20170807 001

Казахстаны аялалын томоохон компани болох "Chocotravel" үнэ хямдарсныг зарласан нэгэн шинэ реклам олон нийтэд цацсан нь цахим ертөнцөд дуулиан тарив. Тэд нисэхийн үйчлэгч бүсгүйчүүдээр рекламаа хийлгэж, нийтэд цацсан нь сексийг сурталчилсан хэрэгт буруутгагджээ.

 

 

Бөөн хэл ам дагуулсан рекламныхаа талаар тус компанийн ерөнхий захирал Николай Мазенцев өөрийн цахим хуудсандаа уг рекламаараа ямар нэг зүйлд уриалсан санаа агуулаагүй гэж мэдэгдэв. "Энэ бичлэг бусдыг шоконд оруулж байгааг ойлгож байна. Гэхдээ бид хэн нэгнийг гомдоох юм уу, буруу зүйлд уриалсан санаа агуулаагүй" гэж ярьжээ. Түүнчлэн рекламд зөвхөн эмэгтэйчүүд ч биш, эрчүүд ч бас "нүцгэн" тоглосон хувилбар байгааг Мазенцев мэдэгдсэн байна.