20170330 004

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Монгол зэс” компанийн мэдэлд буй 49 хувийг төрийн мэдэлд авахыг УИХ-ын тогтоолоор Засгийн газарт үүрэг болгосон. Энэ дагуу Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа ч ажлын явц удаан, сунжирч байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хуралдаанд анхааруулжээ.

УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эхний ээлжинд холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийг зуун хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, цаашдаа тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэхийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүрэг болгосон байна.

 

Эх сурвалж: www.unuudur.mn