03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

ГЭР БҮЛИЙН ХУУЛЬ/ ЦУЦЛАЛТ

Насанд хүрэгчдэд тохиолддог хамгийн зовлонтой асуудлын нэг нь бол гэр бүлийн салалт. Virginia, Maryland-ийн гэр бүл цуцлалтын хууль нь нилээн ярвигтай байдаг. Гэр бүл цуцлалтын явцад бий болж гарч ирэх хамгийн төвөгтэй асуудлууд:

  • Өмчийн хуваарилалт - шүүх хурал нь эхнэр нөхрийн хооронд ямар өмчүүд хуваагдах,хэн юү авах эсэхийг шийдэх болно.Хууль ёсын дагуу, зөвхөн хамтаар эзэмшигдсэн өмчүүд тэнцүү ноогдол хуваарилалтаар хуваагдах болдог.
  • Хүүхдийн асрамж - шүүх хурал нь эцэг эх хоёрын хэн нь хүүхдээ (хүүхдүүдээ) хажүүдаа аван өсгөх, хэн (хүүхэдтэйгээ) уулзалтын хуваарьтай байх эсэхийг шийддэг. Энэ асуудал нь хүүхдийн сонирхол дээр үндэслэж шийдвэр гаргагддаг.
  • Хүүхдийн тэтгэмж - шүүх хурал нь хүүхдээ халамжиндаа авч үлдэж байгаа эцэг эсвэл эхэд,  хэн нь хэр хэмжээтэй хүүхдийн тэтгэвэрийг төлөх эсэхийг тогтооно.

  • Эцэг эхийн (гэрлэлтийн) тэтгэмж - хэрвээ эцэг эх хоёрын нэг нь (биеэ тэтгэх чадваргүй) нэгнээсээ мөнгөн тэтгэмж авах эсэх үгүйг шүүх хурал шийдэж, эхэлж шийдвэр гаргадаг. Хэрвээ тэтгэмж авах шаардлагатай бол хэр хэмжээгий нь шүүх хурал шийддэг.

Ийм учраас чамд чамайг сонсох,чамд ямар боломж байгаа эсэхийг ойлгож чамд тохиолдсон тулгуурыг давахад чиний хажууд байж туслах туршлагатай өмгөөлөгч хэрэгтэй. Чиний өмгөөлөгч чамайг шүүх хуралд хүний эрхийг чин хамгаалах болно. Гэхдээ эдгээр асуудлуудыг үнэтэй хуулын заргаан болголгүйгээр өөрсдөө зөхиж шийдвэрлэхийг оролд.

Үнэ ихтэй хуулийн заргаанаас зайлсхийх аргуудад: тус этгээдүүд өөр өөрсдийнхөө хооронд зарим асуудлууд дээр болон болзошгүй гэсэн үндэстэй асуудллууд дээр гэрээ хийж болдог. Жишээ нь: хувийн өмчийн хуваарилалт, гэрлэлтийн тэтгэмж... гэх мэт. дараах гэрээнүүдийг хийж болдог.

-          Гэрлэлтийн өмнө - Pre-Marital Agreement (гэрлэлтийн өмнөх гэрээ)

-          Гэрлэлтийн явцад - Post-Marital Agreement (гэрлэлтийн дараах гэрээ) эсвэл маргаантай гэр бүлийн цуцлалтыг шүүхэд өгөхөөсөө өмнө дараах гэрээ:

-          Separation and Property Settlement Agreement (гэр бүлийн цуцлалт ба хувийн өмчийн хэлэлцээний гэрээнүүд).

Хэрвээ гэр бүл цуцлагсад шүүхэд дээрх гэрээтэй байвал ихэнх тохиолдолд шүүх гэрээний дагуу шийдвэр гаргадаг.

Хэрвээ та Virginia эсвэл Maryland-ндад гэр бүл цуцлалтын өргөдөл гаргавал гэрлэгчдийн аль нэг нь буюу хоёулаа, доод тал нь 6 сар Virginia эсвэл Maryland-ндад оршин суусан байх хэрэгтэй гэдгээ магадла. Гэр бүл цуцлагсдын хэн нэг гадаадад болон хол амидарч байгаа тохиолдолд цуцлалтын үйл ажиллагаа нулээн төвөгтэй. Тийм учраас та  гэрлэлтээ цуцлуулахын тулд (дээрх тохиолдолд) туршлагатай өмгөөлөгчтэй зөвлэлдэх хэрэгтэй байдаг.

 

 

Энэ материалыг бэлтгэсэн:

Цагаачлалын хуульч Elizabeth Krukova,
National Capital Legal Services

150 S Washington St., Ste. 202

Falls Church, VA 22046

Tel: (703)534-5588

Fax: (703)534-5585

www.ncls-inc.com

 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.