Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газар(МТШХХГ), Харилцаа холбооны зохицуулах хороо(ХХЗХ), Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагууд хамтран энэ сарын 11-ний өдөр 42 кабелийн телевизийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтынхаа дүнг үндэслэн 21 кабелийн телевизийг хаах шийдвэр гаргасан ч ирэх 3 дугаар сарын 1 хүртэл харгалзахаар боллов.
Харин энэ хугацаанд өөрсдийн гаргасан алдаа дутагдлаа засч, зөрчлөө арилгахгүй бол дараагийн арга хэмжээг авах болно хэмээн МТШХХГ болон ХХЗХ-оос өнөөдөр мэдээллээ.
Харилцаа холбооны зохицуулах хорооны зохицуулалтын албаны дарга У.Тамир “2011 онд Зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага гэсэн баримт бичиг гарсан. Энэ баримт бичиг, олон улсын болон Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль журмыг үндэслэн шалгалт хийсэн.

Дэлгэрэнгүй: КАБЕЛИЙН ТЕЛЕВИЗҮҮДЭД ХУГАЦААТАЙ САНУУЛГА ӨГӨВ

"Сэтгүүл зүй" гэж... Энэ яг юу гэсэн үг юм бол? ЗҮЙ гэж... Сэтгүүл, сэтгүүлч... Сэтгэх...
лав л зүгээр нэг юмнуудыг зүй наа гээгүй л бололтой... Сэтгэ сэтгэ сэтгэ...

Зүй, зүйтэй, ёс зүй, хууль зүй, эрх зүй, зүй ёс, зүй зүй зүй...


Маш олон хүнд хүрэх зүйлийг сайн бодож сэтгэж байж, ёс зүйтэй хүмүүст хүргэх гэсэн үг байх. Миний хувьд энэ үгийг нэг иймэрхүү утгатай ойлгодог. Миний үзэж харж байгаа гадаад дотоодын зурагт, интернет хуудаснууд ч гэсэн үүнийг баримталж бичиж нийтэлж, гаргаж байх шиг? Япон, Америк аль аль нь маш өндөр шалгуур, цензуртэй гаргадаг гэсэн...

...Цагаан халаадтай алуурчид., Тэр эмнэлгийн тийм эмч хүний амь нас хохироожээ, ар гэр нь гомдолтой байна., Эмч нар хүний алтан аминд хүрчээ., Хүний амийг цалингийн 20%-aaр үнэлж болох уу... гэх зэрэг гарчигтай нийтлэл, нэвтрүүлгүүд, мэдээ хаа сайгүй цацагдана...

Дэлгэрэнгүй: СЭТГҮҮЛЧ нараас хүсэх хүсэлт

Монгол хүн монгол эх орондоо үнэгүй болчихлоо “боолчлогдож” байна хэмээн хаа сайгүй ярьж бичиж байна. Яагаад Монгол хүн үнэгүй болчихов оо? Яагаад Монгол хүн малнаас хямдхан болчихов оо? гэсэн асуултыг хүн бүр л асууж, хариултыг нь хайж байна. Монгол хүн эх орондоо эзэн нь байх, нэгдүгээрт байх ёстой гэж ярьж, бичдэг ч үүнийг тэгээд Үндсэн Хуулиндаа тунхаглан заасна уу? гэсэн асуулт мөн л тавигдаж байна.

Хүн үнэгүй байсан үе бий. Хүн бурхны бүтээл гэсэн үзэл олон зууны турш үргэлжилж “хүн бол бусад амьтадтай адил бурхны бүтээл”, “хүний амьдралын төөрөг тавилан урьдаас зурагддаг”, “хүний амьдрал бол зовлонгоор дүүрэн” гэх шашны үзлүүд хүмүүсийг төөрөгдөлд оруулж, идэвхгүй амьдралыг номлож байсан.

Хүний дээр юу ч үгүй шүү дээ? Хэрэв байгаа юм бол олоод ир. Энэ хорвоо дээр хүнээс өөр гайхамшигтай юм байна уу? Нэрлээд өг. Надад үзүүл хэмээн зоригтойгоор хэлж, хүнээс дээр юу ч байхгүй, юу ч байж болохгүй хэмээн “хүний тэнгэрлэг” \human dignity\-ийг тунхагласан хүн бол Италийн Сэхээрлийн /Renaissance/ үеийн философич, хуманист Живанни Пико делла Мирандола /1463 – 1494/. Хүний тэнгэрлэг гэдэг нь хүнээс дээр юу ч үгүй гэсэн утгыг илэрхийлдэг. Түүний бичсэн “Хүний тэнгэрлэгийн дуулал” нэртэй бүтээлийг хүн төрөлхтөн “Сэхээрлийн үеийн Манифесто” хэмээн нэрлэдэг.

Дэлгэрэнгүй: Монгол хүний тэнгэрлэг ба Сэхээрлийн хувьсгал

Ер нь нийгэм ч бас шууд энэ утгаар хүлээж авдаг болсон. 9911…. дугаартай л бол надаас дор, өөдгүй амьтан байсан ч нэр төртөй, баян тансаг, лаг хүн болчихдог. УИХ-ын гишүүд, төрийн түшээд шиг баян биш чадалгүйчүүд нь хуруу хумсаа хугалан байж , яаж ийж байгаад 9911…. дугаарыг авахыг хичээж байна. Яагаад гэвэл түүний хувьд нэртэй төртөй байх асуудал нь шийдэгдэх гээд байгаа юм.

Сүүлийн үед Мобиком компанийн зүгээс 99…… дугаарууд л гэхэд хэрэглэгчдийн дугаар худалдан авах чадвараас өндөр давсан тоо гарч доод тал нь 40000 төгрөгөөр худалдаалах болсон. Үүнийг сонссон Мобикомын хэрэглэгчид гар дээрээс үнэ тохирч дугаар худалдах наймаа хийж эхэлсэн. Зүгээр л 99….. ээр эхэлсэн энгийн дугаар 100000 төгрөгөөр худалдаалагдах болов. Өнөөх 9911…. дугаар бол 300.000 төгрөгөөс л зарах үнэ нь эхэлж байгаа юм. Бараг мань мэт хүмүүст нь олдохгүй, хэрэглэх эрхгүй болсон үе.

Дэлгэрэнгүй: Хүний нэр төртэй үгүй нь зөвхөн 9911….аас

Гадаад хэлний боловсрол:
* Хэлтэй бол хөлтэй
-Монгол хэлнээс гадна англи, орос, хятад, франц, герман хэлнээс аль нэгийг сонгож, уг хэлээр ярьж бичиж сурах
-Тухайн хэлээр ярьдаг орнуудын түүх, хөгжил, газар зүй, соёл, хууль эрх зүй, төрийн талаар мэдлэгтэй болсон байх

Манай үеийнхэн орос хэлийг 4-р ангиас 10-р анги төгсөтлөө 7 жил судалдаг байлаа. Одоо үеийнхээр бол хүүхдийн ид сонирхолтой наснаас нь эхлээд 7 жил гэдэг уг хэлийг бараг л  төгс сурч болох хугацаа... Сүүлд УБДС-ийн Зургийн ангийнханы хувьд орос хэлний шалгалт хамгийн хэцүү даваа байлаа. 10 жил судалсан хирнээ хэдэн ''падеж''-аар үйл үгээ ялгалж мэдэхгүй, үгсийн баялаг байхгүй бид хэдээр орос хэлний шалгалт авч байгаа хэдэн багш нар зугаацаж өгнө. Нэг найз минь ''леточик летает'' гэж хэлээд л зогсоод байдаг, багш нар эг мадаггүй хөхөрсөөр байгаад л ''удовл'' гэж тавиад гаргана. Найз хөлс нь цувчихсан гарч ирээд книжкээ сарвайж ''ёх арай хийж нэг том даваа давлаа'' гэнэ. Үүнтэй төстэй нэг жишээ хэлье, зургийн нэг оюутан орос хэлний шалгалт дээр 2 унаад 3 дахиа өгөх болж. 

Дэлгэрэнгүй: ''Иргэн хүн''-ийг хэрхэн бэлдэх вэ? Цуврал 8

Хүйтэн бороонд нүцгэн гүйж, халуун элсэнд хөлийнхөө улыг жигнүүлж, шувууны өндгөнд сүүдрээ тусгахаас ч эмээж, сүү таргаараа хооллож өссөн бидний үейинхэн, хоосон эрдэм сурч, хол ойр аялаж явахдаа, нутгийн хэдэн өвгөдийн ''их хориг''-ыг дараа үедээ дамжуулж үлдээхээ мартсанаас л нутгийн минь лус савдгууд бидэнд ч, та нарт ч ''гомдсоор'' байан.
... Нэгэн амралтын өдрөөр би хэдэн найзынхаа хамт хөдөө салхилахаар явахдаа ятгасаар байж Батыг дагуулж явлаа. Намрын сайхан налгар өглөө эртлэн гарсан бид хэд Улаанбаатраас баруун хойно орших, хадаг ядар намирсан анхны овоон дээр саатаж, овоог 3-нтаа тойрон газраас чулуу түүж овоонд өргөөд ёс болгож 1 шил юм задаллаа. Хөөрч халсан бид хэд сулласан шилээ овоон дээр тавьж, чинэрсэн давсгаа овоон дээр суллаас цааш хөдлөхөд, уул усны тахилга овоо минь ''өө та нар ингэдэг шүү дээ'' гэж хошуугаа цорвойлгож гоморхох хайртай охины харцаар ард минь урвайж үлдлээ. 
 

Дэлгэрэнгүй: ''Иргэн хүн''-ийг хэрхэн бэлдэх вэ? Цуврал 7

5. Техник технологийн боловсрол
*Дархан хүн бурхан ухаантай.
Одоо судалж буй хичээлүүд: -Физик, Хими, Шугам зураг, Хөдөлмөр

Мэдэж байвал зохих зүйлс:
- Техник, технологийн үндсэн зарчим, гол хуулиуд, бүтцийн талаар мэдлэгтэй байх
- Ахуйн цахилгаан хэрэгслүүдийг ашиглах чадвар (хөргөгч, угаалгын машин, аяга сав хатаагч, тоос сорогч, индүү, будаа агшаагч, цахилгаан зуух, шарагч г.м)
Техникийн болон барилгын зураглал, барааны тэмдэгт, зааврыг уншиж ойлгох чадвар
-Элдэв химийн гаралтай бүтээгдэхүүн, бодис, эм болон бусад эдлэхүүнийг мэддэг, түүнийг зөв ашиглах чадварт суралцах

Шигтгээ:
Жил гаран хөөцөлдөж байж, Гачууртад зуслангийн газрын зөвшөөрлөө авлаа.

Дэлгэрэнгүй: ''Иргэн хүн''-ийг хэрхэн бэлдэх вэ? Цуврал 6

4. Эдийн засаг-Мэдээлэл
* Амьдрал бол олон хариутай хэцүү бодлого. Зөв хариуг олох гэдэгт л хүний ухааныг  шаарддаг.
Одоо ЕБС-д судалж буй хичээлүүд: Математик, геометр, мэдээлэл зүй

Эзэмшвэл зохих мэдлэг:
-Алив зүйлд логик дарааллаар ханддаг, асуудлыг шийдвэрлэх чадвар эзэмших
-Эдийн засгийн анхан шатны  мэдлэг болох орлого, зарлага, ашиг, өртөг, төсөв, төслийн тухай ойлголт
-Компьютерийн программууд интернет ашиглах чадвар
-Алив мэдээллийг хүлээж авах, боловсруулах, ашиглах, задлан шинжлэх чадвар

Шигтгээ:
Биднийг дунд сургуульд сурч байхад багш нар болон хүүхдүүд математикийн хичээлийг л хамгийн хэцүү хичээл гэж нэрлэдэг. Яагаад ч юм бэ, хүүхдүүд уг хичээлээс жаахан эмээдэг, мөн өөртөө итгэлгүйгээс ч болдог юмуу хичээлийг ойлгохгүй, сайн сурахгүй байх нь олонтаа. Синус, косинус, тангес гэх мэт нэрлээд , олон теоромын баталгаа, олон бодлогын хариуг олох төвөгтэй.
Ихэнх хүүхдүүд математикийн хичээлд үүртэж, амжилтгүй суралцдаг. Бараг 10 жил янз бүрийн амьдралд хэрэг болох эсэх нь мэдэгдэхгүй томьёо гаргалгаа, баталгааг гаргаж, бодлого бодох гэж зүдэрч, синус, косинусынхаа ч учрыг төдийлэн ойлгохгүй 10-р анги төгссөн хирнээ өнөөдөр амьдралд үүнийгээ нэг их үгүйлдэггүй. 

Дэлгэрэнгүй: ''Иргэн хүн''-ийг хэрхэн бэлдэх вэ? Цуврал 5

3. Хэл харилцааны соёл

* Хэл яриа бол хүний оюун санааны илэрхийлэл юм.
Одоо судалж буй хичээлүүд: Монгол хэл, уран зохиол
-Монгол хэлээрээ утга төгс, зөв боловсон ярьж чаддаг, өөрийн бодол санаагаа бусдад зөв илэрхийлж ойлгуулж чаддаг байх
-Бичгийн хэлийг сайтар эзэмшин аливаа баримт бичгийг боловсруулан бичих чадвар эзэмших
-Хүмүүсийиг хүндэтгэх, эелдэг боловсон харилцах, харилцааны соёл эзэмших

Шигтгээ:
Телевизийн нэвтрүүлэг үзэж суув. Хөөрхөн төрхтэй сурвалжлагч бүсгүй хэн нэгнээс ярилцлага авч байна. Ярилцлагаасаа илүүтэй өөрийгөө зурагтаар гарч буйдаа л илүү анхаарал тавих бололтой. Телевиз үзэж суугаа хүмүст аятайхан харагдаж, алсдаа ''од'' болчих санаатай цэмцгэнээд байхаас бус цаад хүний тухай, нэвтрүүлгийн зорилгын тухай ч умартаж орхино. Эв хавгүй, эмх цэгцгүй, утга учиргүй асуултууд нь цаад хүний бодол санаа, үзэл, мөн чанарыг нь харуулахын оронд бүр ч эсрэгээр гутааж, хүмүүсийн доог болгох нь ч бий. Модон асуултанд, модон хариулт ирэх нь ойлгомжтой шүү дээ. Сонин хэвлэлийн ярилцлагуудыг уншаад үз дээ...
-Та ямар өнгөнд дуртай вэ?
-Таны хобби юу вэ?
-Ямар дуучинд дуртай вэ? (хайртай)
-Нууц амрагийн тухай та юу гэж бодож байна?
-Та сексийн тухай ямар бодолтой байдаг вэ?
-Эцэст нь та манай уншигчдад хандаад сайхан үг хэлэхгүй юу?


Дэлгэрэнгүй: ''Иргэн хүн''-ийг хэрхэн бэлдэх вэ? Цуврал 4

Бид бүгдээрээ дунд сургууль төгссөн. Дунд сургуульд их л олон хичээл олон цагаар үзэж судалж байсан хирнээ өнөөдөр миний амьдралд эдгээрээс хэд нь хэрэг болж байна вэ гэж би бодож сууна.
10 жил Монгол хэлний хичээл үзсэн мөртлөө аятайхан найруулаад бичиж, бодол санаагаа бусдад зөв боловсон ойлгуулж чадахгүй, толгойгоо гашилтал цээжилж байсан синус, косинус болон бусад теоромууд, төрсөн нутгийнхаа уул ус, ургамал амьтдыг нэрлэж чадахгүй мөртлөө хаа байсан Австрали, Африкийн амьтан ургамлыг судалж байсан нь, Физикийн хичээлд ''онц'' дүн авч байсан атлаа, унтраалгаа дарчихаад патрондоо чийдэн хийхдээ тогонд цохиулчих вий гэж айдаг, за тэгээд л зургийн хичээлд авьяасгүй мөртлөө заавал натюрморт зурах шаардлага, солгой хоолойтой хирнээ дууны хичээлд ангийнхныхаа өмнө шинэ дууг дуулах, биейин тамирын хичээл дээр бишгүй л үсэрч харайсан мөртлөө цэх ч алхаж сураагүй, ямар дасгал нь аль булчинг хөгжүүлдэг талаар ойлголт байхгүй гээд л зөндөө л олон юм бодогдоно.


Тиймээ! Бид зөндөө л олон юм мэддэг юм шиг хирнээ, мэдлэгэээ хэрэглэж сурсангүй. Миний үзэж судалсан зүйл маань амьдралд минь үргэлж хэрэг болж, хэрэглэж сурсанаараа л би боловсролтой бие хүн болж, хөгжих юм.

Дэлгэрэнгүй: Боловсрол-Шинэчлэл