|
Эх орон чинь эзгvйрчихээд энд их л эвгvй байна даа, харьд одоод бараг хорин жил болох гэж байгаа залуус аа. Чаддаггvй, чаддаггvйгээ мэддэггvй мань мэтийн маанагууд Монголдоо vлдчихээд, чадлынхаа хэрээр цам харайж байна. Гэлээ гээд хєгжил тvргэсч, хvн нь хєгжиж, єрх бvл нь сайхан амьдарч байгаа юм алга.
Та нар гэрээ, нутгаа сэтгэл тvвдэн орхиод явж чадсан шигээ тэнд буй сайхан бvхнээ тvр огоорон буцаад ир. Энд хятад инженерvvд тєрийн сайдаас илvv цалин авч, цамаан загнаж байна. Монголчуудыг залхуу, архичин, хулгайчаар дуудан доромжилно. Нэг залууд нэжгээд бvсгvй оногдох нь хэцvv. Олдож буй ганц эр хvн нь баахан сээрдvv загнаж, балга тагш юмнаас буцдаггvй нь бvр хэцvv, Тиймдээ ч харийнханд хацар гоо охидоо хямдхан худалдаж, олсон мєнгєє хуваан идэж сууна.
Эх оронд чинь хэдийгээр хvндээ хандсан тєр, иргэнээ хамгаалах хууль байхгvй ч гэлээ чаддаг хvнд амалдаг. цалингийн хэмжээ 1000 ам.долларын аль хэдийнэ давж, хоёр, гурван мянга тийш хурдалж буйг анзаараад нэг vзээрэй. Алс тэртээ, далайн чандаас портал сайт, блогчдын булан энэ тэрхэнээр vзэл бодлоо илэрхийлсэн болж, амиа хоохойлж, элэг нэгтнvvдээ басамжилж суух цаг чинь энэ мєн vv. Зэвvv чинь хvрч мэдэх л байх. Гэлээ гээд яах вэ, vнэн нэгэнт тиймээс хойш.
Харьд хар бор нь хамаагvй ажиллаж, амьдарч буй монголчууд cap улиралд гэр рvvгээ явуулдаг хэдэн халтар тєгрєгтєє бvv цатгалд. Мєнгєєр vнэлж vл болох сэтгэл гэж бий. Тvvнийгээ хvй цєглєсєн эх орныхоо тєлєє зориул. Чаддаг, чаддагаа мэддэг гэдгээ алмайртал нь, ам нь ангайгаад хєшиж орхитол нь харуул. Тэгээд тэвэр дvvрэн мєнгє нэх. Єгтєл нь зогссон газраасаа vл хєдєл. Яахыг нь тэгээд харцгаая.
Будант Альбионы цэмцгэр гудамжийг утаат Улаанбаатарын шороот амьдралаар солино гэдэг амаргvй л дээ. Гэлээ гээд яадаг юм. Энэ Монголд чинь эрх мэдлийн сэжvvрээс атгаснаа, хэдэн тєгрєгийн бараа харснаа тэнгэрийн хамгийн баруун хаяаны бvдэг одноос шvvрч чадсаны дайтай сэтгэж, хамар дээрээ нохойн баас наасан залуус vнэтэй машин унаж, та нарын ємсєєгvй брэндийн хувцсаар гангалж явна. Хvрээд буй тэр єчvvхэн "єндєрлєг" рvvгээ тэд нь сайн эцэг эхээс євлєн авах, хэтэрхий багаасаа амбийц хєєх гэсэн хоёрхон янзын шатаар авирсан байх аж. Энvvхэн эндээ бурхангуй газрын бумба болж л байгаагаас биш "Гадаадад байж гахай шувууны мах идсэн" та нарыг ирэх юм бол ханд нь хага дарагдах жижиг гарууд шvv дээ тэд чинь.
Тєрєєс тэрбумтнууд хэдэн арваараа тєрж л байдаг, гудамжинд нь нохойноос дор ноорхой, харц дальдраах жаалууд гуйлга гуйж л байдаг дvр тєрх нэгэнт хэвшил боллоо. Та бvхний амьдарч буй орчны эзэгтэй нарын тэвэрч эрхлvvлэх муур ч тоож vнэрлэхгvй, хорт бодистой амттангаар орхиод явсан охин vр чинь "тансаглаж" суухад чи ер нь юу бодож сууна вэ. Импортоор орж ирэх хvнс байтугай эх орондоо ургуулсан ногоо, булгийнхаа хvйтэн уснаас ч хордчих гээд болох юм биш. Хатуухан хэлэхэд энэ улсад идчихэж болдог юм ч олдохыг болив.
Ингэж хов хэлж, сэтгэлийг чинь сэмрээх шалтгаан энэ мэтчилэн цєєнгvй байна аа. Тєр засгийн тэргvvнvvд тив алгасаад нисэх л юм. Очсон газар бvртээ монголчуудаа цуглуулж байгаад баахан худлаа хошхируулна. Буцаж ирээд мартаж орхино. Тоогоор тогоо дvvргэх гэж, худал амлалтаар хоол хуурах гэж ядахаас хэтэрсэн нь харин нэгээхэн бээр ч vгvй.
Тээр тэнд, тэнгис далайн буланд шигдэж, дэндvv их хувиа бодож, довоо шарлуулж суугаа монгол залуус аа, хариад ир. Эх орон чинь та нарыг саравчилж байна. Ирэхэд чинь итгэл найдвар хvлээж угтана гэдэгт битгий харин итгээрэй. Энд тийм ухагдахуун учир утгаа нэгэнт алдчихсан шvv, зориуд сануулан хэлэхэд. Эх орон дуудсан цагт... хэмээх мартагдсан нэг хэлц vг байдаг даа. Байлдах фронт чинь энд л байна. Толгойн сэргийлэх, тагнуулчийн гvйцэтгэх vvрэг чинь єчигдрєєс дуусчихсан шvv.
П.Баттулга
Эх сурвалж: Ардчилал сонин
| АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад |
АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ |
ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед |


|