20170327 001


Хөөмийн талаарх мэдлэг, ойлголтыг олон улсад сурталчлах, ахмад болон залуу хөөмийчдийн хэлхээ холбоог сайжруулах зорилгоор Нүүдэлчин зам холбоо “Монгол хөөмийн сонгомол” төсөл хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд монгол, франц, англи хэлээрх товхимолтой “Монгол хөөмийн сонгомол” хос цомог гаргаж, олон улсад аялан тоглолт зохион байгуулж байна.

20170125 002

ЛОС-АНЖЕЛЕС. /Reuters/. Америкийн кино урлагийн “Academy Awards” буюу Оскарын шагнал гардуулах 89 дэх удаагийн наадамд найруулагч Дэмьен Шазеллын “La La Land” гэдэг мюзикл кино хамгийн олон буюу 14 номинацид өрсөлдөнө.

20170120 001

Өнөөдөр "Тэнгис" кинотеатрт "Кара-агэ", "Яндашгүй их далай" гэсэн хоёр киног үнэ төлбөргүй үзүүлнэ. Япон киноны өдрүүд өчигдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 20-ныг дуустал үргэлжлэх юм. Арав дахь удаагийн “Япон киноны өдрүүд"-ийг Японы Элчин сайдын яам, “Япон сан” хамтран зохион байгуулж байна.

20170119 003

Яагаад энэ сэдвийг сонгосон бэ?

Зохиолыг санаачлагч Г.Ундармаад “Манай аав, ээж 2 салах гээд байх шиг байна. Битгий салаач гэж хэлэх гэхээр хэтэрхий хувиа бодох гээд байна. Зөвлөөч” гэсэн мессеж ирсэн юм. Тэгээд л анзаараад байхад нь хосуудын “хямралын үе” гээч зүйл гэр бүлүүдэд элбэг тохиолддог учраас санаачлагч маань анх энэ сэдвээр кино хийе гэж зорьсон.

20170113 003

Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяагийн бодит амьдралаас сэдэвлэн "Hulegu pictures" кино компани, МЖБХ-той хамтран бүтээсэн "Цагаан хадаг" уран сайхны кино олон улсын кино наадамд нэр дэвшсэн байна.

20170109 011

ЛОС-АНЖЕЛЕС. /Channelnewsasia/. Кино болон телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг "Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах 74 дэх удаагийн ёслолын ажиллагаа өчигдөр АНУ-ын Беверли-Хиллс хотод болж өнгөрлөө. Энэ үеэр “La La Land” кино хамгийн шилдэг хөгжим, инээдмийн кино зэрэг долоон шагнал хүртэж дээд амжилт тогтоолоо.

20170109 004

Соёлын тэргүүний ажилтан Ц.Пүрэвжаргал ахлагчтай Монголын үндэсний циркийн "PUJE & GUYS" хамтлагийн уран бүтээлчид Герман улсын Кассель хотод зохиогдсон Флик Флак циркийн найм дахь удаагийн олон улсын циркчдийн тэмцээнээс хүрэл цом хүртлээ.

20161212 002

“Mongolia’s Got Talent-2016” буюу “Авьяаслаг Монголчууд” шоуны сүүлчийн шатны шалгаруулалт өчигдөр болж, ялагчийг тодрууллаа.

20161207

ВАШИНГТОН. /BBC/. “Оскар-2017”-г Жимми Киммел хөтлөх болжээ. 2017 оны 2 дугаар сарын 26-нд болох Оскарын шагнал гардуулах ёслолыг анх удаагаа хошин шогийн жүжигчин бөгөөд ток шоуны хөтлөгч хөтлөх гэж байна.

20161202 001

Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг "Гоёл-2017" наадам  өчигдөр Соёлын төв өргөөнд болж, загвар зохион бүтээгчид 2017 оны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох шилдэг бүтээлүүдээ танилцууллаа.

20161122 004

УДЭТ-ын уран бүтээлчид Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" түүхэн эмгэнэлт жүжгийг үзэгчдийн хүсэлтээр тайзнаа тоглоно.

20161102 004

Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэн СГЗ Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" зохиолыг найруулагч Ч.Түвшин дэлгэцийн бүтээл болгон энэ сарын 04-нд УДЭТ-ын тайзнаа нээлтээ хийнэ.

20161021 001

УДБЭТ-ын шинэхэн бүтээл Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн "Гүн гэрийн гүнж" дуурийг энэ амралтын өдөр буюу маргааш тус театрын тайзнаа толилуулна.

20161020 001

Монгол түмэнтэйгээ их урлагийн тайзнаа 30 жил хамт байж олон уран бүтээлээр бэлэг барьсан МУГЖ, зууны манлай дуучин Б.Сарантуяа "30 жил урлагт" тоглолтоо энэ сард толилуулна.

20161014 004

ВАШИНГТОН. /NHK/. Энэ оны утга зохиолын салбар дахь Нобелийн шагналыг Америкийн дуучин, дуу зохиогч Боб Дилан хүртлээ.

20161011 007

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 7 кино театрын дэлгэцнээ гарч буй Монголын уран сайхны киноноос найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Цагаан хадаг” кино үзэгчдийн тоогоор тэргүүлж байна.

20161006 008

Дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигддэг “Face of Beauty International 2016” наадмыг Монгол Улс албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна.

20160920 001

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын телевизийн шилдэг уран бүтээлд олгодог “Эмми”-гийн шагналыг /Primetime Emmy Awards/ “Хаан сэнтийний төлөөх хуйвалдаан” /Game of Thrones / цуврал кинонд олголоо. Шагнал гардуулах 68 дахь удаагийн ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотын Microsoft театрт болж, телевизийн ABC сувгаар шууд дамжуулжээ.

20161003 001

Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч  Ц.Сэвжидийн нэрэмжит “Бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын IV уралдаан”-ы шилдгийн шилдгүүд өнгөрсөн бямба гараг буюу энэ сарын 1-нд Дархан хотноо уран бүтээлээ үзэгчдэд өргөн барилаа.

20160915 005

ЛОНДОН./ВВС/.Есдүгээр сарын 8-ны пүрэв гарагт эхэлсэн Торонтогийн олон улсын кино наадамд 400 орчим кино өрсөлдөж байна.