Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Members home page Таны орон зай Members Blog Гишүүдийн бодрол Orloo members Groups Баг бүлгэм Orloo Member videos Гишүүдийн видео members photo Гишүүдийн зураг Sponsor member Спонсор гишүүн болох
Сара Жессика Паркер: Энэ бол азтай тохиолдол, миний оронд хэн ч байж болох байсан гэдгийг хэзээ ч мартдаггүй PDF Хэвлэх Имэйл
macc
Бичсэн С.БАЯР   
Ням, 2010 Хоёрдугаар сар 07 14:37
did_you_hear_about_the_morgans_ver2Морганыхан бол орчин үеийн Нью-Йорк хотын Манхеттен дүүргийн байдаг л нэг гэр бүл. Тэд баян, амжилтад хүрсэн, ихэмсэг, том хотын тансаг амьдралд толгой нь эргэсэн, дээр нь бас салахын даваан дээр байгаа хос. Гэтэл огт санамсаргүй байдлаар тэд нэгэн аллагын гэрч болдог. Үүнээс болж тэд гэрчүүдийг хамгаалах хөтөлбөрт хамрагдан, хөдөөний нэгэн багахан хотод амьдрах хэрэгтэй болно. Тэнд амьдрах болсноор хотын тансаг байдлаа алдсан ч дахин бие биенээ олж авдаг. Энэ бол Холливудын од Сара Жессика Паркер болон Хью Грант нарын гол дүрд нь тоглосон “Морганы гэр бүл” кино юм. Энэ кино саяхан ОХУ-д нээлтээ хийсэн бөгөөд “Труд” сонины сурвалжлагч Сара Жессика Паркераас ярилцлага авсныг толилуулж байна.

-Та Хью Гранттай харилцаа холбоо нь юу юугүй нуран унах гэж байгаа гэр бүлийн хосод тогложээ?

-Тийм ээ, бидний тоглосон баатрууд 10 жил аз жаргалтай амьдарсан. Ямар ч байсан миний тоглосон Мэрил ингэж боддог юм. Гэвч нөхөр нь түүнийг араар нь тавьсныг мэдмэгц хосууд хөндийрч эхэлдэг. Гэхдээ Пол (Хью) эхнэрээ хуурсандаа маш их харамсч, түүнд дахин нэг боломж олгохыг хүснэ. Эхнэр нь маш их гомдсон ч түүнтэй үдшийн зоог барингаа ярилцахыг зөвшөөрдөг. Гэтэл дараа нь санамсаргүй үйл явдал тохиолдоно. Тэд нэгэнт учир нь олдохгүй болсон гэмт хэрэгтэй холбоотой аллагын гэрч болдог. Энэ л киноны гол зангилаа байгаа юм. Хью Грант бид хоёрыг буйдхан газрын нэгэн жижигхэн хотод гэрчүүдийг хамгаалах хөтөлбөрийн дагуу илгээснээр хамгийн сонирхолтой зүйл эхлэх болно.

-Та нар Вайоминги мужид том эдлэн газартай Харрисон Фордынхоор зочилсон уу?

-Үгүй ээ, орж чадаагүй. Зураг авалт Нью-Мексик дэх Рой гэдэг жижигхэн хотод болсон. Тэнд ямар ч зочид буудал, ер нь хоног төөрүүлчих аятайхан байр сав зүйл байхгүй байсан болохоор бид сургуулийн хашаанд явуулын чингэлэгт байрлаж байлаа. Энэ газрыг “Ройгийн зуслан” гэж нэрлэдэг гэсэн. Бид сургуулийн шүршүүрт усанд орж, цайн газарт нь хоолонд орж байв.

-Тэгэхлээр та нар яг л киноныхоо баатрууд шиг Манхеттений тансаг байдлаас бараг л хүй нэгдлийн үед очсон юм байна. Яаж тэсч байв аа?

-Энэ кинонд нэг инээдэмтэй үзэгдэл байгаа. Миний баатраас “Та үхэх, эсвэл Нью-Йоркоос явах хоёрын алийг нь сонгох вэ” гэж асуудаг. Хариуд нь тэр “Хэдэн минут бодоод үзье” гэдэг юм. Тэр зүгээр л Манхеттенээс өөр газар амьдарч болно гэдгийг төсөөлж ч чадахгүй л байхгүй юу. Харин би Огайо мужийн Нелсонвилл гэдэг жижигхэн хотод төрж, өссөн. Тэнд ч бас соёл иргэншлийн төв нь сургууль байлаа. Тэгэхлээр надад зүдрээд байх зүйл байгаагүй. Хьюгийн талаар ингэж хэлж чадахгүй л дээ. Тэр цэнхэр тэнгэр, сайхан байгаль угтана гэж бодож байсан байх. Гэтэл тэнд маш их тоостой. Кинонд бас нэг үзэгдэл байгаа. Орон нутгийн цагдаагийн даргын дүрд тоглосон Сэм Элиот бид хоёр үнээ саадаг. Сэм бол амьдрал дээр жинхнээрээ эдлэн дээр амьдардаг болохоор түүнд ямар ч амьтантай бэрхшээл байхгүй.  Харин миний хувьд ямар нэгэн юмыг буруу хийгээд үнээнд тийрүүлэх вий гэхээс үнэхээр айж байлаа. Киноныхоо зохиол ёсоор миний баатар Мэрил ч хөдөөний амьдралыг огт мэдэхгүй учир үнийг хэрхэн хийхийг хэн ч зааж өгөөгүй. Үүний үр дүнд үнээ эхлээд намайг тийрч, дараа нь эврээрээ мөргөхөөр шийдсэн. Найруулагчид үнээ яаж тоглож байгаа нь их таалагдаж,онцгой анхаарлаар шагнуулсан. Энэ түүний эзэмшил газар, харин би зүгээр л гадны хүн байсан. Тэр ч надад үүнийг сайн ойлгуулсан гэж болно.

--Таны ихэр охид Огайод төрсөн гэдэг үнэн үү?

-Тийм ээ, үнэн. Тэднийг тээсэн ээж Мишель Росс тэнд амьдардаг учир нутгийнхаа төрөх эмнэлэгт амаржсан.

-Тэнд бас адал явдал тохиолдсон гэж сонссон юм байна. Орон нутгийн цагдаа Мишель та хоёрын гэрээг шар хэвлэлд зарахын тулд хулгайлсан гэсэн?

-Тэгсэн. Үүнийх нь төлөө түүнийг шийтгэсэн л дээ. Ийм юм болно гэж ёстой зүүдлээ ч үгүй байсан. 

-Та яагаад заавал өөр хүнээр хүүхдээ тээлэгсэн юм бэ?

-Нэгдүгээрт, нөхөр (жүжигчин Мэттью Бродерик) бид хоёр дахин нэг хүүхэдтэй болохыг хүсч байв. Харин бүр хоёр ихэр байна гэдгийг мэдээд үнэхээр аз жаргалтай байсан. Хоёрдугаарт, бид Жеймс хүүдээ дүү бэлэглэх гэж олон зүйл хэрэглэсэн ч энэ арга л амжилт олсон.

-Жеймс ихэр дүү нараа яаж хүлээж авсан бэ?

-Ихрүүдийг анх манайд ирэхэд тэр ёстой балмагдсан. Жеймс их гайхсан байртай харагдаж байсан. Харин саяхан тэр над дээр ирээд Марио, Тавифе хоёртой хамт сургуульд явахыг хүсч байна гэсэн. Тэгээд дүү нараа хэнд ч дээрлэхүүлэхгүй гэж байна лээ.

-Таны охид сайн биз дээ?

-Баярлалаа, тэд маш сайн байгаа. Ер нь одоо манай гэр бүлд их сайхан цаг үе ирээд байна. Манай хүүхдүүд гайхамшиг л гэсэн үг.

-”Надтай ажиллахад их хэцүү. Учир нь би их үглээ, яншаа хүн” гэж Хью Грант хэлж байсан. Энэ үнэн үү?

-Хьютэй ажиллана гэдэг зүгээр л сэтгэл ханамж. Хэрвээ үнэхээр тийм хэцүү байсан бол би түүнтэй хамт кинонд тоглохгүй. Тоглолоо гэхэд зураг авалт мөд дуусахгүй байсан биз. Би түүнтэй олон жилийн өмнө хамтран ажиллаж байсан. Тэр гайхамшигтай хүн.

-Ямар кинонд вэ?

-”Эцсийн арга хэмжээ” гэдэг кино байсан. Одоо санаж байгаагаар бидний тоглосон дүр эсрэг тэсрэг байр суурьтай, нэг үгээр хэлбэл дэлгэцэн дээр зөрчилддөг. Би тэр үед түүнтэй тийм ч ойр дотно танилцаж чадаагүй ч дахин хамтарч тоглохыг маш их хүсдэг байсан.

-”Морганы гэр бүл” кинонд таныг хэн урьсан бэ. Хью Грант уу, найруулагч Марк Лоуренс уу?

-Хьюг аль хэдийнэ тоглуулахаар сонгосон байсан. Харин миний хувьд Холливудын ёс дүрмийн дагуу Марк Лоуренсийн агент минийхтэй уулзаж, Хью, Марк хоёрын бүтээх шинэ кинонд Мэрилийн дүрд тоглохыг санал болгосон. Би кино зохиолыг нь уншиж үзээд шууд л зөвшөөрсөн. Надад Нью-Йоркт Лоуренстай хамтран ажиллаж байсан хэд хэдэн найз жүжигчид байдаг. Тэд надад түүнтэй ажиллахад ямар сайхан байдгийг надад ярьж өгсөн л дөө.

-Ямар ч кинонд баатруудын харилцан яриа маш чухал. Тэр дундаа романтик инээдмийн кинонд бүр ч чухал гэдэг нь ойлгомжтой. Та киноныхоо харилцан яриаг бичилцэхэд гар бие оролцсон гэсэн?

-Бидэнд их аз таарсан л даа. Зураг авалтын өмнө нь бидэнд сургуулилт хийх, харилцан яриагаа боловсруулахад хангалттай хугацаа байсан. Дээр нь Марк, Хью хоёр эртнээс бие биенээ мэддэг болохоор бидний хамтын ажиллагааг их хөнгөвчилсөн. Миний хувьд бүх зүйлийг Марк, Хью хоёрт итгэж, тэдэнд даатгасан.

-Та багадаа инээдмийн кинонд дуртай байсан уу?

-Тийм ээ, би үнэхээр дуртай байсан шүү. Манай гэр бүл ч ялгаагүй. Бид гэр бүлээрээ арванхоёрдугаар сарын 31-нд кинотеатрт очиж инээдмийн кино үздэг уламжлалтай байлаа. Ингэж л шинэ жилийг тэмдэглэдэг байсан. Үүнээс би Оскарын шагнал хүртсэн олон кино шинэ оны босгон дээр гарч, урьдын цагт инээдмийн кино энэ нэр хүндтэй шагналыг хүртдэг байсныг ойлгосон юм. Прокатнаас кино авах болвол би инээдмийн төрлийг илүү сонгодог. Миний дүү нар их алиа, манай гэр бүлд үргэлж инээд наргиан буцалж байсан болохоор би ийм болсон байх.

-Энэ нь ч таныг жүжигчин болоход нөлөөлсөн үү?

-Мэдэхгүй ээ. Надад жүжигчин болох онцгой шалтгаан байгаагүй. Би орон нутгийнхаа сонин, телевизийн сувгаар зарласан нэгэн кинонд охидыг шалгаруулж авна гэсэн зарын дагуу л шалгаруулалтад орсон. Тэр шалгаруулалт нь ямар ч тохиолдлоор юм бидний амьдарч байсан Цинциннати хотод болсон юм. Би өөртөө тийм ч итгэлтэй охин байгаагүй. Гэвч би дүр авч чадсан нь надад маш том түлхэц болсон.

-Өөртөө итгэлгүй байсан охины хувьд таны хийсэн зүйл бол үнэхээр гайхамшиг байжээ. Яаж ингэж чадав аа?

-Хувь заяа надад яагаад энэ дүр, дараа нь ийм сайхан амьдрал бэлэглэхээр шийдсэнийг би яаж мэдэх билээ. Гэхдээ би энэ бол азтай тохиолдол, миний оронд хэн ч байж болох байсан гэдгийг хэзээ ч мартдаггүй. Тэр өдөр тэнд надаас гадна 500 гаруй охин байсан шүү дээ.

-Таныг бага байхад гэр бүлд чинь оюун санааны үнэ цэнэ эд материалынхаас илүү байсан гэж та ярьж байсан. Харин өнөөгийн гэр бүлд энэ харьцаа ямархуу байна?

-Эд материалын үнэ цэнийн хувьд бидэнд зүгээр л мөнгө байдаггүй байсан. Харин одоо Мэттью бид хоёр чинээлэг бус гэр бүлээс гаралтай. Мэттьюгийн эцэг байнгын ажилгүй жүжигчин байсан. Гэхдээ Мэттью баян алдартай болох гэж жүжигчин болоогүй. Түүнд жүжигчин ийм их мөнгө олж, баян тансаг амьдарч болно гэдэг ойлголт ч байгаагүй байх. Гэхдээ одоо үр хүүхдэдээ хуурамч уур амьсгал бүрдүүлнэ гэдэг их хэцүү юм. Юу ч болж байсан Жеймсын хувьд хүүхэд нас нь Мэттью бид хоёрынхоос огт өөр байх болно. Бид гэрэл цахилгаан, утас, түүний сургалтын төлбөрийг чөлөөтэй төлж, төрсөн өдрөөр нь маш том бэлэг авч өгч чадна. Би хүүхдийг баян орчинд хүмүүжүүлэх нь ядуу байхаас хэцүү гэж бодохгүй байна. Гэхдээ л олны ярьдгаар өлсгөлөнг давсан юм чинь тансаглалыг давах л болно.(инээв)

sexandcity-Одоо “Их хотын секс-2” киноны зураг авалт болж байгаа. Эхний кино маш амжилттай болсон. Хоёр дахь нь яах бол?

-Энэ удаа жүжигчид илүү өндөр урам зоригтой байгаа юм шиг надад санагдсан. Бид уулзалдаагүй хоёр жилийн хугацаанд бие биенээ их санажээ. Дахин уулзалдахдаа маш их баяртай байсан. Тэр тусмаа ийм их хүсэн хүлээж бйагаа киноны зураг авалт дээр шүү дээ. Энэ дүр надад яагаад ингэж их таалагддагийг би мэдэхгүй.

-Хэрвээ та жүжигчин болоогүй байсан бол ямар мэрэгжилтэй байх байсан бэ?

-Балетчин. Одоо ч би балетчин болоогүйдээ харамсдаг.

 

Сара Жессика Паркер 1965 оны гуравдугаар сарын 25-нд Огайо мужид төрсөн. Бүр багадаа жүжигчний авьяас нь илэрч, 10 настайдаа янз бүрийн шоунд оролцдог байжээ.

Сэтгүүлийн хавтсан дээр зөвхөн жүжигчин биш Роберт Дауни, Николас Кейж, бага-Жон Кеннеди зэрэг алдарт­нуу­дын дурлалт бүсгүйн хувиар гардаг байв.

1997 онд жүжигчин Мэттью Бродериктэй суусан. Гурван хүүхэд­тэй. “Анхны эхнэрүүдийн клуб”, “Эд Вуд”, “Марс довтолж байна” зэрэг кинонд тоглосон ч “Их хотын секс” цуврал л түүнийг жинхэнэ оддын зэрэглэлд хүргэсэн.

 

С.БАЯР 

Мэдээллийн спонсор: Нийгмийн толь


АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед
Custom Search

Хамгийн хямд, өргөн сонголттой, үнэгүй болон та $ буцааж авах болно шүү!

   ORLOO20$    Гэр лүү: 3 цаг 20 мин 
Гар луу: 2 цаг 10 мин

Сэтгэгдлүүд (7)add
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 07
Бүсгүй хүн биеэ яаж гое авч явахыг харуулдаг сайхан эмэгтэй.Би түүний нэрийн брендийг хэрэглэдэг.Ялангуяа духи нь ...
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 07
царайлаг хүүхэн биш ээ нэг л их хамар азтай л эмэгтэй юм даа.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 07
оо дээрх хун та ясан гоэ юм мэдэрдэггүй хун бэ? Энэ эмэгтэй яг унэндээ их сак шдээ Хичнээн хөөрхөн ч нэг л тийм байдаг жужигчид бдаг Юу гэвэл яаг нарийн эгзэгтэй дурийн сэтгэлийн хөдөлгөөнийг гаргаж чаддаггуй Сара болхоор маш сайн гаргаж жужиглэж чаддаг бас гоэ царай лааг гоэ биэгүй ч маш их мэдрэмжтэй жинхэнэ эмэгтэй хун ингэж хувцаслаж ингэж гоэ таашаал авдаг байхийг харуулж чадсан унэн гоэ Бух өмсдөг дрэсс туфл ни гоэ оо гоэ Би маш дуртай энэ эмэгтэйн дурийг .. ловэлы бусгуй дээ Хээх одоо 45 тай Биээ гоэ авч явбал 45 -50 тай маш гоэ хуухнуудийг олон харж байна шуу
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 07
Ёстой сонин юм олж үзлээ...

http://www.dw-world.de/dw/0,,12302,00.html
сайт руу ор...дунд хавьд нь "20 years after the fall of the wall" гэсэн видео булан байна. "Video details", "More videos (97)" гэсэн 2 сонголтын "More videos (97)" гэснийг нь дар. Тэнд 97 видео байна аа гэсэн үг. Дээрээсээ 2-т байна уу 3-т ч байна уу, Snapshot: Ein Kessek Buntes гэснийг үзээрэй...
Монгол бөхийн зодог шуудаг өмссөн 3 сайхан Монгол залуу гарч ирээд хүч тамирын дасгал үзүүлж байна...Гэхдээ нэвтрүүлгин хэсгээс үзүүлж буй бололтой юм...
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 07
23.09.1989 оны 9 сарын 23-ны бичлэг: Зүүн Германы ТВ-ийн топ шоуны хэсгээс...Баруун Германы ТВ-ийн үзэгчдийг хуйлруулж байсан шоу гэж байна...n.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 08
http://www.zimbio.com/pictures...H.+W.+Bush

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 09
хоорхон мортоо унхиагуй ни хоорхон биш болж харагддаг энэ хуухэн хоорхон биш гэхдээ овормоц байдлаараа хүмсүүдийг байлдан дагауулж чадаж л бна шуу дээ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
Сэтгэгдэл бичих

busy
Сүүлд шинэчилэгдсэн Мягмар, 2010 Хоёрдугаар сар 09 18:23
 
***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

Сонирхууштай видео Шууд үз!

Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, A. Халтар, Виржиниа муж
Үзсэн:1638
Bay area-гийн Цагаан сар
Үзсэн:1751
“Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Ё. Отгонбаяр, МУ-ын БСШУ-ны сайд
Үзсэн:1150
86400 efir 25
Үзсэн:1568
Манайд ирээрэй - А. Алтангэрэл, А. Намсрай
Үзсэн:10843
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Д.Өнөрсайхан, Вашингтон хот
Үзсэн:2104
Америкийн өнгө” нэвтрүүлэг, Н.Баярмөнх, Орландо хот
Үзсэн:2356
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Ц. Арилдийпүрэв, Бизнес форум-5, Орландо
Үзсэн:2334
Америкийн өнгө - Ц. Амгалантай ДиЭлЭс институт
Үзсэн:4144

Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн

Ном эрдэм яах вэ? нойр хоолондоо л сайн байвал...
2010/03/15 | Г. Галбадрах

...Хөдөөгийн нэгэн айлд зочлон ирсэн нэгэнтэй ярилцаж суухдаа гэрийн эзэн ийн өгүүлсэн гэнэ. Нүүдэлчид амьдралынхаа

ЕС ХОНОГ (Баримтат тууж)
2010/03/14 | С.Б.Бат-Эрдэнэ

…Туулсан амьдралын ядмагхан түүхийг
Туульслан хайлна чинээ санасангүй явлаа…
ОРШЛЫН ОРОНД
Уг

Айлын эхнэр хөөрхөн
2010/03/13 | Г. Галбадрах

...Хошин шогийн жүжигчин Баярмагнай, Эрдэнэзаан нарын тоглосон хоолны газрын тухай нэгэн хошин өгүүлэмж байдаг. Гуанзанд

Хариуцлага тооцож МАХН бас АН-ыг ч татан буулгая
2010/03/11 | Г. Галбадрах


Ардчилал, Монголчууд бидэнд олон зүйлийг өгсөн. Оюун санааны эрх чөлөө, гадаадад чөлөөтэй зорчих

Гологдмол эрчүүд
2010/03/09 | Г. Галбадрах

Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий

Хажууд минь л байсан...
2010/03/08 | З.Эрдэнэбат
( Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой)

Хорин жилийн тэртээх хаварын
Монгол зураг - 13
2010/03/07 | Ё. Гантулга

Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс

Бүсгүй хүн
2010/03/07 | Гомбосүрэнгийн Галбадрах
Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан
Харьцангуй
2010/03/03 | М.Э.Бямбацэрэн

Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3

Манай гишүүдийн сүүлд хийсэн үйлдлүүд

Өнөөдөр
bolor good evening all 06:59
tulga and Zulaa are now friends 04:59
Jasper Azure, vimo нар найзууд боллоо. 02:03
aagii шинэ зураг хууллаа. 01:04
baatar багт нэгдлээ hogjiltei huuhduud 01:00
Өчигдөр
A. Mend-Orshikh, Ganbold нар найзууд боллоо. 10:20
Arty хэрэглэгч Bata-д сэтгэгдэл бичлээ Walls 06:59
Altaa Nytgiin mini agaar saixan ynertei.... 05:14
angar50 хэрэглэгч мэдээ нэмлээ poop is poop 12:39
angar50 баг үүсгэлээ poop 12:38
 

Онлайнд буй хэрэглэгчид

Утасны Карт

EVEREST карт нь:

Гар болон гэр лүү адилхан:
$10 - 1 цаг 26 мин
$20 - 2 цаг 52 мин

idtgold
ЭНД ДАР

Орлоо Утасны Карт

ORLOO карт нь:

Гэр лүү:
$20 - 3 цаг 20 мин
Гар луу:
$20 - 2 цаг 10 мин


banner_orloo_phonecards
ЭНД ДАР

kiwi
community
Цагийн хүрд 3 р сарын 15 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 15 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 637, Нэмсэн: 03 / 15
Бүх гишүүд
Хэн юу хэлэв-УИХ-н гишүүн Гүндалай Хэн юу хэлэв-УИХ-н гишүүн Гүндалай
Үзсэн: 157, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Өдөн дэр-Хөтлөгч сонгон шалгаруулахтай холбоотой давталт нэвтрүүлэг Өдөн дэр-Хөтлөгч сонгон шалгаруулахтай холбоотой давталт нэвтрүүлэг
Үзсэн: 120, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Оюу-толгой буюу Эзэнгүйдэл Оюу-толгой буюу Эзэнгүйдэл
Үзсэн: 87, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 15 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 15 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 830, Нэмсэн: 03 / 15
Бүх гишүүд
Universe Best Songs-Үзүүштэй видео Universe Best Songs-Үзүүштэй видео
Үзсэн: 71, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 381, Нэмсэн: 03 / 14
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 617, Нэмсэн: 03 / 14
Бүх гишүүд
Umbrella Fashion Umbrella Fashion
Үзсэн: 67, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Үдшийн болзоонд-Эрдэнэтунгалаг Үдшийн болзоонд-Эрдэнэтунгалаг
Үзсэн: 160, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх Гэрэлтэй цонх
Үзсэн: 24, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Хулангийн үдэш Хулангийн үдэш
Үзсэн: 80, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
3 сарын 8-ны Сан Францискогийн парти 3 сарын 8-ны Сан Францискогийн парти
Үзсэн: 1103, Нэмсэн: 03 / 14
Үнэгүй видео
Universe best songs Universe best songs
Үзсэн: 252, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино
Үзсэн: 619, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Деррик Харийн шашин Монголд.... Деррик Харийн шашин Монголд....
Үзсэн: 264, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Чи нэг нь  Кино Чи нэг нь Кино
Үзсэн: 142, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Ask Цэнгээнт нэвтрүүлэг Ask Цэнгээнт нэвтрүүлэг
Үзсэн: 154, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/ Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/
Үзсэн: 325, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Өдөн дэр Өдөн дэр
Үзсэн: 323, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа
Үзсэн: 216, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй.... Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй....
Үзсэн: 241, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Миний муусайн найзууд-Сараа Миний муусайн найзууд-Сараа
Үзсэн: 365, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 790, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 2028, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 789, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Hit-Дуучин Төмөрбаатар Hit-Дуучин Төмөрбаатар
Үзсэн: 178, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 950, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Диваажингийн шат-Сүүлийн анги Диваажингийн шат-Сүүлийн анги
Үзсэн: 175, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Хошин шог Хошин шог
Үзсэн: 240, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд

Хэрэглэгчийн булан

Хэрэгцээт дэлгүүрүүд

Үнийн харьцуулалт
Amazon.comЭлектрон бараа
Newegg
Buy.com
MacMall
Sony store
PCmall.com
Overstock
TigerDirect
IGotPin.com
Гар Утас
LetsTalk
T-Mobile
Витамин
VitaminShop Үзвэр
Stub Hub
Movie Ticket Компютер & Web
Symantec
Yahoo! Toolbar
Онгоцны билет
Kayak хайлт
Travelocity
Expedia!
Hotwire

Вэб Хост
StartLogic
Blue Host
HostGater e-Nomads

Ном
Alibris

Шинээр нэмэгдсэн асуултууд

UK-s USA-luu yaj juulchnii visa awah uu?
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан Babino
1 хариултууд 70 Үзсэн 7 өдрийн өмнө Хариулагдаагүй
Japan ruu ayalah, am-d hamgiin tohiromjtoi ni heden sar ve?
Байгаа ангилал Аялал жуулчлал | Асуусан solongo galsan
1 хариултууд 61 Үзсэн 7 өдрийн өмнө Хариулагдаагүй
solongost surj bgaa humuusee?
Байгаа ангилал Боловсрол | Асуусан shijka
0 хариултууд 190 Үзсэн 26 өдрийн өмнө Хариулагдаагүй
японы чат
Байгаа ангилал Менежмент | Асуусан masaki
1 хариултууд 361 Үзсэн 38 өдрийн өмнө Хариултаа авсан
Асуултууд
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я
Enrel

Шинэ мэдээ, мэдээлэл

Шведэд цагаачлал (asyl) хүсч байгаа хүмүүсийн анхааралд
2010/03/15 | Г. Нямдорж

Цагаачлалын алба
Шведийн Цагаачлалын алба дараах төрлийн өргөдлийг хүлээж авч шийднэ: − Цагаачлал −

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийн монголчуудын чуулган”-ы хуралдаанд оролцоно
2010/03/15 | president.mn

Монгол үндэстний түүх, хэл, соёлыг хадгалан хамгаалах, судлах, сурталчлах үйлсэд дэлхийн монголчууд, Монголын анд нөхдийн

Бид Монголдоо очино
2010/03/15 | Л.Жаамаа

МУСГЗ зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазарын ''Би монголоороо гоёдог'' хэмээх шүлгэнд алсад суугаа нэг монголын агсам

Бусад нийтлэлүүд
Find_us_on_facebook_badge twitter_bird_follow_me_orloo
© 2010 Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Joomla! is Free Software released under the GNU General Public License.
RestaurantBar.com