ ухаантай охин байна илуу ихийг сураарай бугдээрээ монголийнхоо туухийн талаар мэдэж байх хэрэгтэй шуу хаана ч явсан бахархах зуйлтэй байх шиг сайхан зуйл хаана ч байхгуй
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 03
тиймээ үнэхээр ухаантай тусч охин байна шүү. Энэ талаархи мэдээлэл үнэхээр хэрэгтэй байсан юм. Баклаврын сургалтын төлбөр хэд байдаг юм бол гэдгийг судлаад өгөх боломж байна уу. Бас би өөрөө солонгост хараар ажиллаж байгаад баригдаад ирсэн юм л даа. Уг нь дээд боловсролтой энэ талын мэдээлэл байхгүйгээс хараар яваад гадаад паспорт дээрээ хар тамга даруулсан юмаа одоо надад солонгост сурахаар боломж байгаа болов уу сураглаад өгөөч .

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 03
http://www.yanaa.mn/
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 06
ялтчгуй үнэн юм бичжээ.. би оюутан бж бгаад ажилчи болсн Алдсн алдаа их
үнхээр мэдээгүй яваа солонгост сурах сонирхлтой хуухд залуучууд д хэрэгтэй зөвөлгөө бн.. чамд амжилт нзаа
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 26
Сайн байна уу, Оогийноо? Үеийн залуустаа үлгэр дууриал болж байгаа хөдөлмөрч, бүтээлч зан тань таалагдлаа. Үргэлж энэ хэвээрээ, эрч хүчтэй яваарай. Би Монголоос бичиж байна. Алтангадас хэмээх оюунлаг, гэгээлэг сайхан сэтгүүлийг эрхлэн гаргах хүндтэй үүргийг саяхан хүлээж аваад байгаа билээ. Сэтгүүлийн маань уриа Хөгжлийн төлөө хамтдаа. Тиймээс харь оронд суралцаж, ажиллаж, амьдарч буй зорилготой, тэмүүлэлтэй, бүтээлч залуус Та бүхэнтэй хамтарч ажиллахыг хүсч байна. Та бүхэн манай уншигчидтай ажил амьдралынхаа туршлагыг хуваалцан, амьдарч буй орныхоо хөгжил дэвшил, технологийн ололт, хэл соёлын талаар мэдээлэл өгч, байнга холбоотой байгаарай. Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой , Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой гэсэн хаягийг листэндээ бүртгээд аваарай. Амжилт хүсье, залуус аа. Мессэж нисгээрэй.



ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: -1
och
...
бичсэн och , 2010 / 03 / 03
Aanhaan, er ni bol yag unen bichjee, gehdee neg sanah yum bainaa, Anagaahiin chigleleer surguulid irsen bol Scholarship A zeregleld bagtsan ch, 75% huviig ni l hongoldog yum bilee. Za za suraltsaj baigaa, suraltsahaar zorison bolgond ondroos ondor amjilt husye
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
Сэтгэгдэл бичих

busy
Сүүлд шинэчилэгдсэн Пүрэв, 2010 Нэгдүгээр сар 14 22:25
 
***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

Шуурхай мэдээ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс Афганистан Улсын Кабул хотод үүрэг гүйцэтгэж байгаа манай цэргийн багтай уулзжээ
2010/03/11
article thumbnail

АНУ-ын Батлан хамгаалахын Сайд Роберт Гейтс Афганистан Улсад ажлын айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгч Хамид

Туркэд хүчтэй газар хөдлөлтийн улмаас 51 хүн амь насаа алдаад байна.
2010/03/08
article thumbnailОйролцоогоор 6 магнитутын хүчтэй болсон газар хөдлөлт нь ойр хавийнхаа 10 км газрыг хамарсан байна.

Зар оруулахдаа анхаарах зүйлс!!!
Та хэн нэгнийг доромжилсон, гүтгэн дайрсан, хараалын үг хэрэглэсэн, бүдүүлэг авир гарган бичсэн, ямарваа нэгэн Вэб хуудас сурталчилсан үг өгүүлбэрүүд оруулж болохгүй!!! Зар оруулж буй хэрэглэгч нь үнэн зөв мэдээлэл оруулах ёстой! Хэрэв ямарваа нэгэн тааламжгүй зар орсон тохиолдолд бидэнд дээр байрлаж буй Мэдээлэл илгээхээр мэдэгдэнэ үү!!!
Энд орж буй бүх зар мэдээлэлд Орлоо.ком  ямарваа нэгэн хариуцлага хүлээхгүй болно!!!

Солонгос -ын зарын булан

Энэ хэсгийн бүх зарыг үзэх | Энэ хэсэгт зар нэмэх
Гарчиг / огноо
Зар
олон улсын жолооны үнэмлэх хамгийн хямдаар найдвартай богино хугацаанд авч өгнө, хаяг: хуучнаар худалдаа аж үйлдвэрийн танхим 1 давхарт онгоцны билетийн касс, утас: 96662545 99662545 и-мейл unemlex@yahoo.com
олон улсын жолооны үнэмлэх хамгийн хямдаар найдвартай богино хугацаанд авч өгнө, хаяг: хуучнаар худалдаа аж үйлдвэрийн танхим 1 давхарт онгоцны билетийн касс, утас: 96662545 99662545 и-мейл unemlex@yahoo.com
оюутан залуусаа 2010 оны 6 сард эхлэх хэлний курс болон 9 сард эхлэх баклавр,мастер, докторын бүртгэл эхэлсэн тул солонгост суралцахыг хүсэгч оюутан залуус та бүхнийг урьж байна. та бүхэн солонгостоо нэр хүнд бүхий чоннам,ханбат,мукпо улсын их сургуулиудад 440 гаруй
tuslaach
2010-03-12
nadad 1 say tugrug heregtei bn. haluun setgeleer tuslaach. bi butsaaj ugnu. tanii tsilgan setgel, itgeliig bi aldahgui. bi 25zai zaluu ene udaa tuslahiig husie
олон улсын жолооны үнэмлэх хамгийн хямдаар найдвартай богино хугацаанд авч өгнө, хаяг: хуучнаар худалдаа аж үйлдвэрийн танхим 1 давхарт онгоцны билетийн касс, утас: 96662545 99662545 и-мейл unemlex@yahoo.com
solongosoos hun haij bga bol tend bga mongolchuudiin web saitruu oroo tend bga humuus zovhon ene web saitruu ordog ymaa mgl.com
solongosoos hun haij bga bol tend bga mongolchuudiin web saitruu oroo tend bga humuus zovhon ene web saitruu ordog ymaa mgl.com
ulaan malgait,unkhruush *,manjin,tsartsaa shorgool 2 geh met ta bidnii huuhed ahui uedee sonsdog baisan delhiin shildeg ulgeruudiig manai aldartai jujigchid boloh chaminchuluun ,ravdan guai nariin jujigchilsen helbereer togloj unshsan sonsdog cd-tei ,mash saihan zuragtai ulgeriin nom hudaldaand garlaa.gadaadad baigaa etseg ehchuud ta buhen hairtai huu,ohindoo avch uguurei.tanii huu ,ohin chin eh saihan mongol heleerei yarij surhad enehuu nom mash ih ach tusaa ugnu gedegt bid itgej bn."minii
hi all. solongost uildeverledeg. sportiin firmuudiin baraag neteer yamar hayagaar olj . hudaldaj avah bolomjtoig ( websitiig ni) helj ugnu uu. tnx
ahiigaa haij bna
2010-03-10
sain bnuu solongost ajilj amidarch bui niit mongolchuudaa.bi ahiigaa haij bnaa damdingiin naranhvv gedeg yum.ohinoo bnaa mongoloos taniigaa haij bn.nadtai holboo bariarai minii mail hayag memor_1024@yahoo.com.jich hoch n angu.tanij medeh hvn baiwal hel duulgaj tuslaachee guij bna.
dyygee haij bna
2010-03-09
sain baitsgaana uu seould baigaa mongolchuudaa bi duu tselmengee haij bna.tanih humuus baival helj ugch tusalna uu? tseek (geetsii 01049047505) ahtaigaa yaraltai holboo barina uu! usa-s anhaaral tavisan ta buhend bayarlalaa.
usa-d suraltsuulna. sain baitsgaana uu. toefl ogolguigeer magistr, bakalavr, associate degree, helnii kursed mongoloos bolon busad ulsaas irj suraltsahad ni esvel usa-d baigaa 18-40 hurtel nasnii humuust tusalj zuuchilj baina. odoo havar, zunii elseltend amjij burtguulne uu. irehed ni tosch avah, bair, ajil olj ogoh zereg uilchilgee mon uzuulne. buh torliin vizuudiig f1 bolgoj ogno. shinezuunii guur llc, ncb tov washington dc, usa utas:703-296-6977 email:info@shinezuuniiguur.com
setakd ajil bn
2010-03-08
setakd em ajil bna utas-0114489098
solongosd amidarch ajillaj bgaa zaluuchuudaa. ta nar mungutei l bol minii mailruu zahia ilgeeneyy. yamarch hamaagui tetgeed yavchihaar zaluu baival tsarai zys golohgui hamtran amidarna bys suujch bolno. mungtutei hyntei shy. enebish_bataa@yahoo.com namaig enkhyysh gej duudaj bolnoo. end ajilgui nad shig hyyhnyyd nuhurtei boloh gej so yavaad baihiin. yugaaraa dutahav.
asuult
2010-03-06
ajiliin gereegeer garahiin tuld ymar hynd handval deer ve ymar baiguulaga bdag eum be medeelel ugch tus bolooch bi mongoloos koreo yvmaar bna alban esnii vizeer tuslaach
minii eej burhanii oron ruu yavlaa.ta buhen minii eejiin burhanii oron yavah zamiig gereltuulj zul orgoj maani hogjoono uu.um maa ni bad mi hum.um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum
minii eej burhanii oron ruu yavlaa.ta buhen minii eejiin burhanii oron yavah zamiig gereltuulj zul orgoj maani hogjoono uu.um maa ni bad mi hum.um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum
baria zasal
2010-03-05
solongos seould sokyogi dvvregt tolgoi,aartsag ys, gol sudas, huliin ul ,tai massag gesen bvh turliin baria hiij bna. nuruu ni uwddug hul ni yanginaj huluu dagaj uwddug, tolgoi dyyrj uwddug ba yadargaanii ulmaas bie ni sularsan hvmvvs ard irgiin ulamjlalt dono dahinii anagaah uhaanii baria zasaliin argaar emnej domnono hariltsah utas 01047990801
eej dee
2010-03-05
sain baitsgaana uu?ahan duusee!minii eej burhanii oron ruu yvlaa zul urguj zamiig n gereltuulj buyan uildej tuslaarai
canada ulsad nastai hun asarah ajild burtgej baina. email: canadaenkhundraa@yahoo.com utas bas: 1-205-435.8352
tanilaa xaij bna
2010-03-03
boloroo otgoo 2 iig xaij bna 2ooo oni yed suvonii parand xamt baisan bold oyun 2 bna ganbaagiin exner boloroo cecegmaagiin dyy otgoo 2 iig tanix xyn baival xelj ögch tusal nuu
bair zarna
2010-02-28
mongold 2 uruu bair zarna bairlal:hotiin tuvd, dashchoilon hiidiin chanh urd tald bairlaltai 2 uruu bair yaraltai ,une tohiroltson zarna!!! holbogdoh utas;99091760, 99309774
ulsan hotod amıdarch bgaa tuya tungaa nartai holbogdmoor bna tanıj medeh hun bval hayag bolon utasnıi nomerıig ogch tuslaarai bı ooroo ulsand bj bsan odoo turkt bna
япон,өмнөд солонгос,сингапур,ану ,канад,австрали,европ� �н холбоонд төрөл бүрийн сургалтанд 15-30 насны хүмүүсийг урьж байна. email: worldeducation@gmail.com
япон,өмнөд солонгос,сингапур,ану ,канад,австрали,европ� �н холбоонд төрөл бүрийн сургалтанд 15-30 насны хүмүүсийг урьж байна. email: worldeducation@gmail.com
tuslana uu?
2010-02-27
bi odoo ajillaj baigaa mergejileeree magistert suraltsakh gesen yum. ekhleed khelnii beltgeld suraltsakh ni zob baikh. saikhan setgelt oyutan zaluusaa nadad zobloj tuslaach. e-mail khayag:bayar_b03@yahoo.com
tuslana uu?
2010-02-27
bi ooriin odoo ajillaj baigaa mergejileeree magistert suraltsakh gesen yum.ehleed helnii beltgeld suraltsakh ni zob baikh.nadad zobloj tuslaach.saikhan setgelt oyutan zaluusaa!
solongos garguulna
2010-02-27
22 nastai exner noxor 2 solongos garguulna. mongo belen xil garsnii daraa mongoo ogno
mongold bair zarna
2010-02-26
hi, 13-r horoolold bairlah 3 uruu bairiig zarah buyu 2 uruu bairaar solin zuruu mungiig ni tohiroltsono. utas:91818143 (uyangatai yarih) 455310
gadagshsaa garna
2010-02-26
ger buliin hamt solongos uls ruu ajillaj amidarhaar garna
eejee haij bna
2010-02-26
dendev obogtoi enkhdulguun iig huu javkhlan haij bna
оюутан залуусаа 2010 оны 6 сард эхлэх хэлний курс болон 9 сард эхлэх баклавр,мастер, докторын бүртгэл эхэлсэн тул солонгост суралцахыг хүсэгч оюутан залуус та бүхнийг урьж байна. та бүхэн солонгостоо нэр хүнд бүхий чоннам,ханбат,мукпо улсын их сургуулиудад 440 гаруй
helj ugnu uu?
2010-02-23
amerikaas solongos ruu gazriin achaa yaj avchruuldagiig medeh hun baina uu? bayarlalaa. 102-390-4045
bvx eljind bolon surgaltiin materiald bankiniin batalgaa bainga naidbartai gargana shuurxai 20minutand gargana bijiltei debtert xiine99740049 98609946
hamaatnaa haij bna
2010-02-22
hi uyngaag tanih hun algauu naraa egchiin ohin uyngaag haij bna tanij medeh hun bval tuund helj ogooch mon utasii ni medeh hun end tavij ogooch bayrlalaa
hamaatnaa haij bna
2010-02-22
hi uyngaag tanih hun algauu naraa egchiin ohin uyngaag haij bna tanij medeh hun bval tuund helj ogooch mon utasii ni medeh hun end tavij ogooch bayrlalaa
sain baina uu. chi namiag sonsohiig husehgui baih nadad hezuu baina.genet tiim zan bitgii gargal daa. naiz n guij bna aa. bi jujugleegui shuu.unen setgeleesee baisan. taivshraad yariasai gej naiz n chin setgelesee guij bna shuu. bas heneer ch togloogui.
nutag negt ahan duusee gereegeer 3-sariin ajil haij b.a naidvartai. 976-99942685
ajil
2010-02-21
solongost naidvartai huneer garguulmaar b,a 3-sariin hugatsaataigaar6
bair awah uu
2010-02-18
бид таны хүссэн байрыг зах зээлийн үнээс хамгийн хямд үнээр түргэн шуурхай олж өгөх болно. та ямар байр худалдан авах, хөлслөх хүсэлтэй байгаагаа бидэнд email болон мессежеер илгээнэ үү . email: info@housemall.mn холбоо барих утас: 99003682
oromoor bn
2010-02-14
chehees solongost ochimoor bn zuwulguu ugnu vv
hamaatnaa haij bna
2010-02-12
solongosd amidarch ajillaj bga haraa egchiin ohin uyngaag haij bna egch ni bas solongosd hamt bga tuya geed tanij medeh humuus bval tuund helj ogch tuslaach bi amerikd bnaa bayrlalaa ta buhend
hamaatnaa haij bna
2010-02-12
solongosd amidarch ajillaj bga haraa egchiin ohin uyngaag haij bna egch ni bas solongosd hamt bga tuya geed tanij medeh humuus bval tuund helj ogch tuslaach bi amerikd bnaa bayrlalaa ta buhend
hamaatnaa haij bna
2010-02-12
solongosd amidarch ajillaj bga haraa egchiin ohin uyngaag haij bna egch ni bas solongosd hamt bga tuya geed tanij medeh humuus bval tuund helj ogch tuslaach bi amerikd bnaa bayrlalaa ta buhend
hamaatnaa haij bna
2010-02-12
solongosd amidarch ajillaj bga haraa egchiin ohin uyngaag haij bna egch ni bas solongosd hamt bga tuya geed tanij medeh humuus bval tuund helj ogch tuslaach bi amerikd bnaa bayrlalaa ta buhend
solongosiin happy baby birendiin nyarai huuhdiin gadnah zuzaan olgiig boonii uneer shuud uildverees ne zarj baina.une,ongo,zagvariin orgon songolttoi.100% daavuun,95*95 hemjeetei.delgerengui medeelel avahiig husvel www.monkorea77.blog.banjig.net ruu orj uzeerei.
олон улсын жолооны үнэмлэх хамгийн хямдаар найдвартай богино хугацаанд авч өгнө, хаяг: хуучнаар худалдаа аж үйлдвэрийн танхим 1 давхарт онгоцны билетийн касс, утас: 96662545 99662545 и-мейл unemlex@yahoo.com
xotiin a zeregleliin bus mongol 3-r surguuliin zuun tald 2007-9 sard ashiglaltand orson 12 davkhar bairnii 10 davkhart 62.29m2 talbaitai toxilog mash dulaan 2 uruu bairiig xyamd zarna. 1m2-690$. /42.980$/ utas 96638245
ene hayagaar orj unesco-d orj bgaa /hoomii china-giin bish gesen / urguduld negdeerei 500.000 sanal avhaas 5100-han l bna shuu !!! list niihaa humuust tsaash taraana uu !!! http://www.petitionspot.com/petitions/khoomii
солонгос улсаас монголруу оруулж ирэх төрөл бүрийн автомашины сэлбэгийн захиалга яаралтай авна. утас: 010-9536-5055 майл: slr_mgl@yahoo.com
olon ulsiin joloonii unemleh gargaj ugch bna. holbogdoh utas: 1+2063273005 e-mail: grlnomin@yahoo.com
hamaatnaa haij bna
2010-02-08
solongos ulsad ajillaj amidarach bga uyngaag haij bna tanij medeh humuus bval tuund helj ogch tuslaach 5715056700
hamaatnaa haij bna
2010-02-08
solongos ulsad ajillaj amidarach bga uyngaag haij bna tanij medeh humuus bval tuund helj ogch tuslaach 5715056700
hamaatnaa haij bna
2010-02-08
solongos ulsad ajillaj amidarach bga uyngaag haij bna tanij medeh humuus bval tuund helj ogch tuslaach 5715056700
hamaatnaa haij bna
2010-02-08
hi humuusee bi hamaatan uyngaag haij bnaa tanij meddeg humuus ene zariig unshval uyngaad heleed damjuulaad ogooch bi anu d bna 5715056700
hamaatnaa haij bna
2010-02-08
hi humuusee bi hamaatan uyngaag haij bnaa tanij meddeg humuus ene zariig unshval uyngaad heleed damjuulaad ogooch bi anu d bna 5715056700
bair awah uu
2010-02-08
бид таны хүссэн байрыг зах зээлийн үнээс хамгийн хямд үнээр түргэн шуурхай олж өгөх болно. та ямар байр худалдан авах, хөлслөх хүсэлтэй байгаагаа бидэнд email болон мессежеер илгээнэ үү . email: info@housemall.mn холбоо барих утас: 99003682 70123638
uyangaag haij bna
2010-02-07
hi uyangaa chi haana bnaa chamtai yrimaar bna humuusee tanij meddeg hun bval helj ogch tuslaach uschin hiij bsan egch ni tuya gej hun bii bayrlalaa
uyangaag haij bna
2010-02-07
hi uyangaa chi haana bnaa chamtai yrimaar bna humuusee tanij meddeg hun bval helj ogch tuslaach uschin hiij bsan egch ni tuya gej hun bii bayrlalaa
uyangaag haij bna
2010-02-07
hi uyangaa chi haana bnaa chamtai yrimaar bna humuusee tanij meddeg hun bval helj ogch tuslaach uschin hiij bsan egch ni tuya gej hun bii bayrlalaa

Сонирхууштай видео Шууд үз!

Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, A. Халтар, Виржиниа муж
Үзсэн:1636
Bay area-гийн Цагаан сар
Үзсэн:1745
“Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Ё. Отгонбаяр, МУ-ын БСШУ-ны сайд
Үзсэн:1146
86400 efir 25
Үзсэн:1563
Манайд ирээрэй - А. Алтангэрэл, А. Намсрай
Үзсэн:10826
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Д.Өнөрсайхан, Вашингтон хот
Үзсэн:2102
Америкийн өнгө” нэвтрүүлэг, Н.Баярмөнх, Орландо хот
Үзсэн:2353
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Ц. Арилдийпүрэв, Бизнес форум-5, Орландо
Үзсэн:2331
Америкийн өнгө - Ц. Амгалантай ДиЭлЭс институт
Үзсэн:4139

Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн

Ном эрдэм яах вэ? нойр хоолондоо л сайн байвал...
2010/03/15 | Г. Галбадрах

...Хөдөөгийн нэгэн айлд зочлон ирсэн нэгэнтэй ярилцаж суухдаа гэрийн эзэн ийн өгүүлсэн гэнэ. Нүүдэлчид амьдралынхаа

ЕС ХОНОГ (Баримтат тууж)
2010/03/14 | С.Б.Бат-Эрдэнэ

…Туулсан амьдралын ядмагхан түүхийг
Туульслан хайлна чинээ санасангүй явлаа…
ОРШЛЫН ОРОНД
Уг

Айлын эхнэр хөөрхөн
2010/03/13 | Г. Галбадрах

...Хошин шогийн жүжигчин Баярмагнай, Эрдэнэзаан нарын тоглосон хоолны газрын тухай нэгэн хошин өгүүлэмж байдаг. Гуанзанд

Хариуцлага тооцож МАХН бас АН-ыг ч татан буулгая
2010/03/11 | Г. Галбадрах


Ардчилал, Монголчууд бидэнд олон зүйлийг өгсөн. Оюун санааны эрх чөлөө, гадаадад чөлөөтэй зорчих

Гологдмол эрчүүд
2010/03/09 | Г. Галбадрах

Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий

Хажууд минь л байсан...
2010/03/08 | З.Эрдэнэбат
( Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой)

Хорин жилийн тэртээх хаварын
Монгол зураг - 13
2010/03/07 | Ё. Гантулга

Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс

Бүсгүй хүн
2010/03/07 | Гомбосүрэнгийн Галбадрах
Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан
Харьцангуй
2010/03/03 | М.Э.Бямбацэрэн

Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3

Манай гишүүдийн сүүлд хийсэн үйлдлүүд

Өнөөдөр
Jasper Azure, vimo нар найзууд боллоо. 02:03
aagii шинэ зураг хууллаа. 01:04
baatar багт нэгдлээ hogjiltei huuhduud 01:00
Өчигдөр
A. Mend-Orshikh, Ganbold нар найзууд боллоо. 10:20
Arty хэрэглэгч Bata-д сэтгэгдэл бичлээ Walls 06:59
Altaa Nytgiin mini agaar saixan ynertei.... 05:14
angar50 хэрэглэгч мэдээ нэмлээ poop is poop 12:39
angar50 баг үүсгэлээ poop 12:38
angar50 багт нэгдлээ F.C.BaRcEloNA 12:33
angar50 хэрэглэгч 2 шинэ зураг нэмлээ amarjargal цомог 12:27
 

Онлайнд буй хэрэглэгчид

26 хэрэглэгчид ба 1306 зочид холбоотой

Утасны Карт

EVEREST карт нь:

Гар болон гэр лүү адилхан:
$10 - 1 цаг 26 мин
$20 - 2 цаг 52 мин

idtgold
ЭНД ДАР

Орлоо Утасны Карт

ORLOO карт нь:

Гэр лүү:
$20 - 3 цаг 20 мин
Гар луу:
$20 - 2 цаг 10 мин


banner_orloo_phonecards
ЭНД ДАР

community
Цагийн хүрд 3 р сарын 15 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 15 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 536, Нэмсэн: 03 / 15
Бүх гишүүд
Хэн юу хэлэв-УИХ-н гишүүн Гүндалай Хэн юу хэлэв-УИХ-н гишүүн Гүндалай
Үзсэн: 146, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Өдөн дэр-Хөтлөгч сонгон шалгаруулахтай холбоотой давталт нэвтрүүлэг Өдөн дэр-Хөтлөгч сонгон шалгаруулахтай холбоотой давталт нэвтрүүлэг
Үзсэн: 96, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Оюу-толгой буюу Эзэнгүйдэл Оюу-толгой буюу Эзэнгүйдэл
Үзсэн: 77, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 15 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 15 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 686, Нэмсэн: 03 / 15
Бүх гишүүд
Universe Best Songs-Үзүүштэй видео Universe Best Songs-Үзүүштэй видео
Үзсэн: 62, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 371, Нэмсэн: 03 / 14
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 604, Нэмсэн: 03 / 14
Бүх гишүүд
Umbrella Fashion Umbrella Fashion
Үзсэн: 67, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Үдшийн болзоонд-Эрдэнэтунгалаг Үдшийн болзоонд-Эрдэнэтунгалаг
Үзсэн: 150, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх Гэрэлтэй цонх
Үзсэн: 24, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Хулангийн үдэш Хулангийн үдэш
Үзсэн: 80, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
3 сарын 8-ны Сан Францискогийн парти 3 сарын 8-ны Сан Францискогийн парти
Үзсэн: 1075, Нэмсэн: 03 / 14
Үнэгүй видео
Universe best songs Universe best songs
Үзсэн: 252, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино
Үзсэн: 616, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Деррик Харийн шашин Монголд.... Деррик Харийн шашин Монголд....
Үзсэн: 261, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Чи нэг нь  Кино Чи нэг нь Кино
Үзсэн: 141, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Ask Цэнгээнт нэвтрүүлэг Ask Цэнгээнт нэвтрүүлэг
Үзсэн: 154, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/ Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/
Үзсэн: 325, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Өдөн дэр Өдөн дэр
Үзсэн: 320, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа
Үзсэн: 215, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй.... Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй....
Үзсэн: 241, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Миний муусайн найзууд-Сараа Миний муусайн найзууд-Сараа
Үзсэн: 365, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 789, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 2027, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 788, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Hit-Дуучин Төмөрбаатар Hit-Дуучин Төмөрбаатар
Үзсэн: 178, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 947, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Диваажингийн шат-Сүүлийн анги Диваажингийн шат-Сүүлийн анги
Үзсэн: 175, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Хошин шог Хошин шог
Үзсэн: 235, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд



БНСУ-аас манай сайт-д өргөнөөр үйлчлүүлэхийг хүсье, зар сурталчилгаа болон бусад холбогдох санал хүсэлтээ мэйл хаягаар илгээхийг хүсье.

BorEBd

Хэрэглэгчийн булан

Дуучин Болд - Crazy Fashion


Болдын "Only one" цомогт багтсан "Crazy fashion" дууны клип саяхан мэндэлсэн байна. Уг дууны клипийг "Hero Entertaiment" бvтээсэн бєгєєд vгийг Quiza бичиж, тvvнтэй хамтарч дуулсан байна. Та бvхэн одоо бараг мэддэг болсон байх, Болдын клипvvд чанарын єндєр тvвшинд хийгдэж, царайлаг бvсгvйчvvд клипийг нь чимж байдгийг... Энэ удаа дууны утга санаа загварын ертєнцтэй холбоотой байсан учир тэрээр шинэ клипэндээ хєєрхєн охидыг тоглуулахаа мартсангvй. Бvсгvйчvvдийн хамгийн эмзэг сэдэв болсон хєгшрєлтийн эсрэг гайхалтай тэмцэж чадаж байгаа топ модель Одгэрэл хvртэл харагдсан шvv.

Шинээр нэмэгдсэн асуултууд

UK-s USA-luu yaj juulchnii visa awah uu?
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан Babino
1 хариултууд 68 Үзсэн 7 өдрийн өмнө Хариулагдаагүй
Japan ruu ayalah, am-d hamgiin tohiromjtoi ni heden sar ve?
Байгаа ангилал Аялал жуулчлал | Асуусан solongo galsan
1 хариултууд 58 Үзсэн 7 өдрийн өмнө Хариулагдаагүй
solongost surj bgaa humuusee?
Байгаа ангилал Боловсрол | Асуусан shijka
0 хариултууд 190 Үзсэн 26 өдрийн өмнө Хариулагдаагүй
японы чат
Байгаа ангилал Менежмент | Асуусан masaki
1 хариултууд 361 Үзсэн 38 өдрийн өмнө Хариултаа авсан
Асуултууд
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я
Enrel

Цаг агаар

Ulan Bator, Mongolia
Хэм: -9°C
Агаарын чийгшил: -16°C
Чийглэг: 41%
Хурд: 14 km/h
Чиглэл.: 320°
Хэмжигч.: 1019.0 mb
NW
Дэлгэрэнгүй мэдээлэл
Хотоо сонгоно уу...

Шинэ мэдээ, мэдээлэл

Шведэд цагаачлал (asyl) хүсч байгаа хүмүүсийн анхааралд
2010/03/15 | Г. Нямдорж

Цагаачлалын алба
Шведийн Цагаачлалын алба дараах төрлийн өргөдлийг хүлээж авч шийднэ: − Цагаачлал −

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийн монголчуудын чуулган”-ы хуралдаанд оролцоно
2010/03/15 | president.mn

Монгол үндэстний түүх, хэл, соёлыг хадгалан хамгаалах, судлах, сурталчлах үйлсэд дэлхийн монголчууд, Монголын анд нөхдийн

Бид Монголдоо очино
2010/03/15 | Л.Жаамаа

МУСГЗ зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазарын ''Би монголоороо гоёдог'' хэмээх шүлгэнд алсад суугаа нэг монголын агсам

Бусад нийтлэлүүд
Find_us_on_facebook_badge twitter_bird_follow_me_orloo
© 2010 Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Joomla! is Free Software released under the GNU General Public License.
RestaurantBar.com