20170303 004

 

Голланд улсаас гаралтай “The Voice” шоуг “Монгол HD” телевиз албан ёсны эрхтэйгээр зохион байгуулах гэж буй. Эл шоу нь анх 2010 онд эхэлж байсан бол өдгөө дэлхийн 62 улсад зохион байгуулж байгаа юм. “Авьяас, чанар, чадвар” уриатай уг шоуны оролцогчдыг энэ сарын 15-наас бүртгэх гэнэ.

Оролцогчдын нас хүйс, арьс өнгийг харгалзалгүй зөвхөн дуу хоолойг нь сонсож өрсөлдүүлэх уг шоу дөрвөн үе шаттайгаар болох аж. Шилдгээр шалгарах оролцогч алдарт “Universal music” студитэй гэрээ байгуулж, уран бүтээлийн гараагаа эхлэх боломжтой юм.

 

Эх сурвалж: www.unuudur.mn