03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

103 настай гүйгч Усайн Болтыг халз тулаанд дууджээ

100-аас дээш насны 100 метрийн гүйлтийн дэлхийн рекордийг 29.83 секундээр эзэмшигч Япон улсын иргэн Хидекичи Мияазаки.

 “Би Болттой уралдахыг хүсдэг”, хэмээн Мияазаки ярилцлагандаа дурдсан байна. Тэрээр хамгийн сүүлд Японы Хөнгөн Атлетикийн Мастерс тэмцээнд оролцсон байна. “Миний мөрөөдөл биелж байна. Би топ төвшиндөө байж эрүүл байхыг хичээж байна.” Энэ бол хүн болгоны хувьд чухал зүйл, Усайн Болтод ч мөн адил.
1910 онд төрсөн тэрээр хооллолтын талаар зарим зөвлөгөөг дэлхийн рекордийг 9.58 секундээр эзэмшигч Усайн Болтод өгсөн байна. Түүнийг төрж байхад Титаник хөлөг онгоц дөнгөж баригдаж байжээ.
 “Миний бие маш жижиг учраас би юу идэж уухдаа маш их анхаарал тавьдаг”, хэмээн дөнгөж 1.53 метр өндөртэй, 42 килограм жинтэй Мияазаки онцолсон байна.
Дэлхийн хамгийн өндөр наслалттай орнуудын нэг болох Япон улсад Мияазаки өндөр настнуудын дунд үлгэр жишээ иргэн ажээ.
38.35 секундэд замаа дуусган халуун наранд ядарсан түүнийг 73 настай охин Киёоно тосон авчээ. Тэрээр ялагч болох залуухан 82 настай Ёшио Китагаас 20 секундээр хоцорсон байна. “Би өөртөө 10-аас 5 оноо өгнө” гэж амьсгаагаа дарах зуураа Болт-ийн нэрийн хуудас болсон “аянга” үзүүлбэрийг гаргаж байхдаа хэлжээ.
 “Би залуу хэвээрээ байгаа бөгөөд энэ бол зүгээр л суралцаж буй процесс” хэмээн Мияазаки наргисан байна. “Би ахиад ч 5 жил гүйж чадна”.
Тэрээр 2010 онд ертөнцийн хамгийн хурдан 100-аас дээш настан болсон байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.