DCnaadamТулгар төр байгуулагдсны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмыг монголчууд эх орондоо төдийгүй дэлхий даяар өргөн тэмдэглэж байна. Өнгөрсөн ням гаригт буюу долдугаар сарын есний өдөр АНУ-ын Вашингтон хот орчимд ажиллаж, амьдарч байгаа монголчууд уламжлал ёсоор наадмаа тэмдэглэжээ. Америкт суугаа монголчуудын наадмыг үзэн, эх орон нэгтнүүдтэйгээ баярлахаар 800 гаруй хүн Кэнмор дунд сургуулийн цэцэрлэгт хүрээлэнд цугласан байна. Наадмын үеэр 33 бөх таван даваагаар хүч үзэн Олимп , дэлхийн хүрэлт медальт, МУГТ С.Ням-Очир түрүүлэн, Дорноговь аймгийн харъяат, аймгийн начин Х.Лувсанжамц үзүүрлэжээ.

Наадмын үеэр хүчит бөхийн барилдаанаас гадна Монгол сурын үзүүлэх харваа, шагайн харваан үзүүлэх тоглолтууд болж “Шилдэг үндэсний хувцастай гэр бүл”, үндэсний хувцсаараа гангарсан наадамчдыг шалгаруулан шагнасан байна. Түүнчлэн хүүхдийн барилдаан, хүүхдийн шагайн тоглоом зохион байгуулжээ.

Эх сурвалж: http://ekhsurvalj.mn