20170320 003

Дэлхийд анх удаа брайль үсэгтэй цаг ирэх сарын 1-нээс худалдаанд гарна. Ухаалаг утасны мэдээллийг дэлгэцэндээ гаргадгаараа энэ утас онцлог юм. Англи болон солонгос хэлтэй эл цагнаас дэлхийн 13 улсын хэрэглэгчид 140 мянган ширхгийг урьдчилан захиалсан байгаа гэнэ.

Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан Өмнөд Солонгосын мэргэжилтнүүдийн бүтээсэн “DOT Watch” цаг XXI зуунд хүн төрөлхтний санаачилсан хамгийн ашигтай бүтээлүүдийн нэгээр тооцогдож байна. Уг ухаалаг цагны тусламжтайгаар хэрэглэгч тусгай дэлгэцэн дээр гарах “цэгүүдээр” дамжуулан мэдээлэл авах боломжтой аж.