20170628 004

БРЮССЕЛЬ. /АР/. Монополийн эсрэг буюу дангаар ноёрхохын эсрэг хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр АНУ-ын мэдээлэл технологийн томоохон компани болох “Google”-д Европын Холбоо /ЕХ/ 2.7 тэрбум долларын торгууль ногдууллаа.

Европын Зөвлөлийн мэдэгдсэнээр, “Google” компанийн охин компани болох "Alphabet" онлайн худалдаагаа өргөжүүлэхийн тулд интернэт хайлтын систем дэх өөрийн давуу байдлаа ашиглажээ.

ЕХ-ны монополийн эсрэг хуулийг зөрчсөн хэргээр нэг компанид ийм их хэмжээний татвар ногдуулсан анхны тохиолдол нь энэ юм.

Мөн зөрчлөө 90 хоногийн хугацаанд арилгахыг мөн тус компанид үүрэг болгожээ. Хэрвээ гурван сарын хугацаанд зөрчлөө арилгахгүй бол "Alphabet"-ын өдөр тутмын орлогын 5 хувьтай тэнцэх хэмжээний нэмэлт торгууль ногдуулах ажээ.

Европын Комисс "Microsoft" зэрэг компаниудын гомдлоор "Google"-ийг 2010 оны сүүлчээс хойш шалгаж байгаа юм.

 

Эх сурвалж: www.montsame.mn

International organization for migration Prague

call2sweden

20170701 001
Улс Төр & Хууль