Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Members home page Таны орон зай Members Blog Гишүүдийн бодрол Orloo members Groups Баг бүлгэм Orloo Member videos Гишүүдийн видео members photo Гишүүдийн зураг Sponsor member Спонсор гишүүн болох
Нордстром хэмээх Америкийн том сүлжээ дэлгүүр Монгол дизайнертай PDF Хэвлэх Имэйл
macc
Бичсэн Хөөрөх цэг сэтгүүл   
Мягмар, 2008 Аравдугаар сар 28 23:55

dsc_0300
Алс холын Америк гүрэнд Монгол хэмээх нэрийг гаргаж буй элэг нэгтнүүд минь бий. Энэ удаад хүүхдийн хувцасны дизайнер Пүрэвийн Энхсайхныг танилцуулж байна.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
- Миний хувьд өөрийгөө их азтай хүн гэж боддог. Хувцас загвар хэмээх энэхүү агуу урлагт хүч сорьж яваагаа би нэр төрийн хэрэг хэмээн ойлгож явна. Ялангуяа Америк хэмээх энэ агуу гүрэнд хүссэн мэргэжлээрээ ажиллаж буйдаа бахархаж байна.

-Аль хотод ажиллаж амьдарч байна?
-Сеатл хот дахь ''Nordstrom INC'' компанид эмэгтэй хүүхдийн хувцасны загвар зохион бүтээгчээр ажилладаг.

-Таны багын мөрөөдөл юу вэ? Хүмүүс 'Мөрөөдөлд хүрэх зам дардан байдаггүй' гэж ярьдаг шүү дээ. Та энэ талаар юу гэж боддог вэ?
- Би багадаа юм, юм л сонирхдог хүүхэд байсан. Сайхан амьдралын төлөө, санасан бүхнээ бүтээх юмсан л гэж мөрөөддөг байлаа.

'Мөрөөдөлд хүрэх зам дардан байдаггүй'' гэдэгт би итгэдэг. 'Миний мөрөөдөл заавал биелэнэ'' гэж бодож, тэмүүлж байна. Тэгээд ч миний мөрөөдлүүд ихэвчлэн биелдэг юм. Тийм ч учраас би өөрийгөө азтай хүн гэж хэлээд байна л даа.

-Эрх чөлөөний оронд анх хөл тавьсан тухайгаа сонирхуулаач. Эх орноо санаж байна уу?
-Америкт анх хөл тавьснаас хойш 13 жил өнгөрчээ. Хань, хүү хоёрынхоо хамт гурвуулаа ирсэн. Тэгэхэд миний хүү Тулуй дөнгөж 3 настай байлаа. Ний нуугүй хэлэхэд тэр үед Монголчууд бараг байхгүй хэцүүхэн л байсан. Америкийн зан заншлыг нэг их сайн мэдэхгүй, ер нь л барууны орны амьдралын дэг жаягт дасаагүй зэрэг бэрхшээлүүд мундахгүй тулгарч билээ. Эх орноо л их санаж байна.

-Алсын Америкийн сонин сайхныг сонсьё. Залуусынх нь ирээдүйг үзэх үзэл ямар байдаг бол. Тэд юугаар гангарч, басхүү ямар ном бестселлер болж, хэний тоглосон кино үзэгчдийг байлдан дагуулж байна вэ?

-Сонин сайхан зүйл гэвэл зөндөө л бий. Энэ бүхнийг тоочиж баршгүй. Америк залуусын тухайд онцлон хэлэхэд тэд их өвөрмөгц хүмүүс. Юу бодож, санаж байна вэ, тэр бүхнээ илэн далангүй чөлөөтэй хэлж ярьдаг. Мөн хэтэрхий хангалуун өссөн болоод ч тэр үү монгол залуустайи харьцуулбал тийм ч сэргэлэн авхаалжтай биш. Ихэнхи нь гангарах дуртай. Энэ хавар зун 1980-аад оны хувцас загвар ноёрхож байна. Тухайлбал бариу ретузэн өмд, томдсон цамц, хавтгай ултай гутлын хослол, янз бүрийн өнгийн давхар майк, сүлжмэл цамц, өргөн өмд, өргөн бүс, тод өнгийн гутал, өндөр нүсэлхийтэй даашинз зэрэг нь моодонд орсон. Номны тухайд гэвэл энэ долоо хоногт Стефэн Меирийн ''The Host'' гэдэг ном хамгийн ихээр борлогдож байна. Уг номонд харь гаригийн хүмүүс дэлхийн бие, уураг тархинд орж, тэднийг эзэлж байгаа тухай өгүүлдэг. Саяхан би нөхөртэйгээ хамт Стивен Спилбергийн шинэ бүтээл ''Indian Jones and Kingdom of Crysta; Skull'' гэдэг кино үзсэн. Кинонд Харрисон Фордын хүүгийн дүрийг бүтээсэн Шиа ЛаБеоф хэмээх залуу жүжигчин манайхны хэлдгээр ''Од'' болж байна.

-Та эцэг эх, ахан дүүсээ, эх нутгаа үе үе санагалздаг, бас тэднийгээ зүүдэлдэг байх. Энэ удаад Монгол орон таны зүүдэнд хэрхэн орсон бэ гэсэн сониуч асуулт тавьмаар санагдлаа.
-Зүүдэнд минь Монгол орон өмнөх дүр зургаараа л орж ирдэг. Ноднин зун эх орондоо очиход арай хөгжингүй болчихсон байсан.

-Уран бүтээлчид аливааг өөрөөр харж сэтгэдэг учраас дээрх асуултыг тавьсан юм шүү. Монголдоо хэзээ нэгмөсөн ирэх вэ?
-Яг төдийд эх орондоо бүрмөсөн очно гэж амлаж чадахгүй нь ээ. Гэхдээ хэзээ ч юм бэ очно оо. Хүүхдүүд нас биед гүйцэж тус тусдаа амьдрал зохиохоор нь Монгол нутагтаа амьдарна.

-Таны ажилладаг компани Америктаа хэр нэр хүндтэй вэ? Үйлдвэрлэлийн хэдэн хувийг хүүхдийн хувцас эзэлдэг бол?
-Нордстром Инк компани бол Америктаа алдартай компаниудын тоонд ордог гэж би үздэг. Жонн В Нордстром гэдэг Швед эрхэм анх 1901 онд гутлын дэлгүүр нээж, тус компанийг үүсгэн байгуулсан. Нордстром нэртэй 110-аад дэлгүүр 28 мужид бий. ''Nordstrom Rack'' гэдэг 50-иад дэлгүүр, The Grill Restaurant, Nordstrom Cafe, E Bar coffee shop, NOrdstrom Bank, Nordstrom.com интернэт дэлгүүр ажиллаж байна. ''Nordstrom Product Group'' компани эмэгтэй, эрэгтэй, хүүхдийн хувцас, гутлын загвар зохион бүтээж, үйлдвэрлэн дэлгүүрээрээ борлуулдаг. Тус компанийн дэлгүүрүүд үйлчилгээ сайтайгаараа алдартай. Хүүхдийн хувцасны тухайд багахан хувийг эзэлдэг.

-Хувцасны дизайнер гэдэг таны сонирхон сонгосон мэргэжил тань уу? Эсвэл санаандгүй тохиолдлоор, магадгүй сонирхон дурласан зүйл тань энэ урлагт татав уу?
-Ээж аавынхаа л зөвөлгөөг дагасан хэрэг. Би уг нь олон улсын эдийн засагч болохыг хүсдэг байсан юм. Харин ээж маань Чи зураг зурж, тоо бодож чаддаг шүү дээ. Энэ бол их сайхан мэргэжил, эмэгтэй хүнд яг тохирно гэж ятгаад л намайг элсэлтийн шалгалтанд оруулчихсан.

-Америкт загварын ямар чиг хандлага давамгайлж байна вэ?
-Залуучууд, дундаж ба ахмад настай хүмүүсийн хувцас загвар зонхилж байна.

-Охид их адтай, гоёх дуртай байдаг. Та бяцхан охин байхдаа хүүхэлдэйндээ даашинз оёдог байв уу? Өөрийгөө хэр гоёх дуртай байсан бэ?
-Тиймээ, би 5-6 настайдаа хүүхэлдэйнүүддээ янз бүрийн хувцас урладаг байлаа. Миний ээж Байгаль их уран хүн. Өөртөө болон хүүхдүүддээ хэрэгцээтэй зүйлсийг оёчихдог байлаа. Тийм учраас надад даавууны өөдөс их олддог байсан даа. Хэрэв даавууны өөдөс олдохгүй бол цонхны хөшигнөөс тасдаж аваад ээждээ загнуулж байсан түүхтэй.

-Багадаа урладаг байсан хүүхэлдэйн даашинзныхаа загварыг уран бүтээлдээ тусгадаг уу?
-Үгүй дээ. Жаахан байсан юм чинь тийм ч сайн загвар бүтээгээгүй биз дээ.

-Таныг охидын хувцасны загвар зохион бүтээдэг гэж сонссон. Эмэгтэй хүүхдийн хувцас материалаасаа авахуулаад л их зөөлөн байх ёстой байх даа?
-Би есөн сартайгаас зургаан нас хүртэлх эмэгтэй хүүхдийн хувцасны чиглэлэээр голдуу ажиллалаа. Заримдаа долоон настайгаас 16 насны охидын хувцасны чиглэлээр ч ажиллана. Сүүлийн үед эрэгтэй хүүхдийн хувцасны ганц, хоёр загвар зохион бүтээсэн. Ер нь хүүхдийн хувцас. ялангуяа дөрвөөс доош насны хүүхдийн хувцсанд их болгоомжтой хандана. Хамгийн гол нь материал нь зөөлөн байх, арьсанд ямар нэгэн харшил өгөхгүй байх, товч, гоёл сэлт нь унаж тасрахгүй байх гээд хүүхдийн эрх ашгийг хамгаалсан олон дүрэм бий.

-Ер нь яагаад эрэгтэй хүүхдийн хувцас биш, охидын хувцас загварын чиглэлийг сонгосон юм бэ?
-Өхөөрдөм хөөрхөн болохоор нь би энэ чиглэлээр ажиллахыг хүссэн. Тэр үед Есүй гэдэг бяцхан охинтой болохоор ч тэр үү охидын хувцасны чиглэлээр ажиллаж байна. Огин маань одоо 5 настай, түүнийгээ загвар өмсөгчөө болгоно. Миний охин ээжийнхээ урласан загваруудыг өмсдөг юм.

-Америкт хүүхдийн хувцас загварын шоунд оролцож байсан уу? Ямар ямар загваруудаараа оролцсон бэ?
-Одоохондоо загварын шоунд оролцож амжаагүй байна.

-Загвар гэснээс бүтээлдээ ямар нэр өгдөг вэ? Ихэвчлэн үлгэрийн гүнж, хүүхэлдэйн киноноос сэдэвлэн нэр өгдөг үү?
-Нэг их нэр өгөөд байдаггүй. Амждаг ч үгүй. Голдуу Тийм дугаарын богино, урт ханцуйтай цамц гэж нэрлэдэг. Улиралд 60-100 гаруй загвар зохион бүтээж байна.

-Та монгол охидод зориулан загвар зохион бүтээсэн үү? Энэ тухайгаа сонирхуулна уу?
Миний зохион бүтээсэн загварууд монгол охидод маань таарна. Тийм учраас яг зорьж загвар зохион бүтээгээгүй.

-Та загвар зохион бүтээхээс гадна ямар авьяас, сонирхолтой юм бэ?
-Гэрийн засал чимэглэл хийх, хашаандаа цэцэг тарих дуртай. Миний бага хүү Сүбээдэй өмнө нь цэцгүүдийг минь таслаад хаячихдаг байсан бол одоо овоо ухаан орж, Ээжээ, таны цэцэг ургаж байна гэдэг болсон.

-Олон улсад хүүхдийг эрүүл орчинд өсгөж хүмүүжүүлэх асуудал тулгамдаж байна. Тэдний тоглодог тоглоом, хувцасны материалд анхаарал хандуулаад эхэллээ. Америкт энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Миний компани энэ талаар маш хатуу шаардлага тавьж ажилладаг. Бага насны хүүхдүүдийг эрүүл саруул, аюулгүй өсгөн бойжуулахын тулд хувцасны материалд их анхаарал тавьдаг. Жишээлбэл, хэрэглэж буй цахилгаан болон ердийн товч, даавуун материалын орц, будаг гэх мэтийн химийн найрлага шаардагдаж байна. Эдгээрийг манайд зөвхөн баталгаат компаниуд л нийлүүлдэг. Америкчууд хүүхдүүдийн төлөө их анхаарал тавьдаг учраас би Монгол улс хүүхдүүдийн төлөө анхаарал тавих байх гэж найдаж байна.

Эх сурвалж: Хөөрөх цэг

 


АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед
Custom Search

Хамгийн хямд, өргөн сонголттой, үнэгүй болон та $ буцааж авах болно шүү!

   ORLOO20$    Гэр лүү: 3 цаг 20 мин 
Гар луу: 2 цаг 10 мин

Сэтгэгдлүүд (19)add
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 10 / 30
Jaahan tdorhoi delgerengui ilen dalagui asuult asuj hariult ogson bol ug ni zugeer m albanii hunees alban esnii baahan asuult tavisan baih yumaa Amjilt husie
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 10 / 31
Hari gazar Mongol ulsiinhaa heriig sainaar duuduulj yawaa yamar baharhmaar saihan emegtei we.Amjilt uils ni ulam tsetseglej,amidral ni az jargalaar bylhah yawaasai.Eh nutgiin chini hoh tenger iweeg
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 10 / 31
Ene egcheer uneheer ih baharhaj b.a. Ajild ni amjilt husie. Ger buld ni az jargal husie.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 10 / 31
Sain yavaa Mongolchuudiinhaa tuhai unshih durtai bas tedneeree baharhah durtai.Muu medee sonsohoor gol goroigood gunig turuud baidag yum.Ene niitleliig unshaad ih saihan sanagdlaa. Mergejleeree ajillaj amjilttai sain yavaa busgui baina. Tanai ger buliinhend bolood tand az jargal, amjilt buteel,eruul enhiig husen yereey.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 10 / 31
saihan l yum!gehdee 2dahi ueiin Mongolchuud denduu boloh baihaa!!!3dahi ni bol............................amjilt huseye from UK
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 10 / 31
Mongoloos end iaj irsen iamar surguuli tugssen iaj ter ajild orson gex met bodit amidrald oir,, busad xumuus surgamj ulger jishee avch boloxoor asuult asuuj boldoggui umyy, iamar t***g asuultuud asuudag um be?
1.Amerikt ta iamar visa-aar amidardag ve? (Nogoon card xojij irsen um bolov yy?)
2.Ta end iamar surguulid, iamar mergejleer sursan be? Surgaltiin mungee xerxen tulsen be?
3.Tugseed xaana iamar companid ajillaj exlev?
4.Visa-nii asuudaliig iaj shiidev gex met.

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 10 / 31
naad asuult ,hariultuudad chn yamar ch logik alga!.'ene udaad mongol tanii zuudend herhen orson be ?!!! 'urd n bas yaj zuudlew gej asuuj bsiimuu?,bas 'ta uuriiguu taniltsuulahgui yu?'....bi uuriiguu ih aztai hun gej boddog!!..'' yu bichij tawiad bgam be ?naadhaa joohon shuuj yanzlaach.!bas ene asuultuud n...!chartai yum hiigeechee!.. zohion buteegchid amjilt!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 10 / 31
Нордстром бол том дэлгүүр, юм нь чанартай бас үнэтэй. Ийм нэртэй том дэлгүүрийн загвар зохион бүтээгч болноо гэдэг нэр төрийн хэрэг. Бид ч тэр болгон юмыг нь худалдаж аваад байж чаддаггүй, үнэтэй учраас. Хааяа л худалдаа хийдэг. Нилээн гайгүй түвшний хүмүүс үйлчлүүлдэг газар даа. Сайхан гэр бүл хүүхдүүдтэй юм, нэрнүүд нь ч гоё юм. Танай гэр бүлд аз жаргал, сайн сайхан, амжилт хүсье
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 10 / 31
Baharhmaar saikhan mongol emegtei bna. Tanai ger buld az jargal husie.

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 11 / 01
ЭХ ХЭЛ ДЭЭРЭЭ МОНГОЛ НОМОО УНШААРАЙ!

http://mongol-sudar.blogspot.com/
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 11 / 01
Iim chadaltai medlegtei mundag mergejleeree ajilladag mongol hun baidag yum bna Dizainiin mergejleer bol sonsoogui bolhoor saihan bna Tsaashdiin ajild ulam amjilt huseed gadaadad bgaa mongolchuud medeej ingej ajillaj chadah hun ni hovor l baih Gehdee olon zuun myangan humuus medeej mergejliin ajildaa oir dot bolovch ajil hiihiig husdeg gehdee ene hun chin 13 jiliin urt t-nd ih l hetsuu buhniig tuulan baij iim amjiltand hursen bgaa Unshigchid bol odoo iim huurai yariltslagiig unshaad neg l sanaand hurehgui hotsroh boltoi Adilhan mongol humuusdee surganjtai ogoojtei hereg bolohuits zailshgui medeh tiim l zuiliig helj ogch baival ih sainsan Medehgui baiga olon hun bgaa Mash muu yariltslaga boljee Medeejiil asuult asuusan bna Amjiltand hurehed yu yaj noloolson geed l...ih l yum asuumaar hariulmaar yum Esvel MANAID IREEREI -geer iim mundag humuusee gargaval ih heregtei met sanagdlaa Mongol chuud maani ch gadaadad sain saihan amidarch ajillaj yavj bgaad uneheer ih baharhaj bnaa Sain saihniig husie tand bolon ger buld chin
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
Ариунтуяа Аюурзана
...
бичсэн Ариунтуяа Аюурзана , 2008 / 11 / 01
Ene Enkhsaihan egchiin yariltslagiig setguul deerees haraad shivj oruulsan yumaa. Uneheer dutuu dulimag asuusan baina lee. Mongold gardag setguul bolohoor tiim baij magadgui. Enkhsaihan egch uuniig harah yum bol esvel tanidag humuus ni olj unshval bidentei holboo barihyg husiye.
Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 11 / 01
Amjilt husyee!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 11 / 01
bayarlalaa..uu! ene hund helj bga biluu?..x x
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 11 / 05
Баяр хүргэе. Үнэхээр сайхан хүүхэн ,бас их ухаантай, чадалтай юмаа. Ийм сайхан улсаа дэмжиж байвал аштай юу даа. Бодвол боловсролтой, элит гэр бүлээс гаралтай хүн биз дээ, сайхан юмаа.Цаашид монголынхоо нэр хүндийг улам, улам өргөж явахыг хүсэхийн зэрэгцээ амьдралд нь аз жаргал хүсье.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 11 / 05
Харийн оронд сайн сайхан яваа монголчуудыг бурхан өршөөх болтугай.Энхсайханд баяр хүргэж, амжилт хүсье
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 11 / 05
Сайхан эмэгтэй байна. Танилцмаар байна.амжилт хүсье.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 11 / 21
manaid ireerei-d urij oruulbal end amidarch bgaa bidend taarsan asuult, asuudalyn tukhai yariltsaj, ulger jishee uzuulne bkhaa. Ene niitlelees chin saikhnyg n kharj chadakhgui bna. Gekhdee l bakharkhuushtai, amjilt khusye.

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 11 / 22
sain baina uu ene ödöriin mend xurgie, yaasan saixan daishin ajilsag emegtee be, ööriin erxgui baxarxax setgel törj bna, neg jum asuumaar bna, minii oxin 8 nastai xuuxediin zagbar ömsögsh bolmoor bna gej dandaa yaridag jum, bi ööröö bas ene tal deer yaash oxindoo tuslaxaa sain medexgui l bna, xerebee minii setgegdeliig unshcan xumuusees ene talaar meddeg xumuus baibal nadad zöblölgöö ögsh tusalna uu, ene zagbar zoxion buteegsh emegteetee xolboo barish zöbölgöö abax bolomj baigaa bolow uu,bayarlalaa, ta buxend eruul enxiig xusie, mongol eej.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
Сэтгэгдэл бичих

busy
Сүүлд шинэчилэгдсэн Ням, 2008 Арваннэгдүгээр сар 02 14:39
 
***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

Сонирхууштай видео Шууд үз!

Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, A. Халтар, Виржиниа муж
Үзсэн:1535
Bay area-гийн Цагаан сар
Үзсэн:1676
“Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Ё. Отгонбаяр, МУ-ын БСШУ-ны сайд
Үзсэн:1118
86400 efir 25
Үзсэн:1523
Манайд ирээрэй - А. Алтангэрэл, А. Намсрай
Үзсэн:10686
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Д.Өнөрсайхан, Вашингтон хот
Үзсэн:2082
Америкийн өнгө” нэвтрүүлэг, Н.Баярмөнх, Орландо хот
Үзсэн:2328
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Ц. Арилдийпүрэв, Бизнес форум-5, Орландо
Үзсэн:2314
Америкийн өнгө - Ц. Амгалантай ДиЭлЭс институт
Үзсэн:4093

Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн

Айлын эхнэр хөөрхөн
2010/03/13 | Г. Галбадрах

...Хошин шогийн жүжигчин Баярмагнай, Эрдэнэзаан нарын тоглосон хоолны газрын тухай нэгэн хошин өгүүлэмж байдаг. Гуанзанд

Хариуцлага тооцож МАХН бас АН-ыг ч татан буулгая
2010/03/11 | Г. Галбадрах


Ардчилал, Монголчууд бидэнд олон зүйлийг өгсөн. Оюун санааны эрх чөлөө, гадаадад чөлөөтэй зорчих

Гологдмол эрчүүд
2010/03/09 | Г. Галбадрах

Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий

Хажууд минь л байсан...
2010/03/08 | З.Эрдэнэбат
( Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой)

Хорин жилийн тэртээх хаварын
Монгол зураг - 13
2010/03/07 | Ё. Гантулга

Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс

Бүсгүй хүн
2010/03/07 | Гомбосүрэнгийн Галбадрах
Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан
Харьцангуй
2010/03/03 | М.Э.Бямбацэрэн

Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3

Монгол буддизм-2: Түвд, Монголд дэлгэрсэн нь
2010/02/28 | Ё. Гантулга

Монгол орны буддизмийн түүхийг Түвдийн буддизмийн түүхгүйгээр бичих аргагүй. Түвд орныг

ТАНД ХЭРЭГТЭЙ НЭГЭН НОМНЫ ТАЛААР
2010/02/25 | Б.ЭРХЭМБАЯР
article thumbnail

Өдөр өдрөөр өөрчлөгдөн хөгжиж, улам улам даяаршиж буй дэлхий ертөнц, түүнтэй хөл нийлүүлэн алхахаар тэмүүлэх

Манай гишүүдийн сүүлд хийсэн үйлдлүүд

Өчигдөр
Базарсүрэн bi ene 3 sard 1 ch nevtruuleg uzej chadaaguiee tuslanauu? medee l uzej bailaa. 10:03
tsogtosaikhan шинэ зураг хууллаа. 07:23
mon_tur Блог бичлээ Секстэй холбоотой...... 05:58
arzaak, tegshee нар найзууд боллоо. 11:55
Gereltbolor Блог бичлээ 07 - Н.Батзориг: Уур... 03:17
2 өдрийн өмнө
bata1980 happy 06:42
nomin_erdene багтаа шинэ зураг орууллаа hogjiltei huuhduud 09:14
nomin_erdene баг үүсгэлээ hogjiltei huuhduud 09:14
Bata, Arty нар найзууд боллоо. 09:11
nomin_erdene хэрэглэгч 21 шинэ зураг нэмлээ mi egduutei zuragnuud цомог 09:04
nomin_erdene gogo odor bnaooo 08:50
 

Онлайнд буй хэрэглэгчид

Утасны Карт

EVEREST карт нь:

Гар болон гэр лүү адилхан:
$10 - 1 цаг 26 мин
$20 - 2 цаг 52 мин

idtgold
ЭНД ДАР

Орлоо Утасны Карт

ORLOO карт нь:

Гэр лүү:
$20 - 3 цаг 20 мин
Гар луу:
$20 - 2 цаг 10 мин


banner_orloo_phonecards
ЭНД ДАР

kiwi
community
Universe best songs Universe best songs
Үзсэн: 143, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино
Үзсэн: 335, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Деррик Харийн шашин Монголд.... Деррик Харийн шашин Монголд....
Үзсэн: 171, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Чи нэг нь  Кино Чи нэг нь Кино
Үзсэн: 72, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Ask Цэнгээнт нэвтрүүлэг Ask Цэнгээнт нэвтрүүлэг
Үзсэн: 71, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/ Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/
Үзсэн: 268, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Өдөн дэр Өдөн дэр
Үзсэн: 257, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа
Үзсэн: 187, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй.... Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй....
Үзсэн: 207, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Миний муусайн найзууд-Сараа Миний муусайн найзууд-Сараа
Үзсэн: 290, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 662, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1337, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 754, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Hit-Дуучин Төмөрбаатар Hit-Дуучин Төмөрбаатар
Үзсэн: 165, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 923, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Диваажингийн шат-Сүүлийн анги Диваажингийн шат-Сүүлийн анги
Үзсэн: 158, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Хошин шог Хошин шог
Үзсэн: 206, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх Гэрэлтэй цонх
Үзсэн: 66, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт
Үзсэн: 629, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1051, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Диваажингийн шат-18 анги Диваажингийн шат-18 анги
Үзсэн: 104, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт
Үзсэн: 200, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг
Үзсэн: 131, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар
Үзсэн: 164, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж
Үзсэн: 238, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд
Үзсэн: 450, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Диваажингийн шат-17 анги Диваажингийн шат-17 анги
Үзсэн: 117, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор
Үзсэн: 160, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 828, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1228, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд

Хэрэглэгчийн булан

Хэрэгцээт дэлгүүрүүд

Үнийн харьцуулалт
Amazon.comЭлектрон бараа
Newegg
Buy.com
MacMall
Sony store
PCmall.com
Overstock
TigerDirect
IGotPin.com
Гар Утас
LetsTalk
T-Mobile
Витамин
VitaminShop Үзвэр
Stub Hub
Movie Ticket Компютер & Web
Symantec
Yahoo! Toolbar
Онгоцны билет
Kayak хайлт
Travelocity
Expedia!
Hotwire

Вэб Хост
StartLogic
Blue Host
HostGater e-Nomads

Ном
Alibris

Шинээр нэмэгдсэн асуултууд

UK-s USA-luu yaj juulchnii visa awah uu?
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан Babino
1 хариултууд 53 Үзсэн 5 өдрийн өмнө Хариулагдаагүй
Japan ruu ayalah, am-d hamgiin tohiromjtoi ni heden sar ve?
Байгаа ангилал Аялал жуулчлал | Асуусан solongo galsan
1 хариултууд 46 Үзсэн 5 өдрийн өмнө Хариулагдаагүй
solongost surj bgaa humuusee?
Байгаа ангилал Боловсрол | Асуусан shijka
0 хариултууд 177 Үзсэн 24 өдрийн өмнө Хариулагдаагүй
японы чат
Байгаа ангилал Менежмент | Асуусан masaki
1 хариултууд 345 Үзсэн 36 өдрийн өмнө Хариултаа авсан
Асуултууд
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я
Enrel

Шинэ мэдээ, мэдээлэл

Монгол улсын нийгэм эдийн засгийн үзүүлэлт 2010 оны эхний 2 сарын байдлаар...
2010/03/13 | МУ-ын Үндэсний Статистикийн хороо

I. Нийгмийн үзүүлэлт
-Ажил эрхлэлтийн байдал-
Үндэсний статистикийн газраас ажиллах хүчний судалгааг явуулсан байна. Судалгаанд

Азийн хамгийн авилгад өртсөн улсууд
2010/03/13 | Ундрал, Ариунаа
article thumbnail

Asianoffbeat.com-оос гаргасан нэгэн судалгаагаар Филлипин Индонезийн өмнө 1-т жагсжээ. Энэ судалгааг та бүхэндээ толилуулья.

1.

Төгсөө маань Тегранд мөнгөн медал хүртжээ
2010/03/13 | Д.Цэрэндорж
article thumbnail

Энэ 3 сарын 3-10-ны өдрүүдэд Иран улсын нийслэлд явагдcан. Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах

Бусад нийтлэлүүд
Find_us_on_facebook_badge twitter_bird_follow_me_orloo
© 2010 Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Joomla! is Free Software released under the GNU General Public License.
RestaurantBar.com