03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

118 гадаад дотоодын иргэдийн хилийн хориг цуцлагджээ

Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаадын иргэдийн олонх нь манай хоёр хөрш болон БНСУ-ын иргэд байдаг. Мөн хилээр гарахыг хориглосон монгол иргэдийн тоо ч цөөн биш байна. Эл асуудлаар урьд нь Ерөнхий сайд мэдээлэл хийж, хил хориог дур мэдэн хийхгүй байхыг сануулсан юм.

Тэгвэл энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Улсын Ерөнхий прокурорын газраас танилцуулга ирүүлжээ. Ерөнхий сайд хилийн хориг тавьсан үндэслэлийн талаар судлах үүрэг, чиглэл өгснөөс хойш Монгол улсын 101, гадаадын 17 иргэний “хилийн хориг” цуцлагдсан байна.

Мөн Прокурорын байгууллагаас Монгол Улсын болон гадаадын иргэдэд хилийн хориг тавих үндэслэлийг хянан шийдвэрлэх зохицуулалтыг тодорхой, боловсронгуй болгож тусгах шаардлагатай байгаа тул холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн саналыг боловсруулан Ерөнхий сайдад ирүүлжээ.

Ингэснээр эрүүгийн гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдсон, яллагдагчаар татагдсан этгээдийг Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлэхэд эрх бүхий байгууллагууд зөвхөн прокурорын байгууллагын зөвшөөрлөөр хилийн хориг тавиулж байх зохицуулалт шинээр үйлчлэх юм байна.

Түүчнлэн Прокурорын байгууллагаас хүний эрхийг хязгаарлах эрх бүхий байгууллагууд хилийн хориг тавих асуудлаар харилцан мэдээлэл солилцож ажиллах асуудлыг зохицуулсан журам баталж ажиллах болсон тухайгаа мэдэгджээ.

Дээрх шинэ хуулийн төслийг ойрын үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, УИХ-д өргөн барих юм байна.

П.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.