Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Members home page Таны орон зай Members Blog Гишүүдийн бодрол Orloo members Groups Баг бүлгэм Orloo Member videos Гишүүдийн видео members photo Гишүүдийн зураг Sponsor member Спонсор гишүүн болох
ЦОНХ /Болсон явдлаас сэдэвлэн бичлээ/ PDF Хэвлэх Имэйл
macc
Бичсэн Oogiinoo   
Лхагва, 2010 Нэгдүгээр сар 20 18:32

Нар тусах цонх өөрт тань бий

Зургаа түргэхэн дуусгаад салхинд гарч цээж дүүрэн амьсгалахыг юунаас юунаас илүү хүсэж байлаа. Сэнсний хуурай агаартай, хаашаа хаашаа 3 метр хүрэхтэй үгүйтэй бүүдгэр өрөөнд өдөржингөө зураг зурсанаас болж, нимгэн цамц аадар бороонд нэвт цохиулсан мэт хөлсөндөө норон гүн усанд амьсгалаа түгжин олон цаг байсан мэт сэтгэгдэл төрж байв. Нарийхан урт хонгилоор явсаар шатаар өгсөн гадагш гарахад саун мэт чийглэг бөгчим агаар гялгар уутанд толгойгоо хийсэн адил бүчээд авах хэдий ч хулганы жижигхэн өрөөнд амь тэмцэн амьсгаадахаас хамаагүй дээр ажээ.

************************************

Амралтын хоёр өдрийг тааруулан үзэсгэлэнгээ гарахаар Баасан гарагийн шөнийн галт тэргээр Сөүлд ирлээ. Солонгост ирээд 2 жил болсон хэдий ч нийслэл хотыг нь анх удаан үзэж сонирхохын далимд үзэсгэлэнгээ гаргаж байгаа нь энэ юм.

Санаж сэдэж явсан ажил маань сэтгэлд хүрэхүйц бүтсэний дараа хүний нутагт ажиллаж амьдарч сурч байгаа Монголчуудыг нэгтгэдэг Түндэмүний Монгол тауныг зүглэв. Нэгэн ижил неон гэрлэн чимэглэлтэй Солонгосын ихэр гудамжнуудаас Түндэмүний монгол тауны гудамжийг ялгаж танихад төвөгтэй байсангүй. Гудамжны аман дээрээс эхлээд л хөлчүү Монгол залуус том том дуугарч, тойрог үүсгэн тамхилцалгаах нь тун чиг танил дүр зураг санагдаж байлаа. Гурван эгнээ суудал нь пиг дүүрэн хүнтэй Монгол “шигдан”-ы /зоогийн газар/ сонголт үгүй ганц сул суудал дээр сууж хоолны цэс ч харалгүйгээр шууд цуйван захиалав. Хагас, бүтэн сайн өдрүүдэд Сөүл мөнхүү ойролцоох хотуудад ажиллаж амьдардаг Монголчууд Түндэмүний монгол таунд ирж алжаалаа тайлан өөр хоорондоо уулзаж учирдаг болохоор энэ газар тун их хөл хөдөлгөөн ихтэй байх ажээ. Хоол хүлээх зуурт хүмүүсийн яриа чихний үзүүрт шүргэнэ. Монголд юмны үнэ нэмэгдсээр Солонгостой амьжиргааны өртөг ижилхэн байгаа ч цалин нь гүйцэж түрүүлж чадахгүй бахардсаар ард хоцорч байгаа тухай, дүү “баагий”-гаа энд нэг сургуульд чихчих ямар боломж байна гэхчилэн аж амьдралын яриа, “муусайн” Солонгосчууд Монгол хүний чигчий хуруунд ч хүрэхгүй арчаагүй сулбагар хэрнээ “хүчирхэг” “оюунлаг” Монголчуудын эх орон яагаад урагшлан хөгжихгүй байгаа нууцыг тайлах цэц булаалдах хөөргөн яриа чих загтнуулна.

Булангийн ширээнд өмнөө “сам чон”-ы 2 литрийн задгай шар айраг тавьсан барзгар нүүртэй хүрэн бор залуу ганцаараа суух нь өөрийн эрхгүй нүдэнд минь тусав. Энэ шигданд 4 хүний ширээг ганцаарчилаад суусан хүмүүс бид хоёр л байгаа бололтой. Над шиг тал бүрт хараа бэлчээн чих тавьж хэрэгт дурлахгүй зөвхөн урдах шар айргаа гөл ширтэж суугаа тэр залууг би өөрийн эрхгүй сайтар ажиглав. Барилдаж ноцолддог янзын чацархуу том биенд дэндүү багадсан гэмээр цагаан подволк, хар ногоон дисант өмд өмсжээ. Зураач болоод тэрүү хамгийн түрүүнд хүний нүдийг ажигламтгай зантай. Шинжвээс, залуугийн яг л мөс мэт гөлгөр, болор нь эргэчихсэн юм уу гэлтэй мэлгэр хөшингө цагаанаараа эргэсэн харц нь насандаа баймгүй уйтгартай харагдах агаад түүний харц надад битүү гүн саарал мананд төөрсөн мэт! сэтгэгдэлийг төрүүлэхэд дотор хачин болоод явчихав. Энэ бодлоосоо болоод дэндүү их дурлаж захиалсан цуйвангаа идэх хүсэл оргүй алга болчихлоо. Залуу өөрийг нь ажиглаад байгааг мэдэрсэн бололтой дундуур шар айргаар барьсаар намайг чиглээд ирэв. - “Сайн уу. 2-уулаа хоёр талд ганцаараа суугаад яахав. Монгол хүмүүс байна яриа нийлээд сууя. Чамайг анх удаа харж байна. Сөүлийнх биш үү. Хаанаас яваа вэ, энд юу хийдэг вэ” гэлээ. Түүний ярианы өнгө, хоолойг сонсоход харагдаж байгаа шигээ тийм ч уйтгартай нэгэн биш бололтой.

Би Сөүлд ирсэн зорилгоо дурьдаад монгол хоол идэх санаатай ирсэнээ хэлэхэд тэр миний зураач гэх үгийг олзуурхан өлгөж аваад Монгол нутгийн сайхан зураг ч үнэхээр сайхан шүү гээд нүд нь илтэд гэрэлтэж - “Өө сайхан мэргэжил байна. Монголд хамгийн сүүлд хэзээ очсон. Ах нь нутагтаа очилгүй 10 жил болж байна. Монгол яваад ирсэн хүн бүрээс монголын тухай сонин хачин сонсох дуртай” гэв. - “Энэ зун яваад ирсэн” гэхэд - “Заа яриад бай” гэж тушаангуй өнгөөр хэлэв. Бид хоёр Монголын тухай зөндөө зүйлийг ярив. Монголын тухай ярьж суусан тэр хэдэн цагийн хооронд нөгөө хүн маань миний анх харсан битүү мөсөөр хучигдсан гөлгөр нэгэн биш хөдөө нутгийн сэргэлэн цовоолог адуучин хархүү болон хувирсан харагдаж байлаа. Намайг явах болсоноо хэлэхэд тэрбээр надаас нэгэн зүйлийг хичээнгүйлэн гуйв. - “Ахынхан гэр энүүхэн энд ойрхон байгаа. Чи манайд очоод нэг зураг зураад өгч болох уу. Ах нь цонхгүй подволын өрөөнд амьдардаг. Чи ахынхаа өрөөний ханан дээр нэг сайхан томоохон шиг цонх зураад өг. Ах нь хөлс мөнгийг нь чадахын хирээр гомдоохгүй өгөхийг хичээнээ” гэлээ. Амьдралдаа сонссон үнэхээр сонин бас гайхалтай гуйлт тэр байв. Яагаад ч юм дотроос минь хэн нэгэн зүүгээр хатгаж, тэр хүн надаас хараагаа шилжүүлэхээс өмнө би яарч сандран “Заа тэгэлгүй яахав” гэдэг үгийг тэвдэн хэллээ. Хүн надаас юм авах гэж гуйж байгаа биш би харин тэр хүнээс ямар нэгэн зүйл салгах гээд чармайж байгаа мэт, тэр хүн гуйлтын минь хариуд “үгүй” гээд хэлчих вий гэх эмээх мэдрэмж өөрийн эрхгүй надад төрөөд явчихав. Ингээд бид хоёр тэдний гэр лүү алхлаа.

******************

ЦОНХ

Түндэмүний Монгол таунаас 3 гудамжны цаана тэр залуугийнх байдаг ажээ. 3 давхар байшингийн подволын шатаар нарийхан урт үргэлжлэх хонгил руу буулаа. Хонгилын баруун талаар үргэлжлэх жижигхэн өрөөнүүдийн үүд бүгд нээлттэй байх бөгөөд зарим нь хүн амьдардаг бололтой гудас чемодан, номын тавиур, сэнс байх агаад нэг өрөө нь нийтийн ариун цэврийн өрөө бололтой ариутгалын бодис бохирын үнэртэй холилдон сэнхийнэ. Хонгилийн шатны эсрэг талын бусдаасаа арай том өрөөнд оёдолын үйлдвэр ажиллаж байлаа. Харин буланд байрлах мухрын өрөө миний зyраг зурах айл. Өрөөний хойморт нэг гудас, түүнтэй залгаа овоолсон хэдэн хувцас, будаа агшаагч, ус буцалгагч үргэлжилж, зүүн хананд даавуугаар урласан Монголын төрийн далбаа, асаалттай орхисон сэнснээс өөр эд хогшилгүй байв. Хаашаа хаашаа 3 метр хүрэхгүй өрөөнд өөр эд хогшил тавих ч арга үнэндээ алга байв. Би ч шууд ажилдаа оров. Баруун ханан дээр 1 метр гаруй цонх зурлаа. Сэлүүхэн том цонхоор хээрийн салхи төвөггүй үлээгээсэй гэсэндээ олон салхивч гаргахыг хүссэнгүй нэг том салхивч зурлаа. Цонхны наана цэнхэр шар цэцгэн хээтэй цагаан хөшгийг гурвалжилан хуниж зурлаа. Орой дээрээ мөнх цагаан цасан хучилгатай сүрлэг өндөр нүцгэн уул, түүний оройг ороосон сэрэмгэр нимгэн цагаан үүлтэй гүн цэнхэр тэнгэрийг хөшигний зурвасаар харагдахаар зурж, уулын энгэрээс үл мэдэгдэм эх аван мурилзах туузан цэнхэр голыг торгон ногоон талын дундуур урсгаж зурлаа. Жижигхэн давчуу өрөөнд орой зай үүсгэн, сэтгэл сэргээхийн тулд уул ус, тал хээрийг тэртээ доор, би өөрөө энэ бүгдийг өндөр дээрээс харж байгаа мэтээр алслуулан зурлаа.

Гарын хөдөлгөөн, зураас бүрийн таталбарыг харж зогссон Балдан тал хээр, уул ус зураад дуусахын алдад сэтгэл нь ихэд хөдөлсөн бололтой нүдэнд нь нулимс цийлэгнэж сааралтсан хоолойгоор: - “Энд 10 жил амьдарахдаа анх удаа нутгийн салхи, голын хархирааг мэдэрч байна шүү. Ахын дүү энэ сайхан ногоон тал дээр морьтой хүн, бас сайхан монгол гэр зурж болох уу” гээд сул дорой дуугаар аргадангуй гуйв. Голын эргийн наахан Монгол гэрээс ногоон талаар дөрөө нийлүүлэн хатирах хос морьтонг цонхоор харж байгаа над руу ирж байгаа мэтээр зурлаа. Эцэст нь цонхны тавцан дээр жижигхэн хөгжилтэй болжмор хөх тэнгэрт дүүлэн нисэхэд бэлэн мэт цомцойлгон зурлаа. Зураг дууссаны дараа өнөөх хүн гудасныхаа байрыг солиод цонхны эсрэг талд тавихад бид хоёр цонхоор алсын бараа ширтэж чив чимээгүй хэсэг суув. Харин би зургаа түргэхэн дуусгаад салхинд гарч цээж дүүрэн амьсгалахыг юунаас юунаас илүү хүсэж байлаа. Сэнсний хуурай агаартай, хаашаа хаашаа 3 метр хүрэхтэй үгүйтэй бүүдгэр өрөөнд өдөржингөө зураг зурсанаас болж, нимгэн цамц аадар бороонд нэвт цохиулсан мэт хөлсөндөө норон гүн усанд амьсгалаа түгжин олон цаг байсан мэт сэтгэгдэл төрж байв. Нарийхан урт хонгилоор явсаар шатаар өгсөн гадагш гарахад саун мэт чийглэг бөгчим агаар гялгар уутанд толгойгоо хийсэн адил бүчээд авах хэдий ч хулганы жижигхэн өрөөнд амь тэмцэн амьсгаадахаас хамаагүй дээр ажээ.

*******************

ЦОНХНЫ ЦААНА

Тэр Солонгост 10н жил амьдрахдаа сэлүүхэн уужим, амар тайван мэдрэмжийг ганц ч удаа мэдэрч байсангүй. Зураач залууг гаргаж өгсний дараа гараа дэрлэж хэвтээд шүдэнзний толгой амандаа зуун цонхоор алсын бараа ширтэн хэвтлээ. Дэргэд хүнгэнэх сэнсний салхи энэ удаад хээр талын тэнүүл салхи мэт сэвэлзэж тэртээ хол адуу янцгааж, голын хархираа чихэнд хөг аялаж тэр өөрөө эмээлээ дэрлэн өвсний толгой амандаа эмрэн хэвтэх дүрд биелэж цагийн зүүнд урсан өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн бодлоо. Аймгийнхаа төв тоотойхон орж үзэхдээ дотор давчидан өөрийн эрхгүй хөдөө рүүгээ яардаг дээлтэй монгол хүү 18хан насандаа нийслэл хотоо ч үзэж чадалгүй Буянт Ухаагаас Солонгосыг зорьсон. Онгоцноос бууж олны хөлд дайруулах шахан хүний урсгалд хөвсөөр … Солонгос зааварлагчийн даллалтаар жижигхэн тэргэнд суухаар онгоцны буудлын байшингаас гартал дотор базлам бүгчим агаар амьсгалахад бэрх цээжин дээр хүнд дарахад өөрийн эрхгүй буцаад гүймээр санагдаж, хамгийн түрүүнд ингээд л хүний нутагт амьсгалж ч чадахгүй үхэх юм байна даа гэсэн бодол төрсөнөө санана.

Гэрээний 3-н жил ажиллаж хурааж хуримтлуулсан мөнгөө хөдөө байх ээж аавдаа явуулахаар нэгэн Монгол каргоны илгээмжинд өгсөн ч нөгөөх нь төд удалгүй дампуурал зарлажээ. Хариуцлага хэн хүлээх нь мэдэгдэхгүй хохирогчдын мөнгийг хэн төлөх нь ойлгомжгүй тохох эзэн ч үгүй, учир шалтгаан нь үл тайлагдах ээдрээтэй дампуурлын эцэст түүнтэй адил олон Монголчууд хохироод л үлджээ. Аргаа ядаад нэгэнт ирсэнийх буцах зардал басхүү ганц хоёр илүү цаас олох санаатай ажиллаж байтал визний хугацаа ч хэтэрч харлав. Түүнийг ингэж мунгинаж байх хооронд эцэг эх нь ч сар хүрэхгүй хугацаанд дарааллан бурхны оронд заларч хүний ганц хүү эх орондоо ч , хүний нутагт ч эзэнгүй гөлөг шиг буцах хаяггүй харанхуйд гээгджээ. Эрдэм номын мөр хөөж завдаагүй залуу насаа хэдэн ногоон цаасанд торлуулж, угаас ах дүү цөөнтэй, үгүйлэн санах хүнгүй болсон тэрбээр Монголдоо буцах ямар ч хүсэлгүй болж цалингийн илүүг харан хүний нутагт үйлдвэрээс үйлдвэрт шидэгдсээр 10н жилийг арай ядан “идэж” өнгөрөөжээ. Байр хоол үнэгүй бас дээрээс нь харын хүнийг чамлахааргүй цалингаар ажиллуулдаг болохоор тэр хонгилын оёдолын үйлдвэрийн энэ ажилдаа сүүлийн 5 жил зүтгэсэн. Цонхгүй хонгилд унтаж, цонхгүй хонгилд ажиллахад гадаа нар хэзээ мандаж хэзээ жаргадагийг ч бараг мартсан энэ бүхэн ч түүнд нээх сонин зүйл бас биш…

Тэгээд ч Монголын сайхан талд саатаж хорогдоод жаргадаггүй нар энд 5 өнгөрөхтэй үгүйтэй л нүүрээ буруулаад алга болчихдог. Орой бүр Түндэмүний Монгол тауны шигданд үдшийг өнгөрөөх түүний амьдрал яг л цуурга түгжээгүй, хэрээсэн торгүй хэрнээ эрх чөлөөг мөнгөөр чөдөрлөсөн шорон шиг санагддаг байв. Ядуу эх орны иргэн болж төрсөний төлөөс энэ юм шиг. Харин зураач залуугийн бэлэглэсэн энэ цонх харанхуйгаас харанхуй руу тэмтчисэн түүний харх шиг амьдралд цонхны цаана гарч шинээр бүхнийг хийх залуу хүний ирмүүн хүслийг сэрээсэн бадрангуй хөг байлаа. Өмнө хэзээ ч аливаа зүйлийг нягтлан боддоггүй байсан тэр энэ удаад цонхоор алсыг харан хэвтэхдээ энэ мэт өнгөрсөн, одоо, ирээдүйнхээ амьдралыг эргэцүүлэн бодсоор харанхуй дундах мөнхийн гэрэлтэй цонхны цаадах ирээдүйгээ сэтгэлдээ өнгөтөөр төсөөлөн зурсаар унтлаа. Зүүдэндээ тэрбээр эх нутагтаа эргэж очоод эцэг эхийнхээ голомтыг үргэлжлүүлж хээр талд адуун сүргийн захад тэнгэрт гялалзах түг түмэн одод тоолон хэвтэж байгаа өөрийгөө харлаа. Газраас ургах галт улаан өглөөний шаргал нарыг угтаад гэрийн зүг яаравчилан давхина. Гэрийн бараа харагдахын алдад ижий нь хүүгээ саравчлан Балдаан миний хүү нааш ир Балдаан Балдаан гэж дуудах нь сонсогдлоо. Зүүдэнд дуудах ижийн дуу бүдгэрсээр 5 жилийн турш өглөө бүр дуудаж сэрээдэг Солонгос ажмаагийн Балдаан гэх дуугаар солигдох нь ажлын эхний өдрийн 8 цаг болж байгааг илтгэнэ.

*********************

5 сарын дараа би Сөүл орох ажлын далимаар өнөөх залуутай уулзахаар түүний амьдардаг 3 байшингийн подволд очлоо. Нарийхан хонгилоор явсаар булангийн өрөөний хаалгыг зөөлөн нээсээр ортол Балдангийн овоолттой байдаг хувцас мөнхүү хаалганы эсрэг талд байх цонх үгүй болжээ. Монголын төрийн далбаа хийгээд, зэрэгцээ хоёр ханын цаас үгүй болсныг харахад Балдан энд ажиллаж амьдрахаа больж цонхоо хуулж аваад хаана нэгтээ явсан нь илт байлаа. Ер бусын андтайгаа уулзаж чадаагүйдээ жаахан харамсангуй эргэн гарах зуур 20 хүрээгүй Монгол хүүтэй таарав. Оёдолын үйлдвэрт шинээр ажилд орсон Монгол хүү цонхгүй өрөөний шинэ эзэн болохоор гар цүнхээ барин ирж буй нь энэ ажээ.

www.oogiinoo.wordpress.com


АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед
Custom Search

Хамгийн хямд, өргөн сонголттой, үнэгүй болон та $ буцааж авах болно шүү!

   ORLOO20$    Гэр лүү: 3 цаг 20 мин 
Гар луу: 2 цаг 10 мин

Сэтгэгдлүүд (22)add
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 20
Баярлалаа.Сэтгэл их хөдлөв.Амжилт хүсье.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 20
сайхан болжээ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 20
Ямар сэтгэл өвдөмөөр ,яасан хэцүү нөгцөлд үнэхээр ХАЙРАН МОНГОЛ ЗАЛУУС маань хэдэн цаасны төлөө ,яаж амь зууж амидарч байнаа? Яаж эрүүл, энх тунх байв гэж? эргээд очиход н байхгүй байсан гэдэг! аймшигтай юм бэ! Ингэж монголчуудаа ГАДААДАД БООЛ болгохоор явуулж байдаг ямар байгууллага байна? Хүний Эрхийн асуудал гэдэгийг манай засаг Төр мэдэхээ байсан цаг уу? тэдгээр байгууллага явуулсан хумуусээ эргэж анхаардаггуй хэрэгүү?
Хэдэн цаас олсон юм бол тэр залуу нутагаа буцаж чаддаггүй тэгээд өнгөрч байна гэж үү? Дээр үед гадаадад МАЛЫГ Л ЗАРЖ экпөртлөдөг байсан ,мал идэш болоод дуусдаг биз, гэтэл монгол хүн! Ямар муухай ,аймаар юм бэ? Монголын маань засаг төр хүн ардаа анхаараач ээ гэж хүсэх байна.
тэтгэвэртээ буй хөгшин.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 20
Одоогийн энэ засаг төр гадаадаас /Хятадаас/ ажилчин авч ажиллуулж байхийн оронд өөрсдийнхөө хүмүүсээ ажилаар хангаж ард иргэдээ ,ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх талаар анхаарахгүй байгааг гайхаж байна!
Монголоос ажил албаар очсон жирийн нэгэн зураач залуу монголчуудийнхаа гадаадад /Солонгост/ яаж амьдарч байгааг нүдээр үзэж, уулзсан тухайгаа бичиж байгаа бараг анхны хүний нийтлэлийг уншлаа , энэ залуу сайн ажил хэрэгч байна. Чамд амжилт ,уран бүтээлийн өндөр амжилтаар дандаа бялхаж явахийг алс холын Америка орноос талархал илэрхийлье!
Гомбожав овогтон СЖ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 20
энэ хүмүүс юун сэтгэл хөдлөв, баярлалаа, амжилт хүсье энэ тэр гээд байгаа юм бэ. энэ чинь болсон бодит явдал гэсэн байна шүү дэ. тун харамсалтай юм бишүү. эсвэл энэ бүхэнд бах тав чинь ханаад байгаа юмуу.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 21
нулимс мини оорийн эрхгүй хоолой оод асгаад ирэх юм даа
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 21
Эх орноо хайрлах хэрэгтэй ээ залуусаа эх орон байхгуй бол бид энэ дэлхий дээр хэн ч биш байх болно
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 21
Тиймээ энэ бол Монголийн мянга,мянган иргэдийн гашуун амидрал. Ингэснийхээ хучинд Монголд олон айлийг галтай ни авч ывна даа. Монголд казкийн Назарбаэв сшиг удирдагч хэрэгтэй бна. 76 муухай ялааууд тэрбүмаар ни идээд л...хов жив ,хуний унэргүй хог шаарууд ... За за Эх орондоо л хурдан очих юмсан даа.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 21
ТСонх их аытайхан болжээ амжилт хусиэ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 21
Өрөвдмөөр дүр зураг.Гашуун ч гэсэн үнэн байх.Хаана ч ямар ч нөхцөлд амьдарна эрүүл мэндээ дандаа нэгд тавьж байгаарай,хүмүүс ээ.Америкт амьдрах орчин ,боломж нь арай дээр санагдлаа.Гэхдээ л бүгд нэг тэрэгний дугуйнууд шүү.
Нэгэн сайхан өдөр эх нутагтаа тавтай морил. АНУ-с
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 21
Aimaariin zurh delschihlee,emgeneltei um be,eruul mendee 1-rt tavih heregtei shtee, munguur zarim umiig hudaldaj avch chadahgui shtee,eruul bied saruul uhaan orshinoo gej,
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 21
унэнээр аймаар умаа бид нар чин монголчууд буз дээ гэхдээ монголчууд хаанач тсолог шуу тийм биз дээ залуучуудаа

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 21
ямар эмгэнэлтэй, муртлуу унэн дур зураг вэ. уунийг бичигч унэхээр нудэнд харагдаж тэр хуний оронд уурийгээ тавиж узтэл сайхан бичжээ, манай хичнээн хайран ч монгол залуучууд мини ингэж хуний нутагт зовж, эх нутаг, ээж аав, эхнэр хуухдээ санаж , зовж амидарч бгаа болоо гэж бодхоос гол харлаж ор оморч бна... олигтойхон шиг удирдагчидтай бсан бол хичнээн айл гэр бурэн бутэн, учнуун хуухэд ээж аавтайгаа хамт бх бсан болоо...эх орондоо хужаануудийг биш харид ажиллах залуусаа авчираачээ 76малаа, 3 тэнэг турийн ондорлогоо, юмний унээ биш тсалингаа нэмээчээ..... баян орний ядуу ард тумэндээ аз жаргал хусиэ дээ.....эх орондоо тавтай морилоорой...
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 21
юун суртэй ум бичдэг юм бэ. манай мгл-чууд гарч узээгүй болохоороо одоо л 1 юм иймэрхүү юм узэж бгаадаа сур болох умаа. хэ хэ. гадаад орнууд хугжуугуй байхдаа хуний нутагт зундуу ажиллаж бсан гэдэг ум бна лээ. солонгосчууд саудийн арабт энэ байтугай хэцүү ажилладаг бсан гэж яридагийг сонсоогуй юм шиг бна тээ,
нялхаараа бна даа.


ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: -1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 22
яахавээ. дөхүүлсэн л байна. гэхдээ цонхгүй подвольд амьдраад байгаа нь ч бараг байхгүй дээ. подвольд байсан ч цонхтой бас дажгүй тохижуулахаа манайхан андахгүй ээ. архинд л орчоогүй бол 10 жил болсонгууд чинь бараг со-нуудаас илүү аж амьдарч байдаг юм билээ. сам чон гэдэг чинь 3000 гэсэн солонгос үг. 3литр гэсэн үг л дээ. мэдээж эх нутгаас минь сайхан ертөнц гэж хаа байхав. муу яваагаасаа сайн сайхан, бас зорилготой нь олон байхаа. сүүлийн үед кореад байгаа манай залуус архийг огт хэрэглэхээ больдог болоод байгаа. шигдан/хоолны газар/ хавиар голдуу байнгын хэдэн дуртай хүмүүс л худлаа яриад л байж байдаг юм даа.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 22
еревделтэй юм даа. унэхээр монгол хумуус иймэрхуу л янзаар амьдарч хоолны менгее олж байгаа нь олон байгаа ... енеедер нэтээр хужаагийн темер зам тавих 1 сая хужаа орж ирэх гэж байна гэсэн мэдээ яваад байх юм. унэн бол аймшигтай яа..бид нарыг харьд сууж байхад монгол орныг минь хужаа нар эзэмших нь...
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 22
солонгосууд саудид одоогоос 20 жилийн омно мон л ийм байдалтай бсан гэж надтай ажилладаг эмэгтэй яридаг юм. мон миний босс энэтхэг хун амэрикт 50 $той бууж бсан гэсэн. шонийн 1ээс оглоо 7 хуртэл ажиллаад 8аас одрийн 3 сургуулид яваад ирж жоохон унтчихаад эргээд ажил гэх м. одоо их олон бизнэстэй газ статион, фаст фоод, дэлгүүр г.м
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 23
өөдрөг сайханаар хараач хумуусээ Балдан залуу талын сэвэлзсэн салхитай нарлаг сайхан Монгол руугаа эх орондоо буцаад ирчэхсэн байхад чинь
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 24
Энэ зураач харин хоолонд орох гэж явахдаа бийр, будгаа авч явсан юм байхдаа.10 жил болсон хун ч арай ингэж амьдардаггуй юмаа. Манайхан хаа байгаа газраа цоглог амидардаг юмаа,
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 24
энэ xүү нийтлэлийг бичсэнд тань юуний өмнө талархаж бн. Солонгос гэх улсад энэ Монгол хүмүүс их өөрчлөгддөг энд бараг хүний харцаар ажиллаж бж хэдэн бор юмтай золгоно зарим 1 нь бие биеэнэ бас шулаж луйвардана энэ бол та бүхэний мэдэхгүй 1хэн хэсэг нь, энд хэлний курсд сурдаг оюутан гэх нэрт хормой султай толгойд нь хялбар аргаар мөнгө олох хүсэлдэ автсан охид бүсгүйчүүд бас бий мөн солонгос хүнтэй суусан 1нь 1нээ уруу татан солонгос хүнтэй суулгах гэх янз бүрэн 9 шидийн бараан зүйл бий, Гэхдээ .... САЙН ЗҮЙЛС бас бий нэр хүнд бүхий сургуулиудад сурч оюутан ч бий мөн бас төрийн арийн хаалгаар сурч оюутнууд ч зөндөө бий, за энэ яахав хүн тус бүрийн хувийн асуудал юм.Гэхдээ цаана чинь одоо эх орон чинь нулимс дуслуулж бн биднийгээ дуудаж бнхарьд бга ТЭНГЭР ЗАяАТ XӨX толботнуудаа одоо харьж эх өрнөө төвхнүүлтсгээе

Зүрх минь цохилж сэтгэл минь тэвчээр алдлаа би удахгүй ээждээ эх орондоо очиноо

Та бүхэнд баярлалаа

солонгосд улсад сурч буй МУ.н иргэн Д,У
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +2
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 30
өөрийн эрхгүй уйллаа тиймээ энэ бол үнэн амидрал шүү
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 02
энэ хэдийгээр бодитой ч мэдээж зохиол юм чинь бага зэргийн уран сайхны хэтрүүлэг орсон бна лда гэхдээ эх орондоо байгаа хүмүүс хэзээ ч энийг ойлгохгүй ээ хүний нутаг гэдэг чинь хүний л нутаг дээрээс нь хүний газар жинхэнэ хүний мөс танигддаг юм байна сайн хүн ч байна муу нь ч байна гэхдээ мэдээж сайн нь илүү л дээ бид нэг зорилготой гэр бүлээ тэжээх гэж үр хүүхэд ээж ааваасаа хол яаж тэднийгээ санаж бэтгэрдгийг хэн ч мэдэхгүй өөрийнхөө амаар мэдэмхийрэх нь даан ч харамсалтай монголруугаа хүүхэдтэйгээ ярихад өөдөөс ганчан юмыг л хэлдэг та 2 хэзээ ирэх юм бэ энд эмээ өвөө дээрээ гое л байна лдаа гэхдээ л та 2л байхгүй болохоор цааш нь би бичиж чадахгүй нь хүний нутагт муу санаатан дарга захирал нарын дарамтанд байх ямар хэцүү гээч буцая гэхээр хамаг амьдрал гэр орон эд хогшил ажил мэргэжлээ хаяад дэнчин тавиад ирсэн хүмүүс яаж буцах юм бэ эргэж очоод ядаж бидэнд ажил олдох уу би уйлж байна гомдож гутарч харамсаж байна хүний нутагт хүнд долигнохгүй л бол бараг амьд ч явахгүй юм байна гэдгийг би яс махандаа шингэтэл ойлгож байна гэвч надад ийм зан харамсалтай нь байдаггүй юм би энэ зангаасаа болж одоо ажил чгүй харьж ч чадахгүй өөрийн нэгэн адил хүмүүсийн бичсэнийг уншаад сууж байна би ганцаараа ийм биш юм байна хэзээ нэгэн цагт би гэртээ эх орондоо хүү дээрээ очно би хүүгээ тэвэрч үнсэх тэр өдрийг шөнө болгон зүүдэлж өдөр болгон мөрөөдөж сууна би уйлж байна. энэ үнэн амьдрал шүү би хэн нэгнээс тусламж гуйж байгаа юм биш зүгээр л сэтгэлээ онгойлгож сууна
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
Сэтгэгдэл бичих

busy
Сүүлд шинэчилэгдсэн Баасан, 2010 Нэгдүгээр сар 22 12:54
 
***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

Шуурхай мэдээ

Туркэд хүчтэй газар хөдлөлтийн улмаас 51 хүн амь насаа алдаад байна.
2010/03/08
article thumbnailОйролцоогоор 6 магнитутын хүчтэй болсон газар хөдлөлт нь ойр хавийнхаа 10 км газрыг хамарсан байна.
AUSTIN, Texas-д жижиг оворын онгоц офисийн байшин мөргөн уналаа.
2010/02/18
article thumbnailӨнөөдөр өглөө(02/18) 10 цагийн үед жижиг оврын Piper PA-28 Cherokee онгоц Техасын AUSTIN хотын офисийн

Зар оруулахдаа анхаарах зүйлс!!!
Та хэн нэгнийг доромжилсон, гүтгэн дайрсан, хараалын үг хэрэглэсэн, бүдүүлэг авир гарган бичсэн, ямарваа нэгэн Вэб хуудас сурталчилсан үг өгүүлбэрүүд оруулж болохгүй!!! Зар оруулж буй хэрэглэгч нь үнэн зөв мэдээлэл оруулах ёстой! Хэрэв ямарваа нэгэн тааламжгүй зар орсон тохиолдолд бидэнд дээр байрлаж буй Мэдээлэл илгээхээр мэдэгдэнэ үү!!!
Энд орж буй бүх зар мэдээлэлд Орлоо.ком  ямарваа нэгэн хариуцлага хүлээхгүй болно!!!

Солонгос -ын зарын булан

Энэ хэсгийн бүх зарыг үзэх | Энэ хэсэгт зар нэмэх
Гарчиг / огноо
Зар
tuslaach
2010-03-12
nadad 1 say tugrug heregtei bn. haluun setgeleer tuslaach. bi butsaaj ugnu. tanii tsilgan setgel, itgeliig bi aldahgui. bi 25zai zaluu ene udaa tuslahiig husie
олон улсын жолооны үнэмлэх хамгийн хямдаар найдвартай богино хугацаанд авч өгнө, хаяг: хуучнаар худалдаа аж үйлдвэрийн танхим 1 давхарт онгоцны билетийн касс, утас: 96662545 99662545 и-мейл unemlex@yahoo.com
solongosoos hun haij bga bol tend bga mongolchuudiin web saitruu oroo tend bga humuus zovhon ene web saitruu ordog ymaa mgl.com
solongosoos hun haij bga bol tend bga mongolchuudiin web saitruu oroo tend bga humuus zovhon ene web saitruu ordog ymaa mgl.com
ulaan malgait,unkhruush *,manjin,tsartsaa shorgool 2 geh met ta bidnii huuhed ahui uedee sonsdog baisan delhiin shildeg ulgeruudiig manai aldartai jujigchid boloh chaminchuluun ,ravdan guai nariin jujigchilsen helbereer togloj unshsan sonsdog cd-tei ,mash saihan zuragtai ulgeriin nom hudaldaand garlaa.gadaadad baigaa etseg ehchuud ta buhen hairtai huu,ohindoo avch uguurei.tanii huu ,ohin chin eh saihan mongol heleerei yarij surhad enehuu nom mash ih ach tusaa ugnu gedegt bid itgej bn."minii
hi all. solongost uildeverledeg. sportiin firmuudiin baraag neteer yamar hayagaar olj . hudaldaj avah bolomjtoig ( websitiig ni) helj ugnu uu. tnx
ahiigaa haij bna
2010-03-10
sain bnuu solongost ajilj amidarch bui niit mongolchuudaa.bi ahiigaa haij bnaa damdingiin naranhvv gedeg yum.ohinoo bnaa mongoloos taniigaa haij bn.nadtai holboo bariarai minii mail hayag memor_1024@yahoo.com.jich hoch n angu.tanij medeh hvn baiwal hel duulgaj tuslaachee guij bna.
dyygee haij bna
2010-03-09
sain baitsgaana uu seould baigaa mongolchuudaa bi duu tselmengee haij bna.tanih humuus baival helj ugch tusalna uu? tseek (geetsii 01049047505) ahtaigaa yaraltai holboo barina uu! usa-s anhaaral tavisan ta buhend bayarlalaa.
usa-d suraltsuulna. sain baitsgaana uu. toefl ogolguigeer magistr, bakalavr, associate degree, helnii kursed mongoloos bolon busad ulsaas irj suraltsahad ni esvel usa-d baigaa 18-40 hurtel nasnii humuust tusalj zuuchilj baina. odoo havar, zunii elseltend amjij burtguulne uu. irehed ni tosch avah, bair, ajil olj ogoh zereg uilchilgee mon uzuulne. buh torliin vizuudiig f1 bolgoj ogno. shinezuunii guur llc, ncb tov washington dc, usa utas:703-296-6977 email:info@shinezuuniiguur.com
setakd ajil bn
2010-03-08
setakd em ajil bna utas-0114489098
solongosd amidarch ajillaj bgaa zaluuchuudaa. ta nar mungutei l bol minii mailruu zahia ilgeeneyy. yamarch hamaagui tetgeed yavchihaar zaluu baival tsarai zys golohgui hamtran amidarna bys suujch bolno. mungtutei hyntei shy. enebish_bataa@yahoo.com namaig enkhyysh gej duudaj bolnoo. end ajilgui nad shig hyyhnyyd nuhurtei boloh gej so yavaad baihiin. yugaaraa dutahav.
asuult
2010-03-06
ajiliin gereegeer garahiin tuld ymar hynd handval deer ve ymar baiguulaga bdag eum be medeelel ugch tus bolooch bi mongoloos koreo yvmaar bna alban esnii vizeer tuslaach
minii eej burhanii oron ruu yavlaa.ta buhen minii eejiin burhanii oron yavah zamiig gereltuulj zul orgoj maani hogjoono uu.um maa ni bad mi hum.um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum
minii eej burhanii oron ruu yavlaa.ta buhen minii eejiin burhanii oron yavah zamiig gereltuulj zul orgoj maani hogjoono uu.um maa ni bad mi hum.um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum um maa ni bad mi hum
baria zasal
2010-03-05
solongos seould sokyogi dvvregt tolgoi,aartsag ys, gol sudas, huliin ul ,tai massag gesen bvh turliin baria hiij bna. nuruu ni uwddug hul ni yanginaj huluu dagaj uwddug, tolgoi dyyrj uwddug ba yadargaanii ulmaas bie ni sularsan hvmvvs ard irgiin ulamjlalt dono dahinii anagaah uhaanii baria zasaliin argaar emnej domnono hariltsah utas 01047990801
eej dee
2010-03-05
sain baitsgaana uu?ahan duusee!minii eej burhanii oron ruu yvlaa zul urguj zamiig n gereltuulj buyan uildej tuslaarai
canada ulsad nastai hun asarah ajild burtgej baina. email: canadaenkhundraa@yahoo.com utas bas: 1-205-435.8352
tanilaa xaij bna
2010-03-03
boloroo otgoo 2 iig xaij bna 2ooo oni yed suvonii parand xamt baisan bold oyun 2 bna ganbaagiin exner boloroo cecegmaagiin dyy otgoo 2 iig tanix xyn baival xelj ögch tusal nuu
bair zarna
2010-02-28
mongold 2 uruu bair zarna bairlal:hotiin tuvd, dashchoilon hiidiin chanh urd tald bairlaltai 2 uruu bair yaraltai ,une tohiroltson zarna!!! holbogdoh utas;99091760, 99309774
ulsan hotod amıdarch bgaa tuya tungaa nartai holbogdmoor bna tanıj medeh hun bval hayag bolon utasnıi nomerıig ogch tuslaarai bı ooroo ulsand bj bsan odoo turkt bna
япон,өмнөд солонгос,сингапур,ану ,канад,австрали,европ� �н холбоонд төрөл бүрийн сургалтанд 15-30 насны хүмүүсийг урьж байна. email: worldeducation@gmail.com
япон,өмнөд солонгос,сингапур,ану ,канад,австрали,европ� �н холбоонд төрөл бүрийн сургалтанд 15-30 насны хүмүүсийг урьж байна. email: worldeducation@gmail.com
tuslana uu?
2010-02-27
bi odoo ajillaj baigaa mergejileeree magistert suraltsakh gesen yum. ekhleed khelnii beltgeld suraltsakh ni zob baikh. saikhan setgelt oyutan zaluusaa nadad zobloj tuslaach. e-mail khayag:bayar_b03@yahoo.com
tuslana uu?
2010-02-27
bi ooriin odoo ajillaj baigaa mergejileeree magistert suraltsakh gesen yum.ehleed helnii beltgeld suraltsakh ni zob baikh.nadad zobloj tuslaach.saikhan setgelt oyutan zaluusaa!
solongos garguulna
2010-02-27
22 nastai exner noxor 2 solongos garguulna. mongo belen xil garsnii daraa mongoo ogno
mongold bair zarna
2010-02-26
hi, 13-r horoolold bairlah 3 uruu bairiig zarah buyu 2 uruu bairaar solin zuruu mungiig ni tohiroltsono. utas:91818143 (uyangatai yarih) 455310
gadagshsaa garna
2010-02-26
ger buliin hamt solongos uls ruu ajillaj amidarhaar garna
eejee haij bna
2010-02-26
dendev obogtoi enkhdulguun iig huu javkhlan haij bna
оюутан залуусаа 2010 оны 6 сард эхлэх хэлний курс болон 9 сард эхлэх баклавр,мастер, докторын бүртгэл эхэлсэн тул солонгост суралцахыг хүсэгч оюутан залуус та бүхнийг урьж байна. та бүхэн солонгостоо нэр хүнд бүхий чоннам,ханбат,мукпо улсын их сургуулиудад 440 гаруй
helj ugnu uu?
2010-02-23
amerikaas solongos ruu gazriin achaa yaj avchruuldagiig medeh hun baina uu? bayarlalaa. 102-390-4045
bvx eljind bolon surgaltiin materiald bankiniin batalgaa bainga naidbartai gargana shuurxai 20minutand gargana bijiltei debtert xiine99740049 98609946
hamaatnaa haij bna
2010-02-22
hi uyngaag tanih hun algauu naraa egchiin ohin uyngaag haij bna tanij medeh hun bval tuund helj ogooch mon utasii ni medeh hun end tavij ogooch bayrlalaa
hamaatnaa haij bna
2010-02-22
hi uyngaag tanih hun algauu naraa egchiin ohin uyngaag haij bna tanij medeh hun bval tuund helj ogooch mon utasii ni medeh hun end tavij ogooch bayrlalaa
sain baina uu. chi namiag sonsohiig husehgui baih nadad hezuu baina.genet tiim zan bitgii gargal daa. naiz n guij bna aa. bi jujugleegui shuu.unen setgeleesee baisan. taivshraad yariasai gej naiz n chin setgelesee guij bna shuu. bas heneer ch togloogui.
nutag negt ahan duusee gereegeer 3-sariin ajil haij b.a naidvartai. 976-99942685
ajil
2010-02-21
solongost naidvartai huneer garguulmaar b,a 3-sariin hugatsaataigaar6
bair awah uu
2010-02-18
бид таны хүссэн байрыг зах зээлийн үнээс хамгийн хямд үнээр түргэн шуурхай олж өгөх болно. та ямар байр худалдан авах, хөлслөх хүсэлтэй байгаагаа бидэнд email болон мессежеер илгээнэ үү . email: info@housemall.mn холбоо барих утас: 99003682
oromoor bn
2010-02-14
chehees solongost ochimoor bn zuwulguu ugnu vv
hamaatnaa haij bna
2010-02-12
solongosd amidarch ajillaj bga haraa egchiin ohin uyngaag haij bna egch ni bas solongosd hamt bga tuya geed tanij medeh humuus bval tuund helj ogch tuslaach bi amerikd bnaa bayrlalaa ta buhend
hamaatnaa haij bna
2010-02-12
solongosd amidarch ajillaj bga haraa egchiin ohin uyngaag haij bna egch ni bas solongosd hamt bga tuya geed tanij medeh humuus bval tuund helj ogch tuslaach bi amerikd bnaa bayrlalaa ta buhend
hamaatnaa haij bna
2010-02-12
solongosd amidarch ajillaj bga haraa egchiin ohin uyngaag haij bna egch ni bas solongosd hamt bga tuya geed tanij medeh humuus bval tuund helj ogch tuslaach bi amerikd bnaa bayrlalaa ta buhend
hamaatnaa haij bna
2010-02-12
solongosd amidarch ajillaj bga haraa egchiin ohin uyngaag haij bna egch ni bas solongosd hamt bga tuya geed tanij medeh humuus bval tuund helj ogch tuslaach bi amerikd bnaa bayrlalaa ta buhend
solongosiin happy baby birendiin nyarai huuhdiin gadnah zuzaan olgiig boonii uneer shuud uildverees ne zarj baina.une,ongo,zagvariin orgon songolttoi.100% daavuun,95*95 hemjeetei.delgerengui medeelel avahiig husvel www.monkorea77.blog.banjig.net ruu orj uzeerei.
олон улсын жолооны үнэмлэх хамгийн хямдаар найдвартай богино хугацаанд авч өгнө, хаяг: хуучнаар худалдаа аж үйлдвэрийн танхим 1 давхарт онгоцны билетийн касс, утас: 96662545 99662545 и-мейл unemlex@yahoo.com
xotiin a zeregleliin bus mongol 3-r surguuliin zuun tald 2007-9 sard ashiglaltand orson 12 davkhar bairnii 10 davkhart 62.29m2 talbaitai toxilog mash dulaan 2 uruu bairiig xyamd zarna. 1m2-690$. /42.980$/ utas 96638245
ene hayagaar orj unesco-d orj bgaa /hoomii china-giin bish gesen / urguduld negdeerei 500.000 sanal avhaas 5100-han l bna shuu !!! list niihaa humuust tsaash taraana uu !!! http://www.petitionspot.com/petitions/khoomii
солонгос улсаас монголруу оруулж ирэх төрөл бүрийн автомашины сэлбэгийн захиалга яаралтай авна. утас: 010-9536-5055 майл: slr_mgl@yahoo.com
olon ulsiin joloonii unemleh gargaj ugch bna. holbogdoh utas: 1+2063273005 e-mail: grlnomin@yahoo.com
hamaatnaa haij bna
2010-02-08
solongos ulsad ajillaj amidarach bga uyngaag haij bna tanij medeh humuus bval tuund helj ogch tuslaach 5715056700
hamaatnaa haij bna
2010-02-08
solongos ulsad ajillaj amidarach bga uyngaag haij bna tanij medeh humuus bval tuund helj ogch tuslaach 5715056700
hamaatnaa haij bna
2010-02-08
solongos ulsad ajillaj amidarach bga uyngaag haij bna tanij medeh humuus bval tuund helj ogch tuslaach 5715056700
hamaatnaa haij bna
2010-02-08
hi humuusee bi hamaatan uyngaag haij bnaa tanij meddeg humuus ene zariig unshval uyngaad heleed damjuulaad ogooch bi anu d bna 5715056700
hamaatnaa haij bna
2010-02-08
hi humuusee bi hamaatan uyngaag haij bnaa tanij meddeg humuus ene zariig unshval uyngaad heleed damjuulaad ogooch bi anu d bna 5715056700
bair awah uu
2010-02-08
бид таны хүссэн байрыг зах зээлийн үнээс хамгийн хямд үнээр түргэн шуурхай олж өгөх болно. та ямар байр худалдан авах, хөлслөх хүсэлтэй байгаагаа бидэнд email болон мессежеер илгээнэ үү . email: info@housemall.mn холбоо барих утас: 99003682 70123638
uyangaag haij bna
2010-02-07
hi uyangaa chi haana bnaa chamtai yrimaar bna humuusee tanij meddeg hun bval helj ogch tuslaach uschin hiij bsan egch ni tuya gej hun bii bayrlalaa
uyangaag haij bna
2010-02-07
hi uyangaa chi haana bnaa chamtai yrimaar bna humuusee tanij meddeg hun bval helj ogch tuslaach uschin hiij bsan egch ni tuya gej hun bii bayrlalaa
uyangaag haij bna
2010-02-07
hi uyangaa chi haana bnaa chamtai yrimaar bna humuusee tanij meddeg hun bval helj ogch tuslaach uschin hiij bsan egch ni tuya gej hun bii bayrlalaa
олон улсын жолооны үнэмлэх хамгийн хямдаар найдвартай богино хугацаанд авч өгнө, хаяг: хуучнаар худалдаа аж үйлдвэрийн танхим 1 давхарт онгоцны билетийн касс, утас: 96662545 99662545 и-мейл unemlex@yahoo.com
gereegeer solongos garmaar bna
hi uyngaa chi haana ali hotod bga ym be tuya egch sainauu holbogdooroi guij bna

Сонирхууштай видео Шууд үз!

Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, A. Халтар, Виржиниа муж
Үзсэн:1487
Bay area-гийн Цагаан сар
Үзсэн:1615
“Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Ё. Отгонбаяр, МУ-ын БСШУ-ны сайд
Үзсэн:1094
86400 efir 25
Үзсэн:1486
Манайд ирээрэй - А. Алтангэрэл, А. Намсрай
Үзсэн:10586
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Д.Өнөрсайхан, Вашингтон хот
Үзсэн:2057
Америкийн өнгө” нэвтрүүлэг, Н.Баярмөнх, Орландо хот
Үзсэн:2284
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Ц. Арилдийпүрэв, Бизнес форум-5, Орландо
Үзсэн:2303
Америкийн өнгө - Ц. Амгалантай ДиЭлЭс институт
Үзсэн:4057

Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн

Хариуцлага тооцож МАХН бас АН-ыг ч татан буулгая
2010/03/11 | Г. Галбадрах


Ардчилал, Монголчууд бидэнд олон зүйлийг өгсөн. Оюун санааны эрх чөлөө, гадаадад чөлөөтэй зорчих

Гологдмол эрчүүд
2010/03/09 | Г. Галбадрах

Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий

Хажууд минь л байсан...
2010/03/08 | З.Эрдэнэбат
( Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой)

Хорин жилийн тэртээх хаварын
Монгол зураг - 13
2010/03/07 | Ё. Гантулга

Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс

Бүсгүй хүн
2010/03/07 | Гомбосүрэнгийн Галбадрах
Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан
Харьцангуй
2010/03/03 | М.Э.Бямбацэрэн

Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3

Монгол буддизм-2: Түвд, Монголд дэлгэрсэн нь
2010/02/28 | Ё. Гантулга

Монгол орны буддизмийн түүхийг Түвдийн буддизмийн түүхгүйгээр бичих аргагүй. Түвд орныг

ТАНД ХЭРЭГТЭЙ НЭГЭН НОМНЫ ТАЛААР
2010/02/25 | Б.ЭРХЭМБАЯР
article thumbnail

Өдөр өдрөөр өөрчлөгдөн хөгжиж, улам улам даяаршиж буй дэлхий ертөнц, түүнтэй хөл нийлүүлэн алхахаар тэмүүлэх

МӨНХ ТЭНГЭРТ ИТГЭМҮҮ!
2010/02/24 | З. Эрдэнэбат

"Монголчууд Тэнгэрлэг( Мөнх Tэнгэрийг шүтэгч)байхдаа хүчирхэг байсан Бурханлиг(Буддист) болоод бусдын эрхэнд орсон Үүний ялгааг ойлгохуу?"

Манай гишүүдийн сүүлд хийсэн үйлдлүүд

Өнөөдөр
Lck дараах шинэ видеог нэмлээ tsetse-bayanii devsger 09:46
Lck хэрэглэгч багаа шинэчиллээ хайр уу мөнгө үү.. 09:45
Lck Блогоо шинэчиллээ МОНГОЛ бүсгүйчүүдээ.... 09:36
nomin_erdene багтаа шинэ зураг орууллаа hogjiltei huuhduud 09:14
nomin_erdene баг үүсгэлээ hogjiltei huuhduud 09:14
Bata, Arty нар найзууд боллоо. 09:11
Lck дараах шинэ видеог нэмлээ Code Sanasan Setgel 09:04
nomin_erdene хэрэглэгч 21 шинэ зураг нэмлээ mi egduutei zuragnuud цомог 09:04
nomin_erdene gogo odor bnaooo 08:50
Lck Блогоо шинэчиллээ хайр уу мөнгө үү... 08:49
Lck Блог бичлээ хайр уу мөнгө үү... 08:48
munhbat зурганд сэтгэгдэл бичлээ 517[1] 06:15
 

Утасны Карт

EVEREST карт нь:

Гар болон гэр лүү адилхан:
$10 - 1 цаг 26 мин
$20 - 2 цаг 52 мин

idtgold
ЭНД ДАР

Орлоо Утасны Карт

ORLOO карт нь:

Гэр лүү:
$20 - 3 цаг 20 мин
Гар луу:
$20 - 2 цаг 10 мин


banner_orloo_phonecards
ЭНД ДАР

Enrel
community
Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/ Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/
Үзсэн: 110, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Өдөн дэр Өдөн дэр
Үзсэн: 135, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа
Үзсэн: 71, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй.... Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй....
Үзсэн: 84, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Миний муусайн найзууд-Сараа Миний муусайн найзууд-Сараа
Үзсэн: 145, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 321, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 729, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 662, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Hit-Дуучин Төмөрбаатар Hit-Дуучин Төмөрбаатар
Үзсэн: 141, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 862, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Диваажингийн шат-Сүүлийн анги Диваажингийн шат-Сүүлийн анги
Үзсэн: 149, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Хошин шог Хошин шог
Үзсэн: 177, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх Гэрэлтэй цонх
Үзсэн: 57, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт
Үзсэн: 611, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1032, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Диваажингийн шат-18 анги Диваажингийн шат-18 анги
Үзсэн: 97, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт
Үзсэн: 181, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг
Үзсэн: 123, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар
Үзсэн: 153, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж
Үзсэн: 233, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд
Үзсэн: 415, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Диваажингийн шат-17 анги Диваажингийн шат-17 анги
Үзсэн: 112, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор
Үзсэн: 155, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 817, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1214, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд
Диваажингийн шат-16 анги Диваажингийн шат-16 анги
Үзсэн: 123, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд
Zoljargal and Son film бүтээл болон Эмээлт Эзгүйдэл Zoljargal and Son film бүтээл болон Эмээлт Эзгүйдэл
Үзсэн: 158, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд
Эхнэрийн урхи-Doz entertainment бүтээл Эхнэрийн урхи-Doz entertainment бүтээл
Үзсэн: 407, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 7 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 7 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 654, Нэмсэн: 03 / 07
Бүх гишүүд
Баяртай гэж битгий хэлээч- -Энэтхэг төгсгөлийн анги Баяртай гэж битгий хэлээч- -Энэтхэг төгсгөлийн анги
Үзсэн: 90, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд



БНСУ-аас манай сайт-д өргөнөөр үйлчлүүлэхийг хүсье, зар сурталчилгаа болон бусад холбогдох санал хүсэлтээ мэйл хаягаар илгээхийг хүсье.

BorEBd

Хэрэглэгчийн булан

Дуучин Болд - Crazy Fashion


Болдын "Only one" цомогт багтсан "Crazy fashion" дууны клип саяхан мэндэлсэн байна. Уг дууны клипийг "Hero Entertaiment" бvтээсэн бєгєєд vгийг Quiza бичиж, тvvнтэй хамтарч дуулсан байна. Та бvхэн одоо бараг мэддэг болсон байх, Болдын клипvvд чанарын єндєр тvвшинд хийгдэж, царайлаг бvсгvйчvvд клипийг нь чимж байдгийг... Энэ удаа дууны утга санаа загварын ертєнцтэй холбоотой байсан учир тэрээр шинэ клипэндээ хєєрхєн охидыг тоглуулахаа мартсангvй. Бvсгvйчvvдийн хамгийн эмзэг сэдэв болсон хєгшрєлтийн эсрэг гайхалтай тэмцэж чадаж байгаа топ модель Одгэрэл хvртэл харагдсан шvv.

manaid-ireerei240_200

Шинээр нэмэгдсэн асуултууд

UK-s USA-luu yaj juulchnii visa awah uu?
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан Babino
1 хариултууд 37 Үзсэн 3 өдрийн өмнө Хариулагдаагүй
Japan ruu ayalah, am-d hamgiin tohiromjtoi ni heden sar ve?
Байгаа ангилал Аялал жуулчлал | Асуусан solongo galsan
1 хариултууд 33 Үзсэн 3 өдрийн өмнө Хариулагдаагүй
solongost surj bgaa humuusee?
Байгаа ангилал Боловсрол | Асуусан shijka
0 хариултууд 172 Үзсэн 22 өдрийн өмнө Хариулагдаагүй
японы чат
Байгаа ангилал Менежмент | Асуусан masaki
1 хариултууд 341 Үзсэн 34 өдрийн өмнө Хариултаа авсан
Асуултууд
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я

Цаг агаар

Ulan Bator, Mongolia
Хэм: -15°C
Агаарын чийгшил: -15°C
Чийглэг: 82%
Хурд: 3 km/h
Чиглэл.:
Хэмжигч.: 1008.1 mb
VAR
Дэлгэрэнгүй мэдээлэл
Хотоо сонгоно уу...

Шинэ мэдээ, мэдээлэл

Нөхөн төлбөр үнэнч зорчигчдод
2010/03/12 | Г.Нямдорж

Их Стокхольмийн орон нутгийн тээвэр (SL – Storstockholms Lokaltrafik) компани үнэнч зорчигчиддоо 2 дугаар сарын

Удаан хүлээлгэсэн эрүүл мэндийн төсвийн асуудал шийдэгдэв
2010/03/12 | Ундрал
article thumbnail

Ерөнхийлөгч Барак Обама болон Ардчилсан намын удирдагчид ерөнхийлөгчийн эрүүл мэндийн салбарын бүтцэд хийсэн өөрчлөлтийн үр

Mонголчууд aрхичдаараа төдийгүй aрхиараа нэрд гарсан нь
2010/03/11 | Х. Хас
article thumbnail

Монголчууд маань сүүлийн үед энд тэнд ихэд явж олон уралдаан тэмцээнд оролцож медаль авах болсон,

Бусад нийтлэлүүд
Find_us_on_facebook_badge twitter_bird_follow_me_orloo
© 2010 Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Joomla! is Free Software released under the GNU General Public License.
RestaurantBar.com