Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Members home page Таны орон зай Members Blog Гишүүдийн бодрол Orloo members Groups Баг бүлгэм Orloo Member videos Гишүүдийн видео members photo Гишүүдийн зураг Sponsor member Спонсор гишүүн болох
Монгол цагдаа /7 сарын 1 хар өдөрт зориулав/ PDF Хэвлэх Имэйл
macc
Бичсэн О. Ганбаатар   
Даваа, 2009 Зургадугаар сар 29 04:33

Аавын түүхийг алгасч
Өөрийн намтарыг бичихгүй ээ
Алдар хүндэт төрөө
Цагдаагүйгээр дуулахгүй ээ, би

Алдар хүндийн одон медальгүй ч
Аварга өндөр аавынхаа тухай
Алагхан энэ хорвоогийн буруутай
Тамираа барж тулалдаж явсан цагдаагийн тухай
Дуулах хүсэл минь төрж байна
Дуссан хөлстэй нь тооцоо бодож
Дуугүйхэн өндөр аавынхаа тухай
Дурсамж сэргээн өчмөөр бодогдоно
Хойд урд уулсын
Аль нь ч ялгаагүй өндөр байдгийг
Хожим ухаарсандаа бус
Аав хүний гайхамшгийг мэдэрч өссөн хүүгийн хувьд
Алдар хүндэт төрийнхөө
Ивээлд багтсан иргэний хувьд
Амссан жаргал зовлонгоороо
Ижил явдаг хүн бүхний өмнөөс
Жирийн монгол аав
Жинхэнэ цагдаагийн тухай
Жижүүр нь цуцаагүй тэднийхээ
Жаргал зовлонг дуулахыг хүсч байна
Үг дуу цөөтэй
Үрс бидний эцэг
Үүрэг тушаал хоёрт
Үнэнч явсан цагдааг
Тэнгэр газрын дундах
Амьдралд адлагдаж
Тушаал заавар хоёрт
Мөчлөгдөж явсан
Үнэн түүхийг нь
Үлдээхийг би хүсч байна
Үе удмаараа бахархаж
Үйл хэргийг нь үргэлжлүүлэхийг хүсч байна

Өндөр аавын түүхийг
Өргөн олноороо мэднэ
Өргөн мөрөн дардастай
Цагдаа гэхээр түмнээрээ танина
Дуудлага бүрийн ард
Хэцүү тавилан хүлээж
Дугаар бүхний ард
Цагдаа намайг хамгаална
Цэг таслал орхилгүй
Цэнгэлийн төлөө тэмцэхдээ
Цэнхэр тэнгэрийнхээ дор
Цэцэн буу мөрлөж
Ард олныхоо буян заяаг
Асгаж яваагүй аав минь
Ар гэрийн тайвны төлөө
Асгарч гоожсон цагдаа явсан юм
Дөчин таван нас хүртлээ
Төрт зүтгэсэн аав минь
Дөрөө мулталж амралгүй
Түмэндээ хайрлагдсан цагдаа явсан юм
Төрөхөөс үзээгүй аавыгаа
Төөрөлдсөн хувь заяагаар олох шиг
Төмөр зэвсэгтэй цагдаагаар
Түвшин амгаланг олох шиг
Ээжийг минь түшиж
Эр биеэ тээж ирсэн
Энх мэндийн хорвоод
Хоёр биенээ олж ирсэн
Хагас тавиланг бүтэн болгож
Гэрэлтэж ирсэн ав минь
Харц ардынхаа тавиланг
Хамгаалж тэмцсэн цагдаа байсан юм
Сүржин даржин хулгаруудыг
Сөгдүүлж явсан аав минь
Сүр бараатай новшнуудыг
Цэвэрлэж явсан цагдаа байсан юм
Эмэгтэйн дээр тонгочих
Эрийн муу чацгануудад
Эрлэгийг барна гэж томрох
Эрэлхэг бардам хулгаруудыг ч
Ганц дохих төдий
Гарын дороо нугалж
Гадна шуурга адил
Гэнэтийн хөдөлгөөнөөр номхруулж
Эвдэрсэн болгон өширхөөгүй
Эрэлхэг зоригтон аав минь
Эгнэсэн залуус ч дөлөх
Хангарьдын хүчит цагдаа явсан юм
Хүний шуналыг атгаж
Төрийн хууль тогтож
Хүслийн хязгааргүйг бодож
Түмэнд ижил үйлчилнэ
Хэмжээ заасан хуулийнхаа
Цохилох зүрх нь болж
Хэвтээ босоо амьдралын
Зам мөр шиг зурайж
Хүн бүрийн хүсэлд
Хуулийн дээсийг эргүүлж
Хүсэл хяслын заагт
Тэнцүүлж ирсэн цагдаа явсан юм

Цадиггүй танхай эрсийн
Ташуур болсон аав минь
Цагаан талын шонхор шиг
Тэнхээт хүчирхэг цагдаа явсан юм
Ган төмөр ч хайлахаар
Халуун үйлсэд урсч
Газар дэлхийн мөндөрөөр
Хавтгай болтлоо цохиулж
Алаг хорвоогийн түйтгэртэй
Амиа тасартал тулалдаж
Амьсгалын эцсийг хүртэл
Аянга шиг гялалзсан аав минь
Гавьяа алдар хоёроор
Гутлын дайтай үнэлэгдээгүй ч
Гардаж хийсэн бүхнээрээ
Гаригт амьдралын үнэтэй
Ардын нэр хайрласан
Амгалан энхийн цагдаа явсан юм
Аав хүний ухаан заяасан
Алдарт монголын цагдаа явсан юм
Төр түмнээ холбож
Төмөр гинж шиг гагнагдсан
Тэнгэрийн зарлиг авсан
Тэвчээрт олны нэг явсан юм
Алсын өндөр уулнаас
Алган дээрээ тавьсан мэт
Хүн ардынхаа амгаланг
Харж явах гэж аав минь
Харанхуй агуйд орох мэт
Гэгээ тасарсан шөнөөр ч
Хавтгай дэлгэцэнд иргэдээ үзэх шиг
Харуулдаж байх гэж аав минь
Найр наадам хэсч
Наргиж цэнгээгүй юм
Баяр амралтын өдрүүдээр
Баярлаж чадаагүй юм
Халгай тойрох мэт гэмтэн
Хараанаас нь дальддаг байлаа
Хуурай хөөрсөн гэмтний
Хуйгыг буулгадаг байлаа
Мөлхөө хүйтэн өвлөөр ч
Малгайгаа буулгаж үзээгүй аав минь
Мөрөөдөлт олныхоо төлөө
Мөнхөд мандсан нар шиг гийсэн юм
Хэвлэсэн хуулиндаа үнэнч
Хүүгийн эцэг цагдаа
Хэзээний амьдралдаа шударга
Хүний төлөө цагдаа
Алтан соёмбо гялалзуулсан
Агуу түүхт цагдаа
Алхаа гишгээ нь жигд
Аавын олон үрс ээ
Гартаа цүнхтэй ахын
Гаднах төрх улсынх ч
Гэрийн үүдээр алхуут
Гэгээн дүр нь аавынх
Хүчит өндөр цагдаагийн
Хэцүү алба төрийнх ч
Хүрэн зүрх цохилсон
Хүний энхрий үрс ээ
Төгс нийгмийн төлөө
Түвшин амьдралынхаа төлөө
Гэгээтэй өглөө бүрийг
Энхийн цагдаа эхлэн угтаж
Зүүний сүвэгчээр шургах
Утсан чинээ амиа
Зүрхний судасаар лугших
Улаан цусандаа буцалгаж
Гал мэт дүрэлзэж
Газар дэлхийн тайвныг хамгаална
Ган төмөр шиг гулзайхгүй
Гаригт амьдралаа гэмтэнээс өмгөөлнө
Бар арслангын зоригоор
Байгаль дэлхийгээ хамгаална
Барилгын суурь шиг бэхжиж
Бүтээн байгуулалтаа өргөнө
Өргөн туг намирч
Өнөр олноо өмгөөлнө
Өвсний үндэс шиг төлжиж
Өндөр хөгжлийг олно
Батжин мандах улсынхаа
Баатарлаг тууж нь болж
Баян буурал орныхоо
Бат суурь болж
Ард түмнийхээ эв нэгдлээр
Хүчийг олдог юм цагдаа
Ариун үйлс шударга явдлаар
Шидийг олдог юм цагдаа
Долоон бурхан ододын дор
Тогоотой хоолоо орхин гарч
Дохио өгсөн даруй цагдаа
Тор татсан мэт эгнэн жагсч
Зүс царай алдуулсан
Зүсрэх хүйтэн бороонд ч
Зөв буруу зүглэсэн
Зүггүй хар салхинд ч
Нөмөр үгүй жавар
Нүцгэн хуурай ганд ч
Нум шиг татагдаж
Сум шиг дүүлж
Цалин мөнгө гололгүй
Цагдаа гэрээ манадаг
Цагийн саалтанд сөхрөлгүй
Цагдаа төрдөө зүтгэдэг ээ
Арван есдүгээр зуунаас
Түүхэн гараагаа эхлэж
Арван тавны цагдаа гэж
Түмнээ алдаршсан хөвгүүдтэй
Арын уулаар бүгсэн
Ардын эсрэг хулгайчийг
Алхам урагш гишгүүлэхгүй
Анхаарч шиншсэн цагдаа
Түүхийн өмнө үлдээсэн үүргийг нь
Түмэн бид үргэлжлүүлж явна
Түр ч амсхийх завгүйгээр
Төрийн үүргээ гүйцэтгэж явна
Шилийн сайн эрсийн
Омгыг нь дарж явсан
Шинэхэн байгуулсан нийгмийнхээ
Отгыг залж байгуулалцсан
Эрин үеийн цагдаагийн
Эрэлхэг түүхийг бахдууштай
Энэ монгол түмнийхээ өмнө
Байгуулсан гавьяаг нь үнэлүүштэй
Аюулт гэит хэрэгтэн
Ард бидний дунд явдаг юм
Алхам ч гишгүүлэхгүйгээр барих
Ариун үүрэг цагдаад оногддог юм

Гэсгээж барих хэрэгтэн
Гэр улсад минь байдаг юм
Гэтэж барих үүрэг
Гардаж цагдаад л оногддог юм
Автомат буу барьсан
Алуурчин бидний дэргэд бий
Аюулыг үгүй болгох үүрэг
Авралт төрийн цагдаад л оногддог юм
Хамаг муу муухайтай нь
Халдаж тулалдаж явсан цагдааг
Харц ардын дайсан гэвэл
Хэн бидний анд билээ
Хэрэг төвөг тарьчихаад
Хэний ард нуугдаа вэ тэр хулчгар
Хийсэн хэргийнхээ төлөө
Хэн шударгаар өөрийгээ барьж өгөв өө
Голыг минь харлуулж
Гэрийг минь ухсан
Хонийг минь тууж
Хотыг минь харлуулсан
Өрөвдөх сэтгэл үгүй
Өөдгүй муу хулгайчдыг
Газрын гав руу орсон ч
Гаргаж ирэх үйлстэн бол
Алд хирийн хадаг шиг
Хүндлэл хүлээж
Алаг дэлхийн уужим шиг
Үүрэг гүйцэтгэдэг цагдаа билээ
Аюулыг арилгаж
Ард түмнээ жаргаасан
Амрыг эрж
Ажил үүргээ явуулдаг
Төрт улсын минь тулгуур
Түмэн олны минь гишгүүр
Туг сүлдэн дороо
Тангарагаа өргөсөн цагдаа билээ
Зүрхэн тушаа тэмдэгээ зүүж
Соёмбоо тэргүүндээ залсан
Зон олныхоо эрх чөлөөг
Соёлт харьцаандаа дээдэлсэн
Зоригт монголын цагдаа
Золбоо хийморийн тугтай
Зон олныхоо төлөө
Золих халуун амьтай
Цэнхэр тэнгэрийн өнгөөр
Эрх чөлөөгөө бэлэгдэж
Цэцэг шиг залуу насаа
Үүрэг тушаалд холбосон
Хууль сахиулагч цагдаа
Хувцас хэрэгсэлээр ижилсч
Хүн ардынхаа төлөө
Хүчээ өгөх сэтгэлтэй
Төмөр зэвсэг биедээ агсч
Төрийн машин хөлөглөсөн
Түвшин амьдралынхаа төлөө
Тушаал өгөх эрх эдэлсэн

Энх цагийн цагдаа
Эрх ямба үүрэгтэй
Эв нэгдлээ дээдэлсэн
Монгол түмний баталгаа
Таяг тулсан өвгөнд
Замыг нь зааж өгсөн
Танхай балмад этгээдийн
Захыг нь босгож баривчилсан
Эргүүл хамгаалалтын хүндэт цагдаа
Эрчилсэн олс тавигдах мэт эрчтэй
Энх тунх амьдралын минь
Өдөр тутмын алхаа
Биегүй улаан галыг ч
Барьж чаддаг шидтэн бол
Баганагүй хөх тэнгэрт ч
Дүүлж чаддаг зоригтонгууд бол
Тусгай үүргэнд жагсч
Суманд ойрхон явдаг
Шилдэгийн шилдэг залуусын
Шижиртэн гялалзах долгио
Дөрвөн замын уулзварт
Алаг модоо өргөж
Духаа дарсан саравчин дороос
Анир нүдээ гялалзуулсан
Авто замын хэргийг
Аялдуулан зохицуулагч үүрэгтэй
Аварга хүчит техникийн
Чадлыг олсон цагдаа
Төр хичнээн хүчтэйг
Дүрэмт цагдаа илэрхийлдэг
Түмэн олны амгаланг
Сүр хүч нь илтгэдэг ээ
Зоргодос шиг зорогдож нимгэрдэг
Тоотойхон хэдэн насандаа
Зоос мөнгө шиг тоологддоггүй
Жаргалыг хайж явахдаа
Эхэлвэл дуусгадаг үүргээ
Эх орондоо гүйцэтгэсээр
Элээвэл эргэж ирдэггүй
Энхрий насаа золидог
Хутганы ирэнд ойрхон
Гишгэж яваа цагдаа
Хулгайчийн нүүрэнд туяаран
Алхаж яваа цагдаа

Улсынхаа соёмбо шигээ гялалзаж гараад
Утас шиг тасарсан алтан амиа
Унага шиг дэгдсэн залуу насандаа
Уужим эх орныхоо төлөө өргөсөн түүхийг
Бэр болсон анхны үдэшээс
Бэлэвсэн болсон гэргий гэрчилнэ
Гэр бариад гарсан оройноос
Гэртээ үлдсэн амраг мэднэ
Уулсын оройд дөхүүлэн өргөж
Ургуулан бойжуулсан үрс нь мэднэ
Уянга шиг хөхөрч инээд алдаад
Уйлуулан одсон түүхийг нь ард бид мэднээ
Эрдэж осолдсон тэдний ард
Эхнэр үрс нь өнчирдөг юм
Эхэлсэн ажлынх нь эцсийг
Эх орон нь гүйцээдэг юм
Бал сарынх нь дутууг
Бүтэн ард нь амсдаг юм
Бадамлан ассан гал шиг
Бүрэн улс нь бадардаг юм
Энхрий үрсийнх нь уй гашуугаар
Энх үеийг батжуулдаг юм
Эмтэрч урагдсан хагацлаар нь
Эх орон нь жаргадаг юм аа
Түүхэндээ цагдаад гавьяатнууд олон
Төмөр ган шиг гулзайшгүй
Тэвчээрт эрсийг нэгтгэсэн
Тэнгэрийн хөвгүүдээр дүүрээн
Баяр наадмын тэргүүн магнай
Батэрдэнэ аваргатай цагдаагийнхан
Бахархвал тэргүүнд нь явдаг
Баатарлаг эрс ихтэй
Үе үеийнхэн дундаасаа
Үйлс ажилаараа ялгаран
Үлгэр домог шиг яригдсан
Пүрэв генералтай цагдаагийнхан
Эрэлхэг баатрийн хэмжүүрэнд
Элдэж өсдөг цагдаа
Энх мэндийн хорвоог
Ивээж тэтгэсэн бурхад аа

Цагдаа цаг нарны урсгал биш
Цагдаа цалгих эх мөрний давалгаа биш
Цагдаа дайсан манайх гэсэн тоглоом биш
Цагдаа дарсан мөхсөн хоёрын үр дүн биш ээ
Хаан харц ялгалгүй мөшгих
Тэнгэрийн зарлигтай эрхтэн билээ
Хар цагаан мөр үлдээсэн
Төрийн буутай цагдаа билээ
Хулгайч бол нөхрөө ч барьдаг
Хуулийн өмнө тангараг өргөсөн
Хулгайч бол амрагаа ч барьдаг
Хувцасны доторхи хууль билээ

Тиймээс чиний өмнө гэмтэн сөхрөнө
Тэмээг ч сөгдүүлэх ялаа билээ
Цагдаа чи төмөр тор юм
Цагийг эзэлсэн баатарууд юм
Ган дуулгаа тайлаагүй
Хүчит өндөр аавынхаа тухай
Гардаж байгуулалцаж зүтгэсэн
Халх монгол цагдаагийн тухай
Эрин үеийн хөгжлийн
Их тоосыг хөдөлгөж
Эх орны манаанд
Илд болсон цагдаагийн тухай
Гарт нь гав зүүж
Хацарт нь нулимс торойлгон
Хөлийг хорьж
Хүний эрхийг нь хязгаарлан байж
Гэмтэнг хайж
Гэгээн үнэнийг олдог
Зөөлөн хатуутай тулж
Зөв бурууг хайдаг
Эзэн түмнээ өмгөөлөгч
Элбэрэлт төрийн минь нүүр
Энх цагаа хамгаалагч
Эр зоригтон цагдаагийн тухай
Хаваж шидсэн мөр минь
Халуун амиар хэлхээтэй
Хахаж цацсан үгс минь
Хайрын шижмээр холбоотой
Авс өлгий хоёрын дундах
Амьд явах эрхээс үүдэлтэй
Амьдрал хуулийн хоорондоос
Ассан галын дөл бол цагдаа та

Төрийн минь сүлд өршөөж
Цагдаа намайг хамгаална
Түмэн олны минь хишиг
Мандан бадрах болтугай

Га.2009 он (humbaga_2005 yahoo.com)


АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед
Custom Search

Хамгийн хямд, өргөн сонголттой, үнэгүй болон та $ буцааж авах болно шүү!

   ORLOO20$    Гэр лүү: 3 цаг 20 мин 
Гар луу: 2 цаг 10 мин

Сэтгэгдлүүд (8)add
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 29
Сайхан шүлэг байна. Цагдаа байхгүй бол айл гэрээс эхлээд ард олон зовлонгийн далайд хөвөх байх.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +3
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 29
Миний найз цагдаа. Би туунд хайртай тэрүүгээр би бахархдаг.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
bayar
...
бичсэн bayar , 2009 / 06 / 29
юу нь ч урт магтуувдээ.нөгөө нэгдлийн магтаал гэдэг шиг юм болж.цагдааг бид татвар төлж тэжээж байгаа болохоос тэд сайн дураараа биднийг авраад байгаан биш.үүргээ л биелүүлж байгаа улс....................
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +2
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 29
Эрийн муу тсагдаа гэж
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 29
сайн цагдаа сарийн найз.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
Эрийн сайн цагдаа гэж ...... алуурчинд амиа өгөх гээд ангалзаж байхдаа амь авраарай гэж цагдаагаас л гуйна шүү дээ.

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
Бид татвар төлж тэжээж байна гэчихжээ.Нэг их хүн тэжээгээд байгаа хүн гуай Тэр цагдаа нар чинь ч гэсэн татвар төлдөг юм.Ядаж эрүүлжүүлхэд орохоороо тэр сарын найзаасаа тусламж гуйхдаа сайн найз шиг нь л яридаг биз. Муухай том том юм ярьсан өрөвдмөөр амьтад байх юмаа Монголоор дүүрэн Ямар ч гэсэн сайхан шүлэг байна.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
Энэ магтаалд ээн болоx цагдаа тун xовор доо. Өвсөн дотороос зүү олохтой л адилбайх даа.МАXН монголын цагдааг дарга нар авилгалчдийг л xамгаалдаг болгосон.7.1 нд Авилгалчдийн үүр болсон МАXН-ын байрийг хамгаалж байсан биз дээ.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
Сэтгэгдэл бичих

busy
Сүүлд шинэчилэгдсэн Мягмар, 2009 Зургадугаар сар 30 05:18
 
***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

Сонирхууштай видео Шууд үз!

Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, A. Халтар, Виржиниа муж
Үзсэн:1557
Bay area-гийн Цагаан сар
Үзсэн:1689
“Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Ё. Отгонбаяр, МУ-ын БСШУ-ны сайд
Үзсэн:1123
86400 efir 25
Үзсэн:1534
Манайд ирээрэй - А. Алтангэрэл, А. Намсрай
Үзсэн:10714
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Д.Өнөрсайхан, Вашингтон хот
Үзсэн:2086
Америкийн өнгө” нэвтрүүлэг, Н.Баярмөнх, Орландо хот
Үзсэн:2334
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Ц. Арилдийпүрэв, Бизнес форум-5, Орландо
Үзсэн:2318
Америкийн өнгө - Ц. Амгалантай ДиЭлЭс институт
Үзсэн:4105

Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн

Айлын эхнэр хөөрхөн
2010/03/13 | Г. Галбадрах

...Хошин шогийн жүжигчин Баярмагнай, Эрдэнэзаан нарын тоглосон хоолны газрын тухай нэгэн хошин өгүүлэмж байдаг. Гуанзанд

Хариуцлага тооцож МАХН бас АН-ыг ч татан буулгая
2010/03/11 | Г. Галбадрах


Ардчилал, Монголчууд бидэнд олон зүйлийг өгсөн. Оюун санааны эрх чөлөө, гадаадад чөлөөтэй зорчих

Гологдмол эрчүүд
2010/03/09 | Г. Галбадрах

Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий

Хажууд минь л байсан...
2010/03/08 | З.Эрдэнэбат
( Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой)

Хорин жилийн тэртээх хаварын
Монгол зураг - 13
2010/03/07 | Ё. Гантулга

Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс

Бүсгүй хүн
2010/03/07 | Гомбосүрэнгийн Галбадрах
Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан
Харьцангуй
2010/03/03 | М.Э.Бямбацэрэн

Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3

Монгол буддизм-2: Түвд, Монголд дэлгэрсэн нь
2010/02/28 | Ё. Гантулга

Монгол орны буддизмийн түүхийг Түвдийн буддизмийн түүхгүйгээр бичих аргагүй. Түвд орныг

ТАНД ХЭРЭГТЭЙ НЭГЭН НОМНЫ ТАЛААР
2010/02/25 | Б.ЭРХЭМБАЯР
article thumbnail

Өдөр өдрөөр өөрчлөгдөн хөгжиж, улам улам даяаршиж буй дэлхий ертөнц, түүнтэй хөл нийлүүлэн алхахаар тэмүүлэх

Манай гишүүдийн сүүлд хийсэн үйлдлүүд

Өнөөдөр
mon_tur Блог бичлээ Сэкс-түр ба Тайланд ... 07:54
GucciDior, love нар найзууд боллоо. 05:22
Өчигдөр
Базарсүрэн bi ene 3 sard 1 ch nevtruuleg uzej chadaaguiee tuslanauu? medee l uzej bailaa. 10:03
tsogtosaikhan шинэ зураг хууллаа. 07:23
mon_tur Блог бичлээ Секстэй холбоотой...... 05:58
arzaak, tegshee нар найзууд боллоо. 11:55
Gereltbolor Блог бичлээ 07 - Н.Батзориг: Уур... 03:17
2 өдрийн өмнө
bata1980 happy 06:42
nomin_erdene багтаа шинэ зураг орууллаа hogjiltei huuhduud 09:14
nomin_erdene баг үүсгэлээ hogjiltei huuhduud 09:14
 

Онлайнд буй хэрэглэгчид

Утасны Карт

EVEREST карт нь:

Гар болон гэр лүү адилхан:
$10 - 1 цаг 26 мин
$20 - 2 цаг 52 мин

idtgold
ЭНД ДАР

Орлоо Утасны Карт

ORLOO карт нь:

Гэр лүү:
$20 - 3 цаг 20 мин
Гар луу:
$20 - 2 цаг 10 мин


banner_orloo_phonecards
ЭНД ДАР

kiwi
community
Universe best songs Universe best songs
Үзсэн: 176, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино
Үзсэн: 408, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Деррик Харийн шашин Монголд.... Деррик Харийн шашин Монголд....
Үзсэн: 186, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Чи нэг нь  Кино Чи нэг нь Кино
Үзсэн: 95, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Ask Цэнгээнт нэвтрүүлэг Ask Цэнгээнт нэвтрүүлэг
Үзсэн: 90, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/ Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/
Үзсэн: 283, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Өдөн дэр Өдөн дэр
Үзсэн: 281, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа
Үзсэн: 192, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй.... Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй....
Үзсэн: 212, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Миний муусайн найзууд-Сараа Миний муусайн найзууд-Сараа
Үзсэн: 303, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 698, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1438, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 775, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Hit-Дуучин Төмөрбаатар Hit-Дуучин Төмөрбаатар
Үзсэн: 166, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 929, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Диваажингийн шат-Сүүлийн анги Диваажингийн шат-Сүүлийн анги
Үзсэн: 163, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Хошин шог Хошин шог
Үзсэн: 215, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх Гэрэлтэй цонх
Үзсэн: 67, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт
Үзсэн: 630, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1051, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Диваажингийн шат-18 анги Диваажингийн шат-18 анги
Үзсэн: 104, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт
Үзсэн: 201, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг
Үзсэн: 138, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар
Үзсэн: 164, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж
Үзсэн: 240, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд
Үзсэн: 460, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Диваажингийн шат-17 анги Диваажингийн шат-17 анги
Үзсэн: 119, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор
Үзсэн: 161, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 829, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1231, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд

Хэрэглэгчийн булан

Хэрэгцээт дэлгүүрүүд

Үнийн харьцуулалт
Amazon.comЭлектрон бараа
Newegg
Buy.com
MacMall
Sony store
PCmall.com
Overstock
TigerDirect
IGotPin.com
Гар Утас
LetsTalk
T-Mobile
Витамин
VitaminShop Үзвэр
Stub Hub
Movie Ticket Компютер & Web
Symantec
Yahoo! Toolbar
Онгоцны билет
Kayak хайлт
Travelocity
Expedia!
Hotwire

Вэб Хост
StartLogic
Blue Host
HostGater e-Nomads

Ном
Alibris

Шинээр нэмэгдсэн асуултууд

UK-s USA-luu yaj juulchnii visa awah uu?
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан Babino
1 хариултууд 54 Үзсэн 5 өдрийн өмнө Хариулагдаагүй
Japan ruu ayalah, am-d hamgiin tohiromjtoi ni heden sar ve?
Байгаа ангилал Аялал жуулчлал | Асуусан solongo galsan
1 хариултууд 49 Үзсэн 5 өдрийн өмнө Хариулагдаагүй
solongost surj bgaa humuusee?
Байгаа ангилал Боловсрол | Асуусан shijka
0 хариултууд 181 Үзсэн 24 өдрийн өмнө Хариулагдаагүй
японы чат
Байгаа ангилал Менежмент | Асуусан masaki
1 хариултууд 350 Үзсэн 36 өдрийн өмнө Хариултаа авсан
Асуултууд
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я
Enrel

Шинэ мэдээ, мэдээлэл

Монгол улсын нийгэм эдийн засгийн үзүүлэлт 2010 оны эхний 2 сарын байдлаар...
2010/03/13 | МУ-ын Үндэсний Статистикийн хороо

I. Нийгмийн үзүүлэлт
-Ажил эрхлэлтийн байдал-
Үндэсний статистикийн газраас ажиллах хүчний судалгааг явуулсан байна. Судалгаанд

Азийн хамгийн авилгад өртсөн улсууд
2010/03/13 | Ундрал, Ариунаа
article thumbnail

Asianoffbeat.com-оос гаргасан нэгэн судалгаагаар Филлипин Индонезийн өмнө 1-т жагсжээ. Энэ судалгааг та бүхэндээ толилуулья.

1.

Төгсөө маань Тегранд мөнгөн медал хүртжээ
2010/03/13 | Д.Цэрэндорж
article thumbnail

Энэ 3 сарын 3-10-ны өдрүүдэд Иран улсын нийслэлд явагдcан. Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах

Бусад нийтлэлүүд
Find_us_on_facebook_badge twitter_bird_follow_me_orloo
© 2010 Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Joomla! is Free Software released under the GNU General Public License.
RestaurantBar.com