Нэвтрэх / Бүртгүүлэх
  • Mongolian-As
  • gn5f8
c1285d91aec9d550d7361a6c44463761 XL
7-р сар 04, 2015

АНУ ДАХИН ШААРДЛАА

in Ану
-01072015-1435710201-1252967751-fowmu6aq
7-р сар 03, 2015

ОУВС: Грект нэмэлт 50 тэрбум евро хэрэгтэй

in Дэлхий дахинд
2138e0fe5b83faa19dfe5fe61cfe8f0c XL
7-р сар 03, 2015

МАН-ын бүлгээс АН-ын мэдэгдэлд хариу өглөө

in Улс Төр & Хууль
555eb754df87f1.01393926
7-р сар 03, 2015

Зарим нутгаар хэт хална

in Байгаль Орчин

ЗОХИОГЧИЙН БУЛАНД ШИНЭЭР

би-таргалахыг-сонгожээ

Сонголт!!

in Т.Ука
Би гурилан идэх юманд их дуртай. Гэхдээ өөрийгөө аль болох хянахыг хичээдэг. Гэвч ойрд…
20150624-025

ЗУРВАСХАН БОДЛУУД-31

in Г.Галбадрах
ГОЛОГДСОН ЭЭЖИЙН ГОМДСОН СЭТГЭЛ Навтгар хамраа өндөрсгөнө гэнэ, эцгээ голоо юу даа. Насны…
20150622-018

Миний мэдэх Л. ОЮУН-ЭРДЭНЭ

in Г.Галбадрах
Л.Оюун-Эрдэнэ АНУ-д Харвардад суралцахаар одох гэж байхдаа Вашингтон ДС -д надтай ирж…
10557037 704813006297295 7695681525536373050 o

АНУ дахь Монголчуудын "ТУЛГА" уран үгсийн 5 наадам Денвер хотноо

in Г.Галбадрах
...Денвер бол Америкийн төв хэсгийн уулархаг бүсэд оршдог залуухан хот. Энэ хотод…
10647137 810419899012755 5423926385017692786 n

Яаж өөртөө өгсөн амлалтаа биелүүлэх вэ?

in Т.Ука
Өөртөө өгсөн амлалтаа биелүүлэхэд тийм амархан байдаггүй. Надад ч гэсэн хэцүү байдаг.
Яаж-өөдрөг-байх-вэ-блог-зураг

Өөдрөг байх маш үр дүнтэй арга!!

in Т.Ука
Хүн бүхэн өөдрөг байхыг хүсдэг. Өөдрөг хүн өөрт байгаа бүх боломжоо бүрэн ашигладаг.…
20150616-005

ХӨӨСӨРСӨН СЭТГЭЛГЭЭ

in Г.Галбадрах
Монгол Улсын Ерөнхий сайд Сайханбилэгийн зургаар "сор залж" буй бичлэг сүүлийн үед…
20150616-004

ЖАРГАЛАА БИД ӨӨРСДӨӨ ЗОВЛОН БОЛГОДОГ

in Г.Галбадрах
Товчхондоо бид өөрсдийн амьдралаа хэрхэн үнэлж байгаагаар бидний жаргал зовлон…
20150604-001

ЗУРВАСХАН БОДЛУУД-29

in Г.Галбадрах
"ЮМ ГАНЦААР ДУУСДАГГҮЙ" Бүх "юм ганцаар дуусдаггүй". Бид заримдаа хэн нэгнийг анхны харц…
амжилтын-тарни

Өөрийн тухай сөрөг бодлоос хэрхэн ангижрах вэ?

in Т.Ука
Би урьд нь өөрийгөө маш дуугай, ичимхий, бүрэг, даруухан гэж боддог байсан. Тэр ч…

Мьянмарын холбооны улсын Парламентын гишүүн, Ардчиллын төлөөх Үндэсний Лиг намын тэргүүн, хатагтай Ан Сан Сү Читэй хийх хэвлэлийн бага хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Хэвлэлийн бага хуралд Монголын болон гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцож, сэтгүүлчид Монгол ба Мьянмар дахь ардчилал, хоёр орны хамтын ажиллагаа, цаашдын түншлэл зэрэг асуудлуудыг хөндөв. Энэ үеэр хатагтай Ан Сан Сү Чи асуулт бүрт дэлгэрэнгүй хариулт өглөө. Хэвлэлийн бага хурлын эхэнд хатагтай Ан Сан Сү Чи Монгол оронд хийсэн айлчлалынхаа талаар сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Тэрээр, “Монгол Улсад ирсэн анхны сэтгэгдлээсээ хуваалцахад өөрийгөө гадны хүн эсвэл монгол хүмүүс миний зүрх сэтгэлээс хол хүмүүс гэж бодохгүй байна. Газар зүй, байгаль цаг уурын хувьд манай улс танайхаас өөр. Монгол Улс шиг эрс тэс уур амьсгалтай газар өмнө нь очиж байгаагүй. Намайг эх орноосоо гараад явахад 39 хэмийн халуун байсан. Байгаль орчны хувьд ийм ялгаа байгаа ч хувь хүний хувьд бидэнд ялгаа алга. Гаднаас нь харахад ч бид Ази хүмүүс. Бидний баримталж байгаа дэг жаяг, үг хэллэгээс аваад бид нэг хүмүүс юм байна гэсэн ойлголт төрж байна. Амьдралын хэв маягаас харахад монголчууд маш их цагаан идээ хэрэглэдэг, идэж ууж байгаа зүйл нь өөр юм. Бид бол ногоо, будаа идэж өссөн. Ойр зуурын хоол хүнс, хувцас зэргээсээ бусдаар бол нэг сэтгэлтэй, нэг бодолтой хүмүүс юм. Мөн Монгол хэл, Мьянмар хэл хоёр төстэй юм байна. Англи хэлээр хэлсэн өгүүлбэр Мьянмар болон Монгол рүү хөрвүүлэхээр их урт болох юм хэмээв. Түүний энгийн атлаа үнэн сэтгэлийн ярианы дараагаар хэвлэлийнхэн ээлж дараагаар асуултаа асууж, тодорхой хариулттай болцгоосон юм.


Би ардчиллыг загварчлах дургүй


ММ агентлаг: Монгол Улс ардчилал руу тайван замаар замнасан цөөн улсын нэг. Монгол Улс дахь ардчиллын загварыг гадны улс орнуудтай харьцуулахад хэрхэн үнэлж байна вэ? Монгол дахь ардчиллын талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?
Ардчиллыг би загварчлах дургүй. Монголын загвар ч гэдэг юм уу эсвэл Бирмын загвар гэдгээс аль болох татгалздаг. Өмнө нь бид Бирмийн ардчилал, Мьянмарын ардчилал гэж ярьдаг байсан. Загварчлах тусмаа бид хайрцаглаж байна гэсэн үг. Ингэснээр ардчиллаар дамжин түгээн дэлгэрэх үзэл  баримтлалыг хязгаарлаж байна гэж боддог учраас Мьянмарын юм уу, Монголын загвар гэж ярих дургүй. Мьянмарын уу эсвэл Монголын байна уу, энэ бол бидний сонгосон зам. Ямар байх нь бидний ухаанаас ихээхэн шалтгаална. Ардчиллын зам дээр Монгол Улсыг өөрийнхөө эх оронтой харьцуулахад биднээс хол тасарсан. Гэхдээ бидэнтэй найрсаг хамтран ажилласнаар бид тун удахгүй гүйцэж ирж чадна. Бусад орнууд шиг бид ардчиллын замаар амжилттай замнаж чадна гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улстай бид цаашид найрсаг харилцаатай байх болно

“Mongolian economy” сэтгүүл: Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох боломж бий юу?
Монгол Улстай бид цаашид найрсаг харилцаатай, манай хоёр улсын хоорондын харилцаа цаашид дардан замаар явна гэдэгт эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл, бид үнэт зүйлс нэгтэй, ардчилсан замналаар явж байгаа, нэг бүс нутагт оршиж байгаагийн зэрэгцээ дэлхийн эдийн засагт алтны хоёр том уурхай хэмээн яригдаж байна. Тэр утгаараа бидний хувьд хуваалцах юм их бий, нэг нэгнээсээ суралцаж хамтран давших боломжууд ч их бий.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч миний эрх чөлөөний төлөө дуугарсан нь сэтгэл зүрхэнд минь тодоор үлдсэн

“Нюьс.мн” сайт: Таныг гэрийн хорионд хоригдож байхад одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар ажиллаж байсан цаг хугацаа давхцдаг. Энэ үед манай улсын Ерөнхийлөгч гэрийн хорионоос суллуулахын төлөө тодорхой алхмуудыг хийсэн. Энэ тал дээр таны сэтгэгдэл?
Намайг гэрийн хорионд байхад миний төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн дэлхийн бүх манлайлагчдад би талархдаг. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн юунд нь илүү талархдаг юм бэ гэвэл, тухайн үед Азийн удирдагчдын дуу хоолой бараг сонсогддогүй цаг үе байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч зоригтой, тод дуугаар миний эрх чөлөөний төлөө дуугарсан. Энэ нь миний зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг.

Жагсаал цуглаан бол бол ардчиллын нэг хэсэг

“Улаанбаатар” телевиз: Улаанбаатар хотод ажиллаж байх хугацаанд тань манай улсад тайван жагсаал болсон. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?                   Жагсаал цуглаан хийхээр би гарч уулзмаар санагддаг. Яг юу хүсээд байгааг нь мэдмээр санагддаг. Жагсаал цуглааныг ардчиллын нэг хэсэг гэж үздэг. Гэхдээ тогтсон хууль дүрмийн дагуу жагсаал цуглааныг зохион байгуулах хэрэгтэй. Ялангуяа би өөрөө Хууль дээдлэх хорооны даргын хувьд хууль ёсны дагуу ажиллахыг дээдэлдэг. Хуульд захирагдаж байгаа бол байж болох  л асуудал.

Намайг ардчиллын төлөөх хар ажилчин гэвэл үнэнд оройтно

“Mongolian economy” сэтгүүл:  Эмэгтэйчүүд улс төрийн болон эдийн засгийн эрхээ хэрэгжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ?
Намайг хүний эрхийн сод бэлгэ тэмдэг гэж ярихад надад эвгүй байдаг. Харин намайг ардчиллын төлөөх ажилтан, ардчиллын төлөөх хар ажилчин гэвэл илүү үнэнд ойртоно. Ер нь  эмэгтэйчүүдийн нөхцөл байдлын талаар ярихад, манай оронд хүйсийн тэгш бус байдал ажиглагддаг. Ялангуяа эмэгтэйчүүд улс төрд орохдоо эрэгтэйчүүд шиг амжилттай байж чадахгүй гэсэн тогтсон ойлголт байдаг. Бид эрэгтэйчүүдэд боловсрол мэдлэг олгох замаар энэ хандлагыг өөрчлөхөөс гадна эмэгтэйчүүдийг өөрөө өөрсдийнхөө хүчинд итгэх итгэл үнэмшлийг нь төлөвшүүлэх ёстой юм. Тэгш байдлын талаар ярихдаа эмэгтэйчүүдийг илүү хүчирхэгжүүлэх, тэдэнд илүү боловсрол олгох, оюуны чадавхтай гэдгийг нь мэдрүүлэхээр ажиллах хэрэгтэй.

Хатагтай Ан Сан Сү Чигээс хамгийн сүүлд “Та ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү" гэсэн гадны сэтгүүлчийн асуултад тэрээр “Улс төрийн намын тэргүүн байна гэдэг тэр намынхаа тэргүүнийг төрийн тэргүүн болгохыг хэлдэг шүү дээ. Тиймээс би 2015 онд болох сонгуульд оролцоно” гэсэн тодорхой хариулт өгсөн бол ардчилал хаалттай Хятад, Хойд Солонгос зэрэг улс орнуудад ардчиллын үлгэр дууриал болон ажиллахын зэрэгцээ хүч хэрэглэхгүйгээр ардчиллыг хүсдэг болгохыг төлөө ажиллана хэмээн хариулсан юм. 


Б.Туул

Montsame

  • amber

    dreamcrystal


    myself