20170808 001

Тарваган тахал өвчний идэвхжил эхэлж байгаатай холбогдуулан иргэд мэргэжлийн үхсэн сэг зэмд хүрэхгүй байх, мэргэжлийн байгууллагад хандах, тарваганы түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн бөөс, бүүрэгт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЗОСҮТ-өөс сэрэмжлүүлж байна.

Дэлгэрэнгүй: ТАВАН АЙМАГ ТАРВАГАН ТАХЛЫН ИДЭВХТЭЙ ГОЛОМТТОЙ БАЙНА

20170717 003

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан хувьсал, жигтэй үзэгдэлд хүн тө­рөлхтөн ээрүүлж байна. Үер, хуурайшилт, газар хөдлөлт, түймэр, хар салхи гээд байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, нөлөө урьдынхаасаа хэд дахин ихсэж, үүний горыг бид алхам тутамдаа амсах болов. Биднээс хол, ертөнцийн хязгаарт л болдог мэт санадаг байсан үзэгдлүүд ч нүдний өмнө өрнөж, сандаргах нь түгшүүртэй. Гэтэл энэ олон аюулын цаана үүнээс ч хал­ гаатай гамшиг чимээгүйхэн, зугуухан үргэлжилж байна. Үүний бэлээхэн жишээ нь, мөнх цаст уулс хучлагаасаа хагацаж, мөсөн голууд эрчимтэй хайлж буй явдал юм.

Дэлгэрэнгүй: Монголын мөсөн голууд эрчимтэй хайлж байна

20170303 001

 

Нийслэл хотоос “Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр”-ийн хүрээнд ногоон бүсийн зэрлэг амьтдыг хавхаар барьж гэмтээдэг, урхи тавьж хууль бусаар агнадаг зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх зорилготой “Хавхгүй нийслэл” аяныг Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран, хадгийг модонд зүүж гэмтээдэг, орчныг бохирдуулдаг явдлаас сэргийлэх зорилготой “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалгыг Гандантэгчинлэн хийд, Бөөгийн нэгдсэн эвлэлтэй хамтран, нийслэлд өвөлждөг шувуудын тооллого, шувуу сонирхогчдын танин мэдэхүйн сургалтыг Шувуу хамгаалах төвтэй хамтран зохион байгууллаа. Мөн ногоон бүсийн зэрлэг амьтдад өвс тэжээл, хужир мараа тавьж өгөх биотехникийн арга хэмжээг нийслэлд анх удаа хэрэгжүүлээд байна.

Дэлгэрэнгүй: 2020 он гэхэд зэрлэг амьтдын гуравны хоёр нь устах аюултай байна

20161209 001

ХОНИАРА. /Xinhua/. Номхон далайн өмнөд хэсэгт орших Соломоны арлууд улсад 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Дэлгэрэнгүй: Соломоны арлуудад 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

20161126 001

Ирэх сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгийн хойд хагас болон Алтайн цаад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу орохоор мэдээ гарчээ.

Дэлгэрэнгүй: Ирэх сард олон жилийн дунджаас ахиу цас орно

20161115 001

МАРРАКЕШ. /Xinhua/. 2016 он түүхэн дэх хамгийн дулаан жил болж магадгүй гэж НҮБ-ын Цаг уурын агентлаг мэдэгдлээ. Энэ онд дэлхийн агаарын дундаж хэм  аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс цельсийн 1.2 хэмээр давах төлөвтэй байгаа аж.

Дэлгэрэнгүй: 2016 он түүхэн дэх хамгийн дулаан жил болж магадгүй

20161114 004

ВАШИНГТОН./Forbes/. Сүүлийн 70 орчим жилийн турш харагдаагүй асар том тэргэл сар даваа гарагийн шөнө буюу өнөө шөнө тэнгэрт мандана. Хэрвээ та 68 нас хүрээгүй бол урд өмнө нь амьдралдаа ийм том сарыг хэзээ харж байгаагүй болно. 

Дэлгэрэнгүй: Өнөө шөнө "супер сар" гарна

20161114 001

ВЕЛЛИНГТОН./ВВС/. Шинэ Зеландын Өмнөд аралд хоёр хүний аминд хүрсэн хүчтэй газар хөдлөлт болсноос хэдхэн цагийн дараа 6.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Дэлгэрэнгүй: Шинэ Зеландад дахин газар хөдөлжээ

20161028 003

ХОБАРТ. /ВВС/. Европын Холбоо болон бусад 24 орны төлөөлөгчид Антарктид дахь Россын тэнгисийг /Ross sea/ дэлхийн хамгийн том далайн тусгай хамгаалалттай газар болгохоор тохиролцлоо.

Дэлгэрэнгүй: Россын тэнгисийг далайн тусгай хамгаалалттай газар болголоо

20161021 004

ЛОНДОН. /ВВС/. Азийн уулархаг бүс нутгуудад жилд хэдэн зуун цоохор ирвэсийг хулгайн анчид хөнөөсөөр байна гэж шинээр гаргасан судалгааны тайланд бичжээ.

Дэлгэрэнгүй: Цоохор ирвэсийн тоо толгой цөөрсөөр байна

20161018 003

ОБЕГ, Цагдаагийн газрын шийдвэрээр Улаанбаатараас баруун хойд чиглэлийн аймгууд руу зорчих тээврийн хэрэгслийн орох гарах хөдөлгөөнийг замын нөхцөл сайжрах  хүртэл тодорхойгүй хугацаанд хязгаарлахаар боллоо. 

Дэлгэрэнгүй: Таван аймаг руу явах замыг түр хугацаагаар хаав

20160926 001

Өнөө шөнө Архангай,Өвөрхангайн хойд хэсгээр нойтон цас орж, газар тариалангийн бүс нутгаар 0-5 градус хүрч цочир хүйтрэхийг малчид, тариаланчид, хадланчид, тээвэрчдэд анхааруулж байна.

Дэлгэрэнгүй: Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

20161005 007

МЕХИКО. /Sputnik/. Ойртон ирж буй “Мэтью” хар салхины учруулж болох хор хөнөөлийг аль болох багасгах үүднээс Кубын зүүн нутгийн 899 мянган оршин суугчийг мягмар гарагт нүүлгэн шилжүүлжээ.

Дэлгэрэнгүй: Кубад нэг сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ

20160916 002

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 71 хувь нь бэлчээрийн байдлаар ашиглагдаж байгааг БОАЖЯ-наас мэдээлэв.

Дэлгэрэнгүй: Нийт нутаг дэвсгэрийн 71 хувийг бэлчээрийн байдлаар ашиглаж байна