20170420 001

Олон улсын үнэлгээний “Standard & Poor’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B-түвшинд хэвээр үлдээснээ мэдэгдлээ. Мөн хэтийн төлөвийг тогтвортой хэмээн үзэж буй аж. Хэдийгээр Монгол Улс бүтцийн өөрчлөлт хийн, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар байгаа ч санхүүгийн байдал сул хэвээр гэдгийг бас сануулжээ.

Тус агентлагийнхан 2017-2020 он хүртэл манай улсын төсвийн алдагдал өндөр байх төлөвтэй хэмээн тооцож буй аж. Мөн Монгол Улсын эдийн засгийг энэ онд 0.2 хувиар хумигдана гэж таамагласан байна. Тэгвэл том төслүүдтэй холбоотойгоор 2019 оноос тогтвортой өснө хэмээн үзжээ.

 

Эх сурвалж: www.unuudur.mn