Home icon Нүүр хуудас»Форум ЧАТ
Тавтай морил, Зочин
Та Нэвтрэнэ үү эсвэл Бүртгүүлнэ үү.    Нууц үг сэргээх?

Олон хүмүүсийн өмнө яриа хийхэдбэрхшээлтэй байнаy
(1 үзэж буй) (1) Зочин
Доошоо явХуудас: 1
СЭДЭВ: Олон хүмүүсийн өмнө яриа хийхэдбэрхшээлтэй байнаy
#1965
Олон хүмүүсийн өмнө яриа хийхэдбэрхшээлтэй байнаy 11 Сар өмнө  
Олон хүмүүсийн өмнө яриа хийхэд бэрхшээлтэй байна уу? Янз бүрийн тэмцээн уралдаан, хурал цуглаан гээд олны өмнө илтгэл тавих шаардлага оюутан залууст маань их гардаг шүү дээ.Та олон хүмүүсийн өмнө яриа хийхдээ сандарч тэвддэгүү? Тэгвэл яаж яриа хийж байхдаа сандрахгүй байх талаар зөвөлгөө бичлээ


1.Эхлээд ганцаараа байхдаа ярих зүйлээ бэлдэж, дадлага хий. Дараа нь ганц юм уу, хэдэн хүмүүсийн өмнө дадлага хийгээрэй.

2.Хэрвээ та хүмүүсийн өмнө дадлага хийхээсээ айгаад эсвэл, хэн нэгэн хүнийг олж чадахгүй бол толиныхоо өмнө хийж болох юм.

3.Яриандаа ямар нэг нэмэлт зүйлүүдийг оруулаарай. Жишээ нь: зураг, гол санаануудыхаа жагсаалт, эсвэл зорилгоо бичиж болно.

4.Хэрвээ та ямар нэг нэмэлт зүйлүүдийг оруулсан бол тухайн нэмэлт зүйлээ тайлбарлах үедээ яриа болж байгааг бага зэрэг мартан, тайван бус байх нь багасах болно.

5.Хэрвээ боломжтой бол яриа хийх газартаа өмнө нь нэг удаа ч гэсэн туршлага журмаар дадлага хийвэл сайн.

6.Сонсогч хүмүүсийн жоохон дээд талд хандаж, нэг эсвэл хэд хэдэн цэг олоорой.

7.Яриагаа эхлэхээсээ өмнө нэг гүнзгий амьсгаа ав.

8.Өөрийнхөө дуртай хувцаснуудаас өмс.

9.Сонсогчид дундаас хэдэн хүмүүсийг сонгож аван тэдэнтэй ярилц.

10.Хэрвээ та яриан дундаа алхаж болох бол хаашаа хаашаа ямар зүгт алхахаа тооцох хэрэгтэй. Энэ байдал таныг тавгүй байдлаас бас гаргаж чадна.

11.Яриагаа эхлэхээсээ өмнө та ариун цэврийн өрөөнд орж биеэ бэлтгээрэй. Та гараа сэгсэрч ч болно. Энэ нь таны биеийг суллах болно.

12.Яриа хийхээсээ өмнө эрүүл хоол идэх хэрэгтэй.

13.Та яриа хийж байхдаа хүмүүсийн толгойны дээд хэсэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ нь танд хүмүүстэй нүдээрээ харьцахад тань тус болж, таныг итгэлтэй харагдуулна.

14.Мөн өмнөх өдөр нь их хэмжээний ус уух шаардлагатай.

15.Өмнөх өдөр нь сайн унтаж амраарай.

16.Та хэвийн , энгийн үед ярьж байгаа мэт санагддаг болох хүртлээ дасгал сургуулил хийх хэрэгтэй.

17.Та ярьж байхдаа гартаа ямар нэг цаас барих нь таны жижиг хөдөлгөөн болгоныг дэвэргэж, таны үйлдэл бүр хэтрүүлэгтэй харагдана. Хэрвээ танд үнэхээр тэмдэглэгээ хэрэгтэй бол түүнийгээ бичээд ширээн дээрээ байлгаж болно. Мөн жижиг лавлах картан дээр бичиж болно.

18.Та хэрвээ яриан дундаа, өгүүлбэр болгоны дунд “ ммм” гэхчлэн их зогсох юм бол та илүү удаан зогсож ярих хэрэгтэй болно гэдгийг санаарай. Та өөрийгөө муу ярьж байгаа болов уу гэж бүү ай. Танхимд байгаа олон хүмүүс бас ярихдаа сандардаг,алддаг байгаа.

19.Та хэрвээ сурагчдын өмнө яриа хийх гэж буй бол хамгийн түрүүнд оролдоод үзээрэй. Яагаад гэвэл та тэр илтгэл яриануудын суурийг нь тавих учраас хамгийн түрүүнд гарч итгэлтэй байх ёстой.
monsterz
Moderator
Бичлэгүүд 441
graphgraph
User Offline Энд дарж хэрэглэгчийн хувийн хуудсанд нэвтрэн үү
Сүүлд зассан: 2009/10/02 11:47 зассан monsterz.
Нийтийн хандах эрхийг хаасан. Зөвхөн гишүүдэд.
 
Дээшээ явХуудас: 1
Зохицуулагчид: nyamka_1204, GOZGORSAHALT