buhТулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ. Энэ жилийн баяр наадамд улсын цолтой 95 бөх барилдаж байгаа юм. Үүнээс дархан аварга нэг, дөрвөн аварга тэргүүтэй хүчит бөхчүүд зодоглоно.Тэгвэл сүүлийн 10 жилд 10 өөр бөх түрүүлээд байгаа юм. Тодруулбал, 2007 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Хадбаатарын Мөнхбаатар түрүүлж, улсын арслан цолтны эгнээнд багтсан бол дараа жил нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын бөх Доржпаламын Ганхуяг өнгөлж, арслан цол хүртсэн билээ.

Харин 2009 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат одоогийн дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр түрүүлж, тухайн үедээ даян аварга цол хүртсэн ч хожим дархан аварга болсон түүхтэй. Үүний дараа Увс аймгийн Баруунтуруун сумын бөх улсын заан Батжаргалын Ганбат олон түмнийхээ удаан хүлээсэн хүслийг тайлж, улсын арслан болжээ.

Ингээд сүүлийн 10 наадмын түрүү бөхийг танилцуулья.

2007 - Х.Мөнхбаатар (Хөвсгөл, Шинэ-Идэр сум)

2008 - Д.Ганхуяг (Өвөрхангай, Зүүнбаян-Улаан сум)

2009 - Г.Өсөхбаяр (Архангай, Батцэнгэл)

2010 - Б.Ганбат (Увс, Баруунтуруун)

2011 - С.Мөнхбат (Увс, Баруунтуруун)

2012 - П.Бүрэнтөгс (Увс, Давст)

2013 - Г.Эрхэмбаяр (Сэлэнгэ, Мандал)

2014 - Н.Батсуурь (Увс, Ховд)

2015 - Э.Оюунболд (Хэнтий, Өмнөдэлгэр)

2016 - Ч.Санжаадамба (Архангай, Хашаат)

2017 - ?

Эх сурвалж: Өнөөдөр сонин