|
Орлоо хуудас нь өөрсдийн гишүүддээ дараах боломжуудыг олгодог.
1. Өөрийн хуудастай болох.
Орлоогийн гишүүн болж өөрийн хуудастай болсноор та бусад гишүүдтэйгээ мэдээллээ солилцох, хамтран ажиллахад таатай болох ба найз нөхөд, хамтран ажиллагсад, үйлчлүүлэгчддээ www.orloo.info/(таны нэр) гэсэн хаягаар өөрийн бизнес болон бусад зүйлсээ сурталчилах боломжтой.
Жишээ нь: http://www.orloo.info/admin , http://www.orloo.info/sor , http://www.orloo.info/MBBQ
Уг хуудас нь таныг орлоо сүлжээнд байх үед үргэлж нүүр хуудсанд Онлайн Хэрэглэгчид буланд, та байнга өөрийгөө сурталчилан таниулж идэвхитэй байсан тохиолдолд, Гишүүд булангийн баруун талд тус тус харагдана. Таны хуудсыг хэдэн хүн үзсэн та ямар мэдээлэлээ харуулах, нуух, ямар нэг мэссэнжертэй бол мэссэнжерээр харилцах цонх шууд нээж өгөх зэрэг асар их боломжийг уг хуудас таньд олгож чадна.
2. Хувийн бага хэмжээний зургийн цомогтой болох.
Та энэ зүйлийг ямар ч байдлаар ашиглаж болох ба бараа сурталчилгаа хийхэд хамгийн тохиромжтой юм.
3. Зар өгөх.
Зочид ч гэсэн зар оруулах боломжтойг та мэдэх байх гэхдээ гишүүн болон зар оруулснаар та зараа засах, хэдэн хүн үзсэнийг мэдэх, бусад гишүүд таны зарыг үзэн таны хувийн шуудангаар шууд таньд зурвас илгээх зэрэг өргөн боломжтой болно.
4. Нөхөрлөл үүсгэх.
Орлоо хуудасны гишүүд нь хоорондоо нөхөрлөл үүсгэн хамтран ажилладаг ба хамтран ажиллагч, түнш, найзууд гэх олон төрлийн холбоотой байдаг. Энэхүү боломжийг илүү өргөн хүрээтэй болгохын тулд бид тэдэндээ шууд хоорондоо харьцах хувийн шуудан, дараа мартахгүй нөхөрлөл үүсгэх холбоос зэргийг оруулж өгсөн.
5. Тэмдэглэл хөтлөх.
Бидний ярьж сурснаар энд БЛОГ хөтлөх боломж ч бас байна. Гэхдээ та энэ боломжийг компанийхаа сүүлийн үеийн мэдээ мэдээллийг зарлахад ашиглаж ч болох юм.
6. Видео оруулах.
Та Youtube, Yahoo, Google video зэргийг ашиглан өөрийн дуртай видеонуудыг өөрийн хуудсандаа оруулах боломжтой.
7. Нийтлэл илгээх.
Таны орчин тойронд сонирхолтой үйл явдал болон та түүнийгээ бусадтай хуваалцмаар байвал та гишүүн болсноор бидэнд нийтлэлээ илгээн өөрийн нэрээр өөрийн хуудас болон Oрлоогийн хуудсанд гаргах боломжтой.
8. Бусад.
Үүнээс гадна олон олон боломжууд гишүүн болсноор бий болох болно. Бид үргэлж гишүүддээ таатай, хөгжилтэй, бизнесийнх нь ашиг орлогыг нэмэгдүүлэх боломжийг хайж судалж байдаг.
Таньд амжилд хүсье, Та гишүүн болохыг хүсэж буй бол
яг одоо энд дарна уу.
Та дээрх зүйлсийг хэрхэн хийх талаар зөвлөгөө авах хүсэлтэй бол энд дарж дэлгэрэнгүй уншина уу.
Баярлалаа
| АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад |
АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ |
ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед |

|