Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Members home page Таны орон зай Members Blog Гишүүдийн бодрол Orloo members Groups Баг бүлгэм Orloo Member videos Гишүүдийн видео members photo Гишүүдийн зураг Sponsor member Спонсор гишүүн болох
Монголоор юу байна? PDF Хэвлэх Имэйл
macc
Бичсэн Торой банди   
Мягмар, 2009 Зургадугаар сар 30 07:07
Мишээсэн дагина шиг миний Улаанбаатар уур утаа бишээ зэрэглээн дундаа мишээж байгаа ч юм шиг мушийж байгаа ч шиг угтлаа. Сэм авгын өгдөг ховорхон боломжийн нэг эх орондоо очоод ирэх ганц шанс заяасан явдалд баярлаж хөөрсөн би зам зуурын учралыг нэгээхэн ч эс тоон хоёр жилийн турш зүүд нойрноос биш гэхнээ ухаан бодлоос уяатай байсан эх орондоо ирлээ. Санаж явсан эх орон минь орхиод одохын цагт ямархан байсан тэр л чигээрээ байх юм шиг бодсон ч эзгүй байсан хоёрхон жил их хугацаа байж гэж өөрийн эрхгүй л бодогдоод явчихсан шүү. Байшин барилга зүлэг ногоо атаархмаар ургаж машин тэрэг монголд хийгээд байгаа юм шиг л олширч. Охид ойн хуснаас ч гоолиг болж хөвгүүд Путин атаархаж үхмээр үстэй болж. Харин үсэн доорх тэрхэн зайд уураг тархи ус хоёрын алин байгааг ёстой л би таашгүй ээ. Ухаантай өвгөдий минь заяа түшнэ бизээ бурхан минь!!!

Хотын зам яасан ч нарийхан юм, та нар яасан ч бүдүүн машин хийдэг юм гэж Жаапан ах нарт үг хаям. Бандгар ландгар жийп машинуудыг манцгар монцгор залуучууд жолоодон зайгүй хотын гудамнаа заан унасан шиг дайвалзан явах нь нүднээ их далайн дунд хөвөх хөлөг онгоц лугаа адил. Тансаг машины үнийг хальт сонирхсон ная гаруй мянган доллар гэнэ. Хөрвүүлвээс зуун хориод сая Монгол төгрөг. Одоогоос гурван зуны өмнөд, сум дундын гэсэн тодотголтой арван ортой хүн эмнэлэгийн барилга яг энэ үнээр босдог байсаан. Өгүүлэхийн учир арван өвчтөн хэвтэх эмнэлэг эрүүлээс эрүүл саруулаас саруул ухаантай ганц хүнтэй их хотоор л нэг тэнэж явах. Монголчууд минь улам л баян болжээ.

Манай, Чайна барилгачин анги сайн ажилсан хийгээд уул уурхайгаас орсон жаахан мөнгө авилгал таллага, зээллэг зуучлалаар орж цүдгэр гэдгэр барилгууд болсон бололтой. Зүгээр сууж мөнгө хийхийг хүсэхгүй хүн гэж үгүй, үйлдвэрлэл эрхэлж үсээ зулгааснаас нь алга дарам булангаа түрээслүүлж мөнгө олох шиг хялбар юм хаа ч байхгүй. Энд тэндгүй л түрээслүүлнэ ашиглуулна. Анх Шангрила гэдэг нэрээр рекламдаж газраа авсан, хэл амаа дарсан өнөөх шилэн барилга хэдийн баригдаж дуусаад бөөрөн дээрээ "конторын зориулалтаар түрээслүүлнээ" гэсэн томоос том зараар гангарч. Монгол хүн мартамхайгаас эхтэй уучламтгай. Учирыг мэдэх найзаасаа сонсвол Экс ерөнхийлөгчийн эрх мэдэл гар хөл орсон л юм дуулдана. Үгүй байлгүйдээ. Харин Шангрила тэгээд юу боловоо хэмээн асуугаадахсан ҮСАХүрээлэн гэсэн өндөр даамангаар хашуулсан хүүхдийн паркийн талбайн гурав хуваасны нэгд дахин газар өгөөд барилгын ажил нь удахгүй эхэлнээ гэнэ. Яамайдаа! Ямар ч атугай Азидаа алдартай зочид буудлын сүлжээ баригдах л юм байна. Баруун зүүн дөрвөн зам гэмтлийн эмнэлгийн ард тал тэр чигээрээ барилга. Аравдугаар хороололд шинэ барилга барих гээд хуучинтай нь дэндүү ойрхон суурийн нүх ухснаас асгаасан хөрс нь даалгүй хажуудах байшин нь хазайгаад нурааж ч болдоггүй ашиглаж ч болдоггүй яг л хорин нэгдүгээр зууны Пезогийн цамхаг болж. Зүйтэй жуулчин урих нэг ч гэсэн юм. Хотод жаахан ч зай алгаа. Жижигхээн зай олдвол суурь хийгээд дээшлээд ирэхээр нь барилгаа өргөсгөдөг туршлага Монголд хөгжижээ. Жишвэл нэг хөлөө өргөөд зогсож байгаа хүн шиг. Удаахан зогсоосой бурхан минь!!!

Төмөр хайсаар тойруулж ургахаасаа өмнө шоронд орсон хөөрхий зүлэг моднууд дөрвөн сарын сүүлч гэхэд сураг байхгүй байсан. Арга ч үгүй биздээ эх орны маань цаг агаар эрс тэс ирэх жил гурван сард урганаа. Зам дээрх оочин цоочин нүхнүүд хоёр жилийн өмнөхөөс томссон ч бөглөгдсөн нь нэг ч үгүй. Тийм гэнээ хямрал газар аваад хэцүүгээс хэцүүбайна. Зам чи алд биеэ алдартал автомашиныг даатугай хэмээх их үүргийг засгийн газар өгсөн гэнэ. Юун зам яасан зам! Цаана чинь ямаа малчин хоёр ягтаа тулаад л гэсэн бололтой. Зам хар болохоор цоорч хавагнаж дуусахгүй хүн хар болохоороо ядарч задарч дуусахгүй гэж.

Улаанбаатар маань нэг тиймэрхүү. Хүн ардын санаа бодол гэж нэг лут зүйл бичихгүйгээр өнгөрч ер болохгүй. Эх орон тэргүүнээ сонгох гэдэг их завгүй үеэр миний амралт таарчээ. Уулзсан найз бүхэн орсон гарсан садан төрөл болгон л нэр дэвшигчдын сайн мууг өвөр түрийд нь орж явсан юм шиг дурьдаж дуугаа чангалж нүүрээ улайлгаж ирээд хүүрнэх. Алдар цуутай хүмүүс дэвшигчдын сайн сайхныг нь ам уралдуулан магтаж арай л нууц амраг нь юмных нь тухай ярилцлага өгөөгүй байх. Сүүлдээ ч өөрийн мэдэлгүй дунд нь ороод туусаан. Урсгал ширүүн голын усыг ширтэхээр өөрийн эрхгүй цуг урсаад ундаг шиг л хэ хэ... Уг нь Элбэгдорж гараад элбэг дээл өмсүүлэхгүй Энхбаяр гараад мянганбаяр болохгүйлдээ. Гэхдээ л нэгийг нь дэмжээд явчисан шүү. Мэдэхгүй ч мэддэг хүн шиг л байсан гэж байгаа.

Удаан уулзаагүй ганц нэг найз нөхөдтэйгээ уулзахдаа эхнэрийхээ машиныг унаад очивоо. Хот дотор бензин бага зарцуулдаг зараа шиг жижигхээн хөөрхөн золиг. Би бас нэг их богино хүн биш ч эрүү өвдөг нийлэхгүй унаад явж болдгын байгаа юм уг нь. Харин найзууд маань бишээ. Ганц нэгээр нь уулзсан болохоор арай л надруу харж нүд ирмээгүй жуумалзаад жоготой инээгээд өнгөрсөн. Би бэнчин муутай "хөөн" яадгын. Тэгээд ч миний Монголын ахуйн өртөг их л дээшилж. Арай л өвлийн хүйтэнд нүцгэн хэлээрээ хөлдүү төмөр долоох нь халаг олсон хэдэн цаас маань элс рүү хийсэн ус шиг алга болох гээд өөрөөсөө нуух нь шахам аль хэмнэлттэй ашигтайг нь харж ханцуй дотроо татаганаж явхад минь. Тэр газрын амьдрал ч гэсэн тансаг байхыг ерөөсөө үздэггүй юм. Энэ нийгмийн тусгал Сэм авгын буянд жижиг ч гэсэн унах унаатай л яваа хүн. Уур ч хүрсэн шүү!

За тэгээд эрчүүл болсон хойно ууна иднэ ярина хөөрнө. Харь газар намайг зүдэрч ядарсныг,бие лагшин эрүүл энх байсныг сонирхох хүн нэг ч алга. Хэдийг хийсэн? Цалин хэр авдагбайсан? Муухай асуултууд шүү. Авдаг цалингаа хэлвэл эзгүй байсан сар жилээр үржүүлмэгцээ толгой сэгсрээд нарийн нандинг минь гайхах. Харь орны хилийн босго өндөр арай гэж даваад цаашилхаар амь амжиргааны ханш гэж Туулын загас ч уулга алдмаар чанга. Өөрөөсөө ч харамлан байж хэдэн төгрөг бөөгнүүлэн нойрноосоо хугаслан духалзаж хичээл ном үзэхийн хэцүүг мэдэрсэн миний тухайд энэ асуултууд хамар сөргөөгөөд авсан юм шиг л гашуун санагдана. Тэднийг сөргөөд ярьвал гадаад явснаа нисдэг болсон шиг саналаа гэхээс эхлээд сүргээр амьдарч өрөөлийн амьдралыг өөрийнх шигээ хутгалдах гэдэг Монгол ахуйд эс нийцсэн хэрэг болох төдийгүй танилгүй хүний тоог нэгээр нэмэх хэрэг гарах тул тэгсгээд л өнгөрөх нь өлзий. Тэгээд ч тэд чинь миний орон зай цаг хугацаа болох юм гэнэ. Муухай ч үнэн энэ. Талын чинээ байх нь Монгол амьдарлын дүрэм. Яалтай!

Өөр нэгэн дурдахгүй өнгөрөх аргагүй зүйл мэдээлэл боловсорлын эх сурвалж зурагт. Хориод Монгол суваг байнаа. Сургуульд ороогүй үсэг нүдлээгүй хүү минь нэг ч алдалгүй дуржигнан суваг болгоны нэрийг дурдаж байна чухам. Цаана нь нэвтрүүлгүүд.. Сайн хүнээ муулсан сайн хүний яриа муу хүнд талархсан муу хүний сайн. Алдлаа алдлаа гэхэд арван орноор зөрсөн тоо баримт дуулгах даржин найруулагтай дуржин хөтлөгчийн мэдээ, дуулаад ч байгаа юмуу дурлаад ч байгаа юмуу хослон дуулах дуучид. Хүн болгон л дуулдаг болж. Гэрт гадаагүй гэнгэнэлээ гээд өвөө эмээ минь үгэлдэгсэн. Энэ цагт байгаагүй нь тэдний минь буян заяа бололтой. Дуулдаг хүн гайхамшиг жүжиглэдэг хүн аугаа. Маргашгүй үнэн. Гэхдээ хүүхэд залуучууд даган дуурайх монгол инженерийг магтан дуулсан энд тийм юм барьсан тэнд тийм технологи нээсэн гэхээс өгсүүлээд шинжлэх ухааны хүнд элементийн суурь ухагдхууныг сурталчилсан нэг ч нэвтрүүлэг нэг ч эвлүүлэг алга. Мөд бүгдээрээ дууучин бүгдээрээ жүжигчин улс болохнээ.

Монгол орны амьдрал нэг иймэрхүү. Эхэлсэн юм дуусдаг ахархан амралт минь хугацаатай. Дахиад л санахын жаргалаа эдэлж цагийн баадуунд мушгиулсан хүний газрын хөрзгөр амьдрал. Дахиад л Монголын тухай муухай байсан ч өнгө солигдон хөврөх гэгээхэн дурсамжууд. Дахиад л хийж бүтээхэд даллах ардынхаа замаар биш гадаад тийш хөврөх капиталынхаа замд.

Санаа алдахгүйн тулд сайхныг л бодох хэрэгтэй. Хамгийн ойрын сайхан зүйл!? Удахгүй наадам болох нь ээ. Наадам гэдэг үйл ноднингийн наадамаас эхэлдэг. Өнгөрсөн жилийн наадам дээлтэй хөөрөгтэй дээдэс дэнж хотойлгон таахлзсан наадам байлаа дээлгүй гоёлгүй ард минь дээл олж толгойдоо нөмөрсөн наадам байлаа. Шинэ төрсөн ерөнхийлөгчөө аврал гэж наадья энэ жилийн наадам байраа солино гэж найдая даа. Бурхан минь!!! Би уг нь шүтлэггүй хүн юмсан..


АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед
Custom Search

Хамгийн хямд, өргөн сонголттой, үнэгүй болон та $ буцааж авах болно шүү!

   ORLOO20$    Гэр лүү: 3 цаг 20 мин 
Гар луу: 2 цаг 10 мин

Сэтгэгдлүүд (27)add
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
сайхан бичсэн бнаа.ягал миний монголийн нуур моно доо.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
ёостой уран цэцэн бичжээ.. Нээрээ л бас буцна гэхээр яажшухан угтдаг бол гэж айж байна шуу!!
Хэхэ нээрээ байраа соличих юмсан. :)
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
Сайхан бичжээ баярлалаа . амжилт.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
Нутгийн сонин дуулахад сайхан байнаа. Бух зуйл санаснаар болох биш дээ. Цаг хугацаа бухнийг харуулж бас ойлгуулах бизээ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
gegeen
...
бичсэн gegeen , 2009 / 06 / 30
хэхэ, адилхан туршлага хуримтлуулж суулаа хө. тэхдээ л буцна даа.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
хэ хэ... нүдэнд харгдуулж чадсан байна шүү.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
яг унэн бичжээ,яана даа эх орон минь,түмэн олний хувь заяаг зөв авч явах аавийн хүү хэзээ төрөх болдоо,тэр л өдрийг тэсэн ядан сууна БИ,гэх ч тамийн тогооний үлгэрт яс махнаасаа дургуй хүн.харин тэр нэгэн цагт нь хөх тэнгэр минь хөхөөрөө,хүүхнүүд минь монголоороо байгаасай
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
дэвшигчдын-дэвшигчдийн
ундаг- унадаг
яадгын- яадаг юм
явхад - яавахад


ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: -1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
Маш сайxан бичсэн байна гэж бодож байна.Нээрээ гэртээ xаримаар байдаг,эx орон маани нэг иймэрxүү яадаг юм байгаа уым буу мэд.Оорийн торсон эx орон, гэр орон мини байгаа болоxоор очиноо яадагийн.Бурxан мини бас тушээрэй.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
анх удаа энэ сайтаас ийм нийтлэл олж уншлаа унэхээр сайхан зов бичжээ.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
сайхан бичжээ. mongoliin amidral aa gej. hund ch gesen bushuuhan mongol ruu yavmaar bna.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
энд орлоод ордог хумуус ихэнэх ни хари оронд олон цөөн жил ажиллаж амидрч бгаа хумуус байгаа Бид бугд сэтгэл зурхэндээ монголоо тоостой торж оссон муу хотоо санаж л явдаг Иймэрхүү сайхан өгүүллэгүүдийг сайн бичэж биавал их сайхан байнаа Эрдөө ийм хотийн амидарлийг нудэнд харагдтал бичсэн хунийг узээгүй юм бна Маш сайхан байлаа бауарлалаа танид Дээр уэд хот маан дэндүү сайхан байж билээ тайван намуухан бас гэж бохир биш цэвэрхэн хумуус ни дөлгөөн тийм л сайхан бага насний мини дургатгалт хотийг одоо олж харна гэж өнгөрчдээ Хамгийн гол юм маш их зулэг мод тариж цэвэрхэн хог хаяхгуй амидарах юмсан ядаж энэ бол хун бур хичээхэд тийм хэцүү зуйл биш Маш олон жил болждээ хот руугаа яваагуй
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
Гоё болжээ.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
Сайхан нийтлэл байна.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
Саяахан Монголоос ирлээ. Вагон оор Замийн уудээр гарах боллоо. Өчнөөн олон хил гарах гэсэн Монголчуудийнхаа дун ороод л оочирлоод л зогслоо. Гэтэл нэг жолооч бололтой нэг залуу урдуур ороод л паспорт шалгаж штамп дарж байгаа гаалийн хөөхэнтэй очиж нэг юм хэлэнгүүт л миний болон 2 нялх хөөгийн мин; хажуугаар ажигч үгүй 3 хуухэн урдуур ороод л урд зосчихлоо. За яадгийм байна харж л байя, арай ч миний урдуур орчихгуй байлгүй гэсэн шүү юм бодоод зогсож байтал бур нэг н тэр гаалийн байцаагч хуухэн дээр очоод штамп аа даруулаад явчих н тэр. Гуйээ би энд чин 2 хуугээ нэгийг н тэврээд нөгөөг н хөтлөөд зогсож байхад энэ залуухан охид яахаараа гэж бодоод, тэр байцаагч хүүхэнд тэсэлгүй шааардлага дскжнсдкжнтавилаа
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
тэсэлгүй шаардлага тавилаа.
Тэр байцаагч тоох ч гүй л дараагийхийг н урдуур оруулаад л тамгаа даруулаад гарлаа. би ч дургүй хурээд чи ажалаа хийвэл хий, би энд 2 хуухэдтэй оочирлоод зогсож байна гэтэл тоох ч гүй бур 3 дахийг н царайг н ч харалгүй тамгаа дараад л гаргачихдаг айн.
Би ч хэл ам гаргаад л зогсчихсон. гэтэл харин нөгөө байцаагч чинь манай даргын жолооч бсн юм чин би яахийн гэж хэлдэг ийм л байцаагчтай таарсан юм даа би, бур дургүй хүрээд хэлэх ч үг олдоогүй.Бүр нэг байцаагч н хүрч ирээд хэн хэл ам гаргаад байгаан урдуур хойгуур орох асуудал байж л байдаг ш дээ гэж баахан хашгираад бид 3ийн пасспортыг хурааж аваад л яваад өглөө. Би ч паспорт авна чи минь бичиг баримтыг хурааж авах ямар ч эрх зүйн үндэс байхгүй гээд л дурэмээ ч би уншлаа Араас хүмүүс бас тэд нар луу хашгираад л... бөөн л юм боллоо.
Паспортоо ч авч чаддаггүй, дарга руу чинь очиж учрыг н тунгаанаа гээд л 2 хүүгээ аваад л дээшээ н гарах гэтэл нэг байцаагч хүүхэн өөдөөс гарч ирээд энүүхэндээ зохицуулчиэ гээд паспортыг миньавч өгөөд.
ИНгэж л би бөөн хараал ерөөлөөр нутгаасаа үдүүлж гарсан юм даа. уг н бол 2 хүүгээ аваад тэсэн ядан очсон хүмүүс шүү дээ бид чинь...
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
jagaa2003
...
бичсэн jagaa2003 , 2009 / 06 / 30
монголд ажил эрxэлж олон xуний амидралийг xотолж байгаа буx xумууст баырлаж байгаагаа илэрxийлмээр байна даа ургэлж буxимдсаар байгаа ш дээ xоорxий
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
сайхан бичижээ монголийн амидрал яг нудэнд харагдлаа.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 01
Энэ нийтлэлийг Монгол дахи сонинуудад тавиж нийтэлж өгөхийг чин сэтгэлээсээ хусэж байнаа.Учир ни нутагтаа байгаа монголчууд маани тэр болгон гадаадад байгаа бидний зовлонг ойлгодоггуй.Гадаадаас ирлээ гэхээр л нудэнд ни Доллар валиут болж харагдадаг уйм шиг байгаа уймаа.Өдөр болгон Бар Рэсторанд даалгах гээд шаналгаатай гээч.Монголийн уймны унэтэй болсонийг уанаа.Тэр болгон тэнгэрт тултал баужсан ни цөөхөн л уйм байна лээшдээ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 01
ааааааааааааааааааааааааа зөв зөв
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 01
сайхан бичсэн бн энэ их л сайн бичсэн бн зондоо юм бичээрэй гэж хэлийдаа миний хубид асуудал гарж байгаагги юм бн магадгуу санахгви байгаа байх тэгэхдээ ийм харагддаг н внэн сайн бн амжилт хусий
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 01
Би бас саухан монгол явчихаад ирсэн,боон том том жийп унасан хумуус,монгол улс чин газар нутагаа харийханд зараад баужаад б-га юм биш уу,тэр жийп унасан хумуус чин ихэнх ни тэгэж баыжиж б-га гэсэн,яг оорийнхоо тсэвэр ходолмороороо олсон юмаа унаж б-га хумуус бол ховор юм шигээ...Тэгээд дээрээс ни хунд сурталийн том богснууд,муугай мэдэхгүй байж,унэндээ би монгол улсаа хараад ой гутсан шуу,харин ходоо бол ярилтгуй сайхан б-сан,усанд орохийг эс тоотсвол....
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: -1
jargal
...
бичсэн jargal , 2009 / 07 / 01
маш гоэ бичэжээ би дэмжиж бн дэр бичсэн хунийг энэ нийтлэлийг яагад монголийн сонингуудад твайж болдоггуймээ сонингоорн дуурэн хараар эрөөл бдаг юм бнлээ шдэ. яанаа даа монгол мин тэр хумуусийн ючгуй байж юмтай шиг харагдах дуртай зан н их муухай даа, уулн миний монголчууд чин ор зоолонтэй нийтэч хумуус шу дэ нэг нэгэндээ баярхах ямар шаардлага бдаг юм болдоо, гэртээ хатсан талх хар цайнаас оор зуйлгуй сууж бга хумуус шу дэ тийм биздэ?? Аxдаа амжилт хусиэ сайн бичсэн б н унэхээр гайхамшигтай!!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 02
хэхэ эмнэлэгт 1000 төгрөг өгөөд оочер дайрдаг гэсэн шүү.5000-р бол 36-р маягт энэ тэрээ асуудалгүй юм гэсээн
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 12
яг үнэн юм бичжээ.
би монголд очоод их гайхдаг юм.бугд урлагчин,урлагийн хүмүүс.
жилийн дараа очиход л худалч хүнд зуун дуучин,одууд нэмэгдсэн байдаг юм.
залуучуудын тал ни шахуу дуучин,сэтгүүлч болдог юм шиг санагдсан.
өдөр тутмын хэрэглээ ни хэт унэтэй,тэрэндээ ч дасчихсан ,яах ч аргагүй гэж байсан.
дэлгүүр ни хариулт 10,20 төгрөгийг өгөхгүй ни бүүр гайхал түрүүлж,уур ч хургэх шиг.
үүнд ни ч бас дассан байх юм билээ.овоохон мөнгөгүй бол ч амидрахад ч хэцүү шүү.
хэдэн жил очоогүй байгаа бол төсөөлхөд хэцүү шүү!кк.
гадаадаас очихоор л банк гэж бодоод байна уу да,янз ни.
эсвэл шаатаах гээд,даалгах гээд байгаа юм уу?ер ни жаахан хэцүү дэ.
монголдоо байгаа хүмүүс найз нөхөд байтугай эцэг эх,ойр дотныхон ч гадаадад байгаа биднийг нээх амар сайхандаа жаргаад, амар хялбар мөнгө олдог гэж л боддог юм шиг байгаан.хүний газар зовж зүдэрч байгааг тиймч их ойлгодог биш дэгээ.
тийм болхоор мөнгөө хангалттай олж байж очихгуй бол хэцүүдэнэ шүү,зөвлөхөд.
эмнэлэг бол танилгүй бол ...ярих юм биш.
байр,хоол хүнс бол ялангуяа маш үнэтэй.
гоё гоё байр зөндөө л баригдаж байна.50-80сая дунджаар/шинэбайр/
монгол маани өөрсдөө юм хийж үйлдвэрлэдэггүй болхоор бүх юм ни,хоол хүнс ни ч гаднаас оруулдаг болхоор үнэтэй байдаг байхаа л гэж жаахан зөөлрөөлж бодох юм да.

Үнэхээр сайхан бичиж,үнэн ч бичиж энэ нийтлэлийг.уншихад урамтай сайн бичсэн байна.
ийм сайн бичдэг хүн одоогын монголын тэр олон сонин ,сэтгүүл,тv-н сэтгүүлчид дунд ч ховор .


ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 18
энийг уншсан хүн өөрийгөө хамгаас ухаантай гэж бод!
харин хэн өөрийгөө ухаантай гэж бодож байна тэр хүн хамгаас тэнэг!
өчүүхэн мэдсэн зүйлээрээ ихэрхэх биш харин тэр мэдсэн зүйлээрээ ихийг бүтээ!

өнөөдөр биднийг ингэж л бай! харин маргааш бид....?

өшөө ихийг бичээрэй! дэмжиж байна.!!!!

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 05
баырллаа гоэ болж

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
Сэтгэгдэл бичих

busy
Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2009 Долдугаар сар 01 05:31
 
***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

Сонирхууштай видео Шууд үз!

Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, A. Халтар, Виржиниа муж
Үзсэн:1520
Bay area-гийн Цагаан сар
Үзсэн:1669
“Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Ё. Отгонбаяр, МУ-ын БСШУ-ны сайд
Үзсэн:1115
86400 efir 25
Үзсэн:1516
Манайд ирээрэй - А. Алтангэрэл, А. Намсрай
Үзсэн:10648
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Д.Өнөрсайхан, Вашингтон хот
Үзсэн:2079
Америкийн өнгө” нэвтрүүлэг, Н.Баярмөнх, Орландо хот
Үзсэн:2321
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Ц. Арилдийпүрэв, Бизнес форум-5, Орландо
Үзсэн:2311
Америкийн өнгө - Ц. Амгалантай ДиЭлЭс институт
Үзсэн:4087

Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн

Айлын эхнэр хөөрхөн
2010/03/13 | Г. Галбадрах

...Хошин шогийн жүжигчин Баярмагнай, Эрдэнэзаан нарын тоглосон хоолны газрын тухай нэгэн хошин өгүүлэмж байдаг. Гуанзанд

Хариуцлага тооцож МАХН бас АН-ыг ч татан буулгая
2010/03/11 | Г. Галбадрах


Ардчилал, Монголчууд бидэнд олон зүйлийг өгсөн. Оюун санааны эрх чөлөө, гадаадад чөлөөтэй зорчих

Гологдмол эрчүүд
2010/03/09 | Г. Галбадрах

Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий

Хажууд минь л байсан...
2010/03/08 | З.Эрдэнэбат
( Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой)

Хорин жилийн тэртээх хаварын
Монгол зураг - 13
2010/03/07 | Ё. Гантулга

Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс

Бүсгүй хүн
2010/03/07 | Гомбосүрэнгийн Галбадрах
Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан
Харьцангуй
2010/03/03 | М.Э.Бямбацэрэн

Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3

Монгол буддизм-2: Түвд, Монголд дэлгэрсэн нь
2010/02/28 | Ё. Гантулга

Монгол орны буддизмийн түүхийг Түвдийн буддизмийн түүхгүйгээр бичих аргагүй. Түвд орныг

ТАНД ХЭРЭГТЭЙ НЭГЭН НОМНЫ ТАЛААР
2010/02/25 | Б.ЭРХЭМБАЯР
article thumbnail

Өдөр өдрөөр өөрчлөгдөн хөгжиж, улам улам даяаршиж буй дэлхий ертөнц, түүнтэй хөл нийлүүлэн алхахаар тэмүүлэх

Манай гишүүдийн сүүлд хийсэн үйлдлүүд

Өнөөдөр
arzaak, tegshee нар найзууд боллоо. 11:55
Gereltbolor Блог бичлээ 07 - Н.Батзориг: Уур... 03:17
Өчигдөр
bata1980 happy 06:42
nomin_erdene багтаа шинэ зураг орууллаа hogjiltei huuhduud 09:14
nomin_erdene баг үүсгэлээ hogjiltei huuhduud 09:14
Bata, Arty нар найзууд боллоо. 09:11
nomin_erdene хэрэглэгч 21 шинэ зураг нэмлээ mi egduutei zuragnuud цомог 09:04
nomin_erdene gogo odor bnaooo 08:50
munhbat зурганд сэтгэгдэл бичлээ 517[1] 06:15
asi_dj hi bi mahs olon nztai bolmoor bna. 04:12
2 өдрийн өмнө
bayarmaa, edeek нар найзууд боллоо. 05:48
 

Утасны Карт

EVEREST карт нь:

Гар болон гэр лүү адилхан:
$10 - 1 цаг 26 мин
$20 - 2 цаг 52 мин

idtgold
ЭНД ДАР

Орлоо Утасны Карт

ORLOO карт нь:

Гэр лүү:
$20 - 3 цаг 20 мин
Гар луу:
$20 - 2 цаг 10 мин


banner_orloo_phonecards
ЭНД ДАР

kiwi
community
Universe best songs Universe best songs
Үзсэн: 86, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино
Үзсэн: 213, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Деррик Харийн шашин Монголд.... Деррик Харийн шашин Монголд....
Үзсэн: 134, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Чи нэг нь  Кино Чи нэг нь Кино
Үзсэн: 45, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Ask Цэнгээнт нэвтрүүлэг Ask Цэнгээнт нэвтрүүлэг
Үзсэн: 44, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/ Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/
Үзсэн: 236, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Өдөн дэр Өдөн дэр
Үзсэн: 243, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа
Үзсэн: 166, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй.... Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй....
Үзсэн: 189, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Миний муусайн найзууд-Сараа Миний муусайн найзууд-Сараа
Үзсэн: 275, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 604, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1241, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 741, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Hit-Дуучин Төмөрбаатар Hit-Дуучин Төмөрбаатар
Үзсэн: 162, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 909, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Диваажингийн шат-Сүүлийн анги Диваажингийн шат-Сүүлийн анги
Үзсэн: 157, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Хошин шог Хошин шог
Үзсэн: 203, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх Гэрэлтэй цонх
Үзсэн: 66, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт
Үзсэн: 622, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1046, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Диваажингийн шат-18 анги Диваажингийн шат-18 анги
Үзсэн: 103, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт
Үзсэн: 193, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг
Үзсэн: 130, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар
Үзсэн: 161, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж
Үзсэн: 237, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд
Үзсэн: 449, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Диваажингийн шат-17 анги Диваажингийн шат-17 анги
Үзсэн: 116, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор
Үзсэн: 159, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 826, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1226, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд

Хэрэглэгчийн булан

Хэрэгцээт дэлгүүрүүд

Үнийн харьцуулалт
Amazon.comЭлектрон бараа
Newegg
Buy.com
MacMall
Sony store
PCmall.com
Overstock
TigerDirect
IGotPin.com
Гар Утас
LetsTalk
T-Mobile
Витамин
VitaminShop Үзвэр
Stub Hub
Movie Ticket Компютер & Web
Symantec
Yahoo! Toolbar
Онгоцны билет
Kayak хайлт
Travelocity
Expedia!
Hotwire

Вэб Хост
StartLogic
Blue Host
HostGater e-Nomads

Ном
Alibris

Шинээр нэмэгдсэн асуултууд

UK-s USA-luu yaj juulchnii visa awah uu?
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан Babino
1 хариултууд 51 Үзсэн 4 өдрийн өмнө Хариулагдаагүй
Japan ruu ayalah, am-d hamgiin tohiromjtoi ni heden sar ve?
Байгаа ангилал Аялал жуулчлал | Асуусан solongo galsan
1 хариултууд 45 Үзсэн 4 өдрийн өмнө Хариулагдаагүй
solongost surj bgaa humuusee?
Байгаа ангилал Боловсрол | Асуусан shijka
0 хариултууд 176 Үзсэн 23 өдрийн өмнө Хариулагдаагүй
японы чат
Байгаа ангилал Менежмент | Асуусан masaki
1 хариултууд 342 Үзсэн 35 өдрийн өмнө Хариултаа авсан
Асуултууд
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я
Enrel

Шинэ мэдээ, мэдээлэл

Азийн хамгийн авилгад өртсөн улсууд
2010/03/13 | Ундрал, Ариунаа
article thumbnail

Asianoffbeat.com-оос гаргасан нэгэн судалгаагаар Филлипин Индонезийн өмнө 1-т жагсжээ. Энэ судалгааг та бүхэндээ толилуулья.

1.

Төгсөө маань Тегранд мөнгөн медал хүртжээ
2010/03/13 | Д.Цэрэндорж
article thumbnail

Энэ 3 сарын 3-10-ны өдрүүдэд Иран улсын нийслэлд явагдcан. Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах

ААВДАА ГОМДОЖ ЗАХИА БИЧЛЭЭ
2010/03/12 | Баярмаа

Өмнөд Солонгосоос Баярмаа аавдаа бичив.

Бусад нийтлэлүүд
Find_us_on_facebook_badge twitter_bird_follow_me_orloo
© 2010 Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Joomla! is Free Software released under the GNU General Public License.
RestaurantBar.com