20170804 001

Сургуулийн өмнөх боловсролд шинээр хамрагдах багачуудыг өнгөрсөн сарын 25-наас цахимаар бүртгэж эхэлсэн. Энэ ажлын явц хэр байгаа талаар мэргэжилтнүүд өчигдөр мэдээлэл хийх үеэр нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Энэ хугацаанд 15.725 хүүхэд бүртгүүллээ. Цэцэрлэгт шинээр элсэх, нийслэлд харьяалалтай 39 мянган хүүхэд байгаагаас 11.560-ыг нь цахимаар бүртгэхээр төлөвлөсөн” гэв.

Цахимаар бүртгүүлсэн хүүхдүүдийг насны хувьд авч үзвэл хоёр настнууд цэцэрлэгт хамрагдах нь өндөр гэдгийг мэргэжилтнүүд онцолсон. Тодруулбал, хоёр настай хүүхдүүдийн 70 гаруй хувь нь энэ жил цэцэрлэгт орох юм байна. Дашрамд дуулгахад, энэ жил нийслэлд 13 цэцэрлэг ашиглалтад оруулах гэнэ.

 

 

Эх сурвалж: www.unuudur.mn