Гишүүд бидний блог

Бидний хэлж ярихыг хэн ч, хэзээ ч боож чадахгүй

хайр уу мөнгө үү

Бичсэн: Lck

Шошго: Шошголоогүй 

Lck
macc

та бүхэндээ энэхүү өдөрийн мэндийг хүргэё.

нэгэн сонирхолтой Мэтгэлцээн болоод байнаа.би өөрөө ч энэ Мэтгэлцээнд итгэхгүй л байна                 


***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

Үндсэрхэг үзэл

Бичсэн: Lck

Шошго: Шошголоогүй 

Lck
macc

Монголчуудын эх оронч, үндсэрхэг үзлийн тухай "Аргагүй шүү дээ! Нэгэн цагт үнэхээр том гүрэн байж, их түүхийг бүтээлцэж байсан аугаа өвөг дээдсийн үр сад, өдгөө ингэж яваадаа харамсдаг байх. Бас бахархах, омгорхох зүйл ихтэй байдагтаа тэд ингэх эрхтэй" хэмээн өрнийн зарим түүхчид өгүүлсэн байдаг. Саяхан миний нэг нийтлэлийн дор сэтгэгдэл бичсэн нэгэн, энэ тухай сануулсан байна билээ.
  Өдгөө цагт Монголчууд боловсорч, Монгол орноо бусад олон оронтой харьцуулан жиших бүрдээ сэтгэл дотроо сэм сэмхэн ийн эмзэглэдэг.
Гадаадын олон оронд ажиллаж амьдарч байгаа, Монголдоо хийж бүтээж яваа Монголчууд, өөрийн Монгол орны хөгжлийн төлөө, өдрөөс өдөрт алдагдаж байгаа


***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

МОНГОЛ бүсгүйчүүдээ......

Бичсэн: Lck

Шошго: Шошголоогүй 

Lck
macc


Ер нь хаана ч явсан Монгол залуучуудын маань ярианы бас нэг гол сэдэв нь “Энэ хүүхнүүд Эзэн Чингэсийн цусыг бохирдуулж байна, Эх орныг маань бузарлаж дууслаа, Монголын бүх эмэгтэйчүүд биеэ үнэлэгч болжээ.” гэх мэтээр ярьцгаах болж.


***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

31-ний зvvд хайр дурлалыг тань биелvvлнэ

Бичсэн: Lck

Шошго: Шошголоогүй 

Lck
macc


Эрхэм уншигч таны хэдний єдєр зvvдэлсэн зvvд биелэх магадлалтай байдаг. Хэдний єдєр зvvдэлсэн зvvд биелэх магадлал багатай байдаг. Мєн хэдний єдрийн зvvд гай дагуулж байна. Ямар сануулга, дохио болон мэдээллийг хvргэж байна. Ингээд зvvдний ертєнцєєр хамтдаа аялцгаая. 1-ний зvvд: Биелдэг байна. 2-ны зvvд: Хоосон байна. 3-ны зvvд: Хурдан биелнэ. 4-ний зvvд: Удаан хугацаанд биелнэ. 5-ны зvvд: Ач холбогдол єндєртэй. 6-ны зvvд: Биелнэ. 7-ны зvvд: Сайхан зvvднийхээ талаар хэнд ч бvv хэл. 8-ны зvvд: Мєрєєдєл тань биелнэ. 9-ний зvvд: Амжилттай байх болно. 10-ны зvvд: Биелэх боловч бэрхшээл учирна. 11-ний зvvд: 11 хоногийн дотор биелж, аз жаргалыг авчирна. 12-ны зvvд: Биелнэ. 13-ны зvvд: Танд бэрхшээл учирна. 14-ний зvvд: Амжилтгvй байна. 15-ны зvvд: Удахгvй биелнэ. 16-ны зvvд: Биелэхгvй. 17-ны зvvд: 20 хоногийн дотор биелбэл та амжилтад хvрнэ. 18-ны зvvд: Ашиг олно. 19-ний зvvд: Гэр бvлийн харилцаанд бэрхшээл учирна. 20-ны зvvд: Удахгvй биелнэ. 21-ний зvvд: 11 хоногийн дотор биелэх магадлалтай. 22-ны зvvд: Гэнэтийн золгvй явдлыг даллана. 23-ны зvvд: Удахгvй биелнэ. 24-ний зvvд: Баярлуулна. 25-ны зvvд: Худлаа зvvд. 26-ны зvvд: Сэтгэл хангалуун байна. 27-ны зvvд: Биелэхгvй учир анхаараад хэрэггvй. 28-ны зvvд: Бэрхшээл учруулна. 29-ний зvvд: Биелэхгvй. 30-ны зvvд: Биелэх магадлал бага байх болно. 31-ний зvvд: Хайр дурлал тань 15 хоногийн дотор биелнэ.


***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

дэлхийн хамгийн аюултай амьтан нь юу гэж бодож байна даа.

Бичсэн: Lck

Шошго: Шошголоогүй 

Lck
macc

Энэ дэлхий дээр амьтан хүн зэрэгцэн оршсоор л ирсэн. Зарим нь амьтдаас айж, зарим нь хүнээс айж л байдаг. Харин одоо хүргэх гэж байгаа мэдээлэл бол маш сонирхолтой юмаа Та л лав үүнийг гэхэд итгэхгүй дээ.


***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

Та заавал уран илтгэгч байх ёстой юү?

Бичсэн: Lck

Шошго: Шошголоогүй 

Lck
macc

Улс төрчдөөс гадна аливаа салбарын лидерүүд уран илтгэлийн мастер байх нь бий. Бизнесийнхэн, шашны нэрт зүтгэлтнүүд ч үгээр авьяастай. Уран илтгэх урлаг яваандаа энгийн амьдралд ч хэрэглэгдэх боллоо. Заавал олныг байлдан дагуулахуйц лидер байхаа байг гэхэд зөв цэгцтэй, логиктой ярьж сурахыг хүсдэггүй хүн байхгүй. Наад зах нь хүн болгонд тохиолддог хайр сэтгэлийн асуудалд энэ нь гол нөлөөтэй аж. Сэтгэлтэй хүндээ өөрийгөө зөв илэрхийлж, мөн нээж чаддаг байхын тулд мөнөөх илтгэх урлаг зайлшгүй шаардлагатай гэнэ. Үнэнийг хэлэхэд ийм чадаар манай залууст дутмаг. Уран илтгэнэ гэдэг нь над мэтэд байх авьяас биш гэж бодож хэзээ ч болохгүй. Орчин үед залууст өөрийгөө хөгжүүлэх нь юу юунаас илүү чухал. Харин өөрийгөө хөгжүүлэх гол алхам нь уран илтгэж сурах гэнэ. Уран илтгэлийн гол зорилго нь юу ч ярьж байсан тэр сэдэв шийдлийг бусдад хүргэх, тэдний сэтгэл зүйг үгийн гайхамшигаар байлдан дагуулахад орших ажээ. Хүн болгон гайхамшигтай илтгэгч болдоггүй. Авраам Линкольн тариачны сууринд очиж өндөр зүйл дээр гарч зогсоод яриа хийж илтгэх чадвараа дээшлүүлдэг байжээ. Сайн илтгэгч болно гэдэг бол хичээл зүтгэлийнх гэж нэгэн ухаантан хэлжээ.

Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх
Танд заримдаа олны өмнө гараад айх, сандрах, ямар нэгэн бэлтгэлгүйн улмаас хэлэх гэсэн үгээ мартах, юу ярьж буйгаа сүүлдээ мэдэхээ байчихдаг үе тохиолддог уу? Тэгвэл шинээр илтгэгч болж буй хүмүүст хандаж хэлэхэд, хамгийн түрүүнд амьсгаагаа зөв авах, тэгээд зорилгоо тодорхойлох, үүндээ нийцсэн илтгэлийн төлөвлөгөө зохиох, тэгэхийн тулд ярих зүйлийнхээ талаар хангалттай мэдлэг хуримтлуулсан байх шаардлагатай аж. Мөн нэг чухал зүйл бол сэтгэлзүйн бэлтгэлтэй байж эхлэлээ сайн хийх явдал. Мордохын хазгай гэдэг үг зүгээр ч нэг гараагүй бололтой шүү.


***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

Онч үгс

Бичсэн: Lck

Шошго: Шошголоогүй 

Lck
macc

Нэг цагийн жаргал эдэлье гэвэл дуг хий
Нэг өдрийн жаргал эдэлье гэвэл загасанд яв
Нэг сарын жаргал эдэлье гэвэл эхнэр ав
Нэг жилийн жаргал эдэлье гэвэл бизнес хий
Нэг насны жаргал эдэлье гэвэл хүмүүст тусал




***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

Хүн сайтыг олж нөхөрлө

Бичсэн: Lck

Шошго: Шошголоогүй 

Lck
macc

Н.Багабанди Сайн шувуу модоо шилж сууна. Сайн хүмүүн хүнээ олж нөхөрлөнө гэх хуучны үг сургамжтай. Хүнийг нөхөрлөж буй хүнээр нь шинждэг нь аль ч үндэстэнд байдаг нийтлэг зүйл. Үүнийг монголчууд хүнийг нөхрөөр нь шинж гэж хэлдэг. Хүнээ олж нөхөрлөх нь энэ яваа насны энэгшин ижилдэх эрхэм үйлсийн оргил билээ. Нэгэн биений нөхөр, нимгэн хувцасны нөмөр болох хүнээ таньж олох нь залуу хүн чиний хувьд амьдралдаа хийх амжилттай сонголтын нэг яах аргагүй мөн. Яагаад гэвэл нөхрийн сайнаар хүн өөдлөж, нуурын сайнаар загас жаргаж явдаг гэдэг. Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд байдаг болохоор ийм байх нь аргагүй ээ. Нөмөр сайтай гэр дулаан байдгийн адил нөхөр сайтай хүн нөмөр нөөлөгтэй байна.
Алаг хорвоогийн амьдрал баян болохоор аян замын уртад ачлах сайн нөхөр таарахын зэрэгцээ аман дээрээ сүрхий, ачир дээрээ базаахгүй нь ч уулзана. Тус болох нөхөр гурав, ус болох нөхөр гурав байдаг тухай дорнын нэгэн сэтгэгчийн сургаал бий. “Тус болох нь шулуун нөхөр, шударга нөхөр, ихийг дуулсан нөхөр болно. Ус болох нөхөр нь нүүр тал засагч, зусар бялангач, цуурхай задгай амт нөхөр болой” гэжээ. Тус болох нөхөртэй үй зайгүй найзалж, ус болох нөхрөөс үүдэн хоймрын зай барьж яв. Дайрч давшлан буй сөргөлдөгчөөс бүү ай. Чадаж байгаа үед чинь чамд бялдуучлагч найз нөхдөөс айж бай. Нөхрөө сонгохдоо хашир болгоомжтой ханд. “Урьдаар тэр хүн бусадтай хэрхэн нөхөрлөж байгааг нь мэдэж авсныхаа дараа чи түүнтэй нөхөрлө” гэсэн урьдын үг ул болоогүй байна. Өөнтөглөж харсан хүнд өө сэвгүй хүн гэж үгүй. Өөлөх муу талыг нь сонжихоосоо өмнө өөдтэй сайн талыг нь олж харж нөхөрлө. “Өөгүй нөхөр эрсэн хүн өнчин ганцаар үлдэнэ” гэж гүржүүд ярьдаг нь ортой. Цагийн шалгуурын цаана нь гарч цаглашгүй түшигт нөхрөө таньсан бол нөхөр журмыг нөхөрсгөөр сахих нь андын ёсны ариун үйл болно. Нөхрийн журмыг сахих гурван зүйл байдаг гэж “Барсан хэвнэгт баатар” хэмээх алдарт зохиолыг туурвисан Шота Руставели захиж үлдээсэн байна. “Нөхцөхөө хүртэл хамт, салж үл хагацах; харамын сэтгэлээ гээж, байгаа бүхнээ зориулах хаа холоос ч ялгаагүй зохих цагт нь туслах”.
Хорвоогийн амьдрал эрээн бараан, гэрэл сүүдэртэй, жаргал зовлон ээлжлэн, эрээлжлэн ирж, буцдаг нь хэн хүний дайран өнгөрөх зам. Жаргалтай үед ойр байсан нөхөр зовлон зүдгүүрт орхихгүй цуг хамтдаа бол тийм хүнийг чи эрхэм нөхрөө гэж бод. “Биднийг наранд явахын цагт хуурамч нөхөд сүүдэр мэт бараадан явна. Харин сүүдэрт орохын цагт хаяж алга болно”. Ийм хуурамч нөхдийг эрт танивал сайн, эртхэн холдвол бүр сайн.
Өгөө аваан дээр суурилсан нөхөрлөл өнө удаан тогтохгүй. “Өөрийн үйлийг бүтээх төдий нөхөрлөх аминч хүнтэй өнө сайтар ханилан явахад ер бэрх” гэж бидний өвөг дээдэс анхааруулж хэлснийг өнөө цаг үед бүр ч илүү санууштай. Хэлсэн үгийг чинь хадгалаад явах, хийх үйлийг чинь дэмжээд өгөх, хэзээ ч, хаана ч найдаж болох итгэлт хүнтэй нөхөрлө. “Итгэлгүй нөхрөөс илэрхий дайсан дээр” гэж англичууд ярьдаг нь дэмий үг биш. Итгэсэн нөхөр инээсэн дайсан болох нь бүр ч аюултай. Өдөр бүр адилгүй, нөхөр бүр тэгшгүй болохоор итгэлгүй нөхөртэй үг бүү зөвлө, итгэлт нөхрөөс үгээ бүү нуу. “Хүнийг танд муулсан хүн таныг хүнд муулна” гэдгийг ямар ч эргэлзээгүй бодож яв. Нөхөр ёсны харьцаанд зэмлэх үгний ил нь дээр, магтах үгний далд нь дээр байдгийг бас санаж явахад илүүдэхгүй. Хамгийн гол нь “Үг хэлээр биш, үнэн сэтгэлээр нөхөрлө”.
Ов хэрэглэн итгэлийг олоод, ольж түйвээх хуншгүй этгээдээс оройтоогүй дээр нь зайгаа барь. Нүүрэн дээр нь долоох нь холгүй долигонох мөртлөө нүднээс далд дооглон даажигнах дорви муутай хүнтэй дотночилон бүү ойрт. Буруу үйлдэлт нөхдөөс бүр хол бай. Хэлэх ярих нь бурхны сургаал мэт, хийгээд эхлэхээрээ буг ч хийж зүрхлэхгүй үйлдлийг сэдэгчид хэзээ ч чиний нөхөр биш. Хийдэг, хийдэггүй хоёр нөхөрлөхөд хэцүү, нэг голонд бэхлээд хос дугуй болон эргэхгүй, нэг буулганд оруулаад хамтад нь зүтгүүлэх бололцоогүй. Бул хар чулуу үүрээд будан манант уул өөд мацахтай л адил. Хийж бүтээдэг хүний дэргэд хий дэмий холхигсод ядаргаатай. Хэлж ярих нь уран цэцэн мөртлөө хийхээ болохоор араар суугсад бүтээгч чанартай зөв хүмүүстэй бүтэн нөхөрлөлийг үүсгэж эс чадна. Тэнэг нөхөр тээг садаа болно. “Тэнэг нөхрөөс ухаантай дайсан дээр” гэсэн үнэн үг бий. “Тэнэг хүн харагдах гэж урд нь бултаганана. Ухаантай хүн харах гэж ард нь үлдэнэ”. Тэнхлүүн яваа чамд харагдах гэж чанх өмнө чинь бултаганах тээртэй хүмүүсийг бүү анхаар. Харах гэж ард нь үлдсэн ухаантай хүнтэй нь л нөхөрлө.
Ханилсан нөхрөө хамгаас дээдлэн хүндэтгэ. Нөхрөө хүндэтгэнэ гэдэг бол өөрийгөө хүндэтгэнэ гэсэн үг. Хагацашгүй сайн нөхөртөө хахир хатуу үг битгий чулууд, гал мэт халуун сэтгэлд нь мөс шиг цэвдэг үүсч мэднэ. Ханилсан нөхрийнхөө эсрэг далдуур хийсэн буруу үйлдэл хайрлаж явсан сэтгэлийнх нь илчийг хайлуулан урсгаж, харлуулан гомдоох адын шидтэйг мэд. Ямар ч үед найдаж болно гэж бодож явсан нөхрийн явдал нь хувирч, итгэл алдах шиг явай муутай яданги дорой шинж нөхөрлөл ханилгаанд үгүй.
Сайн нөхрөө харж саар талаа зас. Нөхрийн мууг олж харахыг шимтэхээсээ өмнө өөрийн мууг онож тогтоон шинж. Нөхрөө гомдоовол нөхөрлөлөө баллахыг сана. Нөхцсөнөө гомдоох буруу хэрэг үйлдсэн бол нөхөрсгөөр уучлал гуйх сэтгэлийн тэнхээтэй бай. Буртгаа угаавал цэвэрхэн болж, буруугаа хүлээвэл нөхөрлөл батжина. Хүнтэй нөхөрлөсөн бол нэгэн зангаараа үлд. “Муудалцах сайдах нь хурдан, олон зантай хүн магад нэгэн зангаар удаан ханилж үл болох” гэж монгол ардын сургаалд өгүүлдэг. Явдал муут, хор хар ихт хүний хор санаж, яс хаясан бузар үгэнд нь ч, явган зулгуй булай ярианд нь ч битгий итгэ, бүү тоо. Итгэдэггүй юмаа гэхэд эргэлзэх сэв тогтвол эв нөхөрлөлд тань эвдрэлийн цав суухыг мэд. Муу бүхний ад шүглэж, буруу үйлдлийн овоолго сэтгэлд нь хурсан хар энергитэй нүгэлтэн ойр хавь, орчин тойрноо бузарлан, үл итгэлцэл, үг сөргөлдөөн, хэрүүл уруулын хор цацаж байдаг юм. Атаанд хорлогдож, тачаалд хүлэгдсэн тийм сэтгэл муутнаас сэрэмжлэн дөлж, зай барин холхон суу. Үг хэл нь цагаан мэт мөртлөө үйл хөдлөл нь хар хүнтэй үй зайгүй ойртвол үйлс чинь хазайж, үйлдэл чинь буруудахыг бод.
Дотно нөхрөө урмаар тэтгэж, сэтгэлийн тэнхээ хайрлаж сурах нь нөхөрлөл батжих нэг үндэс. Хүн гар татуу, сэтгэл дутуу байхыг алийг тэр гэхэв. Гэхдээ нөхрөө дэмнэн, сэтгэлийг засах урам магтаалын үгэндээ татуу, дутуу байж яавч болохгүй. Нөхдийн ололтыг дэмжиж, магтан сайшаахын хамт, дутууг гүйцээж, дутагдлыг хэлж өгөх нь чиний үүрэг. “Таны дутагдлыг хайж байгаа өрсөлдөгч дутагдлыг чинь нууж байгаа найзаас хавьгүй дээр” гэдгийг санаж яваарай. “Гаргасан алдааг минь хэн зөвөөр хэлнэ вэ тэр миний багш. Хэрэг явдлын минь үнэнийг хэн шударгаар тэмдэглэнэ тэр миний нөхөр, надад хэн зусарднав тэр миний дайсан” гэсэн дорнын мэргэн үг хэн нөхөр, хэн дайсан болохыг ялгаж танихад тусална. Шүүмжлэл, санамжийг сонсож сурах нь чухал. Сонсоод өнгөрөх биш сортоотой тусгаж авах нь бүр ч чухал. “Зөв үг хэлэхэд зөрж туйлах буруу”.
Гар гараа угаадагтай адил хүн хүндээ тусалж, дэм дэмэндээ хорвоог туулна. Хүн сайтыг олж нөхөрлөвөл хүний хорвоод магнай тэнэгэр, магад жаргалтай амьдарна.


***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

Удаан бодох нь шийдвэр гаргахад тусгvй

Бичсэн: Lck

Шошго: Шошголоогүй 

Lck
macc

bodol.jpg

Магадгvй чухал шийдвэр гаргахын тєлєє олон ч шєнийг нойргvй єнгєрєєдєг байх. Гэтэл саяхны нэгэн судалгаа цогц шийдвэр гаргах хамгийн сайн аргыг гайхалтай гэмээр байдлаар санал болгожээ. Єєрєєр хэлбэл, чухал шийдвэр гаргах гэж байна гээд тэр бvгдийн тухай бvхий л зvйлийг бодох хэрэггvй гэнэ. Энэ нь хачин сонсогдож байж болох ч бидэнд хамгийн зєв сонголт хийхэд тусална гэнэ шvv. Сэтгэл судлалын шинжлэх ухааны холбооны "Сэтгэл судлал'' сэтгvvлд нийтлэгдсэн шинэ судалгаанд энэ тухай єгvvлжээ. Дюкийн их сургуулийн эрдэмтэд болох Жон Пейн, Адриана Сэмпэр, Жеймс Францес Люйс нар сайн дурынхны хамт дєрвєн єєр хувилбар бvхий хонжворт сугалаанаас сугалж туршилт хийсэн байна. Судлаачдын хэлж буй хамгийн гол зvйл нь ухамсарлаагvй бодол сайн сонголт хийхэд нєлєєлєхгvй хэмээн vзэж байгаад орших юм. Сайн дурынхан хоёр туршилтад оролцсон ч аль алийг нь тун тааруухан гvйцэтгэжээ. Судлаачдын тайлбарласнаар тэдгээр оролцогчид бодоход хэтэрхий удаан хугацаа зарцуулсан нь шийдвэрийн vр ашигт чанарыг сулруулж байдаг аж.


***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

Юм юмсын сонин хачинаас…

Бичсэн: Lck

Шошго: Шошголоогүй 

Lck
macc

1. Гутлын размер /хэмжээ/-ыг 1792 онд гуталчин Жеймс Смит санаачилжээ.
2. Америк долларыг солих 293 тєрлийн арга байдаг. 3. Шаариган толгойт сайн балаар 50.000 vсэг бичиж хvрнэ. 4. Напелеоны цай уудаг байсан нэг аягыг Италийн авантюрист Калиострогийн гавлын ясаар хийсэн байдаг. 5. Британийн хатан хааны титэмд нийт 1783 алмаазан шигтгээ байдаг бол тэдгээрийн дотор алдарт “Африкийн од” хэмээн 309 каратын эрдэнэ бий.
6. Жон Кеннедийгийн савлуурт буйдан дуудлага худалдаагаар 442.000 ам.доллараар зарагдсан.
7. Хятадад эцэг эхийнхээ тєрсєн єдрєєр авс хэлбэртэй сувенир бэлэглэхийг илvvд vздэг.
8. Бидний хэлж заншсанаар “ноолийн цаас”-ыг 1857 онд Нью-Йоркийн иргэн Жозеф Гайетти сэджээ.
9. Дэлхийн хамгийн vнэтэй гэгддэг Роллс-Ройс машины хамар дээрх тэмдэг 5000 ам.долларын vнэтэй.
10. Хvн тєрєлхтєний дэлхий дээрээс олсон хамгийн vнэтэй алмааз нь 3106 каратынх.
11. Дэлхий дээр 200 тєрлийн “Барби” хvvхэлдэй “амьдардаг”.
12. Хийл хєгжим нь 70 орчим модон деталиас бvрддэг.
13. 1850 онд Леви Штраус хамгийн анхны жинсээ зургаан алтан зоосоор заржээ.
14. Энэтхэгийн хєзєр дугуй байдаг.
15. Нэг куб.метр модоор хагас сая шvдний чигчлvvр хийнэ.
16. Анхны зангиа Хорватад бий болсон. Англиар зангиаг “cravat” гэдэг цаанаа л учиртай мэт. /Хорват-Croatia/
17. Тєгєлдєр хууранд 52 цагаан, 36 хар даралтын товчлуур байдаг.
18. Хятадын зарим нэгэн бичгийн машин 5700 тэмдэглэгээтэй байдаг. Ингэхэд минутанд ердєє 10 vг л бичдэг.
19. Хvйтэнд элсэн цаг халуунаас ч хурдан “гvйдэг”.
20. Персид хуримын бэлгэнд шатар єгдєг байжээ.


***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****