20170731 001

Америкийн Linkin Park рок хамтлагийн гоцлол дуучин Честер Беннингтонг оршуулах ёслол Палос-Вердес-Эстейс хотод ням гарагт болсон тухай TMZ онлайн портал мэдээлжээ.

Тус цахим хуудсанд мэдээлснээр, дуучны зөвхөн ойр дотны найзууд, төрөл төрөгсөд нар оролцсон салах ёс гүйцэтгэх хаалттай ёслол дуучны гэрийн ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд болжээ.

TMZ-ийн мэдээлснээр, дуучны гэр бүлийнхэн олон нийтийг хамарсан оршуулга хийхээс татгалзаж байгаа тухайгаа мэдэгдсэний дараа Бэннингтоны шүтэн бишрэгчид дэлхий даяар нэрт дуучны дурсгалд зориулан уулзалтууд зохион байгуулсан байна.

41 настай Беннингтон 7 дугаар сарын 20-нд Калифорни муж улсын Лос-Анжелес хотын ойролцоох Палос-Вердес-Эстейс хотод гэртээ нас барсан байжээ. TMZ-д бичсэнээр, Беннингтон олон жилийн туршид хар тамхи, архины асуудалтай байсан байна. Дуучин өмнө нь ярихдаа "амиа хорлох бодол орж ирэх болсон" гэж байжээ.

Linkin Park рок хамтлаг анх 1996 онд байгуулагдаж байжээ. Тус хамтлаг хөгжмийн Grammy-ийн шагналд зургаан удаа нэр дэвшиж, хоёр удаа тус шагналыг хүртэж байсан ба 7 цомог гаргасан нь дэлхий даяар 70 сая гаруй хувиар борлогдсон байна.

 

Эх сурвалж: www.montsame.mn