Ер нь Монголд ан гөрөө хийдэггүй эрийн хугархай гэж байхаа больсон юм биш үү. “Эр хүний жаргал эзгүй хээр” гэцгээгээд л ангуучилцгааж байна. Хөдөө, хээр явж хиймороо сэргээж, чилээгээ гаргахаас илүү жаргал гэж ямар юм байхав.

Гэхдээ тэр олон анчин, загасчид дунд шунахгүй, байгаль дэлхийд хор хохирол тарихгүй загасчилж, гөрөөчилөж байгаа нэгэн байхад энэ чинь анчин уу эсвэл яргачин уу гэхээр нөхдүүд ч цөөнгүй байх шиг. Тэгээд тэр их ан авыг (яргалалтыг) бид жигшиж хүлээж авахын оронд харин ч бахархах маягтай “тэр тэдэн чоно нухаж гэнэ, нухдаг гэнэ, нульдаг гэнэ” гэж хөөргөн ярих нь бүүр ч харамсмаар.

Том загас барьж, том ан унагах хүсэл мэдээж хүн болгонд, надад ч хүртэл бий. Гэхдээ тэр хүслээ шударга тоглоомын дүрмээр хэрэгжүүлнүү гэхээс биш харин нэг бус нэжгээд хурдан буу, хурдан машин, хүн хүчний асар их туслалцаагаар уул талыг самнуулан байж тэндээс нь гарч ирсэн амьтай голтой болгоныг том бага гэлтгүй алж хядаж байгаа нь наандаж эр хүний нүнжиг үгүй хэрэг, цаашлаад байгаль дэлхийд маань ч хортой үйлдэл бус уу. Нэгэн жишээ дурдья. Америкт чамгүй удаж байгаа таньдаг ахын найз нөхдүүд видео бичлэг хийгээд Монголоос илгээснийг нь үзэж билээ. Цагдаа цэрэгт голдуу алба хаадаг, цол хэргэм өндөртэй овоо бурхинууд байна. Анд явж байнаа. Анд ч гэж дээ дайнд ядахдаа л “хээрийн сургуульд” гэвэл илүү ойрхон тусна. Хүчтэй хурдтай жип машинууд нилээд хэдийг сойчихож. Буу дуран,зэвсэг хэрэглэл энэ тэр бол ёстой аймар. Шавар ахын тоглодог боевик киноны сайн эр шиг л нөхдүүд байна.

Тулалдах гэж байгаа дайсан нь нүгэлт хүнээс “илүү хиймортой” гэгдсэнээрээ хохирч байгаа “хөвчийн хөх боохой чоно”. Дарга нар маань цэргүүдээр уул самнуулж байгаад нэг сүрэг чоно гаргаад ирж байгаа бололтой юм аа. Ингээд л “хэн нь илүү хиймортой хөхтөн амьтанаа үзэх” шоу тоглолт эхэлж байнаа. Тал тал руу бутарч зугтсан боохойнуудыг шавар шавхай, цас бороонд үл цуцах хурдан хүлгээр хөөлөө. Цэрэг дайны мэргэжлийн хүмүүс гэсэндээ үнэхээр зохион байгуулалт өндөртэй байгаа нь илт. Бодвол хэдэн нөхдүүд нь өндөр уулан дээрээс дурандаад чоно хаашаа зугтсан, хаагуур байна энэ тэр гээд радиогоор бусаддаа хэлээд байх юмаа. Бичлэг хийж явсан тэрэг нэг боохойг амжилттай намнаж унагалаа. Тэгтэл ч дээрээс “орхи наадхаа, урдхан талд чинь нэг дайсан харайлгаж явна, түүний хойноос ура” гэсэн команд ирж байгаам. За нэг иймэрхүү байдалтайгаар тэр сүрэгт байсан бүх боохойг том бага гэлгүй намнаж аваад дайн тулаан манай бүрэн ялалтаар дууслаа. Ялан дийлсэний их найр араас нь залгах нь ойлгомжтой энэ бүгдийг хүүрнэж эрхэм уншигчаа чилээгээд юухэв. Нүүдэлчин Монголчууд бидэнд ан ав хийх хэрэгцээ, амьдралын шаардлага байсантай хэн ч маргахгүй ээ.

Хээрийн боохой ихэссэн нутгаар эрчүүд нь цахиур буугаа үүрээд, анч нохойгоо дагуулаад тоо толгойг нь багасгах “компанит ажил” өрнүүлдэг уламжлал аль эртнээс улбаатай нь мэдээж. Гэхдээ хэзээ ч эх дэлхийтэйгээ хүйн холбоотой гэж боддог бидний өвөг дээдэс байгалийн тэнцвэрт байдалийг алдагтуултал нь амьтныг хядна гэж байхгүй. Гэтэл өөрсдийгөө Бөртэ чонын удам гэж хөөрцөглөдөг, чоныг тэнгэртэй хиймортойг нь гайхан биширч зураг хөрөгтэй хивсийг нь гэрийнхээ хоймортой залж, шагай чөмгийг нь биедээ авч явбал аюул ослоос зайлуулдаг гэж итгэдэг бид ан гөрөө хийх тоглоомынхоо дүрмээ арай шударга байлгамаар байнаа. Хэдий хиймортой ч хорин нэгдүгээр зууны техникийн хажууд хөөрхий муу чоно даанч юм болохгүй шүү дээ. Ёстой л нэг “чоныхүү тулдаа л” устчихгүй өдий хүрч байгаа байх. Дэнзэн ташуур, хурдан морьтой энэ тэнгэрлэг амьтныг намнах хоншоортой эр өнөө цагт хотод байтугай хөдөө ч нүдний гэм болсон цагт заавал тэгж намнах ёстой гээд байгаа хэрэг биш шүү. Эсвэл Энэтхэгүүд шиг үхэрээ хамгийн ариун амьтан гэж шүтээд огт гар хүрдэггүй шиг бай гээд ч байгаа юм биш.

Зүгээр л арав хориор нь жил, улирал болгон алж хядаж таашаал авж, хиймороо гайхуулдагаа (зарим нэг сонин нөхдүүдийнхээр бол) болиоч ээ л гэмээр байна. Тэгээд бас дээрээс нь гайтай юм шиг чононд муу юм гэж огт байхгүй болсон юм шиг байна лээ. Ходоод нь ходоодонд, уушиг нь уушигт, бөөр бол мэдээж бөөрөнд гээд бүх л эд эрхтэн нь хүнд сайн гэхчүүлээ. За тэгээд энэ зэргийн офицерүүд ингэж ан ав хийж байхад, чадалтай, мөнгөтэй томчууд бол бүүр алаад өгдөг байлгүй. Эртний хаад ноёд их ав хоморго зохиож байгаа аятай гөрөөчилдөг гэж нэгэн том хүний хүү надад бахархан ярьж байгааг сонсож л суулаа. Бараг л нисдэг тэрэг хөлөглөөд шүршиж байгаа байлгүй. Хэрвээ чоно ярьдаг байсан бол “би та бүгдээс илүү хиймортой амьтан бишээ. Хүүхдээрээ байх сайхан юм байна гэдэг шиг мөрөөрөө яваа амьтан” гэж уйлах байсан биз. Мэдээж монгол анчны дүрмийг бариад ганц нэг боохой унагаж, хиймороо сэргээж байгаа олон аавын хүүг энэ шүүмжлэлд багтаагаагүйг болгоогоорой.

Саяхан Монголын “пит-бул” үүлдэрийн нохой зодооны улсын аварга шалгаруулах албан ёсны тэмцээн тун амжилттай болж өнгөрсөн гэнээ. Түүнийг нь амьтны дэлгүүрүүд ивээн тэтгэсэн гэж байгаа. Зохион байгуулагч нар нь өргөн олныг хамарсан тун сайхан арга хэмжээ боллоо, цаашдаа ч оролцогч, сонирхогч нарын хүрээ өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа айлтгаж байх юм. Үгүй нээрээ “хөлөөрөө толгой хийнэ” гэдэг л энэ байх. Пит бул хэрхэн зодолддогийг харсан уу. Ёстой аймаар. Өрөвдмөөр ер нь л харах юм биш. Тэгээд ийм үүлдэрийн нохой нэг нэгнийгээ бараг л идэж, алж, дахиж хэзээ ч сэхэхгүй болтол бэртээж байж л салдаг амьтад даа. Хэдэн цагаар ноцолдсон ч цуцахгүй. Нэг газраас зуувал тавихгүй. Тэр хэсгээ бараг л мөлжиж орхино. Америкт пит-булыг зэвсгийн хэмжээнд авч үздэг гэсэн. Гэхдээ хэдий тийм ч тэд чинь амьд амьтад шүү дээ. Нэг нэгэнтэйгээ алалдаж, уралдаж байх нь яав ч сайхан биш байгаа. Хүний сайн нөхөр нохой шүү дээ! Хүн хэдий харгис ч өөрийн ах дүүгээ, найз нөхдөө олигтойхон алалдаадах. Би нэг сайхан интэртаймэнт аваад, цэнгээдхий гэхгүй биз дээ. Дэлхийн өндөр хөгжилтэй бүх оронд нохой зодолдуулах нь хууль бус үйлдэл. Америк хөлбөмбөгийн супэр-од Майкл Вик л гэхэд энэ асуудлаас болоод торны цаана сууж байгаад гарч ирсэн шүү дээ.

Гэтэл нохойгоо үхэхэд гэр бүлийн гишүүн таалал төгссөний чинээ санаж, ирэх насандаа хүн болж төрөөрэй гээд оршуулдаг монгол хүний сэтгэл хаана байна аа. Монголд амьтаныг хайрладаг холбоо нийгэмлэг гэж байна уу? Тэгээд тэр тэмцээнийг нь хүүхэд, залуучууд ихээр сонирхож, дурлан үздэг гэсэн. Тэгж байхын оронд Жек Лондоны “Цагаан соёот”, Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь”-аас эхлүүлээд Мягмарсүрэнгийн амьтаны тухай богино өгүүлэгүүдийг уншаад, загас тэжээгээд гэртээ байж байвал ядаж л хүмүүжлийн ач холбогдолоор илүү дээ. Томчууд нь хурдан буу, хүчтэй унаагаар зэвсэглэж байгаад хээрийн амьтаныг хядаж хиймор лундаагаа гайхуулдаг. Өсвөр үеийнхэн нь болохоор хүний хамгийн эртний, үнэнч андаа өөр хооронд нь алалдуулж таашаал авцгаагаад бид нээрээ. Тэгээд хамаг нүгэл хилэнцээ суварга босгож, овоо тахисанаар болчихноо гээд бодож явбал монгол эрчүүд бидний хиймор сүлд өндийх нь байтугай дөрвөн хөллөж ч чадахгүй элгээрээ газар самрах байх шүү!

Викторийн Пагва

Дотоодод болж буй үйл явдлууд

20170426 001

29 ДҮГЭЭР ТУСГАЙ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

in Нийгэм
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗД С.Батболдын захирамжаар ажлын хариуцлага алдсан 29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайханыг өнөөдрөөс ажлаас нь чөлөөлөв.
20170424 003

Бага насны хүүхдүүдийн шүдний үзлэг, эмчилгээг үнэ төлбөргүй зохион байгуулахыг уриалав

in Эрүүл Мэнд
Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран 2010 онд хийсэн “Улаанбаатар хотын хүүхэд, залуусын амны хөндийн өвчлөлийн судалгаа”-гаар 5-6 насны хүүхдийн шүд цоорлын тархалт 80,1 хувьтай гарчээ.
20170424 001

“Марш тактик-2017” тэмцээн боллоо

in Нийгэм
Улаанбаатар цагдаагийн хүрээний аварга салаа шалгаруулах “Марш тактик-2017” цогцолбор тэмцээн Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвийн “Нарстай ам” дахь…
20170420 003

С.ЗОРИГ АГСНЫ ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

in Нийгэм
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсний 55 жилий ойг тохиолдуулан өнөөдөр түүний гэр бүл, найз нөхөд, намын хамтран зүтгэгчид нь болон…
20170420 002

9.8 сая тн нүүрс экспортолжээ

in Эдийн засаг
Манай улс энэ сарын 15-ны байдлаар 9.8 сая тн нүүрс экспортолж, 660 сая ам.долларын орлого олжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.5 дахин өссөн үзүүлэлт боллоо. Үүнээс гадна 2.1…
20170420 001

Монголын зээлжих зэрэглэлийг B- хэвээр үлдээв

in Эдийн засаг
Олон улсын үнэлгээний “Standard & Poor’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B-түвшинд хэвээр үлдээснээ мэдэгдлээ. Мөн хэтийн төлөвийг тогтвортой хэмээн үзэж буй аж.…
20170419 003

Харьд дурлагчид “хавх”-нд орсоор

in Нийгэм
Гадаадын 75 улсад 144.500 монгол хүн ажиллаж, амьдардаг гэсэн статистик бий. Тэдний 30 орчим хувь нь БНСУ-д аж төрж байгаа юм. Харь оронд амьдралын төлөө зүтгэж яваа эдгээр хүний…
20170418 002

Согтуу жолоочийн балгаар 10 сартай хүүхэд эндлээ

in Нийгэм
Замын цагдаагийн албанд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам, тээврийн ослын 466 дуудлага иржээ.
20170418 001

Нийгмийн даатгалын байцаагчийг ховлох боломжтой

in Нийгэм
Нийгмийн даатгалын байгууллагуудын дунд энэ оныг “Эерэг хандлага, чанартай үйлчилгээ”-ний жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан нийгмийн даатгалын байцаагч, ажилтны харилцаа,…
20170417 001

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН УДИРДЛАГУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ШААРДАВ

in Улс Төр & Хууль
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгээс Батлан хамгаалах салбарын удирдлагуудад хариуцлага тооцохыг эрх баригчдаас шаардлаа.
20170412 004

2016 онд бүртгэгдсэн БЗХӨ-ний нийт тохиолдлын 51.2 хувийг 15-24 насныхан эзэлжээ

in Эрүүл Мэнд
2016 онд Монгол Улсад бүртгэгдсэн бэлгийн замын халдварт өвчний нийт тохиолдлын 51.2 хувийг 15-24 насныхан эзэлжээ. Манай Улсад одоогийн байдлаар 229 тохиолдол бүртгэгдээд байна.…
20170412 003

Дэлхийн стандартад нийцсэн 300 ортой төрөх эмнэлэг барина

in Эрүүл Мэнд
Хан-Уул дүүрэгт барьж байгаа 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажил, дэд бүтэц барих төслийн концессын гэрээг “Томо бюлдинг” ХХК-тай байгуулж гарын үсэг зурах…
20170412 001

Баянгол дүүрэг хамгийн бохир хөрстэй гэв

in Нийгэм
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагууд Улаанбаатарыг хэрхэн утаа, хоггүй цэмцгэр хот болгох талаар нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга нартай хэлэлцлээ. “Хоггүй…
20170411 001

Хугацаандаа татвараа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй

in Нийгэм
Авто тээвэр эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, иргэн хуулийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөрөө…
20170410 002

Шилний цаадах чихрийг долоосоор залхлаа

in Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаагаа олон нийтэд худалдах хэрэг байна уу? “Энэ жил “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашиг тараана” гэж гүйцэтгэх захирал…
20170410 001

Төр, захиргааны байгууллагуудын ажил 08.00 цагт эхэлнэ

in Улс Төр & Хууль
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр захирамж гаргаж, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа.
20170406 002

Цоорхой шүдийг үүрд бөглөнө

in Эрүүл Мэнд
Амны хөндийн ариун цэврийг алдахгүй сахисан ч шүд цоорч, харлах нь бий. Тэгээд эмнэлэгт очиж, ломбо буюу цоорхойг нь бөглүүлэх эмчилгээ хийлгэдэг. Ломбо удалгүй үйрч унана. Дахиад…
20170405 001

Хүүхдийг зодож, шийтгэхийг Чингэлтэй дүүргийнхэн эсэргүүцэв

in Нийгэм
Хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлийн төрөлжсөн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор…
20170404 002

Энэ сарын 28-нд ЭТТ компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болно.

in Улс Төр & Хууль
Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа хоёр…
20170404 001

БНСУ-д ажиллах хүч гаргах гэрээг сунгах санал тавьжээ

in Улс Төр & Хууль
ОУПХ-ны 136 дугаар чуулганд оролцож буй БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чун Се Кьюн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой уулзах үеэрээ “Хоёр орны харилцаа бүх салбарт…
20170403 005

65 мянга гаруй өрх амьжиргааны түвшнээ үнэлүүлжээ

in Нийгэм
Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.3.2-т заасан амьжиргааны түвшинг тодорхойлох шалгуур үзүүлэлт, аргачлалыг сайжруулж, бодит амьдралд…
20170403 002

Ухаажсаны дараа...

in Нийгэм
2015 оны долдугаар сараас нийтийн тээвэрт ухаалаг үйлчилгээ нэвтрүүлж, иргэд карт ашиглан автобусаар зорчдог болсон. Энэ салбарт шинэчлэл хийсэн нь сайшаалтай. Гэвч…