20170731 007

Энэ сарын эхээр дэлхийн хамгийн тайван болон аюултай бүс нутгийн жагсаалтыг гаргасан байна. Тус жагсаалтыг Исланд улс дахин тэргүүлж, араас нь Шинэ Зеланд, Португал жагсчээ. Харин манай орны хувьд тайван бүс нутагт хамрагдаж, өнгөрсөн жилээс гурваар ахиж, 46-д бичигдэх болов.

20170731 008

Дэлхийн 163 орныг жагсаасан бөгөөд адагт нь дайн болж буй Сири, Афганистан, Ирак болон иргэний дайны хөлд нэрвэгдэж буй Өмнөд Судан, Укриан зэрэг улс багтсан байна. Сонирхуулахад, манай улсын ард Өмнөд Солонгос 47-д, Франц 51-д бичигджээ.

Зарим сонирхолтой баримтаас дурдахад өнгөрсөн жилтэй харьцуулахад 93 улсад энх тайван байдал илүү давамгайлсан бол 68 улс аюултай бүсэд байна. Төв Африк хамгийн их өссөн тайван бүс болсон бол Этиоф улс аюултай бүс рүү хурдацтай унасан улс болжээ.

Уг жагсаалтыг 2008 оноос хойш гаргаж буй. Түүнээс хойш манай улс хувьд:

2008 - 103

2009 - 102

2010 - 92

2011 - 60

2012 - 67

2013 - 66

2014 - 42

2015 - 39

2016 - 49

2017 - 46

 

Эх сурвалж: www.unuudur.mn