ce2b08c39d321a95849443a6eba5815d XLГадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 29-нд Бүгд Найрамдах Польш Улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд Польш Улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог байв.

Айлчлалын эхэнд сайд Л.Болд Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Шикорскистэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Гадаад харилцааны сайд Монгол, Польшийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж ирсэн, ялангуяа өнгөрсөн онд хоёр орны Ерөнхийлөгч харилцан айлчлал хийж хамтран ажиллах олон чиглэлийг ярилцаж тохиролцоод байсныг тэмдэглэв. Эдгээр ярьж тохирсон асуудлыг бодит ажил болгох, тэр дундаа хоёр талын эдийн засаг бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Польш Улсад айлчилж буйгаа тэрээр мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй: Польш улс дипломат төлөөлөгчийн газраа дахин Улаанбаатарт нээнэ

2d0a0259edf0ddea14f0df2099ecc813 XLВАШИНГТОН. /Prensa Latina/. АНУ-ын Тагнуулын төв газар /ТТГ/ террорист сэжигтнүүдийг хорих нууц шоронг Польш улсад барихаар 2003 онд 15 сая долларын хөрөнгө оруулсан тухай “The Washington Post” сонинд мэдээлжээ.

“Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой террористуудыг байцаах төв шоронг Варшав хотоос хойш орших жижиг тосгонд барих зөвшөөрлийг ТТГ-т өгч, АНУ болон Польшийн Засгийн газар хооронд гэрээ байгуулсан гэж тус сонинд мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй: АНУ Варшавт нууц шоронтой байжээ

International organization for migration Prague

call2sweden

Зар оруулахдаа анхаарах зүйлс!!!

Та хэн нэгнийг доромжилсон, гүтгэн дайрсан, хараалын үг хэрэглэсэн, бүдүүлэг авир гарган бичсэн, ямарваа нэгэн Вэб хуудас сурталчилсан үг өгүүлбэрүүд оруулж болохгүй!!! Зар оруулж буй хэрэглэгч нь үнэн зөв мэдээлэл оруулах ёстой! Хэрэв ямарваа нэгэн тааламжгүй зар орсон тохиолдолд бидэнд дээр байрлаж буй Мэдээлэл илгээхээр мэдэгдэнэ үү!!!
Энд орж буй бүх зар мэдээлэлд Орлоо-Инфо ХХК  ямарваа нэгэн хариуцлага хүлээхгүй болно!!!

Польш улсад суугаа Монголчуудын зарын булан

Мэдээлэл
Зарлал