|
Дэлхийн өнцөг булан бүрт сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа зориулж, тэдний өмнө урган гарч ирэх асуудлууд, олонхид нь тохиолддог бэрхшээлүүд гээд ямагт хэрэг болох мэдээллийн эх үүсвэрээр хангаж, хүний нутагт байгаа элэг нэгт түмэндээ тус дэм болох зорилгоор Орлоо.ком -оос “Мэдүүштэй” булангаа толилуулж байна.
Мэдүүштэй булан, эх орноосоо гадаад руу аялах үе үеийнхэн, хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөх залуучууд, харь нутагт ажил амьдралын шинэ гараа эхлэх олон мянган хүмүүст “хөтөч” нь, “нэвтэрхий толь” нь болон тусалж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
Учир нь Монголчууд ихээр төвлөрөн суугаа гадаад орнуудын танилцуулга, үүнд тухайн орны газар зүйн байрлал, хүн амын байдал, төрийн удирдлага, эдийн засгийн үзүүлэлт, бизнесийн орчин, боловсролын систем гэсэн үндсэн мэдээллүүдээс гадна тус улс руу зорчих визний төрлүүд, заавал үзэх хот газруудын талаар багтаасан болно. Хамгийн гол нь, гадаадад байгаа Монголчууддаа зориулсан зөвлөгөөний хэсэгт Танд хэрэг болдог бичиг баримтуудыг хэрхэн хөөцөлдөх, амьжиргааны өртөг хэд байх, сургуулиа шилжүүлэх, хүүхдээ сургуульд бүртгүүлэх, эхчүүд төрөх гэсэн олон асуудлуудаар лавлагаа болохоор мэдээ баримт, ярилцлагуудыг хүргэнэ.
Хэрэгтэй мэдээллээ олж авахын тулд Та багана дотор байрлуулсан улсуудаас сонгохоос гадна тохирох мэдээлүүдээс сонголт хийж нэвтрээрэй. Ингээд “Орлоо.ком”-ын зүгээс өөрийн оршин суугаа хот, улсад байх хугацаанд шийдвэрлэдэг олон асуудлуудаар бие биедээ тусалж, хүний газрын тэнгэр үнэхээр хол хэмээн ганцаардаж тэвдэлгүй шинэ гарааг амжилттай эхлүүлж, бариа өөд өгсөхөд дэмжлэг үзүүлэх хань нөхөр нь байгаасай гэж хүсэж, Мэдүүштэй буланд нийтлэх мэдээ мэдээллүүдээр хамтран ажиллана уу хэмээн уриалж байна.
Сайн санаж, сайхан сэтгэлээр бие биедээ тусалсан хүн бүрийн хүсэл сэтгэлчлэн бүтдэг гэсэн ардын зүйр цэцэн үгийг сануулан Орлоо-гийн идэвхтэй гишүүн Танд улам их амжилт хүсье.
Хэрвээ та бидэнтэй хамтран ажиллахаар шийдсэн бол энд даран бидэнд мэдээгээ илгээнэ үү. Таны мэдээ илгээсэн Имэйл хаягаар бид эргэн холбогдох тул та Имэйл хаягаа зөв оруулаарай. Баярлалаа
| |
|
Үзүүлж буй хуудас 1, Нийт 13 хуудас |
|
АНУ/Виз хүсэх, түүний төрлүүд
Author : Мэдээлэл
Үнэлгээ 1.8/5 (6 үнэлгээнүүд) Америкийн виз авч л байвал боллоо гэж бодож бас болохгүй. Хүмүүс ихэвчлэн ирсэнийхээ дараа өөр визээр орж ирэх ёстой байснаа сайн ойлгодог. Учир нь визний төрлөөс шалтгаалан америкад social security card буюу нийгмийн даатгалын дэвтэртэй ижил нэгэн төрлийн бичиг баримт бас авах шаардлага гардаг. Зөвхөн энэ бичиг баримтын тусламжтайгаар ТА жолооны үнэмлэх...
|
|
АНУ/Ажиллаж амьдрахуй
Author : Д.Баярсайхан /Сакраменто/
Үнэлгээ 2.3/5 (12 үнэлгээнүүд) Энд шинээр ирсэн хүмүүст төдийгүй удсан хүмүүст ч гэсэн апартмент, байшин шинээр рентлэх, хүлээлгэж өгөх зэрэгт асуудал гарсаар байдаг билээ. Байр рентлэгчид /цаашид хөлслөгч/ өөрсдийн эрх хариуцлагаа мэдэж байх нь тэдэнд тулгарах бэрхшээл асуудлыг багасгаж, эсвэл бүр урьдчилан сэргийлэх бололцоог өгөх бөгөөд дээрх асуудлуудтай холбоотой...
|
|
Хятад/Түүх, газарзүйн байрлал, хүн ам
Author : Ц.Гэрэлчимэг
Үнэлгээ 1.9/5 (10 үнэлгээнүүд) Хятад улс товчхондоо Хүн ам 1,400000000(нэг тэр бум дөрвөн зуун сая ,бүртгэгдсэн тоогоор) Энэ нь манай хүн амтай харьцуулбал 1:498 өөрөөр хэлбэл 1монгол ойролцоогоор 498 хятадтай дүйцэхнээ.Дэлхийн хүн амын1/5-ийг эзэлдэг .Хятадын хүн ам нь зүүн урд хэсэгээр буюу дулаан уур амьсгалтай тэгш газраараа хүн ам ихтэй бөгөөд, баруун хэсгийн уулархаг газраараа хүн ам...
|
|
Франц/Заавал үзэх хот, газрууд
Author : С. Ганчимэг
Үнэлгээ 3.1/5 (12 үнэлгээнүүд)
|
|
Франц/ Хоёр орны харилцаа
Author : С. Ганчимэг
Үнэлгээ 3.3/5 (10 үнэлгээнүүд) Франц улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Патрик Крисман 2007 онд УБ телевизийн эфирт цацагдсан “Хөгжлийн гарц” цуврал нэвтрүүлэгт оролцож, “15 минут” студийн хүндэт зочноор уригдан хоёр орны харилцааны талаар ярилцсныг “Зууны мэдээ” сонинд нийтэлснээр толилуулж байна.
- Танд энэ өдрийн мэндийг хүргэхийн хамт манай студид...
|
|
|
|
|