top line menu-02

FacebookNTwitterNRSSN

Шинээр нэмэгдсэн

bb6ee2e61a0a8d58c4670cbdbb1f6c2e
9-р сар 01, 2015

Ерөнхийлөгч хичээл зааж байна

in Боловсрол
11169245 692329244200798 7098383150884756442 n
9-р сар 01, 2015

Хичээлийн шинэ жил эхэллээ

in Боловсрол
6je9tp30s0mjbed84fet26qnqi
8-р сар 31, 2015

Утасны цэнэг амархан дуусдаг шалтгаан

in Сонин хачин
064d1d7566e452940eb252c62166ac54 XL
8-р сар 31, 2015

УИХ-д 5000 иргэний гарын үсгийг хүргүүлнэ

in Улс Төр & Хууль
143892531155c441ff1f0ad
8-р сар 31, 2015

УИХ-ын дарга Хүндэтгэлийн чуулган зарлав

in Улс Төр & Хууль
24944227bec3c48doriginal
8-р сар 31, 2015

Л.Гансүх нарыг нөгөөдөр шүүнэ

in Улс Төр & Хууль
49b3acbe07b88b4237b21828e78baf36 XL
8-р сар 31, 2015

Байгалийн хийн томоохон орд олджээ

in Сонин хачин
f8faf6988dde8051406c64cd5690c07c XL
8-р сар 28, 2015

“Д.Цэрэнтогтох сан" байгуулна

in Нийгэм

ЗОХИОГЧИЙН БУЛАНД ШИНЭЭР

20150827 007

ТЭД эсвэл БИД "ТЭНЭГ"

in Г.Галбадрах
...Монголын улстөрчид бүр улайрчихжээ. Яаж ч хичээгээд би лав тэднийг ойлгож дэмжихээ…
11822630 896207377081235 1965002533005841091 n

Хараар амьдардаг нэгнээ айлган "хошуу хүргэгчдэд"

in Өгөөмөр
Дээхнэ Солонгост амьдардаг нэгэн бүсгүйгээс тэнд амьдардаг монголчуудынхаа талаар…
яаж талархлаа зүрх сэтгэлдээ мэдрэх вэ блог

Яаж талархлаа зүрх сэтгэлдээ мэдрэх вэ?

in Т.Ука
Та хэн нэгэнд, ямар нэгэн юманд талархах үедээ түүнийгээ зүрх сэтгэлдээ мэдэрч байсан уу?…
dsc 4322

Гадаадад байгаа Монголчууд "муу хүмүүс" үү

in Г.Галбадрах
Дэлхий даяар тархан суугаа Монголчууддаа эх орондоо болж буй мэдээ, мэдээллийг түргэн…
hovsdogch

ХОВСДОГЧ

in Б.Эрхэмбаяр
Өнөөдөр миний нэгэн найз (тэр их сайн уншигч) утсаар холбогдож ТАСДАЖ ҮЛ БОЛОХ САРНАЙ…
fitness

Миний бие би өөрөө миний хамгийн үнэт цорын ганц өмч хөрөнгө

in Б.Эрхэмбаяр
Хүмүүн заяанд төрнө гэдэг зүүний үзүүр дээр будаа тогтохын адил ховор нандин завшаан…
huvsgul

"АЖЛАА ХИЙЦГЭЭ" л дээ МОНГОЛЧУУД АА

in Г.Галбадрах
...7 сар гарав уу, үгүй юу? наадмын уур амьсгал орж, ажил дээрээ тогтож ажлаа хийх хүн…
DCnaadam 1

АМЕРИКИЙН НИЙСЛЭЛ ДЭХ МОНГОЛЧУУДЫН НААДАМ

in Г.Галбадрах
Сүүлийн жилүүдэд монголчуудын үндэсний их баяр наадам улам ч сайхан болдог болжээ.…

Намуудын нэр дэвшигчид тодорч эхэллээ. Эцэслэн бат­лаагүй ч, дүрмээ дагадаг, дарга нь амласандаа хүрдэг л бол АН-ын нэр дэвшигчид эхнээсээ тодорхой болж байна. Тус намын дүрмийн заалт, удирдлагуудын амласнаар бол АН-ын нэр дэвшигчдийг эхлээд анхан шатны байгууллагууд тод­руулна. Тэндээс олонхийн санал авсныг нь ҮЗХ батлам­жилна. 2008 оны сонгуулийн нэр дэвшигчдийг ч ингэж тод­руулж байсан АН-ын энэ дүрэм, зарчим нь энгийн ойлгомжтой, бас дотоод ардчилалтай.

Тус намын энэхүү шүүлтүүрээр УИХ-ын зарим гишүүн гоожиж, нэр дэвших эрхээ анхан шатны нэгж дээрээ алджээ. Тухайлбал, Баянгол дүүрэгт Х.Тэмүүжин, Чингэлтэйд Г.Баярсайхан, Дорнодод П.Алтангэрэл нар намын жирийн гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадсангүй.

Гэсэн ч тэдний зарим нь тахимаа өгөлгүй анхан шатны “ түрүү бөх”-ийн нэрийг татуул­на, дээд дарга нартаа найдаж байна, унасан, шороотой бөх туг тойрдоггүй нь сонгуульд хамаагүй гэж луу унжиж яваа бололтой. Х.Тэмүүжин бүр анхнаасаа нэрээ ч дэв­шүүлээгүй байна. Үүнийгээ тэрээр “унагахыг нь мэдэж байсан учраас “хор”-нд нь орохыг хүсээгүй” гэж тайлбар­лав. Одоо ямар ч шал­таг, шалтгаан тоочоод унасан УИХ-ын гишүүдийн хувьд той­рогт нэр дэвших “галт тэрэг” нь нэгэнт хөдлөв бололтой. Яагаад гэвэл АН-ын дүрэм нь тийм, өмнөх сонгуулиудын нэр дэвшигчдийг тодруулсан жишиг ч ийм.Дээр нь АН бол МАН биш. АН дарга шүтдэггүй, дарга харин сонсох ёстой гэж үздэг нам.

Энэ бүхэн мэргэжлийн хуульчид тогтоох ёстой хууль хэмээх чимхлүүр ажлыг сайн дурынхан хийснээс үүдэлтэй алдаанууд юм. Хэрвээ хууль тогтоодог газар нь хуульчид олон байсан бол савлагаатай сонгуулийн хууль гарах уу, Засгийн газрын танхимын зарчмыг задлах уу, албан тушаалтнууд өршөөгдөж, Их хурлын дарга нь орондоо хуулиа засах уу. Үгүй шүү дээ. Парламентад “ТМС”-ийн хуульчид орж ирчихээд бидний хэдэн мэргэжлийн хуульчдыг шар махтай минь хатааж байна гэх Ц.Нямдоржийн үг үнэн бөгөөд төрийн хүний зовлон, туршлагатай парла­ментчийн зовнил байх.

Үнэхээр УИХ-д сонгогдсон хуульчдын тоо сонгуулиас сонгуульд цөөрч байгаа. Бизнесмэнүүд УИХ-д олноор орж ирж байгааг шүүмжилдэг ч, үүний нөгөө талд мэргэжлийн хууль­чид цөөрч байгаад хэн ч харамсахгүй юм. Энэ нь хууль тогтоож, хууль баталдаг УИХ-ыг бизнес, төсөв хуваадаг тү­шиц газар, сайд болж карьер өгсөх гишгүүр, хувийн бизне­сээ тэтгэх таатай орчин гэж үздэг улстөрчдийн хандлага нийгэмд хү­лээн зөвшөөрөгдөж буйтай холбоотой бололтой.

Парламент хуульчийн хомсдолд орсны улмаас Хуульзүй дотоод хэргийн салбарын сайдаар малын эмч хүнийг томилж, УИХ-ын Хуульзүйн, байнгын хороог хилийн цэргийн генералаар удирдуулж байсан тохиолдол саяхных шүү дээ. Удахгүй бүрэн эрх нь дуусах өнөөгийн УИХ-д л гэхэд 76 гишүүний дөнгөж найм нь буюу Ц.Ням­дорж, Д.Лүндээ­жанцан, Д.Од­баяр, Ц.Мөнх-Оргил, С.Баяр, Х.Тэмүүжин, Б.Бат-Эрдэнэ, Ж.Сүх­баатар нар л мэргэжлийн хуульчид байна. Тэд үнэхээр цөөдсөн учраас л Ц.Нямдорж сайд “бидний хэдэн мэргэжлийн хуульчид шар махтайгаа хатаж байна” гэж хэлсэн хэрэг. Эдгээр цөөхний нэг Х.Тэмүү­жин тойрогт нэр дэвших эрхгүй болсон нь хууль тогтоох засаглалаа сонгох гэж буй олон түмэнд үнэхээр харамсалтай. Одоо түүнд жагсаалтад орж намын­хаа авсан саналаар УИХ-д орж ирэх боломж бий. Гэхдээ Х.Тэмжүүжинг жагсаалтын хэдэд эрэмбэлэх юм, урдуур орж чадах уу, нам нь түүний жагссан эрэмбэд дүйх хэмжээний саналыг авах уу, үгүй юү гээд эргэлзээ их л дээ. Нөгөө, буу байгаа ч уу, үгүй ч үү, байлаа гэхэд сум нь бай­гаа ч уу, үгүй ч үү. Сум байлаа гэхэд оноо ч бил үү, үгүй ч бил үү гэдэг шиг л бөөрөнхий бөгөөд бүрхэг дээ. Буу сумтай жишсэн харьцуулал­тыг муу ёр, муухай талаас нь авсангүй. Бас нэг иймэрхүү харьцуу­лалтаар үзвэл үлдэж байгаа долоон хуульч ч эргэлзээтэй. Миний нутгийн шувууд хүний нутгийн нуурыг зорилоо, хэд нь буцаж ирэхийг мэдэхгүй гэдэг шиг үлдэж буй долоон хуульч-гишүүд нэр дэвшлээ гэхэд хэд нь буцаж сонгогдохыг зөвхөн ард түмэн л мэднэ. Яг энэ өнцгөөс харж сонгодог, УИХ-ыг хууль тогтоох газар гэдэг жинхэнэ утгаар нь ойлгодог гэвэл Ц.Нямдоржийг дөрөв, Д.Лүндээ­жанцанг таван удаа сонгосон Увс, Өвөрхан­гайнхан, Б.Бат-Эрдэнэ аваргыг хоёр, Д.Одбаярыг хоёр удаа УИХ-д илгээсэн Хэнтий, Дорнодынхны сонголт арай илүү ухаалаг гэмээр. Эдгээр аймгууд болон мэргэжлийн найман хуульчийн тойргийнхон сонголтоороо Монголын парламентын нүүрийг тахалж, нэр хүндийг нь аварсан, бүрэн эрхийн хугацааны туршид гишүүддээ ачааны хүндийг үүрүүлснийх нь төлөө тэдэнд талархан мэхийе.

2012 оны сонгуулиар хуульчгүй хууль тогтоох засаглалаас мэргэж­лийн хуульчид голлосон мэргэшсэн парламент бүрдэнэ гэдэгт олон хүн найдаж горьдож буй. Х.Тэмүүжингийн хуульч мэргэжил парламентын гадна үлдэх вий гэдэгт харамсахын учир энэ билээ.

 

http://otgonbayar.niitlelch.mn/content/4112.shtml