
|
Бичсэн Торой банди
|
|
Пүрэв, 2009 Долдугаар сар 02 09:32 |
|
Онгоц үл ялиг хазайн агаарт эргэж, алгуурхан доошилов. Өндрөөс харахад шүүтэй цагаан тойром мэт үргэлжлэн харагдах уужимхан хөндий, түүний дээгүүр хулганын жим лугаа адил сүлжилдсэн машин зам, тогоонд ширгээсэн ээзгий шиг нүцгэн уулсын арзгар толгойнууд хаяа хаяагаа дэрлэн хэсэг үргэлжилээд төд удалгүй бараа алдарлаа. Газрын өнгө солигдож байшин барилгууд нүдний үзүүрт харагдан энэ, тэр гэж ялгахын завдал өгөлгүй онгоцны цагаан жигүүр доогуур жирэлзэн өнгөрсөөр цардмал замтайгаа золгосон онгоц лүг хийн суув. Байгальмааг суудлаасаа босохын ч завдал өгөлгүй онгоцны нарийхан гудам хөл гишгэх зайгүй болох нь бүгд л гэрээ санасан эс бол газар дээр хөл тавих гэж яарцгаасан бололтой. Уг нь хамгийн их яарч яваа хүн Байгальмаа. Ус долоолгон шидсэн чулуу шиг яахын завдал өгөлгүй цахилж одсон харь нутгийн он жилүүд гарын арван хуруунаас хэдийн хэтэрчээ. Ирээгүй удсан гэр орон, эхтэйгээ уулзана гэсэн бодол хоёртоо хэд хоногийн нойроо талалсан Байгальмаа нилээд ядруу байлаа. Энэ жил түүний дараа жил гэж өөрийн буцах хугацаагаа жил дамнуулан ацгалсаар бүсгүй хүний ахархан насны амьдрал, гучин насны хяр дээрээс буцаж байгаа нь энэ. Уг нь ч бас ирэх жил гэсэн нэг төлөвлөгөө байсан л даа.
Хэд хоногийн өмнө "эжийгийн бие нь жаахан тавгүйрхээд" гэж утасны цаанаас чих эрэвгэнтэл санаа алдан алдан байж ахынхаа хэлэхийг дуулаад эмгэн буурал эжийнх нь дүр сэтгэлд нь урган ажил төрлөө хам хум нэг тийш болгон арваад жилийн турш яараагүйгээрээ яарч байж гарсан билээ. Түрээсийн умгар өрөөгөө түгжиж ачаа бараагаа чирсээр гарахдаа өөрийх нь дурсамжинд ойрхон үлдсэн ганц монгол дуу ч байж болох ботгоны тухай дууг амандаа аялан аяласаар байсан нь онгоцноос буухад нь бас л санаанд нь эгшиглэлээ. Ботго юундаа буйлна вэ? Бөн бөн бөн бөн тэшүүлнээ Байн байн байн байн буйлнаа гэж сэмхэн амандаа аялаад инээмсэглэн онгоцны буудлын доторхыг харцаараа ажив. "Өөрийгөө боловсоруулж гэр орноо төвхнүүлээд л.." гэж саяхан туузнаасаа салсан салаа гэзгээ савлан, буурьтай хүний үгээр үг хийн энэ л буудал дээрээс хөдөлж байсан, одоо ингээд буцаад ирэх хоёрын хооронд нэгэн бодлын их хугацаа, нэгэн бодлын цай чанахын зуур, өнгөрсөн шиг л санагдана.
Гаалийн ажилтан өөрийнх нь үеийн бололтой байрагшуу бор бүсгүйд паспортоо өгөөд буцааж авахдаа "данкэ" гэж санамсаргүйхэн хэлчихээд юу билээ гэж тэрхэн зуурт бодон санаа зовж "өө" гээд өөрийгөө баахан цайруулах аялгаар уулга алдаад инээмсгэлсэн бoловч "энэ Монгол" гэх шиг ширүүн харцаар үдүүлэн гарах хаалганы зүг дөхлөө. Хөөрхий дөө миний муу хоёр ах минь... Томдож хэлхийсэн хүрэмнийхээ захнаас туранхай горзгор хүзүү гарган ачааг нь дааж ядан машины тээшинд хийж байгаа бага ах нь, уулзаад тулгамдснуу аль эс бол дуу цөөнтэйнх нь ч юмуу асуусан болгонд нь ганц нэг үгээр хариулан зогсож байгаа том ах хоёрыгоо хараад Байгальмаа өөрийн эрхгүй л ингэж бодлоо. Уралдахдаа уралдаж барилдахадаа барилдаж хоёр ахын гар хөлийн чангад эр хүн шиг өссөн алдрай нас алс тэртээд одож одоо ингээд нэг уулзах гэж. Байгальмаа хий л шүүрс алдаад ээжийнхээ тухай асууж эс зүрхлэн машины арын суудалд суулаа. Том ах нь машины явдал дунд суудал дээрээсээ хагас эргэн Байгальмааг харснаа хоолойгоо засан нэгийг хэлэх гээд харц буруулан хулмалзаж байснаа санаа шулуудав бололтой хөлөрч норсон чийгтэй гараараа гараас нь атгаж: - Миний дүү .. Тайван байгаарай. Ээж эмнэлэгт хэвтээд дөрөв тав хонож байгаа. Гэнэтхэн бие нь чилээрхээд..гээд түгдчин санаа алдахад бага ах нь
- Ахын дүү шууд эмнэлэг явахуу? Гэрээрээ ороод хувцас хунараа солихуу? гэснээ хариу хэлэхээс нь өрсөж "хэзээ мөдгүй ирэх гэж байгаа чамд хэлж санааг чинь зовоогоод яахав гээд хэлээгүй юм" гэснээ шалавхан цааш эрэглээ. "Ээ надад эртхэн хэлэхгүйдээ" гэсэн үг уруул давуулах шахсан Байгальмаа "би өөрөө" гэж бодон санаа алдаж аяндаа мэлмэрэн гарах нулимсаа нуух санаатай нүднийхээ хар шилийг гаргаж ирэн зүүгээд "эмнэлэг" гэж эрсхэн хэлэв. Байгальмаа хоёр ахыгаа даган өөлөх юмгүй цэвэрхэн, эм тан ханхалсан эмнэлгийн нарийхан хонгилоор явсаар ээжийнхээ хэвтэж байгаа тасагийн үүдэнд ирж орохоос зүрхшээн хэсэгхээн зогсоод нэгэнтээ урт амсгаа аван хаалгийг нь зөөлхөн түлхэж оров. Бүх юм нь цав цагаан уужимхан тасалгаан дундах орон дээр цасан дунд торойж үлдсэн ганц цэцэг хэзээ мөдгүй сүүлчийн дэлбээ нь хагдран унахыг хүлээн тэр зүгрүүгээ налан дохилзож байх шиг жаахан бор эмгэн буурал тэргүүнээ өндөлзүүлэн угтлаа. Эжийнхээ ширгэж хоцорсон нүдний аяган дундаас үрээ гэсэн энэрэл нэвт гэрэлтэх харцнаар нь л " ээж мөн байна" гэж арай ядан таньсан Байгальмаа хоёр хөл нь мэдээгүй юм шиг нугадгас хийн орных өмнөхөн нь өвдөг сөхрөн сууж буурал тэргүүнийг нь энгэртээ наагаад үг сүггүй уйлж гарав. Тэртээх жилүүдийн дурсамж дунд нь өнгө өнгийн цэцэгс бүхий шар торгон алчуур толгойдоо зангидчихаад зурагт цай хоёрынхоо дунд өдрийг өнгөрөөдөг байсан ганган дэгжин эжийгээс нь эндүүрхийн аргагүй нүднийх л харц үлджээ. Газар дээрх ганц охиноо ирэх сургаар н! ь аль хэдийн бадмалчих байсан зулын гол шиг халуун амиа торгоон товшоон хүлээсэн эхийн нүдэнд "би охинтойгоо уулзаж чадлаа гэсэн" баярын илч гэрэл галын хөх дөл аятай сүүмэлзэнэ.
Эмгэн амаа өмөлзүүлэн цээжнийхээ гүнээс сонсдох төдий дуугаар - "Эвий миний муу охин хүрээд ирлээ шүү" хэмээн уруулаа өмөлзүүлэн хэлээд амьсгаадлаа. Урьд өмнө нь ээжийгээ зөөлхөн ярихаар нь "та жаахан чангахан яриачдээ". Эс бол наад утас чинь болохгүй байгаа юмуу даа? Би мөнгө явуулья! "Наад нэг ямбий утсаа солиочдээ" хэмээн ээждээ эрхэлж сурсан зангаараа эрэлхүүхэн хэлж байсанаас өвчинд биш өтөлд дарагдсан эжийд нь чанга дуугарах гэдэг наадам зодоглохын дайтай болсныг уулзаагүй удсан Байгальмаа гадарлах ч үгүй байжээ. Том ах нь амаа даран чимээгүйхэн уйлснаа эх охин хоёрыг уулзаг гэж бодоснуу "бид хоёр үүдэнд.." гээд үгээ дуусгалгүй толгойгоороо дохиод гарч одлоо Мах мариа нь юу ч үгүй шуугдан турж эцэхийн туйлд хүрсэн ээжийгээ харан харан харуусахдаа дэмий л хатингаршиж хоцорсон гарыг нь хацартаа нааж юу хэлэхээ мэдэхгүй хэсэг уйлаад Байгальмаа арай л гэж тайвширлаа. Хүний охин үр юм гэсэндээ ээжийнхээ хучлага дэвсгэрийг янзалж, живхийг нь солиогүй байсныг нь сольж даахирсан буурал үсийг нь самнаж өглөө. Эжий нь мөнөөх л дуулдах төдий хоолойгоороо уруулаа өмөлзүүлэн байж - Муу охиноо дөнгөж ирэхээр нь нойтонтойгоо .. хэмээн үгээ зөөж тавин хэлснээ хоёр ахын чинь гар эр хүнийх болоод ч хатуу гэж. Чи ч багын л зөөлхөн гартай хүүхэд байж билээ. Миний охин ирсэн нь болоод явчлаа. Тэгээд ч ээж нь хоёр ахыг чинь .. хамаг юмтайгаа холиод баахан санаа зовж байлаа гээд нэг доор олон үг хэлсэндээ цээжээ түхэлзүүлэн амьсгаадав.
- Ээжийнх нь нүдний аяга дүүрч ирсэн том нулимсан дусал Байгальмаагийн гар дээр уналаа. Охинтойгоо уулзсан бас охиноороо асаруулж байгаадаа хязгааргүй баярласан хөөрхий эхийн нулимс голт зүрхний чанадаас ундарвуу гэлтэй час халуун байв. Охиныхоо өмсөж зүүсэн, царай зүсийг нь харан хэвтэж байсан эжий нь Байгальмаагын гараас атган өмөлзсөн хуурай уруулаа өрөвдөлтэй нь аргагүй эвлүүлж цөхөн "ээжийнхээ хажуугаар хэвтээч" гэж хэлээд туниагүйхэн инээмсэглэх аядлаа. Эхийнхээ хацар доогуур нэг гарынхаа алгыг шургуулан нөгөөг нь өөрөө дэрлэн яг нялх багадаа эрхэлж элдэвлдэг байсан тэр цагийнх шигээ л хоёул зэрэгцэн хэвлээ. - Миний муу "үнхэлцгэн чинээ бор охин" эжийдээ ирэлгүй яасан ч их удавдаа. Алив ээжий нь "онжогыг" нь илж өгье гээд эх нь ядарч даагдахаа байсан муу гараа тэрүүхэн тэндээ хөдөлгөх гэж үзлээ. Тэгснээ жаахан уужирав бололтой - Эжий нь жил болгон л цагаан сарын чихэрнээс муу охиндоо тавьдаг. Одоо ч ээжийгийх нь жижиг авдар бараг дүүрсээн. Ээ ээж миньдээ.. Сэтгэл чинь санаж гансархын туйл болж нэг биш нилээд авдар дүүрээ бизээ. Богино ухаантай бүсгүй үр намайгаа өршөө. Хүнээс нуух нандин бүхнээ охиндоо л уудалдах гэж хөгшин буурал ээж минь та тэнэгхэн үр намайгаа яасан их хүлээгээ бол, яасан их ганцаардаа болдоо гэж харуусан бодсон Байгальмаа
- Ээжээ би таньд шинэ алчуур авчирсаан хэмээн хуурын хялгасан чавхдас эв хавгүй хөрөөдөх шиг чичирхийлсэн дуугаар арай ядан хэллээ.
- Ашгүй гэж . Эжийнх нь алчуур захаасаа сэмрээд байсан. Миний охин ухаантай шүү. Эжий нь хэсэг зуурхан амсхийж уртаар амьсгаагаа татан байснаа. Миний муу охин эжийгээсээ хойш яана даа? Хань ижил, гараасаа хөтлөх үргүй. Ээж нь санаа зовоод бүүр өр цоорох шиг л болох юм.
- Ээжээ битгий зовоо! Би нэг хүнтэй танилцсаан. Сая дагуулж ирэх гээд амжсангүй.
- Монгол хүнүү?
- Тиймээ ээжээ Монгол. Надаас хоёр дүү.
- Яамайдаа! "Ээжийнх нь санаа нэг юм.." гээд Эжий нь үгээ гүйцээлгүй уруулаа муруйлган инээмсэглэх боловч нүднээсээ нь ахиад л том гэгчийн нулимс унаган унаган уйллаа.
- Ээжээ битгий уйлдаа. Эмнэлгээс гараад та надад цай чанаж өгөөрэй!
- Тэгнээ миний охин. Ээж нь сайхан цай хийцэлж өгнөө.. гэж эх хариулснаа сэтгэлийнхээ мухараас ундарсан олон асуултнаас хамгийн чухлыг нь тунгаах мэт хэсэг байгаад - Миний охин тэр хүн чинь тэгээд сайн хүнүү?
- Тиймээ ээжээ ёстой сайн хүн байдаг юм. Яг л.. яг л .. аав шиг!
- За болж дээ. Лам гурван эрдэнэ минь.. Хөөрхий эх санаа нь амрав бололтой нимгэрч гүйцсэн хоёр хацраа түмбэлзтэл амьсгаа татаад хэсэгхэн унтлаа. Байгальмаа энэ яваа насандаа худлаа хэлж үзээгүй нь өнөөдөр эцэс болж тэр дундаа хамгийн хайртай эжийдээ худлаа хэлж орхисноо бодон чимээ гаргалгүй мэлмэртэл уйлсаар л. Эхийн царай ер бусын амгалан. Хоёр нүдээ хүүхэд шиг аниад яг л үдийнхээ цайг уугаад хэсэгхээн хажуулж байгаа ч юм уу гэмээр. Сэтгэл зүрхнийхээ угаас залбиран байж гуйсан сүүлчийн ганц хүсэлтийг нь бурхан сонсож гэдэгт итгэсэн эхийн сэтгэл амархаас ч яахав. Байгальмаа ээжийгээ нүд салгалгүй ажин сууна. Ботгондоо ингэ яаран яаран ирдэг бол эжийгээсээ явсан ботго эргэх гэж яардаг боловуу. Газар дээрх ганц охиноо хүлээн хүлээн суухдаа үрийнхээ ажил төрөлд саад болох юуны магад гэхдээ өөрийгөө ийм болон болтол элдвийг эс өгүүлэн хүлээсэн жаахан бор эмгэн. Орны урдуур унжсан гарыг нь атган хөнжлийнх араар хийлээ. Гар цэв хүйтэн.. Үүлэн сүүдэр дайрах шиг саарал өнгөөр алгуурхан хувилах эжийнхээ царайг Байгалмаа гайхан харж байснаа "ээжээ" гэж намуухан дуудлаа. - Ээжээ?! ЭЭЖЭЭЭЭЭ......
Rockford IL, 02.15.2009
| АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад |
АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ |
ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед |


|
|
Сүүлд шинэчилэгдсэн Бямба, 2009 Долдугаар сар 04 10:04 |
|
Сонирхууштай видео Шууд үз!
Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн
АСА, ИД АСАЖ ЯВААД УНТАРСАН АМЬД ДОМОГ 2010/02/09 | С.Б.Бат-Эрдэнэ
Аса маань (Аса- японоор өглөө гэсэн үг. Японд байгаа монголчууд Асашёру- Дагва-Доржыг ийнхүү авгайлж хэлж,
|
Эмнэлэг ба бохирын хоолой 2010/02/08 | Г.Галбадрах
...Сарын өмнө хагалгаа хийлгэх хуваарьт багтсан миний бие, яг тэр өдрөө заасан 11.10 цагаас
|
Монгол Буддизм 2010/02/07 | Ё. Гантулга
Намо Буддая, намо Дармая, намо Сангая Бурхан багшид мөргөмү, номд нь мөргөмү, шүтлэгтэн олондоо мөргөмү.
|
Багш нар 2010/02/04 | Г. Галбадрах
...Хичээл эхэлж, дууссаныг зарлах хонхон дуугаар багшийн ажлын мөч хэмжигддэг. Тэр л хонхноос хонхны хоорон
|
Дургүйцэл ба хонзогнол 2010/02/02 | Г. Галбадрах
..."Үгүй ер, тэр тэгээд байхдаа яахав дээ" , "Бүр дургүй хүргэчихдэг байна шүү дээ ",
|
Би дугираг биш дөрвөлжин баймаар байна (Өгүүллэг) 2010/02/01 | Т. Бум-Эрдэнэ
Хүн болгоныг яг над шиг байгаасай гэж боддоггүй л дээ. Гэхдээ яг л над шиг
|
Монгол зураг-11 2010/01/27 | Ё. Гантулга
Хос залуус ярьж сууж байснаа хотоор зугаалахаар шийдлээ. Шил толь болсон их хотын төвөөр зугаалах
|
Зогсонги Байдлын Хар Хэрэм 2010/01/25 | З.Эрдэнэбат
Өвөг дээдэс маань зогсонги байдлын хана хэрмийг дэлбэ татдаг байлаа. Европын болоод Азийн хотуудын цайз,
|
Гоо сайхан ертөнцийг бас Монголчуудыг аварна 2010/01/24 | Г. Галбадрах
...Хүний амьдралд сайн муу элдэв асуудал тохиолддог. Уурлаж бухимдсан, гутарч гунисан үедээ, архи ууж, тамхи
|
Манай гишүүдийн сүүлд хийсэн үйлдлүүд
Өнөөдөр
|
|
enkhtugs Buh zaluuchuudda ene udriin mend shvv.. |
02:47 |
Өчигдөр
2 өдрийн өмнө
Онлайнд буй хэрэглэгчид
26 хэрэглэгчид
ба 2637 зочид
холбоотой
|
|
Утасны Карт
|
EVEREST карт нь:
Гар болон гэр лүү адилхан: $10 - 1 цаг 26 мин $20 - 2 цаг 52 мин
|
ЭНД ДАР
|
Орлоо Утасны Карт
|
ORLOO карт нь:
Гэр лүү: $20 - 3 цаг 20 мин Гар луу: $20 - 2 цаг 10 мин
|
 ЭНД ДАР
|
Зүүдэнд болсон явдал-Хошин шог
Үзсэн: 158, Нэмсэн: 02 / 08
Спонсор гишүүд
Танайд хоноё-Архангай аймагт малчны гэрт
Үзсэн: 83, Нэмсэн: 02 / 08
Спонсор гишүүд
Өдөн дэр
Үзсэн: 45, Нэмсэн: 02 / 08
Спонсор гишүүд
Дуэт VS Дуэл
Үзсэн: 40, Нэмсэн: 02 / 08
Спонсор гишүүд
Би чамаас чи надаас -Тамир болон зохиолч Батрэгзэдмаа
Үзсэн: 11, Нэмсэн: 02 / 08
Спонсор гишүүд
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Д.Өнөрсайхан, Вашингтон хот
Үзсэн: 198, Нэмсэн: 02 / 08
Үнэгүй видео
Цагийн хүрд 2 сарын 8 ны хөтөлбөр Гадаад мэдээ, Спорт
Үзсэн: 786, Нэмсэн: 02 / 08
Бүх гишүүд
Цагийн хүрд 2 р сарын 8 хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1740, Нэмсэн: 02 / 08
Бүх гишүүд
Яагаад-Хүүхдийн асуудал хөндсөн нэвтрүүлэг
Үзсэн: 76, Нэмсэн: 02 / 07
Спонсор гишүүд
Миний мэргэжил сэтгүүлч -Өвөрмонголын Хайларын Фашизмын музейгээс бэлтгэв
Үзсэн: 164, Нэмсэн: 02 / 07
Спонсор гишүүд
Дуусдаггүй яриа-Ус
Үзсэн: 76, Нэмсэн: 02 / 07
Спонсор гишүүд
Эгч дүүс
Үзсэн: 92, Нэмсэн: 02 / 07
Спонсор гишүүд
Цагаан сар -Хошин шог
Үзсэн: 943, Нэмсэн: 02 / 07
Спонсор гишүүд
Цагийн хүрд 2 сарын 7 хөтөлбөр -Гадаад мэдээ спорт
Үзсэн: 837, Нэмсэн: 02 / 07
Бүх гишүүд
Цагийн хүрд 2 р сарын 7 хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1954, Нэмсэн: 02 / 07
Бүх гишүүд
Өдөн дэр-Жүжигчин Хулан
Үзсэн: 255, Нэмсэн: 02 / 06
Спонсор гишүүд
Дуулиант хэрэг цуврал
Үзсэн: 181, Нэмсэн: 02 / 06
Спонсор гишүүд
VIP тодруулга-Ганхуяг
Үзсэн: 51, Нэмсэн: 02 / 06
Спонсор гишүүд
Дуэт Дуэл-Шинэ дугаар дахин дэлгэцнээ
Үзсэн: 235, Нэмсэн: 02 / 06
Спонсор гишүүд
Цагийн хүрд 2 сарын 6 хөтөлбөр -Гадаад мэдээ спорт
Үзсэн: 1009, Нэмсэн: 02 / 06
Бүх гишүүд
Цагийн хүрд 2 р сарын 6 хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 2220, Нэмсэн: 02 / 06
Бүх гишүүд
Монгол Улсаа хөгжүүлэе-УИХ-н гишүн Батболд
Үзсэн: 55, Нэмсэн: 02 / 05
Спонсор гишүүд
360 Хошин мэдээлэлийн хөтөлбөр
Үзсэн: 214, Нэмсэн: 02 / 05
Спонсор гишүүд
Өдөн дэр-Жүжигчин Хулан
Үзсэн: 211, Нэмсэн: 02 / 05
Спонсор гишүүд
Эмануэл Кино 18+
Үзсэн: 111, Нэмсэн: 02 / 05
Спонсор гишүүд
Цагийн хүрд 2 сарын 5 хөтөлбөр -Гадаад мэдээ спорт
Үзсэн: 1250, Нэмсэн: 02 / 05
Бүх гишүүд
Цагийн хүрд 2 р сарын 5-ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 2463, Нэмсэн: 02 / 05
Бүх гишүүд
Дуудлага-Цагдаагийн студиэс
Үзсэн: 204, Нэмсэн: 02 / 04
Спонсор гишүүд
Цагийн хүрд 2 р сарын 4 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 895, Нэмсэн: 02 / 04
Бүх гишүүд
Цагийн хүрд 2 р сарын 4 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 2177, Нэмсэн: 02 / 04
Бүх гишүүд
|