
|
Бичсэн Баабар
|
|
Мягмар, 2009 Зургадугаар сар 30 05:15 |
Өнөөдөр долоон сарын нэгэн 7/1.Үүнийг чухам өнөөдөр эргэж дурсахгүй бол нүгэл болно, учир нь "Долоон сарын нэгэн" хэмээх нэгэн огноо Монголын түүхээс хэзээ ч салахгүй нэр томъёо болон үлдлээ. Сайнаараа ч, муугаараа ч. Сургамжаар ч, түүхээр ч. Хожмын түүхчид энэ үйл явдалд бодитой дүгнэлт өгөх биз. Өнөөдөртөө үүнд дүгнэлт өгөхөд түүхийн талаасаа хэтэрхий эрт байна. Үгүйдээ л жагсагчид руу хэн буудах зөвшөөрөл өгсөн, хэн үүнийг гардан гүйцэтгэсэн, хаа хамаагүй Соёлын төвийг хэн галдан шатааж тоносон, энэ нь зохион байгуулалттай байсан уу, тайван жагсагсадыг хэн өдөөн хатгалга руу түлхэн оруулсан, энэ нь хэнд хэрэгтэй байсан гээд үй түмэн асуултын хариу олдоогүй л байна. Бүтэн жил болчихоод байхад үүний хариуг хэн гаргахгүй нуун дарагдуулаад байна, яагаад гэдэг асуулт ч хариугүй л байна. Харин яагаад Долоон сарын нэгэнд гэв гэнэт 20-30 мянган хүн төв талбай дээр хэний ч дуудлага заллага үгүйгээр цуглан эсэргүүцлээ илэрхийлэв гэдэг байраг л эхнээсээ тодорхой байсан зүйл.
Хэдийгээр бослогын маргаашаас л Оросын мэдээллийн хэрэгслэл үүнийг америкчуудын зохион байгуулсан зүйл, урааны хувьсгал, эсгий гэрийн хувьсгал, өрнийхний хатгалгаар хийгдсэн өнгөт хувьсгал хэмээн тодорхойлж байсан ч гэсэн яг үнэндээ хэн ч өдөөн хатгаагүй, зохион байгуулаагүй - ард түмний эсэргүүцэл байсан юм. Эрх чөлөөгөө олсон, олсноо эдэлж сурч байгаа тэр л ард түмэн луйвар булхайг эсэргүүцэн хэнээр ч хэлүүлэлгүйгээр төв талбай дээрээ цугласан юм. Ийм илэрхий юмыг үгүйсгээд ч яах юм билээ.
Өнгөрсөн 20 жилд болсон хамгийн шудрага зөв сонгууль 1990 оны 7-р сарын 22-нд болжээ. Монголын ардчилалын өдөр бол 7/22 юм. Бид түүхэндээ анх удаа ард түмнээрээ чөлөөт санал өгөх хэлбэрээр төрөө сонгосон. Үндсэн хуулинд орсон засвар ёсоор анхны байнгын ажиллагаатай парламентийг 51 суудалтайгаар байгуулах болсон. Энэ парламентэд тухайн үед байгуулагдаад байсан намууд хичнээн суудал авахыг ард түмнээс пропорциональ гэгддэг системээр авчээ. Сонгогчийн өмнө сонгуульд нэрээ дэвшүүлсэн зургаан намын нэр байх, тэндээс нэгийг нь дугуйлж дэмжинэ. Байнгын бус ажиллагаатай Ардын их хурал 430 суудалтай, түүнийг нь сум, дүүргийн тоогоор хуваагдсан тойргууд нэг нэг хүнийг сонгон шалгаж бүрдүүлнэ. Намуудын авсан суудалд тухайн намаас чухам хэн нь суухыг Ардын их хурал чуулганаараа шийднэ. Өөрөөр хэлбэл намын суудлын тоог ард түмэн шууд шийднэ, суух төлөөлөгчийг нь ард түмнээс сонгогдсон 430 гишүүн сонгоно. Ингээд МАХН суудлын 60 хувийг авсан. Монголын социал демократ нам, Монголын үндэсний дэвшлийн нам тус бүр гурван суудал, үлдсэнийг нь Монголын ардчилсан нам авч билээ. 51 суудал дээр суусан гишүүд нэгэнт жалга жалганаас сонгогдоогүй учир жалгын өмнө хариуцлага хүлээдэггүй, тэр л хэрээрээ зөвхөн нийт улс орны эрх ашгийн асуудлыг л хөндөн хэлэлцдэг байв.
Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараагаас бантангаа хутгаж мундраа дэлгэж эхэлсэн дээ. Тойргуудыг аймаг дүүргүүдэд 26 тойрог болгон хувааж олон мандаттай мажоритар сонгууль явуулав. Энэ систем нь яльгүй ч бай илүү санал авсан нь бүх суудлаа авдаг учир цөөнх болсон нь огт суудалгүй хоцордог, тэдний дуу хоолой ор тас алга болно. Үнэхээр ч ийм дүн гарч 60 хүрэхгүй хувийн санал ард түмнээс авсан МАХН 76 суудлын 70-ийг нь буюу 90 хувийг нь дангаараа авчиж билээ. 1996 онд нөгөө 70 маань өөрсдийнхөө дахин сонгогдохыг бодоод түрүүнийхээсээ долоон дор хууль батласан нь улсыг аймгаар нь биш бүлэглэсэн сумдаар 76 хэсэг болгоод тойрог болгоноос нэг хүн сонгох хувилбар ажгуу. Харин асуудал тэдний бодсоноос эсрэгээр гарч ардчилалынхан 50 суудал авч орхив.
2000 онд нийгмийн хандлага яльгүй эргэж МАХН-ыг дэмжигчид илүү олонх болсон байлаа. Үнэхээр ч тэд ард түмнээс 50,4 хувийн дэмжлэг авч нийт суудлаас 72-ийг нь буюу 95 хувийг нь хусаж орхих нь тэр. Нийгмийн үлдсэн 49,6 хувь нь 4 суудалтай хоцорлоо. 2004 оны сонгуулиар нийгмийн дэмжлэг мөн л яльгүй эргэж ардчилалынхан илүү шанстай болов. Харин энэхүү хэд хэд нахисан сонгуульд намууд болон улс төрчид суралцан дадлагажиж зальдах, луйвардах, хулгайлах, худалдаж авах, хуурах есөн шийдийн аргад үнэн чадамгай болжээ. Үүндээ төрийн аппаратыг ашиглах төдийгүй гадаад орны сонирхогч хүрээнийхнийг татан оролцуулах болсон байна. Энэнийг эрх барьж байгаа нь л хийж чадна. Учир нь төрийн эрх мэдэл мөнгө цаас нь тэдний мэдэлд байгаа. Үүнээ дагасан бүхэл бүтэн зохион байгуулалттай сүлжээ ч төрийн мөнгөөр хагас нууц байдлаар ажиллах болсон юм. Энэ сүлжээнд ажиллагсад одон тэмдгээс эхлээд мөнгө төгрөг эд материалаар урамшдаг, гэхдээ ичнэ зовно гэж байхгүй ил цагаан болоод ирсэн юм. Чадаж байгаа юманд арга байхгүй гэсэн зарчим үйлчлэнэ.Эрх баригчид ялагдаад ирэнгүүтээ улаан цагаандаа гарч сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж зарлаад ичгүүргүй луйвар илээр хийж гарсан юм. Үнэндээ тэд тасархай ялагдсаныг янз бүрийн судалгаа харуулдаг. Эргэж эргэж нуг гэгчээр 2008 оны сонгуулийг мөнөөх 1992 оны олон мандаттай хувилбараараа явуулах боллоо. Урьд нь сонгогч мандатын тоогоор санал өгдөг байсан бол одоо хүссэн тоогоороо өгөх болов. Бүртгэлийн системгүй улс магадгүй дэлхийн хамгийн төвөгтэй системийг бодож олжээ. Гэвч төвөгтэй тусмаа луйвар хийхэд хялбар. Өнгөрсөн жилийн сонгуулиар сонгогч хэдэн санал өгсөн нь мэдэгдэхгүй учир баланс барьж болохгүй байсан нь залилан луйвар хийх хамгийн том тавцан болов. "Нэгийг тоо" гэдэг оппераци явуулжээ. Дүн гарангуут нэгтгэл дээр нь гаргах гэсэн хүнийхээ дүнгийн өмнө нэгийн тоо тавьчихана. 115 санал авсан хүний дүнгийн өмнө "1" тавьчихаар 1115 санал авсан болно. Бүх саналын хуудсыг эргэж гарган дахин тоолохгүй л бол энэ дүн баригдахгүй. Залиланг бүх хэсэг дээр хийхгүй, сонгож авсан хэдхэн хэсэг бусдын дүн гарахыг хүлээгээд сууж байна, хэдэн санал нэмэх хэрэгтэйг утсаар хэлэнгүүт түүнийг нь нэмээд өгнө. Тухайн "азтай" хэсгийн бүх ажиллагсад аль намаасаа үл хамааран ажиглагчтай юутай хээтэйгээ хэр хэмжээнд нь бол олдошгүй их мөнгөөр мялаалгана. Зөвхөн үүгээр амьдраад сурчихсан нийгмийн бүлэг ч буй болж амжижээ. Энэ арга ялангуяа өнгөрсөн жилийн орон нутгийн сонгуульд бүр ч төгөлдөршсөн нь илэрхий харагдсан. Ухаан нь Баянзүрх дүүрэгт урьд нь УИХ-ын сонгуульд орж байсан хэрэндээ нийтэд танигдсан хэсэг ардчилагчид мөнгө төгрөг гарган түлээ нүүрс гурил будаа тараан аминдаа их л хичээсэн боловч хэн нь ч цухуйсангүй. Харин Ху-ын гэгдэх хэн ч танихгүй хорин хэдтэй залуучууд тэдэн шиг тэнэгтсэнгүй, чив чимээгүй сууж байгаад л "хэрэгтэй газар" нь мөнгөө нэг дор зарцуулаад л тов хийтэл гараад ирсэн байна. Өнгөрсөн оны Долоон сарын нэгэнд ард иргэд шудрага бус явдалд дургүйцсэндээ тэсвэрээ бараад гарч ирсэн юм. Тэд улс орноо аварсан. Тэд үр хүүхдийнхээ ирээдүйг аварсан. Тэд улам бүр авилгажиж буй төрөө аварсан. Тэд Монголын түүхэнд хэзээ ч балрахгүй мөрөө үлдээсэн. Тэд иргэний зориг гаргаж энэ орны жинхэнэ эзэн нь хэн бэ гэдгийг луйварчдад сануулсан. Соёлын төв түймэрдсэн, морин хуур хулгайлсан, урлагийн бүтээл эвдэн сүйтгэсэн, цагдаа зодсон, архи олзлон гударсан, тонон дээрэмдсэн, машин шатаасан, зэрлэг балмад загнасан зэрэг бол тусдаа асуудал. Тэрийг зөвтгөх ч гээгүй. Иргэдийн шудрага тэмцлийг зориуд муухай харгдуулах гэсэн тайлбарлагчдын явуулга уу, сүүлд нь цугласан эрүүгийн элементүүдийн танхайрал уу - одоо хэлэхэд дэндүү эрт байна. Гэмт хэргийг гэмт хэргээр нь ойлгон шүүх хэрэгтэй болохоос талбай дээр 30 мянган дээрэмчин цуглаж галдан шатаасан маягаар, эсвэл гэртээ зүгээр сууж байсан улсыг америкийн империалистууд мөнгө төгрөгөөр зодон гадаа гаргаж ирсэн маягаар тайлбарлана гэдэг зөөлхөн хэлэхэд... юу ч гэмээр юм бэ дээ?! Долоон сарын нэгэн - Монголын ард түмний шудрага тэмцлийн өдөр! 2009.6.30
| АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад |
АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ |
ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед |


|
|
Сүүлд шинэчилэгдсэн Мягмар, 2009 Зургадугаар сар 30 12:47 |
|
Сонирхууштай видео Шууд үз!
Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн
ЕС ХОНОГ (Баримтат тууж) 2010/03/14 | С.Б.Бат-Эрдэнэ
…Туулсан амьдралын ядмагхан түүхийг Туульслан хайлна чинээ санасангүй явлаа… ОРШЛЫН ОРОНД Уг
|
Айлын эхнэр хөөрхөн 2010/03/13 | Г. Галбадрах
...Хошин шогийн жүжигчин Баярмагнай, Эрдэнэзаан нарын тоглосон хоолны газрын тухай нэгэн хошин өгүүлэмж байдаг. Гуанзанд
|
Хариуцлага тооцож МАХН бас АН-ыг ч татан буулгая 2010/03/11 | Г. Галбадрах
Ардчилал, Монголчууд бидэнд олон зүйлийг өгсөн. Оюун санааны эрх чөлөө, гадаадад чөлөөтэй зорчих
|
Гологдмол эрчүүд 2010/03/09 | Г. Галбадрах
Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий
|
Хажууд минь л байсан... 2010/03/08 | З.Эрдэнэбат ( Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой)
Хорин жилийн тэртээх хаварын
|
Монгол зураг - 13 2010/03/07 | Ё. Гантулга
Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс
|
Бүсгүй хүн 2010/03/07 | Гомбосүрэнгийн Галбадрах Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан
|
Харьцангуй 2010/03/03 | М.Э.Бямбацэрэн
Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3
|
Монгол буддизм-2: Түвд, Монголд дэлгэрсэн нь 2010/02/28 | Ё. Гантулга
Монгол орны буддизмийн түүхийг Түвдийн буддизмийн түүхгүйгээр бичих аргагүй. Түвд орныг
|
Манай гишүүдийн сүүлд хийсэн үйлдлүүд
Өнөөдөр
Өчигдөр
2 өдрийн өмнө
|
|
Базарсүрэн bi ene 3 sard 1 ch nevtruuleg uzej chadaaguiee tuslanauu? medee l uzej bailaa. |
10:03 |
Онлайнд буй хэрэглэгчид
80 хэрэглэгчид
ба 535 зочид
холбоотой
|
|
Утасны Карт
|
EVEREST карт нь:
Гар болон гэр лүү адилхан: $10 - 1 цаг 26 мин $20 - 2 цаг 52 мин
|
ЭНД ДАР
|
Орлоо Утасны Карт
|
ORLOO карт нь:
Гэр лүү: $20 - 3 цаг 20 мин Гар луу: $20 - 2 цаг 10 мин
|
 ЭНД ДАР
|
Цагийн хүрд 3 р сарын 15 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 18, Нэмсэн: 03 / 15
Бүх гишүүд
Хэн юу хэлэв-УИХ-н гишүүн Гүндалай
Үзсэн: 4, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Өдөн дэр-Хөтлөгч сонгон шалгаруулахтай холбоотой давталт нэвтрүүлэг
Үзсэн: 8, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Оюу-толгой буюу Эзэнгүйдэл
Үзсэн: 1, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 15 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 35, Нэмсэн: 03 / 15
Бүх гишүүд
Universe Best Songs-Үзүүштэй видео
Үзсэн: 3, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 278, Нэмсэн: 03 / 14
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 464, Нэмсэн: 03 / 14
Бүх гишүүд
Umbrella Fashion
Үзсэн: 50, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Үдшийн болзоонд-Эрдэнэтунгалаг
Үзсэн: 87, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх
Үзсэн: 16, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Хулангийн үдэш
Үзсэн: 45, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
3 сарын 8-ны Сан Францискогийн парти
Үзсэн: 618, Нэмсэн: 03 / 14
Үнэгүй видео
Universe best songs
Үзсэн: 245, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино
Үзсэн: 594, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Деррик Харийн шашин Монголд....
Үзсэн: 252, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Чи нэг нь Кино
Үзсэн: 134, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Ask Цэнгээнт нэвтрүүлэг
Үзсэн: 151, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/
Үзсэн: 319, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Өдөн дэр
Үзсэн: 317, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа
Үзсэн: 210, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй....
Үзсэн: 232, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Миний муусайн найзууд-Сараа
Үзсэн: 343, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 785, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1549, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 784, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Hit-Дуучин Төмөрбаатар
Үзсэн: 176, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 940, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Диваажингийн шат-Сүүлийн анги
Үзсэн: 170, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Хошин шог
Үзсэн: 227, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
|