Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Members home page Таны орон зай Members Blog Гишүүдийн бодрол Orloo members Groups Баг бүлгэм Orloo Member videos Гишүүдийн видео members photo Гишүүдийн зураг Sponsor member Спонсор гишүүн болох
ҮЗЭЭРИЙН ЗУРАГ- Новелла PDF Хэвлэх Имэйл
macc
Бичсэн Доржзовдын Энхболд   
Пүрэв, 2009 Долдугаар сар 02 09:07

Энэ зургийг харахаар л огиудас хүрч араас нь гэдэс базалдаг нь хачин. Гэтэл би энэ зургийг яагаад ч юм гаргаад хаячихаж чаддаггүй , тэгэх эрх ч байхгүй . Өдөртөө хэдэнтээ хий огиулж зарим шөнө морь харахаар ариун цэврийн өрөө рүү явах зуураа зурагтайгаа нүүр тулсаныхаа горыг амсаж шөнөжин гэдэс базлаж тарчлах нь байдаг ч энэ нь надад хэн нэгний зориулж илгээсэн эдлэх ёстой л зүйл маань бололтой. Яагаад гэвэл би түүнээс хагацаж үнэндээ чадахгүй юм. Зураг маань бол өөрөө л гарт ороод ирсэн билээ . Тэр үдэш цас орж байлаа .
Жилийн зуу гаруй өдөрт орохдоо орж болихдоо больж л байдаг ердийн л нэг цас хаялсан үдэш л дээ . Би хэн гуайн баян тансаг харш цонхоор нь харагдаж байдаг зоогийн газарт оройн хоол идэнгээ дарс шимж суулаа. Мэдээж цонх руу хараад сууж байсан хэрэг. Тэгээгүй бол энэ зураг өөр хэн нэгний гэдсийг базлуулах байсан нь гарцаагүй . Гэнэт тэнгэр харанхуйлан цасан шуурга оволзон маналзлаа.

Орчин харагдахгүй болохыг би ажингаа орчлон хорвоо ямар амархан хувирч чадаж байнаа гэж гайхазнан суутал хуйрагнаан дундаас нэг сонин дүрс гарч
ирээд цонх руу наалдан намайг хармагц гараараа даллаж байна . Дугуй хар малгай духдуулсан навсгар нэвсгэрийн туйл тэр амьтан яах гээд байгааг би үнэндээ ойлгосонгүй . Тулгамдсандаа зөрүүлээд даллачихжээ нэг мэдсэн . Энэ удаа навсгар нэвсгэрийн туйл маань гайхав бололтой өөр рүүгээ заагаад " Та намайг дуудлаа гэж үү дээ " хэмээн асуусан өнгөөр над руу харлаа . Би толгой дохичихжээ . Өнөөх маань орох хаалга руу ум хумгүй дэгдлээ . Гэвч үүдэнд асуудалтай тулгарлаа . Зоогийн газрын хаалгач түүнийг оруулсангүй . Мань эрийн
хушуу гялтганасан нүд хоёр хаалгачийн мөрөн дээгүүр над руу горьдлоготой нь аргагүй гялалзана . Би зөөгчийг дуудаж үүдэнд байгаа хүнийг оруулчих гэж хаалгачдаа хэлээтхээч хэмээгээд шан болгож арван доллар атгууллаа . Зөөгч над руу итгэлгүй харснаа
- Тэр гудамжны архичныг үү гэж асууж байна .
- Хүн болгон архичин гэсэн миний хахир хариултыг сонсмогц арван долларт барьцаалагдсан мань үйлчлэгч
- Тэгэлгүй яахав . Ноёнтон минь энэ хорвоод хүн гээч амьтан архи л уух гэж ирдэг юм чинь хэмээн наалинхайтаад
Даанч зав алга түүнээс биш Смирнов гуай цагаан архи үйлдвэрлэхээс ч өмнө хорвоогоор дүүрэн архичид байсан хийгээд архи хэмээгчийн анхны дусал ч бий болоогүй байхад энэ дэлхийгээр нэг сотуучууд хөлхөж байсан тухай тэд юү уухаараа тэгж хамаа намаагүй согтдог байсан тухай өөрийн таамаг сэлтээр хачирлан амттайхан яриа өрнүүлмээр л байна .. даанч ... энэ тэр гэсэн есөн шидийн өнгө гялтгануулсан харцаар намайг хүлж орхичихоод ашгүй нэг юм үүд рүү далдарлаа . Навсгар нэвсгэр маань орж ирмэгц юун түрүүн зоогийн газрын тухлаг
орчныг гайхаж буй бололтой гараа үрчин ийш тийш хялалзсаар ширээ рүү минь зориг алдангуй ойртож ирээд үл ялиг бөхийсхийн мэндчиллээ .
- Суугаач найз минь .
Энэ хооронд хаалгач алин цагийн дэргэд ирчихсэн
- Эртийд чи үүднээс хүний малгай хулгайлснаа мартаагүй биз . Арчаагүй амьтан . Балиар хог . Хүний хөлстэй малгай сугандаа хавчуулаад арилсан байгаа юм . Би хулгайч нарыг үзэн яддаг хэмээн шүдэн завсраараа сийгүүлэв
Навсгар нэвсгэрийн нүдэнд нулимас гялтайснаа гэнэт цаашаа шингэж " Үхсэн нохойн дэлэн " гэсэн мөсөн гадарга нүдэнд нь гялтайж , нүүрэнд нь хачин хуурамч инээмсэглэл зулзган могой ингэж л төрдөг байхдаа гэмээр тодорлоо .
- Та ажлынхаа байран дээр очсон нь дээр байхаа дарга чинь харж байгаа ч юм билүү .
- Би явлаа гэхдээ та болгоомжтой байгаарай . Наадах чинь хулгайч муусайн хулгайч нарыг ямар мэдэхгүй ч биш юм хүмээ хямгатай байлгаарай хуруу нь хөвөрдөг шат шиг л сунана шүү. Бүх хулгайч нарын хурууг тасдаж хаядаг машин байдаг ч болоосой.
Аргаа барсандаа хаалгач руу би таван доллар сарвайсанд авч халаасандаа хийнгүүт
- Танд баярлалаа гэснээ навсгар руу хагас эргэж " Муусайн хулгайч нар " хэмээн үнэнхүү зүхэл агуулсан өнгөөр хараасаар хаалга руугаа явлаа .
- Суугаач .
- Та намайг уучлаарай . Би архичин... харин ...
- Би ойлгож байна . Юүхэн хээхэн идэнгээ ярилцах уу ?
- Би өлсөөгүй , харин цангаж байна . Маш ихээр ... Энэ ард түмний тоогоор ... Хараал ширээлийн бүх үгсийн тоогоор цангаж байна . Таныг монголд танихгүй хүн байхгүй тийм биз ?
- Тиймээ . Монгол даяар намайг мэднэ . Өвөрмонголд , Буриад , Тува Халимагт намайг андахгүй тэгээд юү гэж .
- Надад нэг зураг байгаа юм . Уг нь арай л дуусаагүй юм . Гэхдээ надад түүнийг дуусгах хүсэл алга . Яваандаа та ойлгоно .
- Юуг ?
- Дуусгаагүй нь дээр байж дээ гэдгийг . Түүнийг минь авч хэзээ нэгэн цагт хүмүүст үзүүлээч гэж танаас гуйх гэсэн юм .
- Үнэтэй л байх даа . Дали - гийн дуусгаагүй нэг зургийг Нью-Йоркт ...
- Тэр Дали чинь нохойн хэвтэр ...
- За за ойлголоо . Тайвшир ...
- Би уурлаагүй тэгээд ч одоо бол уурлах цаг биш харин учирлах цаг. Гэхдээ та , Дали бол нохойн хэвтэр гэдгийг битгий мартаарай . Зураач хүн нэг л юмыг зурах ёстой.
- Тэгээд таны тэр зурагт ...
- Гүйцээгээгүй ... Би ойлгосон юм . Ямар ч юмыг гүйцэд хийж болдоггүй юм байна гэдгийг. Та санаа зоволтгүй . Энэ зургийн тусгал нь өөрөө бараг л үнэгүй юм . Ялимгүй л үнэтэй . Нулимачихад л болно . Эсвэл буруу харж байгаад унгачихад л болно. Гэхдээ үүнийг нь олж харсаны төлөө та надад таван шил архины мөнгө өгчих.
- Май . Үүгээр авдар архи авч уугаарай .
- Шударга байсан нь хэн хэндээ өлзийтэй . Таван шил архиных л хэрэгтэй гэсэн бол би таван шил архи л уух шаардлагатай гэсэн үг . Та уух дуртай бол үлдсэнийг нь надтай хувааж ууж байна гэж бодоод уучихаарай . Баяртай гэнгүүт навсгар маань суга хавьцаагаасаа хуйлаастай зураг гаргаж өгчихөөд шууд үүд рүү зүглэлээ .
- Хөөе хүлээгээрэй ингэхэд ...
- Навсгар ...
Намайг навсгар гэдэг гэнгүүт үүдэнд очиж хаалгач руу харин ч нэг бахдалтайгаар нулимачихаад гүн ус руу үсэрч байгаа хүн шиг цасан шуурга руу шумбаж ормогцоо алга боллоо. Зургийн жааз эрж дэлгүүр хоршоо хэсэн эрэлд хатаж явахад юмыг гүйцэд хийж болдоггүй юм байна гэдгийг би ойлголоо гэсэн навсгарын үг бодогдоод болдоггүй . Тэгээд зүмбэртэй алтадмал жаазанд хийх хүслээ дарж гурван өөр хэмжээстэй нарийвтар хавтгай мод мужаанд захиалж харуулдуулж авмагц нөгөө зургаа голд нь тогтоож , өөрөөр хэлбэл дутуу жаазанд зургаа
залснаас хойш мөнөөх зураг манайд гуравдахь намартайгаа золгож байгаа нь энэ. Уржнан юмдаг уу даа Монгол даяар алдаршсан урлаг судлаач манайд морилох ер бусын гэрэлтэй өдөр тохиолоо. Хоол идлээ даруулгыг нь ч хүртэцгээлээ. Урлаг судлаач маань нүдний шилээ авч торгомсог зөөлөн бөсөөр арчингаа
- Ухаандаа тэр зургийг чинь би бол ойлгож л байна л даа. Гэтэл хэн минь хэрэггүй ... хэнд ч хэрэггүй хий чамирхал. Яахав чи харин даруухан хүн тулдаа гэртээ байлгаж байна . Бас даруухан жааз тааруулж хийсэн байна . Чамаас өөр хэн нэгэн байсан бол үзэсгэлэнд аваачаад тавьчихна . Нөгөөхийг чинь хэн ч ойлгохгүй . Тэгсэн хирнээ ойлгосон дүр үзүүлээд худлаа чалчицгааж гарна . Ингээд л хуурмаг ертөнц тогтчихож байгаа нь тэр . Энэ хуурмаг ертөнцийг судлаад доктор профессор болоод ханацгаахгүй залуу үеийг дотор нь сэл гэж шалахыг нь
яана. Гэтэл усанд л сэлдэг юм шүү дээ. Зэрэглээнд сэлж болдоггүй юм.
- Үнэнийг хэлэхэд наад зурагт чинь юү зурчихсан юм бэ ? Би ойлгохгүй байгаа юм.
- За битгий нохойтоод бай.
- Үнэн. Надад нэг танихгүй зураач өгсөн юм. Нэрээ ч хэлээгүй навсгар л гэж өөрийгөө нэрлэж байсан.
- Өө чааваас даа тийм учиртай юм уу. Чи энэ нэг хүүхэд шиг зангаа жаахан татаж байгаач. Ямар ч утга учиргүй юм ханандаа өлгөчихөөд хүний толгой эргүүлж байх ямар хэрэг байнаа.
- Утга учиргүй ч бас биш шүү. Хараад жаахан зогсохоор огиудас хүрээд гэдэс базлаад унадаг юм.
- Тийм юм гэж хаана байдаг юм . Зураг хараад базалдаг гэдэстэй болсон бол чиний хоногийн тоо гүйцэж байгаа юм байлгүй дээ. Толгой тал чинь ч эвгүй болж байгаагийн шинж . Өт идэж байгаа биш дээ гэдэс базлаад байхдаа яахав дээ.
- Чи наад зургаа хараад жаахан зогсоотох л доо чамд ямар нэг хувирал гарах нь үү үгүй юү . Ганц надад л нөлөөлөөд байдаг юм болов уу ?
- Болохгүй нь ч юү байхав дээ гэнгүүт урлаг судлаач маань зургийн өмнө очоод нүдээ анийлган хоёр гараа урдаа зөрүүлэн мөргөлдөх гэж байгаа бухын маяг үзүүлэн хөмсгөө зангидлаа .
Бурхны тооллоор хоёр хором ч болсонгүй " Ой " гэж дуу алдаад гэдсээ тэврэн ариун цэврийн өрөө рүү тэмцлээ. Хагас өдөржин тэндээ бүгж байн байн " Ой , Ооууг " хэмээн огиулах нь сонсогдсоор өнжлөө. Үдэш манайхаас явахдаа харцаа нөгөө зурагнаас бултуулан амандаа " ҮЗЭЭРИЙН ЗУРАГ " хэмээн дахин давтан үглэж байж билээ. Нээрэн үзээрийн зураг ч юм уу. Навсгар зураачтай би дахиж таарсангүй. Нөгөө л зоогийн газартаа оройн хоолоо үе үе иддэг хэвээр , нөгөө л цонхоороо харж суудаг янзаараа гэвч навсгар намайг сураглаж ирсэнгүй. Харин хэн гуайн тансаг харшийг хүрээлсэн хашаа руу ганц нэг хээнцэр машин орж гарч харагдахаас гадна зоогийн газрын хаалгач шиг л хаалгач хааяа нэг хаалгаа эргэж тойрч байгаа үзэгдэнэ. Хаалгач гэдэг албан тушаал хаа сайгүй л байх юм даа . Үгүй ингэхэд хэн гуай арай харш дотроо зураг зураад сууж байдаг юм биш байгаа даа .

Доржзовдын Энхболд


АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед
Custom Search

Хамгийн хямд, өргөн сонголттой, үнэгүй болон та $ буцааж авах болно шүү!

   ORLOO20$    Гэр лүү: 3 цаг 20 мин 
Гар луу: 2 цаг 10 мин

Сэтгэгдлүүд (12)add
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 02
Хэн гуай юу хийгээд байнаа. Харшан дотор юу гээ ч хийгээд байна. Уран зураг гэж юу юм бэ? Яаг ямар үйлчлэл хүнд үзүүлдэх ёстой юм? Зураг юм бэ? Тэр борчуудыхуу аль эсвэл дээдсых үү?
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
gegeen
...
бичсэн gegeen , 2009 / 07 / 02
орчуулга юм болов уу гэсэн чинь монгол э.тэр гээд нэлээн чимэглэчихэж
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 02
галзуу хуний өдрийн тэмдэглэл байна
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 02
Их л философи сайтай хүн хүчилж ойлгох байх.Энгийн хүнд бол айхтар энгүүн эд байна.Дундаасаа хуудаснууд нь дутуу байгаач юм уу? Нэг л бишээ.
Бие нь бага ч билчээр нь хол оо...гэж
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 02
Балай юм бичиx юмаа..юу ч ойлгосонгуй эсвэл би маанаг юм болов уу?энэ өгүүллэг xачин юм уу? вуу мэд....
Даxин ийм юм битгий бичээрэй дээ...
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 02
ойлгосонгуй

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 02
http://ru.wikipedia.org/wiki/Новелла_(литература)

сонгодог урлаг үзээд дотроо унтаж байдаг улс төрч безнисийн ледерүүд монгол улсын тэргүүлэгч болох гээд ядаж байгаа тухай л юм шиг санагдлаа даа.
Гүндалайг Хөвсгөлийнхөн байнга сонгоод байх болно гэж Гүндалайн эхнэр том андуурч жижиг бодохтой адил юм уу даа.ккк
Д.Мөнх
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
jonhuu
...
бичсэн jonhuu , 2009 / 07 / 02
естой ойлгосонгүй.энэ тусгай хүмүүст зориулсан юм шиг бнаа.хэхэ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 03
Хүн өөрийнхөөрөө ойлгох биз.Надад бол сонирхолтой байна.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 04
энэ зураг бол зугээрэл тосон будгаар зурсан жирийн зураг....харин туунийг яаж харсанаар тэр тиймэл бна.амидар гэдэг бол тууний тухай бидийн бол юм
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 04
юу ч ойлгосонгуй ээ...
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 04
тэр зургийг нь үзэх юмсан.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
Сэтгэгдэл бичих

busy
Сүүлд шинэчилэгдсэн Баасан, 2009 Долдугаар сар 03 07:33
 
***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

Сонирхууштай видео Шууд үз!

Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, A. Халтар, Виржиниа муж
Үзсэн:1596
Bay area-гийн Цагаан сар
Үзсэн:1717
“Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Ё. Отгонбаяр, МУ-ын БСШУ-ны сайд
Үзсэн:1132
86400 efir 25
Үзсэн:1548
Манайд ирээрэй - А. Алтангэрэл, А. Намсрай
Үзсэн:10760
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Д.Өнөрсайхан, Вашингтон хот
Үзсэн:2089
Америкийн өнгө” нэвтрүүлэг, Н.Баярмөнх, Орландо хот
Үзсэн:2341
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Ц. Арилдийпүрэв, Бизнес форум-5, Орландо
Үзсэн:2325
Америкийн өнгө - Ц. Амгалантай ДиЭлЭс институт
Үзсэн:4122

Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн

ЕС ХОНОГ (Баримтат тууж)
2010/03/14 | С.Б.Бат-Эрдэнэ

…Туулсан амьдралын ядмагхан түүхийг
Туульслан хайлна чинээ санасангүй явлаа…
ОРШЛЫН ОРОНД
Уг

Айлын эхнэр хөөрхөн
2010/03/13 | Г. Галбадрах

...Хошин шогийн жүжигчин Баярмагнай, Эрдэнэзаан нарын тоглосон хоолны газрын тухай нэгэн хошин өгүүлэмж байдаг. Гуанзанд

Хариуцлага тооцож МАХН бас АН-ыг ч татан буулгая
2010/03/11 | Г. Галбадрах


Ардчилал, Монголчууд бидэнд олон зүйлийг өгсөн. Оюун санааны эрх чөлөө, гадаадад чөлөөтэй зорчих

Гологдмол эрчүүд
2010/03/09 | Г. Галбадрах

Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий

Хажууд минь л байсан...
2010/03/08 | З.Эрдэнэбат
( Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой)

Хорин жилийн тэртээх хаварын
Монгол зураг - 13
2010/03/07 | Ё. Гантулга

Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс

Бүсгүй хүн
2010/03/07 | Гомбосүрэнгийн Галбадрах
Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан
Харьцангуй
2010/03/03 | М.Э.Бямбацэрэн

Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3

Монгол буддизм-2: Түвд, Монголд дэлгэрсэн нь
2010/02/28 | Ё. Гантулга

Монгол орны буддизмийн түүхийг Түвдийн буддизмийн түүхгүйгээр бичих аргагүй. Түвд орныг

Манай гишүүдийн сүүлд хийсэн үйлдлүүд

Өнөөдөр
angar50 хэрэглэгч мэдээ нэмлээ poop is poop 12:39
angar50 баг үүсгэлээ poop 12:38
angar50 багт нэгдлээ F.C.BaRcEloNA 12:33
angar50 хэрэглэгч 2 шинэ зураг нэмлээ amarjargal цомог 12:27
Өчигдөр
Łoła_yuna багт нэгдлээ hogjiltei huuhduud 02:58
Łoła_yuna when love ends life beginns♥ 01:58
Saturn Miki хэрэглэгч Saturn Miki-д сэтгэгдэл бичлээ Walls 11:48
mon_tur Блог бичлээ Сэкс-түр ба Тайланд ... 07:54
GucciDior, love нар найзууд боллоо. 05:22
2 өдрийн өмнө
Базарсүрэн bi ene 3 sard 1 ch nevtruuleg uzej chadaaguiee tuslanauu? medee l uzej bailaa. 10:03
 

Онлайнд буй хэрэглэгчид

Утасны Карт

EVEREST карт нь:

Гар болон гэр лүү адилхан:
$10 - 1 цаг 26 мин
$20 - 2 цаг 52 мин

idtgold
ЭНД ДАР

Орлоо Утасны Карт

ORLOO карт нь:

Гэр лүү:
$20 - 3 цаг 20 мин
Гар луу:
$20 - 2 цаг 10 мин


banner_orloo_phonecards
ЭНД ДАР

kiwi
community
Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 89, Нэмсэн: 03 / 14
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 163, Нэмсэн: 03 / 14
Бүх гишүүд
Umbrella Fashion Umbrella Fashion
Үзсэн: 33, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Үдшийн болзоонд-Эрдэнэтунгалаг Үдшийн болзоонд-Эрдэнэтунгалаг
Үзсэн: 39, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх Гэрэлтэй цонх
Үзсэн: 7, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Хулангийн үдэш Хулангийн үдэш
Үзсэн: 24, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
3 сарын 8-ны Сан Францискогийн парти 3 сарын 8-ны Сан Францискогийн парти
Үзсэн: 453, Нэмсэн: 03 / 14
Үнэгүй видео
Universe best songs Universe best songs
Үзсэн: 244, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино
Үзсэн: 573, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Деррик Харийн шашин Монголд.... Деррик Харийн шашин Монголд....
Үзсэн: 248, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Чи нэг нь  Кино Чи нэг нь Кино
Үзсэн: 130, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Ask Цэнгээнт нэвтрүүлэг Ask Цэнгээнт нэвтрүүлэг
Үзсэн: 150, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/ Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/
Үзсэн: 317, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Өдөн дэр Өдөн дэр
Үзсэн: 313, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа
Үзсэн: 210, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй.... Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй....
Үзсэн: 231, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Миний муусайн найзууд-Сараа Миний муусайн найзууд-Сараа
Үзсэн: 331, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 783, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1547, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 783, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Hit-Дуучин Төмөрбаатар Hit-Дуучин Төмөрбаатар
Үзсэн: 176, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 936, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Диваажингийн шат-Сүүлийн анги Диваажингийн шат-Сүүлийн анги
Үзсэн: 169, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Хошин шог Хошин шог
Үзсэн: 224, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх Гэрэлтэй цонх
Үзсэн: 70, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт
Үзсэн: 631, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1055, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Диваажингийн шат-18 анги Диваажингийн шат-18 анги
Үзсэн: 104, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт
Үзсэн: 210, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг
Үзсэн: 143, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд

Хэрэглэгчийн булан

Хэрэгцээт дэлгүүрүүд

Үнийн харьцуулалт
Amazon.comЭлектрон бараа
Newegg
Buy.com
MacMall
Sony store
PCmall.com
Overstock
TigerDirect
IGotPin.com
Гар Утас
LetsTalk
T-Mobile
Витамин
VitaminShop Үзвэр
Stub Hub
Movie Ticket Компютер & Web
Symantec
Yahoo! Toolbar
Онгоцны билет
Kayak хайлт
Travelocity
Expedia!
Hotwire

Вэб Хост
StartLogic
Blue Host
HostGater e-Nomads

Ном
Alibris

Шинээр нэмэгдсэн асуултууд

UK-s USA-luu yaj juulchnii visa awah uu?
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан Babino
1 хариултууд 54 Үзсэн 6 өдрийн өмнө Хариулагдаагүй
Japan ruu ayalah, am-d hamgiin tohiromjtoi ni heden sar ve?
Байгаа ангилал Аялал жуулчлал | Асуусан solongo galsan
1 хариултууд 51 Үзсэн 6 өдрийн өмнө Хариулагдаагүй
solongost surj bgaa humuusee?
Байгаа ангилал Боловсрол | Асуусан shijka
0 хариултууд 185 Үзсэн 25 өдрийн өмнө Хариулагдаагүй
японы чат
Байгаа ангилал Менежмент | Асуусан masaki
1 хариултууд 352 Үзсэн 37 өдрийн өмнө Хариултаа авсан
Асуултууд
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я
Enrel

Шинэ мэдээ, мэдээлэл

Бэй Аэриагийн Монголчуудын эмэгтэйчүүдийн баяр
2010/03/14 | Ариунтуяа Аюурзана
article thumbnailБэй Аэриагийн Монголчууд маань эмэгтэйчүүдийн баяраа сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Орлоогийн Манайд Ирээрэй нэвтрүүлгийг Америкийн баруун
2010 оны дэлхийн хамгийн баян хүмүүс
2010/03/14 | Ундрал
article thumbnail

Forbes сэтгүүлээс эрхлэн гаргадаг дэлхийн хамгийн баян хүний жагсаалтын 2010 оныxыг энэ удаа Carlos Slim

Түрүүлсэн оролцогчийг Японд урина
2010/03/14 | Iregedui
Япон Улсын “Goi Peace Foundation”, ЮНЕСКО хамтран олон орны хүүхэд, залуусын дунд “Даян дэлхийн энх
Бусад нийтлэлүүд
Find_us_on_facebook_badge twitter_bird_follow_me_orloo
© 2010 Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Joomla! is Free Software released under the GNU General Public License.
RestaurantBar.com