03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

АНУ дахь Монгол Телевизийн нэвтрүүлэг

Энэ удаагийн хөтөлбөрөөр эхлээд АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны дуулиант 10 хэргийн талаар мэдээлнэ.Дуулиан шуугианд дуртай өнөө цагийн та бидэнд Холбооны Мөрдөх Товчооны эх сурвалжид тулгуурласан сурвалжлага сонин болов уу.
Дараа нь Ц.Мөнхцэцэгийн хөтлөн явуулж байгаа "Мөөгийгийн гал тогоо"нэвтрүүлгээр Үхрийн махтай Quesadillia яаж хийх талаар үзэх болно. Америкийн цаг наргүй ажил,амьдрал дунд байгаа та бидэнд манай зөвлөгөө тустай байгаа гэдэгт найдаж байна.
Хөтөлбөрийн төгсгөлд толилуулах нэвтрүүлэг бол Монголын уртын дууны хатан хаан Намжилын Норовбанзадын амьдрал,уран бүтээлийн тухай нэвтрүүлэг юм.Норовбанзад агсан дэлхийд данстай уртын сайхан аялгуугаараа бидний дунд одоо ч мөнх амьдарсаар байгаа.Нэрт дуучны бага охин, Монголын нэртэй улс төрч Банзрагчийн Дэлгэрмаа Америкт ирэхдээ ээжийнхээ уран бүтээлийг Монгол Телевизэд дурсган хадгалуулсаныг америкийн монголчууддаа өргөн барья.Үзэгч та эх орныхоо говь нутаг,хүн ардынхаа амьдралыг энэ нэвтрүүлгээс давхар бас хараарай.
АНУ дахь Монгол Телевизийн нэвтрүүлгийг эфирт шууд үзэж амжихгүй хүмүүс тус телевизийн www.mongoltv.org шинэ сайтаас үзэх боломжтой. Нэвтрүүлгийн эфирт гардаг өдөр, цагийн хуваарь болон бусад мэдээллийг манай шинэ сайтад зочилж аваарай. Мөн хамгийн өргөн хүрээлэлтэй Мэдээлэл, Орлоо сайтуудаас үзэж болохыг дахин хэлье. Гэхдээ аль болох гэртээ суугаад цэнхэр дэлгэцээрээ үзэхийг хичээгээрэй гэж зөвлөөд ЭНД ДАРЖ нэвтрүүлгээ үзэхийг урья.

Монгол Телевиз
www.mongoltv.org
mongoltv@gmail.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.