• 1200x160 banner 01
Нэвтрэх / Бүртгүүлэх
  • Mongolian-As
  • orloo-mn325x115-pic3
  • lado1
  • lado2
  • lado3

Шинээр нэмэгдсэн Фото сурвалжлага

IMG 5818

Фото: Богд хан уулын ноён оргил болох Цэцээ гүн (дтд 2258 метр)

8-р сар 19, 2014 Фото Слайдууд
Ойрийн жилүүдэд уулын алхалтын спорт Улаанбаатар төдийгүй Монголд хүчээ аваад байгаа. Богд Хан уулаа тойрсон олон албан ёсны аяллын маршруттай болж, эрүүл мэндээ бодсон хүмүүс амралтынхаа өдрүүдээр алхалт хийн эрүүл агаарт гарах болсон.

khuuhdiin_shine_jil_33Аз жаргалыг бэлэглэгч
Алдрай бяцхан үрс маань
Энэ ертөнцийн гэрэл гэгээ
Энхрий бяцхан үрс маань
Сүлд модныхоо наадмыг
Сүр дуулиантай тэмдэглэлээ
Эрээн гоё хувцастай
Эвлэгхэн бүжигч алиалагчид
Энүүгээр тэрүүгээр гүйж
Ирсэн зочдыг хөгжөөнө
Шидэт авхай хүрэлцэн ирж
Шинэ он солигдохын өмнө



Хөлгүй цэнхэр далайгаас
Нимог Хөөргөн нисгэж авчран
Хөөрхөн бяцхан жаалуудаа баярлуулав
Шидэт авхайн дохиогоор
Хөлдсөн Хуучин он
Хөдөлгөөнд орж гэсэн
Ирж байгаа шинэ он маань
Ирэх зууны эхлэл болж
Инээд хөөр баясал дүүрэн
Ирмүүн ажлын он байхыг ерөөхөд
Хуучин он Шинэ оноор солигдлоо
Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалын мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ
Цалгилан долгилон он солигдож
Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж
Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж
Одот тэнгэрийн зурваст 2012 он түглээ

Цас мөсний орноос
Цан хүүргээ татуулсаар
Азай буурал аав минь
Арван хоёр жилтэйгээ
Бяцхан одой нараа
Бүжигчин охидын хамт дагуулсаар айлчлахад
Ангаахай бяцхан үрс маань
Алга ташилтаар угтаж
Азай буурал аавдаа
Авьяас билгээ үзүүлэхэд
Аз жаргал,инээд баясал
Алаг хорвоог эзэмдлээ
Санаандгүй юм болж
Сайхан баяр дээр
Санта Клаус хүрэлцэн ирэхэд
Сүр ихт 2 өвөөтэй
Сүрлэг том 2 гацууртай
Сүлд модны наадам маань
Сүр жавхаатай үргэлжлэв

Багт наадмын хувцастай
Багш сурагчид маань
Бяцхан үрсээ баярлуулахаар
Багагүй хөдөлмөр гаргажээ
Баярлалаа,Та нартаа
Хүндэт зочид маань ч
Хөөр баяр дүүрэн
Хөгжилтэй сайхан баярлаж
Хүүхдийн инээд цангинасан
Хүсэл татсан Шинэ жил болов
Буурал өвөө маань
Балчирхан хүүхдүүддээ
Баярын бэлэг гардуулж
Буцах цаг болсныг дуулгаж
Бяцхан одой нар
Бүжигчин охидоо дагуулсаар одлоо

Айлчилж байгаа Шинэ ондоо
Алдрай бяцхан үрс маань
Аав ээждээ ачлалтай
Ах дүүстээ энэрэлтэй
Амжилт бүтээл арвин
Аз жаргал дүүрэн байх болтугай!

Мөнхтуяа Вашнай

View the embedded image gallery online at:
http://www.orloo.info/photos/8229-naadam#sigFreeId678be62f8c