monsterz
- Оноо

- Гишүүнээр элссэн
- 2009 оны 10 сарын 2, Баасан гариг, 12:42
- Сүүлд холбогдсон
- 11 сар өмнө
- Зочид
- 5,550 зочид
-
-
monsterz Блог бичлээ Топ модель Болормаа ...

Монгол Модель" агентлагийн захирал, топ модель Д.Болормаа монголын загварын ертөнцөд цахиур хагалж, өнөөдрийн өндөрлөгт хvрэхийн төлөө багагvй бэрхшээл амссан нэгэн. "Монгол Модель" агентлагаа байгуулж, өрх тусгаарласныхаа төлөө "дарамтлуулж" явсан топ модель Болормаа саяхнаас хувийн амьдралдаа анхаарч, гадаад иргэнтэй хувь заяагаа холбоод байгаа сурагтай. Өөрөөсөө зургаан насаар дvv модель залуутай амьдрал холбож явсан топ модель бvсгvй нялх амрагаа Америк явуулж, насны зөрvvтэй амьдралдаа цэг тавьснаас хойш ганц бие амьдарч өнөөдрийг хvрэв. Одоогоос хоёр жилийн өмнө гадаадад болж өндөрлөсөн загварын шоунд өөрөөсөө олон насаар ахмад эрхэмтэй хvрэлцэж очсон топ модель олон улсын загварын тайзан дээр гарч, загварт нас хамаагvйг харуулж байв. Тэр vеэс л “топ модель Болормаа өөрөөсөө ах, бийлэгжvv эрхэмтэй амьдрал холбох нь" гэж ниссэн мессэж өнөөдөр биелэлээ олж, топ модель Болормаа айлын эхнэр болоод байна. Хvvхний сайхан хол бэрлэдэг хойно топ модель Болормаа топуудын жишгээс хазайлгvй гадаад эрийн цай чанах болов. Фото мисс Ц.Сансармаа элчин сайд асан Томас Шрьерийн гал тогоог барих болсон бол топ модель О.Оюунтуяа герман эр тvшсэн зэргээр нэрлээд байвал гадаад иргэнтэй гэрлэсэн модель, миссvvдийн багагvй урт жагсаалт хөвөрнө. Энt жагсаалтын хамгийн доод эгнээнд бичигдэж байгаа топ модель Болормаа саяхнаас хувийн амьдралдаа салхи оруулж, загварынхны тогоонд топ моделийн гадаад нөхрийн тухай халуун яриа ид өрнөж байна. Олон жил ганц бие амьдарсан амьдралдаа цэг тавьж, нялх амраг Баярсайханаасаа нэг мөр холбоогоо таслаж, хоёр тийш болсон гэдгээ зарласан энt гэрлэлт топ моделийг олон улсын загварын тайзан дээр ч гаргах магадлалтай.
Учир нь топ модель Болормаа нөхрөө дагаад гадаадад ажиллаж амьдрахаар шийдээд байгаа аж. Бусад загварын агентлагыг бодоход гадаад харилцаагаа өргөжvvлж чадсан "Монгол Модель" агентлагаараа дамжуулан модель охидуудаа Ази, Европ руу олноор нь гаргаж чадсан топ модель Болормаа олон улсын загварын агентлагуудад өөрийн гэсэн нvхээ аль эрт бэлдсэн нэгэн. Нөхрөө дагаж гадаадад амьдрахаар зэхэж байгаа топ модель Болормаа тун удахгvй Европын зvг хvлгийн жолоо залах нь.
-
monsterz Блог бичлээ АН 60:40-ийн харьцаа...

АН-аас пүрэв гариг бүр хийдэг ээлжит 4/11 уулзалтаа ардчиллын 20 жилийн ойг тэмдэглэх ту-хай хэмээн хаягласан. Уулзалтын үеэр хамтарсан Засгийн газрын чадамжийн талаар сэтгүүлчид со-нирхож асуув.
Монгол Улс өнөөдөр шинэ Ерөнхий сайдтай хууль бус хуучин танхимтай найм хонож байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газаргүй болчихсон гэж томъёолж ч болох юм. Хуулийн агуулгаар Ерөнхий сайд дангаараа 51, танхим нь бүрэн бүрэлдэхүүнээрээ 49 хувийн эрх мэдэлтэй бүтэц учраас ингэж хэлж байгаа юм. Үндсэн хууль, Засгийн газрын хуулиар Монгол Улсын Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг. Аль ч хуулийг аваад үзэхэд Ерөнхий сайдыг томилсноор Засгийн газрын бүрэн эрх хэрэгжиж, өмнөх танхимынх дуусгавар болохыг тодорхой заасан. Одоо өмнөх Засгийн газрын бү-рэн эрх дуусгавар болсон ч УИХ тогтоол гаргаж үүрэг гүйцэтгэгч томилоогүй, шинэ Ерөнхий сайд өө-рийн танхимыг хуралд оруулж батлуулаагүй байна. Хуульч, судлаачид үгээ хэлж, хэвлэлүүд ийн тоймлож байгаа нь АН-ын сайд нарыг сандралд оруулж, удирдлагуудыг нь бухимдуулав.
АН-ын дарга, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг: БИ ХОЁР Ч УДАА САЙДААСАА ОГЦОРСОН. ЭНЭ УДАА БОЛ ҮГҮЙ
4/11 уулзалтын үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар хуульд заасан хугацаанд УИХ-д танилцуулахаар бол-сон нь одоогийн сайдууд үүрэг гүйцэтгэгч болсон гэх таамгийг үгүйсгэж байна” хэмээн мэдэгдэв. Түүнийхээр бол УИХ, Засгийн газрын гишүүд дараагийн гишүүдийн бүрэн эрх баталгаажсанаар аж-лаа хүлээлгэн өгдөг. Тиймээс үүрэг гүйцэтгэгч гэсэн ойлголт байхгүй гэнэ. Намын дарга Н.Алтанхуяг “Би өмнө нь сайдын суудлаас хоёр удаа огцорч байсан. Энэ удаад бол огцроогүй. Хуучин Ерөнхий сайд С.Баяр ажлаа өгөхдөө хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа цаашид үргэлжилнэ гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Мөн шинэ Ерөнхий сайд ч бүтэц бүрэлдэхүүнийг хэвээр нь авч ажиллахаа мэдэгдсэн” хэмээн Ч.Сайханбилэгийн үгэнд тодотгол хийв.Н.Алтанхуяг өмнө нь хоёр ч удаа зөөлөн сэнтийгээс буусан бол энэ удаа Тэргүүн шадар сайдын албан тушаалаас огцрохгүй байхыг эрхэмлэж байна. Нөгөө талаар хамтарсан эрх ашгаас татгалзаж чадахгүй байгаа юм. Үүнийгээ хуучин Ерөнхий сайд С.Баяр, шинээр томилогдсон С.Батболд нарын хэлсэн үгээр баталгаажуулахыг хүсчээ.
Аль нэг Ерөнхий сайд эсвэл дарга асан, тухайлбал С.Баярын огцрохдоо хэлсэн үгийг дагаж мөрдөх ёстой юм бол өнөөдөр Монгол Улсад хууль хэрэггүй болж таарч байна. Ёс ёмбогор, төр төм-бөгөр гэлцдэг. Ёс ёмбогор юм бол Монгол Улсын иргэн хэнбугай ч хуулиа дээдлэх, сахин биелүүлэх учиртай. Төр нь хуулиа зөрчих биш хэрэгжүүлэхэд анхаарч хяналт шалгалтаа сайжруулах үүрэгтэй. С.Баяр хэлж, С.Батболд амласнаар хууль зөрчиж болохгүй. Шинэ Ерөнхий сайдтай, хууль бус хуучин танхимтай Засгийн газар эдийн засгийн хямрал, эрүүл мэндийн салбар дахь эрсдлийг давж гарч чадахгүй. Гаргасан тогтоол, шийдвэрүүд хүчингүй, гэрээ хэлцэл ч чадамжгүй байх үндэслэл байна. Энэ хэвээр цааш явбал АТГ болон, шүүх, прокурорт дуудагдсан гишүүний бүрэн эрхийг түдгэлзүү-лэх асуудал орж ирэхэд УИХ-ын дарга аминчлан захисан гээд хойш тавих, эсвэл бүлгийн дарга хаа-цайлж байгаа гээд толгойг нь илэх буруу жишиг тогтож мэдэх нь. Төрийн байгууллагууд ч ийм тог-толцоонд шилжихийг үгүйсгэмгүй
Ч.Үл-Олдох
-
monsterz Блог бичлээ Үзэгчдэд таалагддаг ...
.jpg)
Телевизийн рекламнуудыг төрөл зүйлээр нь ангилвал эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, хүүхдийн живхний реклам голлох байрыг эзэлдэг гэдэг. Энэ төрлийн рекламанд пүүс компаниуд чамгүй анхаарч, олны танил хүмүүс нүүр царай нь болох нь цөөнгүй. Ямар сайндаа л "Эра" төвийн фото модель Мөнхжаргалыг анхилуун үнэртэй ариун цэврийн хэрэглэлийн рекламанд тоглосны дараа сахилгагүй залуус эвгүй үнэр танартайгаар нь дуудан уйлуулах шахаж байсан удаатай. Харин рок попын хүүхнүүд хүүхдүүдтэйгээ хамт памперсний рекламанд тоглох дуртай юм уу даа? Анх зууны манлай дуучин Сарантуяа бяцхан охинтойгоо хамт живхний өнгө төрхийг тодорхойлж байсан санагдана. Түүнээс хойш сайн ээжүүд дэлгүүрээс Сараа эгч, бяцхан Хулан хоёрын памперсыг л хайн эрэл сурал болж байсан гэдэг. Дараа нь хийлч бүсгүй Дэлгэрцэцэг хүүхэдтэйгээ энэ салбарт хөл тавьсан бол тун саяхнаас жүжигчин, дуучин Ундрал, дуучин Солонго нар хүч түрэн орж ирлээ. Телевиз болгон дээр дуучин хоёр бүсгүй завгүй памперс магтаж, үзэгчид бүүр залхсан шинжгүй үр хүүхдийх нь хөөрхнийг гайхан өхөөрдөн суух болсон гэнэ шүү.
-
monsterz Блог бичлээ H1N1-ийн вирустэй...

Нарийвчилсан шинжилгээ авч Халдварт өвчин судлалын төвд илгээсэн боловч хариу нь гарч амжаагүй байтал өвчтөн нас барсан гэж Төмөр замын эмнэлгийн дарга хэлэв
А хүрээний H1N1 вируст халдвар манай улсад тархаж, өвчлөгсдийн тоо 200 хэдийнэ даваад буй. Нийслэл хот төдийгүй хөдөө орон нутгийг ч хамарч амжсан өвчний тархалтыг хязгаарлах үүднээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг нааш татах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаад байгаа билээ. Энэ бүхнээс үүдэн дэлхий нийтийг хамарсан вируст ханиад манай улсад нэлээд хурдацтай тархаж, улмаар аюул учруулж болзошгүй нь гэсэн болгоомжлол хүн бүрт төрөөд байна. Гэтэл энэхүү аюулт өвчнөөр өвчлөгсдийн дундаас нэг нь уржигдар нас барсан тухай яриа гарч олон хүн сандарч гайхаширч байна А хүрээний H1N1 вируст халдвараар нас барсан гэх хүн төмөр замд дунд тушаалын алба хашдаг нэгэн бөгөөд төмөр замын эмнэлэгт уушгины хатгалгаа оношоор очсон байж болзошгүй гэсэн яриа гарсан юм. Бид энэхүү мэдээллийн мөрөөр асууж тодруулахад харамсалтай нь, тус эмнэлгийн ажилтнууд албан ёсоор мэдээлэл өгөхөөс татгалзаж, харин Эрүүл мэндийн яамныхан энэ талаар мэдээлэл алга гэсэн хариу өгч байлаа.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүү:
-H1N1-ийн халдвараар хүн нас барсан гэсэн мэдээллийг сонсоогүй юм байна. Төмөр замын эмнэлэг манай нийслэлийн эрүүл мэндийн газарт харъяалагддаггүй. Хэрэв тийм тохиолдол гарсан бол шууд Эрүүл мэндийн яаманд мэдээлэх учиртай гэлээ.Харин Төмөр замын эмнэлгийн дарга н.Бямбасүрэн:
-Манай эмнэлэгт уушгины хатгалгаа оношоор ирсэн нэгэн өвчтөн нас барсан нь үнэн. Бид өвчтөнийг амьд байхад нь нарийвчилсан шинжилгээ авч Халдварт өвчин судлалын төвд илгээсэн боловч хариу нь гарч амжаагүй байтал өвчтөн өнгөрчихлөө. Өнөөдрийн хувьд нас баралтын шалтгааныг А хүрээний H1N1 вирус байсан эсэхийг хэлэх боломжгүй байна гэсэн юм.

