0-6Боломжтой бол хүүхдийг 2 нас хүртэл нь хөхнөөс гаргах хэрэггүй. Хүүхэд ойноосоо өнгөрсөн ч гэсэн хүссэн үед нь хөхүүлж бай.

Тохирох хоолыг тухай бүр шинээр бэлтгэж өгнө. Нэг удаагийн хоолны хэмжээ аяга илүү буюу 250-300 мл орчим байна.

Хоолны төрөл 6 сараас 12 сар хүртэлх насны хүүхдүүдийнхтэй адил боловч өдөрт 5 удаа хооллоно.

Ер нь хүүхдийн хоол олон төрөл байвал сайн. Төмс, байцаа, лууван, тараг, хоормог, ээдэм, бяслаг, өндөг, мах, загас өргөн хэрэглэ.

Хоёр ба түүнээс дээш насны хүүхдийн хоол

  1. Гэрийнхний хоолноос өгч болохоос гадна өдөрт 3 удаа тусгайлан бэлтгэсэн хоол өгнө.
  2. Хоолны хооронд аминдэмээр баялаг тэжээллэг бүтээгдэхүүн өдөрт 2 удаа өгнө.

Үүнд:

  1. сүү, цагаан идээ, айраг
  2. жимс, жимсгэнэ
  3. хүнсний ногоо
  4. цөцгийн тостой талх, боорцог, жигнэмэг болон бусад гурилан бүтээгдэхүүн

1-1.5 нас

Ой хүрсэн хүүхдийг хооллох дэглэм хагас хагас жилээр өөрчлөгддөг жамтай. Энэ үед хүүхдэд хоолыг нь 10-11 сард өгч байсан шиг давтамжтай, хагас шингэн, нухаш хэлбэрээр үргэжлүүлэн өгөөрэй.

  1. Угж (соска) нь хүүхдийн хоол идэх дуршлыг бууруулж, хоолоо зажлах дадлыг төлөвшүүлэхэд сөрөг үр дагавар дагуулдаг тул энэ насанд аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хүүхэд хоолоо залгихаасаа өмнө рефлексийнхаа дагуу зажлах хөдөлгөөн хийдэг бөгөөд энэ нь цаашид бүхэл хоолонд шилжих бэлтгэл болдог юм.
  2. Ой таван сар хүртэл хүүхдийг өдөрт 5 удаа хооллох ёстой. Гэхдээ хүүхэд тань эрүүл сүүлийн тав дахь хоолоо идэхээс цааргалж байвал, дөрвөн цагийн зайтай дөрвөн удаагийн хоолны дэглэмд шилжих бас боломжтой. Давтамж дөрөв юм уу тавын аль нь ч бай, өдөр бүр баримтлаж байх нь хамгаас чухал.
  3. Нийт өдрийн хоолны хэмжээ 1200 г буюу өдөрт таван удаа хооллоно гэж үзвэл нэг удаад 240-250г ноогдоно.
  4. Сүүн бүтээгдэхүүн урьдын адил голлох үүрэгтэй. Энэ насанд сүүгээр хийж болох төрөл бүрийн хоолыг оролцуулан 700 мл сүү байна. Хүнсэндээ зайлшгүй өргөнөөр хэрэглэх материалын нэг бол ээдэм юм: ээдэмтэй лууван, ээдэмтэй төрөл бүрийн жимсгэнэ гм.
  5. Энэ насанд гагцхүү тахианы өндөг өгөх хэрэгтэй. Ингэхдээ ой таван сар хүртэл гагцхүү өндөгний шарыг бүрэн болгож ногооны нухаштаа холих маягаар хэрэглэх бол ой таван сараас хойш  цагаантай нь өгч болно: шарсан өндөг, өндөг ногооны холимог салат гм.
  6. Гурван нас хүртэл хүүхдийн нэг өдөрт хүртэх махны хэмжээ 85 г. Шувуу, гахай, үхэр, загасны махыг түлхүү хэрэглэж, хонины махыг хаяадаа хэрэглэж байх. Махан хоолыг өдрийн эхний хагаст хэрэглэж занших, учир нь сүүлийн хагаст хэрэглэх нь хоол боловсруулах эрхтэнд ачаалал өгч, нойрыг нь сэргээх талтай. Тэжээллэг эсэх нь эргэлзээтэй ч хаяадаа идэхэд яахав гэмгүй бантангаас гадна махаа татаж юм уу машиндан котлет, бөөрөнхий мах зэргийг хийж өгч болно. Мөн элэг нь их тэжээллэг тул хүүхдэдээ татаж, жижиглэн өгөөрэй. Соусны тухайд гурилыг бага тосонд шарж, шөлөөр зутагнасан энгийн хурц бус амттайг хэрэглэх нь зохистой.
  7. Долоо хоногт хоёр юм уу ядаж нэг удаа хүүхэддээ жижиг ясгүй загасны мах өгч сурах цаг болжээ бид. Ой таван сар хүртэл хүүхэддээ загасны махыг машиндан бөөрөнхий мах болгон бэлтгэх юм уу ууранд жигнэн бэлтгээрэй.
  8. Өөх тосны тухайд, ургамлын тосыг салат, нухаш зэрэгтээ нэмэн  боловсруулалгүй хэрэглэх, амьтаны гаралтай өөх тосноос гахайн дотор өөх болон салог долоо хоногт нэгээс хоёр удаа, холестерин багатай хонины сүүлийг ч хоолондоо хэрэглэхэд гэмгүй, харин үхэр хонины дотор өөх нь удаан шингэцтэй тул татгалзах хэрэгтэй.
  9. Ногооны тухайд, их хэмжээний цардуул нь хүүхдийн хоол боловсруулах эрхтэнд ачаалал өгдөг тул төмсний нухашнаас татгалзаж байхад гэмгүй.
  10. Өдрийн норм нь 150 г. Бусад ногооны тухайд лууван, цэцгэн байцаа, өнгөт байцаа, улаан манжин, хулууг түлхүү оруул.
  11. Консервлэсэн болоод савласан хүүхдийн бүтээгдэхүүний тухайд нэгээс дээш жил хадгалана гэсэн тэмдэглээтэй байвал химийн бодис оржээ гэж ойлгож болно. Харин 4-7 хоногийн хугацаатай хадгалдаг бүтээгдэхүүнүүдийг  хэрэглэж байхад гэмгүй шүү. Сул тал нь гэвэл амтнаас нь амархан уйдах хандлагатай байдаг.
  12. Хүүхдийн будаа \каш\ -өглөөний цайнд түлхүү хэрэглэсээр ирсэн энэ хоолыг өдөрт нэгээс илүү өгөөд хэрэггүй. Учир нь сүүлийн үеийн судалгаагаар хүүхдийн будаанд агуулагдах фитинийн хүчил нь хүүхдийн ясны бэхжилтэд сөрөг нөлөөтэй болохыг тогтоогоод байгаа юм.
  13. Ээдэм, жимс юм уу ногооны нухаш зэргийн хөнгөн хоолыг эхний болон сүүлийн хоолонд түлхүү оруул. Их хэмжээний глюкоз агуулдаг зөгийн балыг хүүхдэд болгоомжтой өгөх нь зүйтэй.
  14. Баримжаалах цэс
  15. Өглөөний унд I : дөнгөж бүрэлдсэн бүлээн тараг юм уу хярам -180г
  16. Өглөөний унд II: сүү -100мл, жигнэмэг – 10г, бяслагтай /үрүүлээр үрсэн/ сүүнд чанасан вермишель /жижиг савхан гоймон/
  17. Үдийн хоол: улаан манжин, хар чавгын жижиглэн хэрчсэн салат
  18. Ногооны шөл  -100мл
  19. Элэгний нухаш  - 50г
  20. Төмс/ногооны нухаш - 50г
  21. Үрүүлд үрсэн алим  -100г
  22. Хар талх   - 20
  23. Их үдийн цай: Сахар, зөөхий хутгасан ээдэм -5г/10г/40г
  24. Жижиглэн хэрчсэн юм уу машиндсан жимс/дэлгүүрийн бэлэн жимсний нухаш-100г
  25. Оройн хоол: ногооны нухаш -150г
  26. Сүүтэй цай     -100мл
  27. Маслотой цагаан талх -5г/20г
  28. Нэг өдөрт оногдох хүнсний  бүтээгдэхүүний хэмжээ (г, мл)
  29. Цагаан талх   -40
  30. Хар талх   -10
  31. Гурил    -10
  32. Гоймон, амуу будаа -25
  33. Жигнэмэг    -10
  34. Төмс    -120
  35. Төрөл бүрийн ногоо -150
  36. Шинэхэн жимс  -100
  37. Сахар    -60
  38. Хатаасан жимсгэнэ -15
  39. Мах, элэг   -60
  40. Загасны гол мах  -10
  41. Өндөг    -1/2
  42. Цэвэр масло  - 15
  43. Ургамлын тос  -3
  44. Ээдэм    -40
  45. Сүү     -700
  46. Зөөхий, цөцгий  -5
  47. Бяслаг    -3
  48. Цай     -0,2
  49. Давс     -3

1,5-2 нас

Энэ наснаас хүүхэд дөрвөн удаагийн хооллох дэглэмт шилжинэ. Нэг өдөрт хүртэх хоолноос өглөөний цай 25%, үдийн хоол 30-35%, их үдийн цай 15-20%, оройн хоол 25% эзэлнэ.

  1. Хоолонд орох бүх хүнсээ заавал машиндан бэлтгэх шаардлагагүй, сайтар чанаж, жигнэн сэрээгээр жижиглэн өгч болно. Жүрж, бэрсүүт жүрж, усан үзэм, тоор, чангааз зэрэг жимс, жимсгэнийг жижиглэн өгөхдөө хальсийг нь авч байх хэрэгтэйг бүү март. Шарсан, хуурсан хоол урьдын адил хориотой.
  2. Салатны ногоог жижиг бус том үрүүлээр үрж болно. Хэмжээ нь бол хоолны халбагын дайтай болж нэмэгдэнэ. Ногооны төрөл зүйлийн тухайд манжин, өнгөт байцаа, вандуй (бяцлан өгөх) зэргээр баяжуул. Хүүхдийн будааны эгнээг ч цагаан, шар, хүүхдийн, хөц, арвайн, “Геркулес” гэх овъёсон агшаамал будаагаар тэл.
  3. Махаа урьдын адил машиндаж юм уу татаж, нэг бол ялз болгон хэрэглэ.  Хоёр нас хүртэл хүүхдэд утсан хиам төдийгүй бүр сувиллын хиам ч өгч болохгүй.
  4. Варень юм уу жимстэй талх бэлдэхдээ заавал цааган талх хэрэглэх албагүй. Жимсний нэг өдрийн хэрэгцээ 100-130г. Сэлгэж хэрэглэж занш. Жимс ногоо ховорддог өвөл, хаврын улиралд хүүхдэд С амин дэм ихээр дутагддаг. Үүний эсрэг хүүхдийнхээ цэсэнд нохойн хошууг буцалсан усанд хандлан уулга. Нэг өдрийн С амин дэмийн хэрэгцээг ½ шилэн аяга хангана.
  5. Ногоонд эрдэс давс ихээр агуулагдах тул нэг хоёрдугаар хоолонд түлхүү оруул. Ногоондоо багахан ус хийж, битүү таглан зөөлөн гал дээр жигнэ.  Ингэхдээ масло юм уу ургамлын тос жаахан хийхээ мартав. Хонины сүүл ч байсан болно.
  6. Хүүхэд жигнэмэг, бялуу, кекс гэх мэт амттанд дуртай. Эдгээрийг гагцхүү сахар, тос ихээр агуулдаг дээд цагаан гурилаар л хийдэг тул илчлэг их. Тэгтэл хүүхдийн бие организмд шаардлагатай уураг, амин дэм, эрдэс давс бага байдаг.
  7. Хүүхдийн хоолыг урьдчилан бэлтгэж, дараагаар нь халааж өгөх маягаар бэлгэх нь зохисгүй. Энэ нь хоолны амтыг өөрчлөөд зогсохгүй, бүрдэл хэсгүүдийн чанарт муугаар нөлөөлдөг.
  8. Энэ насанд хүүхдийн зажлах үйл удаан, асгаж зутгасан хэвээр байдаг. Иймд зарим эцэг эх цаг хэмнэх үүднээс нэг, хоёрдугаар хоолыг нь холиж, дээрээс нь талхыг үүрүүлэн хийж өгөх нь бий. Хоол нь чанараа алдахгүй ч, хоолны дуршил хөдөлгөхөөр амттай харагддагүй төдийгүй хүүхэд хүнсний бүтээгдэхүүн, хоол тус бүрийн амтыг бүрэн таньж мэдэхэд хэцүү, нарийн дэс дараалалтай хооллох журманд суралцаж чадахгүй.
  9. Нас нэмэгдэхийн хэрээр хүүхдийн таалдаг амт чанар өөрчлөгддөг. Хүүхэд бүрийн таашаадаг хоол унд, түлхүү хэрэглэх бүтээгдэхүүнд ч ялгаа илэрдэг учир хоол хийж өгөхдөө эдгээр хүчин зүйлийг бодолцох нь зүйтэй.
  10. Зарим хүүхдүүд шохой, шавар, элс идэх нь бий. Энэ нь нэг л төрлийн хоолоор дагнан, ногоо жимс бага өгснөөр хүүхдийн бие организмд кальци, эрдэс бодисын хэмжээ дутдагдаж байгааг илэрхийлнэ.
  11. Баримжаалах цэс
  12. өглөөний унд:
  13. хүүхдийн будаа алимны пудинг /чунз/  -150г
  14. сүү       -150лм
  15. масло, бяслагтай цагаан талх   -5г/10г/30г
  16. өдрийн хоол:
  17. лууван алимны салат    -30г
  18. сүүнд чанасан вермишель /нарийн гоймон/  -100мл
  19. махан шанзтай төмсний зраз   -120г
  20. хатаасан жимсний компот    -100г
  21. хар талх      -20
  22. их үдийн цай:
  23. жимсний нухаш     -100г
  24. сүү       -150мл
  25. жигнэмэг      -10г
  26. оройн хоол:
  27. алимтай жигнэсэн байцаа    -150г
  28. тараг       -150мл
  29. маслотой цагаан талх    -5г/30г
  30. Бүтээгдэхүүний нэг өдрийн хэрэгцээ (г, мл)
  31. Буудайн талх   -60г
  32. Хөх тарианы талх  -20г
  33. Гурил     -15г
  34. Тариа будаа, гоймон  -30г
  35. Жигнэмэг    -10г
  36. Төмс    -150г
  37. Бүх төрлийн ногоо  -150г
  38. Шинэхэн жимс  -130г
  39. Сахар     -60г
  40. Хатаасан жимс  -15г
  41. Мах, элэг   -60г
  42. Загасны цул мах  -15г
  43. Өндөг    -1/2
  44. Цэвэр масло   -15г
  45. Ургамлын тос  -5г
  46. Ээдэм     -70г
  47. Сүү     -700
  48. Цөцгий   -10
  49. Бяслаг    -3
  50. Цай     -0,2
  51. Какао     -0,2
  52. Давс    -5

 

 

 

 

Дотоодод болж буй үйл явдлууд

20170816 001

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧИЛНЭ

in Нийгэм
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг байгууллага, албан тушаалтнуудад даалгалаа.
20170814 002

ГАНГААС БОЛЖ УРГАЦ ХУРААЛТЫГ ЭРТ ЭХЛҮҮЛЭВ

in Нийгэм
Үр тарианд механик болц үүссэний улмаас Жаргалант сумын нэг аж ахуй нэгж өнөөдөр ургац хураалтаа эхлүүлэв.
dorno1

Өрсөлдөх чадвараа ахиулж яваа Дорноговь

in Эдийн засаг
-Их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна- Аймгуудын өрсөлдөх чадварыг 180 үзүүлэлтээр хэмждэг болоод даруй таван жил болж байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын…
20170811 001

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭРТ АЖИЛЛАСАН АЛБАН ХААГЧДЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АМРААВ

in Нийгэм
Өнгөрсөн 6,7 дугаар сард Сэлэнгэ аймгийн нутагт их хэмжээний түймэр гарсан бөгөөд Хүдэр, Мандал сумын нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймэрт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын…
20170810 001

ОУВС-д одоо больё гэж хэлэх нь тохуурхал

in Эдийн засаг
Олон улсын валютын сангийнхны тооцоо алдаатай байжээ. Тэд Монголын эдийн засгийг 0.2 хувиар буурна гэсэн таамаглал дэвшүүлж байв. Өнгөрсөн тавдугаар сараас Өргөтгөсөн…
20170809 003

Халаас нимгэн жуулчид Монголыг “онилжээ”

in Нийгэм
Батынх томоохон дэлгүүртэй. Хүний эрэлт, хэрэгцээг хангах бүх зүйл тэнд бий. Гэвч гэрийн эзэн тооцоогүй, гар султайгаас болоод гавьтай ашиг олдоггүй, бизнес нь ч өргөждөггүй, бахь…
20170725 140246

Худалдааг туших чөлөөт бүсийн боомт

in Эдийн засаг
-Замын-Үүдийн боомт “түгжрэл” үүсгэж байна- Замын-Үүдийн боомт ачааллаа үнэхээр дийлэхгүй байна. Энэ байдлаас нь болж иргэд бухимдаж, цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирол амссан…
20170804 003

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хөтөлбөрийн үнэлгээг ирэх сард батална

in Эдийн засаг
Коши Матайгаар ахлуулсан Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсэг өнгөрсөн сарын 19-нөөс өчигдрийг хүртэл Улаанбаатарт ажиллаж, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний…
20170804 002

“Монгол сарлаг” наадам болно

in Нийгэм
“Монгол сарлаг” наадам Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Тайхарын талд энэ сарын 9, 10-нд болно. Тус наадам нь монгол сарлагийн үүлдэр угсааг чанаржуулах, ашиг…
20170804 001

Хоёр настнуудын 70 хувийг цэцэрлэгт хамруулна гэв

in Боловсрол
Сургуулийн өмнөх боловсролд шинээр хамрагдах багачуудыг өнгөрсөн сарын 25-наас цахимаар бүртгэж эхэлсэн. Энэ ажлын явц хэр байгаа талаар мэргэжилтнүүд өчигдөр мэдээлэл хийх үеэр…
20170803 002

ГУРВАН ДҮҮРГИЙН ЭМНЭЛЭГ МЭС ЗАСЛЫН ТАСАГТАЙ БОЛНО

in Эрүүл Мэнд
Нийслэлийн гурван дүүргийн эмнэлгийг ирэх 10 дугаар сарын 1 гэхэд мэс заслын тасагтай болгоно.
20170802 001

Зэсийн үнэ хоёр жилийнхээ дээд түвшинд хүрлээ

in Эдийн засаг
Лондоны металлын биржид нэг тонн цэвэр зэсийн үнэ уржигдар 6347 ам.долларт хүрчээ. Энэ нь сүүлийн хоёр жил (2015 оны тавдугаар сард 6445) гаруй хугацаан дахь хамгийн өндөр үнэд…
20170731 004

Хөдөө аж ахуйд нэмүү өртөг шингээн, брэнд бий болгох боломжтой

in Эдийн засаг
Баруун гар талд “Монголын хөгжлийн шийдэл" ХХК-ийн захирал Т.Мөнгөнхуяг “Монголын хөгжлийн шийдэл" ХХК-ийн захирал Т.Мөнгөнхуяг, “Баяндэлгэр хүнс” ХХК-ийн захирал…
20170731 003

МАН-ЫН ДАРГА ХЭН БОЛОХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ ХЭРЭГ БОЛЖЭЭ

in Улс Төр & Хууль
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын болон тус намын дарга М.Энхболд ялагдсан нь намаа хөдөлгөөнд оруулаад эхлэв бололтой.…
20170725 005

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЭЛЧИН САЙД ИВАНА ГРОЛЛОВАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

in Улс Төр & Хууль
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Чех Улс /БНЧУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Ивана Гролловаг бүрэн эрхээ өндөрлүүлж, эх…
20170725 001

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН ӨРГӨТГӨЛҮҮДИЙГ БУУЛГАЛАА

in Нийгэм
Нийслэлийн газрын албанаас зөвшөөрөлгүй барьсан хашаа, байшингийн өргөтгөлийг буулгаж байна.
20170721 002

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ АНХНЫ ҮГЭЭ ХЭЛЖ, ЦЭРГИЙН ЖАГСААЛ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

in Улс Төр & Хууль
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад төрийн цэргийн байгууллагын Улаанбаатар цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэх Цэргийн ёслолын…
20170720 004

ЗАМЫН АЖИЛ СААДГҮЙ ҮРГЭЛЖЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

in Нийгэм
Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн Авто замын газрын удирдлагууд өргөтгөн шинэчлэл хийж буй авто замуудын ажилтай танилцлаа.
20170720 003

Хууль бусаар алт олборлогчид Ерөө голын сав газрыг сүйтгэж дуусгах нь

in Нийгэм
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, тэр дундаа тус сумын III баг, Бугант тосгон бүхэлдээ нинжа нарын суурин, хууль бусаар алт ол­борлогчдын үүр уурхай болсон гэж нут­гийн иргэд ярьж…
20170720 002

ТӨРИЙН ХАЙР ХАЛАМЖААС ГЭЭГДСЭН ГАР НҮЦГЭН АЛБАТУУД

in Нийгэм
Онцгой байдлын алба хаагчдад талар­хаад ч баршгүй. Уулнаас уул дамжин, мод, ургамлыг толгой дараалан хуйхлах улан­ гассан галыг тэд л намжаалаа. Ер нь үер ус, түймэр, ган, зуд…
20170719 002

Хугацаатай томилдог албан тушаалтнуудыг “хөдөлгөх” үү

in Улс Төр & Хууль
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр бүрэн эрхийнхээ хүрээнд удирдлагыг нь хэ­сэгчлэн болон бүхэлд нь томилдог за­рим байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Үндсэн…
20170719 001

Дизелийн түлш, автобензиний борлуулалтын үнэ нэмэгдэхгүй

in Эдийн засаг
Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх дизелийн түлш болон 90 хүртэл октантай автобензиний онцгой албан татварыг тонн тутамд 110 мянган төгрөгөөр, 90 ба түүнээс…