20170404 002

Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй гэж заасан. Мөн хувьцааг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заажээ.

20170404 003

Харин УИХ-ын дарга асан З.Энхболд 2015 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт явуулсан албан бичигтээ “Засгийн газрын 181 дүгээр тогтоол Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтыг зөрчиж байгаа тул хуульд нийцүүлэх арга хэмжээ авна уу” гэжээ. Эдгээр заалтыг сийрүүлбэл,

    5 дугаар зүйлийн 2-т: Төр нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.
    5 дугаар зүйлийн 3-т: Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.

Гэвч Засгийн газар 182 дүгээр тогтоолоо цуцлаагүй. Иймд ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авахаа тус компаниас мэдэгдсэн юм.

20170404 004 

 

Эх сурвалж: www.gogo.mn