Утасны карт
Өдөр дутмын хямдралууд
Банк санхүү
Соёл Урлаг
Домайн Хост
Онгоцны тийз
Монголын вэб лавлах
Чоно тэнгэрлэг амьтан
Бичсэн Ш.Цоодол /MONTSAME/
Монгол хүмүүс дээд тэнгэрээс заяатай Бөртэ чонын удам хэмээн өөрсдийнхөө гарал үүслийн тухай “Монголын Нууц Товчоо”хэмээх их хөлгөн судрынхаа эхний өгүүлбэрт бичсэн нь буй. Мөн Чонос \чононууд\ овгийнхны амьдрал тэмцлийн талаар Монгол түүхэнд тэмдэглэгдэн, эдүгээ ч амьдарч байна. Эдгээр баримт нь чонын талаар хүмүүнтэй холбоотой эртний түүх байдгийн хэсэг нь ажээ. Ер нь чоно хэмээх тэнгэрлэг тэр араатны барааг харсан нь долоон хоногтоо азтай байх нь, барж хороосон нь жилдээ хийморьтой явах нь хэмээн бэлгэшээдгийн учир юунд байдаг юм бол. Амьтны амийг хороож нүгэл үйлдэхэд аз хийморь сэргэдэг гэжүү? Ижил тэнгэртэйд нь үзэгдэж, илүү тэнгэртэйд нь алагдъя гэж чоно тангарагласан гэдэг.Чулуугаар нэг л удаа цохиулсан бол сэтгэл гутарсаар хорвоогоос хальдаг хийморьлог амьтан шүү хэмээн Монгол түмэн ярьдаг.Чоно шиг санаатай ч гэж ярих. Ингээд бодоход чононы тэнгэрлэг эрэлхэг чанарыг монгол хүн үнэлдэг ажээ. Говь-Алтай аймагт чононы талаар яригдах олон сонирхолтой домог, үлгэр, болсон явдал, хошин шог ярианаас хэсэгчлэн сонирхуулахаар бэлтгэлээ.
Чонын үг
-Ай чааваас энэ хүн гээчийн алган чинээ улаан нүүрнээс гал бутраад байх юм. Түүнээс биш эр хонины чадалгүй амьтан юм даа гэж хэлдэг гэнэ.
Чонотой мэндэлсэн нь
Намрын орой харанхуй бүрэнхийгээр малаа сааж байгаа нэгэн эмгэн хувинтай сүүгээ юүлэхээр гэртээ орж ирвэл баруун талд нь нэгэн хүн сууж байна гэнэ.Сайх хүн их л уртаар эвшээлгэхэд,эмгэн ядарч яваа хүн байна даа зайлуул гэж бодоод:
-Та сайн байна уу? гэвэл
-Нөгөө хүн зөөлхөн сөөнгө хоолойгоор улиад үүд рүү явсан нь өвгөрч зөнөсөн чоно байсан гэнэ. Аливаа амьтныг нас дарнаа гэдэг мөн ч хэцүүхэн ажээ.
Чоно гүзээнд хайртай
Чоно барьсан малынхаа сэвстэй гүзээг хэзээ ч хөндөж хагалдаггүй гэнэ. Учир нь үүр ноохойд нь аюул тулгарахад бэлтрэгээ гүзээнд хийж зөөдөг байна. Иймд барьсан амьтныхаа гүзээг сэвстэй нь бүтнээр нь орхидог ажээ.
Чонын ухаан
Чоно барих ан амьтнаа ихэвчлэн уух усан дээр нь отож байж барьдаг аж.Тэгэхдээ уг амьтныхаа эсрэг чиглэлээс ирж отож байгаад усаа уугаад гарсны дараа хөөж барьдаг байна. Учир нь ус уусан амьтан тайван удаан болдог ажээ. Чоно ”гүн” хүний ухаантай ард түмэн ярьдаг.
Чоно оточ
Чоныг байгалийн ан, мал, амьтны сул дорой, өвчтэйг нь барьж иддэг учир халдварт өвчнийг бусдад нь тархаж устахаас сэргийлдэг байгалийн эмч оточ хэмээн үздэг.Тэгэхдээ хүн төрөлхтөн олон мянган жил чонотой тэмцэлдэж мал, амьтны хоёр талаас нь хооллосоор өнөөдөр ч хамт л явна. Хойшид ч хамт байх болно. Чонын биенээс хаях юм байхгүй, эмчилгээний чанартай гэж эмийн болон домын сударт тодорхой тэмдэглэсэн нь бий. Чонын шагай хүлэг морь,эр хүн хоёрын биенд явахад хийморьтой сайн. Шээс боогдоход чонын шагайг үрж усанд буцалгаж ууна. Хоол шингэхгүй бол чонын хатаасан ходоодыг нүдэж тунгаар хэрэглэ. Чонын хэл, багалзуур, хоолойн өвчинд сайн тул багалзуураар домнож, хэлийг нүдэж хоолойгоо зайлбал эдгэнэ. Уушиг муудвал чонын өөх,тос,махыг хэрэглэнэ гэх мэтчилэн олон зүйлийг тэмдэглэсэн байна.
Чоно бугуйлдсан нь
Тонхил сумын “Зүйл” багийн малчин Р.Сэсээр хоёр удаа чоно бугуйлдаж агнажээ.Тэрээр үзсэн чоноо хэвтүүлчихээд салхийг нь тааруулж очоод босгон хөөж бугуйлдан,бугуйлын гогцоо чангармагц угз татан унагаад эргэн давхидаг байна. Хоёрын хооронд муу шорноос \буунаас\ дориун бугуйл дээр гэж Р.Сэсээр ярьдаг байна.
Чоно үүрэндээ өлзийтэй
Монголчууд чоно үүрэндээ өлзийтэй гэдэг. Үүрнийхээ орчмоос ав хийдэггүй бөгөөд үүрэнд нь орсон хүнийг барьж ноцдоггүй гэдэг. Ирвэс бугуйлдан барьж байсан Тонхил сумын “Бүс уул” багийн малчин Г.Батхүү, Ч.Ишдорж нар бэлтрэг суйлахаар чонын үүрэнд очоод Г.Батхүү нь үүр рүү оржээ.Эргэж дохио өгч байсан Батхүү чимээ тасарч Ишдорж айж эхэлжээ. Батхүүг үүр рүү ороод шүдэнз зурахад нэгэн том чоно архирч урдаас нь мөлхөж гэнэ. Батхүү шүдэнз асааж шороонд хатгасаар ухарч, чоно ч урдаас нь мөлхсөөр байж. Үүрний ам уужран гэгээ тусахуйд чоно ухасхийн Батхүүтэй чихцэлдсээр гарч зугтжээ. Чоно үүрэндээ өлзийтэй гэдгийн нэг жишээ энэ ажээ.
Чоно утсан нь
1950-аад оны эхээр Дарви сумын харъяат Т.Дэлдгээн Хүйсийн говьд мориор чоно хөөж яваад үүрэнд нь оруулж баахан харганаар бөглөөд утжээ. Маргааш нь ах Цүлтэмийнхээ хамт ирж малтаж байтал утуулсан чоно нь үхээгүй толгой нь гараад ирж. Дэлдгээн ч хөлөөрөө хоолой өөд нь жийж, ах Цүлтэм нь уургалан боож алж байжээ.
Шаалуу хүү
Бэлтрэгээ суйлуулах, агнуулах зэргээр олон удаа үрийн хагацал үзсэн чоно нялх хүүхдийг хулгайлж тэжээсэн тухай олон домог байдаг.Чонын хайрлан тэжээсэн хүүхдийг Шаалуу хүү гэнэ. Шаалуу хүү дөрвөн хөллөж явдаг,түүхий мах иддэг,чоно шиг ульдаг ажээ. Ийм түүх дурсамж олон газар яригдсаар байдаг.
Хурдан анчин
Цээл сумын Дэрстэй багийн өвгөн Х.Сүрэнхүү залуудаа их хурдан байжээ.Тэр нэг удаа хавхтай чонын мөр хөөж яваад тааралдтал нөгөө чоно нь хөлөө таслан зугтжээ. Сүрэнхүү гуай хөөж гүйцээд сүүлдтэл чоно эргэн дайрахаар нь хутгалаад нөгөө талд нь үсрэн гарчээ. Ингэж дайрах болгонд нь хоёр талд нь ээлжлэн гарч хутгалсаар алсан гэдэг.
Чоно агнаж депутат болсон нь
Төгрөг сумын “Төгрөгийн эх “багийн ард Гончиг гуай олон чоно агнасан учир 1951 онд Төгрөг нутгаас анхны АИХ-ын депутатаар сонгогдож байжээ.
Амьдаар нь өвчжээ
Цогт сумын Жанжинсоног хэмээх өвгөн өөрийнхөө малыг идсэн чоныг мориор хөөн уургалж бариад амьдаар нь арьсыг нь хуулж байжээ.Чоноо өвчиж дуусаад:
-Чи миний малыг ингээд идэж бай гээд тавьсан чинь хоёр гурван хөтөл даваад шар мах нь хатахаар үхэж байсан шүү гэж ярьдаг гэнэ.
Овсгоотой анчин
Дарви,Тонхил сумдад сум нэгдлийн даргаар ажиллаж байсан “Сургууль ах”хэмээх Д.Дашхүү 50 настайдаа 50 дахь чоноо агнаж байжээ. Огцом газрын өөд зугтаж яваа чоныг гэдэргээ харж хэвтээд хоёр хөлөө өргөн буугаа дээр нь тавиад буудан агнаж байжээ. Тавин долоон чоно агнасан Дашхүү ийм л овсгоотой анчин байжээ.
Дом
Чоныг хүмүүс боохой, том амт, бөөн саарал, хээрийн нохой, жоодгой, нохой ноосон, оймсон толгойт гэх зэргээр нутаг нутагт өөр өөрөөр цээрлэн нэрлэдэг. Тэгвэл чонын арьснаас хар амыг нь битүү зүсэн авч хатаагаад гэр орондоо байлгавал хар,цагаан хэл ам түүгээр өнгөрдөг гэдэг домог бий. Мөн хүүхэд нь тогтдоггүй айлын хүүхдийг өлгийдөн хатаасан хар амаар оруулж домновол тогтдог гэнэ.
Уламжлал
Төгрөг сумын Хүрэн гол багийн харьяат Ш.Баяжих Дугуйн далан гэдэг газар мориор чоно хөөж явдал дундаа дөрөөгөө сугалан цохиж алжээ. Энэ нь морьтон түмний чоно авладаг уламжлалт арга гэнэ.
Чоно хүнийг таньдаггүй
Хүн намайг харахаараа чоно,чоно гээд таниад дуудаад байх юм. Би хүний нэрийг нь мэдэхгүй юм гэж чоно хэлдэг гэнэ.
Ш.Цоодол
Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн
- 1
- 2
- 3
Лос-Анжелосийн "МОНГОЛ НОМЫН САН"
18-06-2013 Уншсан:215 Г.Галбадрах
Г. Галбадрах

Нэг. Номын сан...Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын эх оронтойгоо холбогдох сэтгэлийн нэгэн шижим нь ном. Эх нутгаа санаж бэтгэрсэн сэтгэлээ номоор аргадаж, ухаарлаар тэтгэдэг хүмүүс олон. Олдох жаахан зав боломжиндоо...
ДэлгэрэнгүйГАНЦХАН ҮҮНИЙГ ХИЙСЭН ЮМ АА ГЭХЭД ...
12-06-2013 Уншсан:1250 Л.Батбаяр
Л. Батбаяр
Саяхан даа, би нэг буурайтай энд уулзсан юм. Энд гэдэг нь одоо миний сууж буй АНУ-ын нийслэл орчмын Умард Виржини-д гэсэн үг. Уулзсан буурай маань төрөлх Монгол Эх Орноос минь...
ДэлгэрэнгүйЕРӨНХИЙЛЭГЧИЙН СОНГУУЛЬ-ХАР ба ЦАГААН
12-06-2013 Уншсан:532 Г.Галбадрах
Гомбосүрэнгийн Галбадрах
Монгол орон даяар Монгол Улсын Ерөнхийлэгчийг сонгох ээлжит сонгуулийн сурталчилгаа явагдаж байна. 4 жил тутам монголчууд маань ийн хийрхдэг уламжлалтай. Улс орны аливаа асуудал болон шийдвэр хүлээн шил шилээ дарах...
Дэлгэрэнгүй“БИЛДЕРБЕРГ КЛУБ” ХЭМЭЭХ НУУЦ НИЙГЭМЛЭГИЙН 2013 ОНЫ УУЛЗАЛТ
11-06-2013 Уншсан:469 З.Эрдэнэбат
З. Эрдэнэбат

Дэлхийн элит хэсэг болох нэр нөлөө бүхий улс төрчид, банкны эзэд, мэдээллийн болон бусад корпорацийн эзэд, том компаниудын гүйцэтгэх захирлууд, бодлого тодорхойлогчид бүрэлдэхүүнд нь байдаг Билдерберг Клубын энэ жилийн хуралдаан...
ДэлгэрэнгүйВашингтон ДС-ийн "Монгол туургатан хүүхдийн урлаг"-ийн 10 дахь удаагийн наадам
09-06-2013 Уншсан:432 Г.Галбадрах
Г. Галбадрах
-Миний хүү тэр хөгжимдөж байгаа хүүхдийг хар даа, мундаг байгаа биз? Ээж нь хүүдээ хөгжим аваад өгчихвөл миний хүү ингэж мундаг тоглож чадна даа, тийм ээ? -Ммх -Миний охин тэр бүжиглэж байгаа...
ДэлгэрэнгүйХОЛЫН ХОЛД ТӨӨРСӨН....
04-06-2013 Уншсан:754 С.Б.Бат-Эрдэнэ
Б.Бат- Эрдэнэ
Холын холд төөрсөн, бас цаг нь болохоор учирсан Хос цэг байдаг гэнэм Хожим нь тэд бие биенээ Хэзээ ч мартдаггүй гэнэм... Нууцхан би Наран нутгаан эргэж Намайг анхлан хүлээж авсан Наран нутгаан...
ДэлгэрэнгүйХөл бөмбөгийн 8 дахь удаагийн тэмцээн
01-06-2013 Уншсан:946 Г.Галбадрах
Гомбосүрэнгийн Галбадрах
Америкийн монголчуудын аварга шалгаруулах хөл бөмбөгийн 8 дахь удаагийн тэмцээн -Вашингтон ДС хотноо ...Хурдтай өнхөрч байгаа бөмбөгийг хөөж, хөөж гүйгээд гүйцэнгүүтээ өшиглөж орхидог, хөл бөмбөгийн тэмцээн зүлэг ногоон талбайд боллоо. Зүлэг...
ДэлгэрэнгүйЭЭЖТЭЙ ХҮНИЙ ААШ
29-05-2013 Уншсан:1060 Г.Галбадрах
Гомбосүрэнгийн Галбадрах

Нарны нэгхэн цацрагандХэвлий илбэж би ээждээ ирсэнНамрын буга урамдах дуунаарСэтгэл аргадаж би ээждээ ирсэн...Ээж минь байхад гэр дулаахан байдаг. Хэдийд ч юм бэ гэртээ орж ирэхэд, ээж минь байхад гэр дулаахан...
ДэлгэрэнгүйЭдийн засгийн хөгжил эрүүл мэндийг золиосолж олдох ёсгүй \ярилцлага-09\
28-05-2013 Уншсан:1189 Г.Галбадрах
Гомбосүрэнгийн Галбадрах

Бямбаагийн Цогтбаатар \цуврал ярилцлага-09\ Амтай бүхэн олборлох салбарын Монголын эдийн засагт авчрах өсөлтийн талаар шуугих болсон энэ цаг үед хүний амьдрах орчин, эрүүл мэндэд уул уурхайн үйл ажиллагааны учруулж болох сөрөг үр...
ДэлгэрэнгүйМАНЖ ЗАН-Харилцааны соёл-ЗУСАРДАЛТ \жижиг хэрнээ том асуудлууд\
27-05-2013 Уншсан:1055 Г.Галбадрах
Гомбосүрэнгийн Галбадрах
...Ийм онигоо байдаг юм. "Чи ямар сайхан бүсгүй вэ?" гэж асуусан залуугийн өөдөөс:-Орос бүсгүй "Их баярлалаа"-Франц бүсгүй "Баярлалаа эрхмээ, би улам их хичээх болноо-Монгол бүсгүй "За чи битгий манжирхаад бай,...
Дэлгэрэнгүй“Америкаас ижийдээ бичсэн захидaл”-ын уралдаан өндөрлөж дүнгээ гаргалаа
23-05-2013 Уншсан:1296 Г.Галбадрах
Тулга клуб
Ариг цагаан сарнаар ч зYYдээ мануулж ижийтэйгээн Алтран мандах нарнаар ч цацал өргYYлж ижийтэйгээн Алс холын газраас ч захидал бичиж ижийтэйгээн Америкт суугаа монголчууд дурсамж цалигаан ижийтэйгээнБидний санаачилсан захидлын...
ДэлгэрэнгүйХӨДӨӨГИЙН ЭМНЭЛЭГ
14-05-2013 Уншсан:1006 Г.Галбадрах
Г.Галбадрах
Нэгэн танил минь уулзах бүрдээ "Монголд хөдөөгийн сумдын засаг дарга нар нь бүгдээрээ үнэтэй "Жип" унаж байхад, сумын эмнэлгийнхэн нь нөгөө л хуучин эвдэрхий машинаараа түргэн тусламжийн дуудлагад явж байх...
ДэлгэрэнгүйМОНГОЛЫГ ХЭН ХӨГЖҮҮЛЭХ ВЭ? \эргэцүүлэл бүхий учирлал\
12-05-2013 Уншсан:925 Г.Галбадрах
Гомбосүрэнгийн Галбадрах
Социализмын загварчлагдсан нийгмээс, хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгэмд шилжээд 20 гаруй жилийн нүүрийг үзэж буй монголчуудын хувьд "Монгол орныг хэн хөгжүүлэх юм бэ?" гэдэг асуулт, өнөөдөр ч хариу нэхсэн хэвээрээ....
ДэлгэрэнгүйЭХ ОРОН ТАНЬ ТА БҮХНИЙГ ҮРГЭЛЖ ХАЙРЛАЖ, ХАРУУЛДДАГ
09-05-2013 Уншсан:1941 Зохиогчийн Булан
Тахил овогт Т.Энхжаргал
Эр нөхрийнхөө харцан дор дальдчин, эгээ л боол аятай хамаг бүхнийг нь үүрч хатуу доромжлол доор хүчээр инээмсэглэж, гунигт хувь заяатайгаа эвлэрч явдаг харь бүсгүйчүүдээс Монгол бүсгүй та нар минь...
ДэлгэрэнгүйСИАТЛИЙН ТЭМДЭГЛЭЛ
05-05-2013 Уншсан:2130 Г.Галбадрах
Г. Галбадрах

...Намайг очих болгонд газар дэвтээж, сэтгэл чийглэсэн хуртай байдаг Сиатл хот. Сиатлд газардахаас өмнөхөн онгоцны цонхоор харагдах мөнх цастай сүрлэг уулс нь, нутгийн минь хайрхан Отгонтэнгэрийг санагдуулдаг юм. Гэхдээ үелээд...
ДэлгэрэнгүйАнекдотууд /Амралтын өдөрт тань/
05-05-2013 Уншсан:1924 З.Эрдэнэбат
З. Эрдэнэбат
Нэрт физикч Нильс Борын лабораторит байнга хараал тавьдаг нэг лаборант ажилладаг байжээ. Түүний энэ зан эрдэмтэнд таалагддаггүй байв. Нэг удаа хүчдэлийн хэмжээг тогтоох хэрэг гарав. Лаборант вольтметер авчрахаар явах гэхэд...
ДэлгэрэнгүйХАРАХ ӨНЦӨГ
01-05-2013 Уншсан:924 Г.Галбадрах
Г.Галбадрах
...Дунд сургуулийн геометр болон шугам зургийн хичээл дээр өнцгийн тухай судалдаг байв даа. Өнцгөөс үүдэлтэй гурвалжингууд нь адил хажуут болон тэгш өнцөгтэй байдаг тухай. Гурван өнцөгтэй гурвалжины талууд болон өнцгийн...
ДэлгэрэнгүйАжаа Гэгээнтний санаачлагыг дэмжиж Вашингтон ДС-ийн монголчууд...
22-04-2013 Уншсан:1617 Г.Галбадрах
Гомбосүрэнгийн Галбадрах
4 сарын 20 ны орой Виржина мужийн нутаг дээр орших Best Western зочид буудалд, Монголд Эх Нялхасын Эмнэлгийн хашаан дотор Ажаа Гэгээнтний санаачлагаар баригдаж байгаа "Цусны Хорт Хавдартай хүүхдүүдийг эмчлэх...
ДэлгэрэнгүйУншууштай Цэс
Хөрөнгийн Бирж
DowJones
Company ID [INDEXDJX:.DJI] Last trade:15,305.36 Trade time:11:51AM EDT Value change:▼12.87 (-0.08%)NASDAQ
Company ID [INDEXNASDAQ:.IXIC] Last trade:3,477.84 Trade time:11:51AM EDT Value change:▼4.34 (-0.12%)RUSSEL 2000
Company ID [INDEXRUSSELL:RUT] Last trade:995.45 Trade time:11:36AM EDT Value change:▼4.54 (-0.45%)Шинээр нэмэгдсэн видео










