20170731 003

Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын болон тус намын дарга М.Энхболд ялагдсан нь намаа хөдөлгөөнд оруулаад эхлэв бололтой. Тухайлбал, ойрмогхонУИХ-ын гишүүн Ж.Энхбаяр МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон намын удирдах зөвлөлдөө хандан уриалга гаргажээ.

20170725 005

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Чех Улс /БНЧУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Ивана Гролловаг бүрэн эрхээ өндөрлүүлж, эх орондоо бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

20170721 002

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад төрийн цэргийн байгууллагын Улаанбаатар цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэх Цэргийн ёслолын жагсаал өнөөдөр морин цагт Их цэргийн жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар командалж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад рапорт өгөв. Энэхүү ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Б.Бат-эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Б.Даваа болон УИХ-ын гишүүд, ТЕГ, ОБЕГ, ЦЕГ зэрэг хүчний байгууллагын удирдлагууд оролцлоо.

20170719 002

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр бүрэн эрхийнхээ хүрээнд удирдлагыг нь хэ­сэгчлэн болон бүхэлд нь томилдог за­рим байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Үндсэн хуулийн цэцийн дар­га Д.Одбаяр, Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж болон зарим гишүүнтэй уулзаж, тэдгээр байгууллагын үйл ажиллагааны талаар санал солилцсон юм. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж бай­гууллагын төсөв, орон тоотой холбоотой зарим тулгамдсан асуудал байдгийг онцолж байв. Тэд Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэж, амжилт хүссэн.

20170709 001

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай тогтоолыг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ.

20170703 006

Монголын Ногоон нам, Үндэсний Хас хөдөлгөөн, Шударга иргэдийн фронт, Эрс шинэчлэлийн хөдөлгөөн, Жудагт Монгол хөдөлгөөн, МАХН гишүүд дэмжигчдийн холбоо хамтран Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шаардлага хүргүүллээ.

20170703 005


Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. Энэхүү урьдчилсан дүнг олон улсын санхүүгийн байгууллагууд хэрхэн мэдээлж байна вэ? Ямартай ч Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг популист хэмээн тодотгож, түүнийг дийлэнх олонхийн санал авсан тухай мэдээлсээр байна.

20170703 003

Төсвийн тогтвортой орлогын бааз суурийг өргөжүүлэх зорилгоор зарим татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх төсвийг хумих бодлогын арга хэмжээг 2017 оны эхнээс авч хэрэгжүүлсэн билээ . Эдийн засгийн бодлого ийм тодорхой болсоны үр дүнд оны эхний улирлын урьдчилсан гүйцэтлээс эерэг үзүүлэлтүүд гарч эхэлсэн байна. Тодруулбал 2017 оны эдийн засгийн өсөлт нэгдүгээр улиралд 4,3 хувьтай гарчээ.

20170701 001

20170629 004

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн Хоёр шатны сонгуулийг гадаад дахь монгол иргэдийн дунд ирэх сарын 4-5-нд, эх орондоо ирэх сарын 7-нд зохион байгуулахаар болж хугацааг наашлуулсан.

Дэд бүлгүүд