20170412 003

Хан-Уул дүүрэгт барьж байгаа 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажил, дэд бүтэц барих төслийн концессын гэрээг “Томо бюлдинг” ХХК-тай байгуулж гарын үсэг зурах эрхийг Үндэсний хөгжлийн газар /Б.Баярсайхан/-д өглөө.

Эмнэлэг ашиглалтад орсноор олон улсын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэг ажиллаж эхлэх юм. Концессын гэрээний дагуу эмнэлгийн барилга угсралтын ажлыг ирэх оны наймдугаар сард дуусгаж улсын комисст хүлээлгэж өгнө. Засгийн газар төслийн нийт хөрөнгө оруулалт болох 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгийг 2020 оноос тодорхой хуваарийн дагуу эргэн төлөх юм.

 

Эх сурвалж: www.unuudur.mn